Хайрын түүх

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг гээд хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живж эхлэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

Гэтэл Хайрыг хэн нэгэн “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя” хэмээн өөрийг нь дуудаж байгааг сонсчээ. Түүнийг нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог юм” гэжээ.

8 Comments

  1. aj says:

    uilchlaa

  2. Reborn says:

    Huurhun ym bichje setgel bs hudulsun bdaltai boljishv ntr

  3. ujin says:

    Time will help us!!! for lovers….

  4. Арабелла says:

    Цаг хугацаа бүхний харуулна гэж энэ байх дөө

  5. Боломж says:

    Хайр байхгүй бол аз жаргал ч гэсэн байхгүй байсан байх.

  6. Боломж says:

    Ямар гоё юм бээ???

  7. Alpha 910 says:

    Арай өөрөөр байдаг биздээ хөөрхий муу итгэл итгэсээр байгаад арал дээр живээд үхдэг биздээ

  8. naran says:

    Гоё юмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.