Тэр хүн үнэхээр надад дургүй юм болвуу? /2/

Би өмнө нь “Тэр хүн үнэхээр надад дургүй юм болвуу?” гэсэн гарчигтай захиаг явуулж байсан охин байна. Би энэ удаагийн захиандаа бурхан мэт шүтэж явдаг ээжийнхээ, эцгийн хайраар дутуу өсөж буй дүү, ардаа үлдээсэн амьдралынхаа тухай бичиж байна… Анх миний ээж дүү бид 2-н эцэгт 19-н настайдаа анхны хайраа өгч нэг гэрт орсон юм. Энэ бол 22-н жилийн өмнөх үйл явдал. Одоо миний эцэг гэх хүн 3 дахь эхнэртэйгээ сууж 8 дахь хүүхдийнхээ эцэг болоод байж байна. Аав гэж дуудуулах ч эрхгүй тэр хүн ээж дүү бид 3 амьдралаар тоглоод явсан юм… Хар дарсан он жилүүдийн ард өнөөдөр би гараад эргэж харахад “Ээжийгээ бодоод сэтгэл эмтэрч дүүгээ харах болгондоо уйлж сууна”. Эцэг гэх хүн хүний нутаг руу өөр эмэгтэйтэй бид 3-г ямар ч мөнгөгүй, гэр оронгүй орхиод явсан. (яг тэр үед нь манайх их том өрөнд орчихсон байсан)

Түшиж тулах хамаатан садангүй үлдэхдээ би 13-тай дүү мин дөнгөж 3-н ой өнгөрч байсан. Хамаатныдаа байж ээж гэр орныг нь цэвэрлэж би ээждээ туслах гэж ундааны сав архины шил цуглуулад өдөртөө 1000 төгрөг л олдог байсан. Үнэхээр хэцүү байсаан надад гэхээсээ илүү нуднийх нь оч өдөр бүр унтарч шөнө болгон уйлах миний ээж, ааваа гэж цагт ямагт уйлж байсан дүүд минь илүү хэцүү байсан…

Иймэрхүү байдалтай жил хагас болж байтал ээжийн хамгийн сайн найз эгч Америкаас Монголд ирээд ээжд 500.000 төгрөг өгөөд буцсан. Ингээд л ээж минь шургуу хөдөлмөрлөж Орос руу дүү бид 2-г наймаанд дагуулаад явсан юмдаа. Хүний нутагт гадаа зогсож бараагаа зарна, оройд вогзал дээр ирж төмөр сандал дээр унтана, мөнгө багатай тул том том цүнх ачаагаа автобусаар авч явна хүмүүст хараалгана, согтуу хүмүүс ээжийг минь татаж чангаана…

Энэ бол ээж дүү бид 3 хүнээс гуйлга гуйлгүй амьдарсан 1 жилийн түүх… Энэ бүх хугацаанд би сургуульд сурч байсан шүү. Би их азтай багаасаа Англи, Орос хэлийг төгс сурч чадсан юм. Бас 10 жилдээ тэргүүний сурагч болж явлаа. Ээжийн минь ач…

За тэгээд хөл дээрээ тогтоод Монголдоо ирж амьдарсандаа… Байр хөлсөллөө. Анхандаа плитка хөргөгч зурагт гээд юу ч байхгүй нэг том шкаф ор кресла тэгээд болоо. Миний ээж одоогийн энэ аз жаргалтай амьдралыг бий болгосон… Нэг өрөө байранд хүнд хэрэгтэй бүх юм бий би өөрөө гадаад сурч дүү минь хувийн сургуульд сурч байна. Миний ээж ийм л агуу хүн. Энэ бүх зовлонг шүд зууж гарсан тэр их зоригтой тэвчээртэй ухаантай хүн…

Гэвч зовлон дуусдаггүй юм байна энэ бол ээж минь олон жил ганц бие явсаар эмэгтэйчүүдийн цэвэршилт гэдэг өвчтэй болсон байна ус нь өдөр өдөрт унаж бие нь сульдсаар… бас л аавыг хүлээсээр…

22-н жил тэр л хүнийг миний ээж хайрлаж өгөлж суунаа. Тэгээд зүгээр ч гүй эцэг гэх хүн 5-н хүүхдийг өнчин орхин 2 эмэгтэй нь нулимсыг бараад байна… Ийм хүн яагаад энэ хорвоо дээр байгаа юм бэ?  Түүнийг би хайрладаггүй ээ бүх эд эсээрээ үзэн яддаг. Харин миний дүү юу ч ойлгохгүй миний аав хамгийн хөөрхөн зөндөө их хайртай гэж ярьдаг… Одоо л жаахан ч гэсэн сэтгэл дотор онгойж байна, учир нь намайг хамт сурдаг хүүхдүүд баян айлын эрх охин гэж боддог. Би ч ингэж харагддаг. Би хүнд зовлонгоо харуулах дургүй…

Энэ захианыхаа эцэст хэлхэд зовлонг хэцүү гэж бүү бодоорой. Та зовлонгоос зугтаж чадахгүй туулаад л гар ард нь сайхан амьдрал таныг хүлээж байдаг юм шүү. Өнгөрсөн зүйлээсээ сургамж авч амьдралаа гэрэл гэгээгээр дүүрэн харж яваарай… Ганц олдох энэ амьдралдаа хайртай хүмүүсдээ ХАЙРТАЙ, БАЯРЛАЛАА гэдэг үгийг харамгүй хэлж байгаарай… Би тун удахгүй ээж дүүтэйгээ уулзахаар Монголдоо очноо…

Цаг зав гарган байж миний энэ захиаг уншсанд баярлалаа. Гүнээ хүндэтгэсэн Хишгээ

31 Comments

  1. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  2. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  3. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  4. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  5. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  6. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  7. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  8. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  9. Булганхангай says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  10. Anonymous says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  11. Anonymous says:

    Сайн уу Захидал авж явсан багш нь байна. Маргааш нар манднаа итгэл дүүрэн амьдрах ёстой шүү. Таныг хүндэтгэсэн О.Булганхангай

  12. tungaa says:

    за да тэгээд энэ чинь амьдрал шүү дээ. хүмүүс нэг юмыг ерөөсөө ойлгохгүй юмаа. эцэг ч бай эх ч бай, нөхөр ч бай, хүүхэд ч бай. тэд бүгд өөр өөрийн гэсэн бодолтой, өөр өөрийн гэсэн амьдралын замналтай. тэд яагаад өөрсдийнхөөрөө яваад байхад бид нартай адилхан байгаагүй, бидэнтэй нэг замаар яваагүй гэж гомдоллож байдаг юм бэ. бүх хүн хорвоог өөр өөрийн нүдээр хардаг. чиний дүү чинь аавыгаа гэгээлгээр хөөрхөн гэж хараад байхад чи яагаад тэрэнд нь дургүйцээд байгаан бэ. эцэст хэлэхэд чи бусдын өмнөөс хямраад бусдын амьдарлыг буруутгаж үгүйсгэх эрх байхгүй. энэ чинь зүгээр л амьдрал.

  13. onom says:

    xууxнууд улам л эрүүгийн элэмэнт гэдэг шиг болоод бна ууу даа. узэн ядна, заавал xариугаа авна энэ тэр гэчиxсэн. бас болоогуй, эр эм-ийн асуудлийг мэддэг ч юмуу гуй ч юмуу. уxаан чин ургаж гуйцээгүй бна даа.

  14. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ЗОВОХ НЭГ ӨДӨР БАЙХАД ЖАРГАХ НЭГ ӨДӨР ТУН УДАХГҮЙ АЙСУЙ………

  15. uuchlahgui ee says:

    Миний эцэг бас 3хүүхдээ хаяад нэг муу янхан дагаад явсан Тэр хүн өмнө нь бас тэгж сураггүй явж явж биднийг том болсон хойно ирээд дахиад л дон нь хөдлөөд гараад явсан Бидний туулсан зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй ээ Ээжийн минь амьдралаар 2 удаа тоглож туучсан тэр хүнээс би заавал өшөөгөө авна

  16. delhii says:

    ene bol tiim ih zovlon bishee.chamaas iluu yanz buriin amidral uzsen hun zondoo bga.hun bur ugaasaa tegsh dardan zamaar yavahgui.bugd yamar negen adal yavdalaar dairaad l ongorno.ene buhnee zovlon gej uzeed baival jinhene oortoo zovlon geechiig bii bolgodog uym shuu dde.eejiinh ni huvid 2 huuhdiinhee toloo yavah ni zov.harin biee garguund ni hayaj ter huneesee setgelee odii hurtel tataj avaagui ni buruu bna.setgeliin hat muuhan l uym.etsest ni ta 3 d amidrald ni az jargal husiee.

  17. Эсүй says:

    Сайн уу миний дүү би энэ захиаг чин өмнөх захиаг чин уншлаа Миний бодлоор ээж чин ингэж зовж чамайг боловсрол эзэмшүүлсэн юм чин хичээгээд маш сайхан боловсрол эзэмшээд сайхан бүсгүй болох хэрэгтэй Тэр ах залуугийнхаа араас битгий гүй Санаад хайрлаад байвал ах гэсэн харицаагаар харицаж явж бай Чи удахгүй 2 юм уу 3 жилийн дараагаас сайхан бүсгүй болоод ирэхэд илүү сайн залуу эсвэл одоогийн энэ хүн чин чамайг өөр нүдээр харж эхлэнэ Бүсгүй хүн эмэгтэй хүн хэлтэй устай өндөр боловсролтой зөв бодолтой зөөлхөн уяхан ухаантай байвал их сайхан эрчүүд тойрч хүрээлдэг юм Өөртөө зорилго тавиад сургуулиа сайн төгсөөд ав Бага насныхаа зовлонг давтахгүйн тулд хичээж яваарай Одоо цагт чадалтай мэдлэгтэй ухаантай бүсгүйд л сайн эр хүн таарна шүү

  18. Tevchix xeregtei says:

    Урьдаx нийтлэлийг чинь сая уншлаа. Эрэгтэй xүнд наалдаж залxааx тусам улам xолдно. Чамд наад залуу чинь талтай бол аяндаа мэдэгдэнэ. Чи xайртай дуртай гэxээ болиод зүгээр л зөнгөөр нь орxичиx. уулзаx үедээ уулзаал аxаа гээл xарьцаж бай, чамд сэтгэлгүй xүнтэй зүтгэсээр байгаад гэрлэлээ ч Ээжийнxээ амьдралыг давтаx болно. ЭЭж чинь чамайг зовж шаналаг гэж өдий xүртэл чинь тэжээж тэтгэж xүнд xүчир замыг туулаагүй гэдгийг ямагт сана. Тиймээс xайраа дотроо нуугаад байнга инээмсэглэж бай. Все будет Xорошо…

  19. cahirmaa says:

    тэр зовоож байсан хүнийг мартсан нь дээрдээ, ямартай ч ээж чинь босоод л ирсэн байна, би дүүг чинь буруутгахгүй байнаа, дүүгийнхээ сэтгэлийг битгий л өөрийнхөө гомдол хорсол үзэн ядалтаар халдаагаарай, аавынхаа муу муухайг битгий яриарай, хүн гэдэг гомдол хорсолгүй байх тусмаа илүү аз жаргалтай байдаг юм шүүдээ, ээж чинь аавыг чинь харж явдаг гэхээр чамаас эрт тэр хүнийг уучилсан юм шиг байна, хүн өнгөрснөө уучилж орхиж мартаж байж,өнгөрсний хорсол гомдлын хар дурсамжиндаа амьдрахаа больж чадна, чи аавыгаа үнэнээсээ уучлаад хорсохоо больсон цагт л жинхэнэ сэтгэлийн тайвшралыг олно доо, тэр хүн мэдээж хийсэн нүглийнхээ горыг амсаж л яваа

  20. haru says:

    за сайн байна уу. чиний бичсэн зүйлийг уншлаа. их таалгдлаа. чи үнэхээр мундаг юмаа.надад үнэхээр хэлэх үг алга чамд амжилт хүсье.

  21. Chertyonok says:

    Уучлаарай, хүмүүсээ, надад баахан хасах л тавих байхдаа, гэхдээ энэ захиа/өгүүллэг/нийтлэл арай ондоо сайт/блогт байх ёстой юм биш үү? сүүлдээ энэ сайт арай биш болж байна…

  22. yHgpaa says:

    universe-t orj bsan hishigjargal mun u?
    zahiag chin unshsan mun yum shig sanagdlaaa…
    za za mun ch bai bish ch bai amjilt husey

  23. baldag says:

    миний ээж агуу хүн байсан. эрхэм хүмүүсээ хайрлаж байгаарай хэнд ч хэлэхгүй хэзээ ч ирүүлэхгүйгээр 1 л өдөр бурхан тэднийг чинь аваад явчихна шүү

  24. yHgpaa says:

    universe-

  25. Nomin says:

    aaw eejiin humuujil ih bdiin geseen gehdee hun uuru hicheewel boliishde

  26. sex mach1ne says:

    bi iim zovlon medehkue gehdee odo 18tai nz ohintoi uyerheed udaj bna. Busdiig ataarhuulj chaddag hos. Bas sexiin tal deerch setgel hangaluun tehde nadad barag ger bul gej baihkue odor bolgon heruul … . Busad ger bul shg heze ch bj bgagui. Gehde bi ih uhantai bolhor aav eej.g evleruldeg thde bi ireduid ooro aav shge eej shge iim bolohvi gj aij bn hussen husegui ger buliin humuujil ….. Gdg bizde ah egch naraaa

  27. Арабелла says:

    Амьдрал чамд хатуу ханджээ. Гэхдээ аз жаргал хэзээ нэгэн цагт алгаа тосоод л угтана.
    Эн зарим хүмүүс нээрээ ганц шөнө вокзалын төмөр сандал дээр унтаад үзчихсэн юм шиг л бичих юмаа.
    Чи амьдралын хатууг үзсэнээрээ улам л ухаан сууж хэрсүү болсон байх ёстой доо уулан.
    Гэхдээ залуу нас гэнэн, дэврүүн.
    Тиймээс ээж шигээ насаараа нэг эрийг өвчин хуучтай болтлоо хүлээж суухгүйн тулд ухаалаг сонголт хийх хэрэгтэйг надаар хэлүүлэлтгүй чи мэдэж байгаа.
    Тиймээс урагшаа охин минь, бурхан чиамайг ивээж л таараа

  28. zadsexdeye@yahoo.com says:

    эсвэл тэр залуу чинь чамайг хөөрхий гдг нүдээр хараад бн, тиймээс санасан бодсон зорилгодоо хүрээд өөрийнхөөхөө амьдралаа аваад яв, яг энэ зорилгодоо хүрээд ирэх үедээ наад залууугаа нэг дурсаад үзээрэй

  29. zadsexdeye@yahoo.com says:

    чамд because I’m black гэдэг өвчин тусжээ. чиний зовлонг үгүйсгэхгүй лдээ гэхдээ л чамд л нэг учир бн даа. Мний бодлоор тэр өмнө нь бичсэн асуултынхаа хариуны 70%-ийн хүндрэлийг чи өөрөө л бий болгоод байгаам бн шт

  30. nice says:

    гоё өгүүллэг бна аа надад ч бас ийм юм тохиолджил яавна хммм Монголын эрчүүд яагаад ийм өөдөггүй байдаг юм бэ эхнэр хүүхдээ оймс шиг сольдог яамар ч ухаангүй зүгээр л дур хүсэл хөөцөлдөж бүхэл бүтэн гэр бүлийг өнчин хаяжил байдаг зүрхгүй хүмүүс шүү. Миний бодлоор Монголд бүтэн айлын хүүхдүүд ховор байхаа тэнэг эрхтэй хүмүүс хэзээ ухаан орхын бол гэхдээ би авыгаа үзэн яададгүй ээжээс минь илүү ухаантай санагддаг гэвч үнэхээр ээжийг минь хуурч байсан гэхээр бас л тэнэг юм шиг мэдэхгүй юм даа жоохон байхдаа ээж аав салаад бусад хүүхдүүд шиг хагас өнчин гээд хэлээд сууж бна гэж бододгүйл байсан

  31. negen busgi says:

    сайхан амьдрал хүрээд л ирдэг юм байна лээ.би ч бас тийм үөийг туулаад л ирсэн.хичээх л хэрэгтэй.чамд амжилт хүсэө.өө бас эцэг нэртэй тэр хүнийг үзэн ядаад хэрэггүй дээ.сэтгэлээсээ арчаад хая.тэр цагт чи бүр илүү жаргах болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.