Хүмүүсээ. Амьдралынхаа ханий сонгохдоо, эсвэл зүгээр л үерхэж дурлах, зугаацахдаа болгоомжтой хандаж байгаарай. Учир нь та төрсөн ах, эгч, дүүтэйгээ бэлгийн харьцаанд орж магадгүй шүү. Танай аав, ээжүүд чинь залуудаа энд тэнд бужигнуулж явахдаа хүүхэд үйлдвэрлэчихээд хаяад явчихсан байхыг үгүйсгэхгүй. Бие биенээсээ сайн асууж лавлаж бай. Сайн яривал садан болдог гэдэг үг оргүй хоосон үг биш байна лээ шүү. Надад яг ийм асуудал тохиолдох шахсан. Би 2 сарын өмнө нэгэн сайхан бүсгүйтэй танилцсан. Тэр үед бид 2 бие биенээсээ нүд салгаж чадахгүй байсан. Тэгээд цааш үргэлжилж олон ч удаа болзоонд явсан даа хөөрхий. Би түүнд үнэн сэтгэлээсээ дурласан байсан болохоор түүнийг хүндэлж унтаж хэвтэхийг тэгтлээ их яараагүй.
Үнэндээ тэр нь их аз болсон шүү. Нэг өдөр бид 2 өөр өөрсдийнхөө долоон булчирхайг тоочиж гарлаа. Ямар айлын хүүхэд, аав ээж хэн хэн, аль нутгийнх вэ энэ тэр гээд л. Тэгтэл бид 2-ын аавууд ижилхэн нэртэй болж таараад бас өөр олон зүйл нь таарч байлаа. Нэг дор ийм олон зүйл таарч болох уу. Нэг л биш болоод явчихлаа шүү гэж сэжиг надад өөрийн эрхгүй төрсөн. (Намайг бага байхад буюу 4 настай байхад аав минь ээж бид 2-ыг хаяад явсан. Жилдээ ганцхан удаа ирж надтай уулздаг байсан. Сүүлдээ ирэхээ ч болисон.)
Тэр сэжиг бодит үнэнээр солигдсон. Учир нь би бага зэрэг судалгаа за бараг мөрдлөгө хийсэн. Аавыг нь ямар хүн болохыг нь нууцаар харсан. Манай аав дүрээрээ мөн байсан. Надад их хүндээр туссан. Сэтгэлээр унасан. Дараа нь би өөр хүнтэй болсон дүр үзүүлж дүүгээсээ салсан даа. Түүнийг сэтгэлээр унагахыг хүсээгүй. Үүнээс хойш сэтгэлийн шархтай болсон. Дүүтэйгээ үнсэлцсэн гэж бодох тоолонд дотор харанхуйлдаг болсон. Гэхдээ эрт мэдсэндээ баярладаг.
13 Comments
энэ дээрх сэтгэгдэл одоо юу вэ, т1ээ энд битий гайхулда
аавтайгаа унтаагүй ни болжээ…
Грекийн үлгэр шиг юм болохоо дөхжээ. Сургамжтай л юм байна
ум маань пад ми хум
Ийм юм ч болно шүү. Болно. Эм сүвтэй хэн ч байсан хамаагүй ойртож хавьтахыг хүсдэг, тэгээд бэлгэвчгүй ч байсан нухчихдаг заваан гарууд хаа сайгүй. Тэгэхээр ийм юм бол зөндөө болно. Бурхан минь. Ийм юмнаас хол явж байгаад үхэх юмсан даа гэж…
Ээ Чойрын Богд…..
Дүү чинь сэтгэлээр үхэж байгаа байх даа зайлуул
базарваань арай ч дэ………..
Чи зөв зүйл хийжээ залуу минь. Дүү чинь тэр дороо мэдсэн бол хүнд цохилтонд орох байсан байж магадгүй. Сэтгэлийн тэнхээ муутай хүн амиа хорлож ч магадгүй. Цаг хугацаа бол эм гэж хүмүүс яридаг. Хэзээ нэгэн цагт дүү чинь бодит үнэнийг мэдвэл хэт хүндээр тусгаж авахгүй байх.
УДАМ СУДРЫГ Нъ САЙН ХАРАХ МЭДЭЖ БАЙХ ИХ ЗӨВ АЛХАМ……..
Удам судар, уг гарвалаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин мэт…
угаасаа бид нар чини ээж аав эмээ өвөө гээд л цаашаа таг шүү дээ,тийм ч болохоор гадаад хүнтэй суусан,эйр ни эхнэрээ хүүхэдтэй болгоод хаясан малнууд,эсвэл хүний нөхөр салгаж суусан алцгар тахианууд үүнийг сайн уншаад энд тэнд хүүхэд шуухад байдаг бол хооронд ни уулзуулж ядаад зураг хөрөг нэр усийг ни хэлж бай,та нарийн тарисан гайг ур хүүхэд чини үүрэх ёцгуй шуу
мэдэхгүй царайлж аавтай нь танилцах гээд очихгүй яасын эхнэр хүүхдээ хаядаг хүмүүст заримдаа хүнд шийтгэл өгөх хэрэгтэй.хэрэв надад ийм юм тохиолдсон бол би лав миний эцгийн хүүхэд миний ах дүү гэж бодохгүйээ. тэдний эхээс нь л болж өнчирч өссөн гэсэн үүднээсээ хариугаа авах бсан байх. Чи харин их уужуу дотортой сайн залуу бна.нээрээ л болгоомжлохгүй бол болохгүйээ нэн ялангуяа тэр цаатан казакууд нь сайн судалж байж сууцгааж бгаарай гэж
Эхнэр, нөхрөө араар нь тавьж байгаагаараа бахархдаг хүмүүс сайтар уншмаар юм байна. Энэ цаг үеийн садарлал 20 жилийн дараахь харууслын цондон.