Хүүгээ бодоод эхнэр нэртэй явах уу? Эсвэл өөр шийдвэрт хүрэх үү?

Энэ сайтад нийтлэгч зарим хүмүүс ухааны ур, сэтгэлийн тэнхээгээ шавхаж өөрт тохиолдсон явдлуудаа бичжээ. би харин тэгж чадахгүй л юм шиг байна. Би нэгэн компанид борлуулагч ажилтай жирийн л залуу. Одоо 28-тай, нэг хүүхэдтэй. Эхнэр маань дээд боловсролтой, нэг хувийн компанид ажилладаг. Эхнэрийг оюутан байхад нь би ажиллаад эхнэрийг төгсөхөөр зөрөөд сурна гэж боддог байлаа. Эхнэр ч төгслөө, ажилтай ч боллоо, би сурах гэхээр манай захирал ах нь чамд дээд боловсролтой хүнээс илүү хангамж өгнө гэхээр нь амьдралаа бодоод гүрийлээ. Эхнэр ажилд ороод эхэндээ ч сайхан л байлаа. Сүүлийн 5 жил миний хувьд там болж хувираад байна. Эхнэр маань байн байн тийм ч уулзалт, ийм ч арга хэмжээ гээд оройтоно, сүүлдээ хоногоор алга болно, тэгээд цагаандаа гарч би чамд хамаагүй гэнэ. Би ч за яахав энэ ингэж байгаад залхах байх гэж боддог байлаа.

Оройтохоор нь очоод авъя гэхээр чи доод гаралтай, томчуудын хажууд битгий нэр хүнд унагаад бай гэхээр нь тэгдэг л юм байх гээд очдоггүй байлаа. Гэтэл манай эхнэрийн эгч 4 жилийн өмнө над руу утасдаад чи хүний хүүхдийг авч суусан юм бол хүн шиг малла гэлээ. Би гайхаад юу болов гэтэл энэ тэнд хоногоор янз бүрийн залуустай яваад байна гэнэ, арчаагүй энэ тэр гээд л бөөн юм боллоо. Тэр өдөр эхнэр ирсэнгүй. Би эхнэрийг маргааш ирэхээр нь чи яагаад явна гэтэл харин өөдөөс чи ер нь юу юм, доодос гаралтай юм намайг заах юмуу, би өөрийгөө мэдэж байна гэхээр нь хүүгийн хажууд хэрүүл уруул гэсэнгүй өнгөрлөө. Удалгүй нэг орой ажил тараад хоол хийж идчихээд хүүтэйгээ амрах гээд хэвтэж байтал шал согтуу, нүүр ам нь хөх няц болсон юм байдгаараа уйлчихсан орж ирлээ. Яав юу болов гэтэл ёстой согтуу тулдаа хамаг юмаа ярьлаа.

Нэг залуутай 2 жил болсон, сууна барина гэсэн чинь нөгөөх нь гэнэт эхнэртэйгээ хэлж, тэгээд гурвалжин дөрвөлжин зодоон хэрүүл маргаан болсын байх. Би ч маргааш өглөө нь ажилдаа явлаа гэж гараад нөгөө залуутай нь уулзаж тусаж унатал нь ганц цохиж өгөөд буцаад гэртээ ирлээ. Гэтэл эхнэр чи боловсролгүйдээ юу ч ойлгохгүй мангар тэнэг, хүн хэлээрээ ярьж болно гээд харин миний буруу болж хувирлаа. Би дуугүй тэсээд л байлаа. Тэрнээс хойш надтай унтаагүй бараг 3 сар болчоод бас л уйлж дуулаад ороод ирсэн. Гэтэл жирэмсэн 2 сартай гэнэ.

Хүүдээ янз бүрийн юм сонсгохгүй гэсэндээ хажууд айлдаа оруулж байгаад хоёулаа жаахан ярилцлаа. Бас л түүх давтагджээ. Эмэгтэй хүн толгой нь эргэхээрээ эргүү малаас дор болдог гэж үнэн юмаа. Нанад ч хэлэх үг олдсонгүй, эгчийг нь дуудаж яахаа ярьлаа. Эгч нь ч намайг тэнэг мангараар дуудаад ярих янз алга. Тэгээд л би ганцхан чи л үүнийг тэсэж, тэвчиж чадна, гүрийгээрэй, тэвчээрэй, ухаантай байгаарай, зүтгээрэй гээд хүүгээ бодоод дуугүй яваад байлаа. Харин саяхан би компанийхаа шугамаар солонгос явж ажиллахаар боллоо. Одоо энэ эхнэр гээд байгаа эмэгтэйг би яах вэ? Хүүгээ бодоод эхнэр нэртэй явах уу? Эсвэл өөр шийдвэрт хүрэх үү?

Энэ тоглоом биш гэдгийг амьдрал үзсэн зарим нь хэлэх байх, бас басамжилж доромжилж үзэх нэгэн ч таарах байх гэхдээ л ийм зүйл тохиолддог л юм байна лээ шүү. Би эр хүн шиг байж урьдын юмыг мартахыг хичээж хамт амьдарч ч чадна, орхиод явж ч чадна. Энийг ганцхан би л чадна. Та бүхэн зөвлөгөө өгөөч.

47 Comments

  1. zochin says:

    эм садарлавал эрийн сүлд доройтоно
    эр садарлавал үр хүүхэд өвчин орооно
    энэ маш үнэн.

  2. oonoo says:

    Ийм зүйлээс болоод салах сарних гэр бүл их байна шүү дээ цаана нь дандаа хүүхдүүд хохироод байгаа, та 2 хүүхдүүдээ бодоод ухаалаг шийдэл гаргах нь зөв зүйтэй байна.Чи эхнэрээ аваад сэтгэлзүйчдэд ханд чи мундаг сайн эр хүн байна.Монголын үрс аав ээжтэйгээ байхдаа жаргалттай. Гэр бүлийн хариуцлага байх хэрэгтэй та 2т амжилт хүсье

  3. oonoo says:

    Энэ бол чиний сонгосон хань, амьдрал шүү дээ.Тэгэхээр чи өөрөө энэ бүхнээ шийд хүмүүс их олон өнцөгөөс харж ярих тул чамд тус болохгүй. Хүүхэд ямарч гэм буруугүй шүү та 2 мэргэжлийн сэтгэл зүйчид хандаад үз тэгвэл та 2т гарах гарц байна.

  4. ........ says:

    би олон охидтой ядуу айлын охин гэхдээ надад ийм хүмүүжил эцэг эх 2 маань суулгаагүй. Би хүний гэргий болоод 16 жилийн нүүр үзэж байна. Одоо би боловсролтой мөнгөтэй 2 сайхан хүүхэдтэй аз жаргалтай амьдарч бна. Хүний хүмүүжил маш чухал…

  5. kuuuuuush says:

    пиздагийн амруу салаавч хий тэгээд зайлуул наадхаа л

  6. mongolman says:

    миний амьдралтай адилхан л юм бөйна би харин 2 охинтой ядуухан олон хүүхдтэй айлын хүүхдүүд охидууд ингдэг юм шиг байна

  7. tungaa says:

    яанаа ийм аймар улаан цагаандаа гарсан эхнэр гэж байдаг юмуу. нөхөр нь ч гэж одоо юу вэээ. ингэж амьдрана гэж юу байдаг юм бэ. ёоо мэдэхгүйээ.

  8. N.ka says:

    salah gej yunda yarah wede odii hvrtel ywtsiim chin tertei tergvi chi co ywna tsaadah chin heseg gantsaara vldene tegeed baidaliig ajiglahgvi yu hezeech salj amjina da gaigvi yhaarahch um bilvv hvnd ter tysmaa hanida bolomj olgooch gej helmeer bn da zaluu min

  9. Ìèðà says:

    Салсан нь дээрээ. Аймаар тэнэг авгай байна. Яана даа тэр хүн цаашдаа яаж амьдрах хүн юм. Чи ч бас тэнэгийг давраагаад л байдаг. Ямар хүүхэн мундсан биш.

  10. solongo says:

    chi saikhan zaluu bna shu de er hun shig bi chamtai gerlemeer sanagdaj bna nadaa hunii saikhan setgel bhad boloo bolowsrol ed yamar hamaa bdiin chi ih uhaalag zaluu bna naad enher chin barag irehgui bhaa chi huugee awaad dahiad amidral zohioj bno shu de zaawal bolowsroltoi hun tiim mundag bdaggui shu de chamd amidrald chin az jargal husie minii bodloor ehnereesee salsan deeree

  11. ????? says:

    за да бодит бол хэцүүхэнл байна салсан дээр юм уудаа хүүхдээ өөртөө аваарай том болоод ойлгоно харин юу ч битгий нуу салалтыг хүүхдүүд өөр дээрээ хүндээр тусгадаг юм өөрийнх нь буруу биш гэдгийг сайн ойлгуул. өөр юу хэлхэвдээ

  12. ankhaa says:

    Би чиний оронд байсан бол амийг ни ар дээр гартал алгадаад хоогоод явуулах байлаа. ямар аймар доромжлол вэ? чи яачнхсан эр вэ?

  13. baldag says:

    хэлэх үг алгаа

  14. Ха ха says:

    Зарим хүмүүс битгий сал л гэх юм, тэгээд насаараа завхай хүүхний царай харж амьдрах хэрэг үү? Зарим нь чи өөрийгөө муулаагүй магтсан байна гэх юм, үнэхээр сайн залуу байвал та нар яах юм, битгий хүнийг өөртөйгөө адил бодож бай. Зарим нь ярилц л гэх юм, миний ойлгосноор бол энэ залуу зөндөө л ярилцсан байна шд. Захидлын эзэнд хэлэхэд өөрийн бодол өөртөө зөв гэдэг юм оо. Хэсэг хугацаанд тусдаа байгаад үзэхгүй юу. Тэгээд үнэхээр болохгүй бол салаад, эсвэл буцаад нийл. Цаг хугацаа бүгдийг харуулна.

  15. cahirmaa says:

    чи ч гэсэн боловсролгүй гээд ингээд хүнд дээрэлхүүлээд явж болохгүйг ойлгоо биздээ со явбал ядаж хэлний курс энээ тэрээ жижиг сажиг мэргэжил олгох сургалт юу байна суугаарай, энд ингээд нет ороод юм бичихтэйгээ юм чинь хоосонгүй гэж бодож байна

  16. cahirmaa says:

    тийм мундаг харж хандаад маллаад явдаг юм бол эгчид нь даатгаад орхихгүй юу, тэр эгч нь бол үнэн илүү, хүүгээ аваад наад хүүхнээ орхи цаашаа,хашраад ухаараад гуйгаад уйлаад дуулаад ирэхгүй хаачихавдээ

  17. Shuud jii says:

    Наад завxарсан авгайгаа шууд жийгээд явдаа. Салдаггүй юумаа гэxэд орxиж яваад xэдэн сар чимээ иймээгүй таг болчиx. Гэxдээ утасныxаа дугаарыг өгөөрэй заа. Юу гэxийг нь сонсоx xэрэгтэй ш дээ. Уйлаад алингаа алдаад Чамайг гуйx байx гэж бодож байна. Наад эмэгчиндээ ойлгуулаач. Яасан даварсан Авгай вэ.

  18. hooh says:

    За арай үгүй байлгүй дэ. Эрчүүд п заваарч явдгаас эхнэр нь ийм байдаг гэж мэдэхгүй л юм. балай юм.

  19. amidral says:

    huue humuusee ehner ni yagad ingeed bga shaltgaaniig ni olj bj ynz buriinhee yumnuudiig bicheechee. nad zaluu chin ooroo urid ni yajich yvj bsan yum bilee odoo ch yaj yvaa yum bilee ta nar medeh yumuu? Ooriinhoo zov bolgoj bichihee boliochee. Er ni bol emegtei hun eregtei huniig bodvol ger bulee huurah ni haritsangui baga. harin erchuud bol ynz buriin taaraldsan huuhenteigee ehnereesee dalduur zavaarch yvdag bizdee. ger buldee unench er hun gej bnuu tsoohon l bdag bh. Ter huuhen tegeed bga ni shaltgaanatai l bj taaraa.

  20. залуу says:

    боль боль болиооооооооооооооооооооо

  21. bvsgvi says:

    чаманиг мангар тэнэг гэж хэлэх ни арагггүи юм байна. тийм арчаагааүй доод зиндаани хүүхнээсээ салаачэээ. наад авгай чинэ л жинхэнэ доод гаралтан байнадаа.өөрийг чинь өчнөөн доромжлоод биахад мангартаад бгаад бхийн

  22. lily says:

    хммм, яг бодит болсон явдал мөн юм уу? ийм эрэгтэй хүн гэж бас байдаг аа?

    амьдралын бичсэнийг чамаас асуумаар л байна шүү. өөрөө та өөгүй цэвэрхэн өндөг шиг залуу бололтой доо.

    ийм тийм асуудал байхгүй биз. зүгээр байгаа хүнийг ингэтэл нь доромжлох эмэгтэй хүн байгаа бол зүгээр л садар эм байна л гэж хэлье

  23. Sanwaartan says:

    чий чинь монгол хүн юм бга биздээ юуний чини доод гаралтай хүн гж үүх түүхээж мидэхгүй бж болохгүй ээ энэ зохиол бишил юм бол хүүгээ аваад эртхэн салж үз ийм хүнээр би лав ягад ч хүүхдээ осгүүлэхгви байсан

  24. amidral says:

    Hi. Ene oguulleg deer chi gantshan ooriinhoo zov bolgoj ehneriinhee buruu bolgoj bichsen bn. Ehner chin yagad chinii araar taviad yvaad bga yum medeej ymar negen uchir shaltgaan bj l bgaa. Urid ni chi ooroo ehneree araar ni taviad garduulj barigdaj ch bsan bj bolno shuudee. Yagad ehner chin iim aash avir gargaad bn gedgiig oloh heregtei. Bi bas chamaig gaihaj huugiin hajuud heruul ene ter hiigeed yahiin geed yu ch heleegui ch geh shig hezee ger buld tiim yum bhgui shuud heruulee geed er hun bol algadaad l avna. ene hugatsaand yagad chamaig teseed tevcheed bsaniig chin gaihaj bn. Bas l ymar negen uchirtai l bga gej bodoj bn. Iim yum bolood bhad zugeer l mangar tsarailchaad haraad suudag er huniig bi lav medehgui yostoi boon yum boloh blgui dee tiim bizdee. Uneheer chinii bichseneer bsan bol cham shig er hun 1sayd 2-3sh l oldoh bh daa. Erchuud bugd l hogiin bdag shuudee. Cham az jargal husie! Amidraad l bj dee zaluu mine. Oo bas hair durlal gerd deed bolovsrol ymarch hamaagui bdag.

  25. hi says:

    танай эхнэрийн чинь зөв биш лдээ гэхдээ чи жоохон өөртөө дүгнэлт хий л дээ.өөрийгөө боловсруул,суралц,биеэ сайхан авч яв.Зөвхөн ажил амьдрал гээл хамаг мөнгөө гэр бүлдээ зарцуулах биш хаая ч гэсэн өөртөө зарцуулж сайхан хувцал л даа ажил дээр нь очоод чамайг авах гэхээр эхнэр чинь ичдэг байсын бишүү.гэхдээ эхнэрийн чинь зөв гэж хэлээгүй шүү

  26. haramsal says:

    сал

  27. Mongolia says:

    би чиний оронд байсан бол Ингэж доромжилуулж байсанаас Тэр гичийг чинь Нөгөө залуутайгаа шаалцаж байхад нь Шорлог шиг нэвт зоох байсан юм.

  28. Mongolia says:

    Би юу уншчихваа!!!Арай үгүй байлгүй дээ. Хэрвээ үнүн бол…Чи ямар арчаагүй хөгийн эрийн оронцог бээ айн?Наад нэг тэнэг гичийгээ аятайхан Маллаад аваад явж чадахгуй дээрэлхүүлж доромжилуулж,Хог шаар шиг амьдарч байхийн оронд үхээч чи.Эрийн сүлд хийморь гутаасан пиздаа вээ.Бүүр уншсан чинь уур хүрчлээ

  29. hi says:

    хүүхдээ аваад салсан дээр юм байна даа одоо ингэж байгаа юм чинь цаашдаа засрана гэж байхгүй дээ

  30. aagii says:

    хогшоон чи арай л сонин юмаа.хайртай хайртай гэхэд ингэж амидраад яадаг байнаа чамд оорийгоо хундлэх чанар байдаггуй гэжуу.надад бол ёстой аймар санагдаж байна тэр залуусийгн муу гичийтэй н тсуг ухтэл н балбачаад хуугээ аүаад сайхан амидардаа хуугээ жинхэнэ эр хун болго чамд амжилт хусий чин сэтгэлээсээ

  31. sony says:

    хүүхнүүд минь бушуухан салгаж аваад суу.

  32. muugii says:

    за ах минэ арай л дэндэж байна да.шууд явуулаачээ хүүгээ ганцаараа аваад яв ямар завай ичих нүүргүй хүүхэн бэ гутмаар юм

  33. myngar says:

    Найзаа чамд ганц л үг хэлье.САЛ. Эм хүний толгой эргэж боовонд дурлахаараа хэзээч засрахгүй. Амьдарлаа бод. Чамайг гэсэн зөв сэтгэлтэй сайхан бүсгүй олдож л таарна. Найз нь анхныхаа эхнэрээс салсандаа одоо хүртэл баярлаж явдаг шүү. Сайн ч ханьтай учирсан

  34. tushig says:

    хаха энэ зохиол бха, хэрвээ унэн бол, жинкэн эхнэрийгээ тэр муу эгч шиг юмтай бур болгож тавих бсийн, үхахаха энэ яг зохиол бха, баргийн эр хун ийм юманд тэсч хулээж авч чадхуу

  35. gsdh says:

    яасан тэнэг заваан эхнэр вэ. арай ч дээ ийм эмэгтэй хүн бдаг гэж дуулаачгүй юм бна. сал сал

  36. amidral says:

    чам шиг залуус маш тсуун байдаг ни маш харамсаалтай чи бол жинхэнэ эр хун бн даа чамд жаргах тсаг ирнээ харин дараагийн амидралдаа таарсан бусгуйгээ яг л энэ н шигээ хайрлаж хундэлж яваарай хун нэг хаширахаараа дараагийн амидралдаа хаширлаад нугуу хунээ зовоож л болохгуй шуу..уунийг л тсаашдаа маш анхаарах хэрэгтэй дээ

  37. er tsereg says:

    хэлэх ч үг олдохгүй юм байна наад тэнэг янханаасаа салаач

  38. amidral says:

    яхаараа зариманд ингэж алт шиг хун таардаг бн аа тэр тэнэг эмээс шууд сал хуугээ уур дээрээ авсан ч болийшдээ ийм т1 хуухэн юм чин хууг чин яаж ч зовоож чадна хун гантс л амидарна гэхдээ унэхээр ийм бдал бий болоод бгаа бол шуу дээ уг н нэг гэр бул ч гэсэн элэг бутэн байвал хичнээн сайхан бээ чи нэг л удаа турж ухэж амидарах учираас нааадах бдал чин арай дэндэнээ.. 2н хооронд эхнэрийн оронтсогоор яхийн бээ
    би ч эмэгтэй хун эхнэр хун энэ бол там шиг амидрал бн даа найзаа..

  39. билгээ says:

    Муу л бүсгүй байна даа. Үнэхээр. Одоо нэг хэсэгтээ өрийгөө бодоод ажлаа хийгээд хол байгаад үзвэл чамд ч дээр байх биз дээ. Тэр цагт ойлгох эсэх нь эхнэрийн чинь хэрэг. Засарсан янхан заяаны хань гэдэг буруугаа мэдээд сайн хань болж чадахгүй бол хөөгөөд явуул. Толгой нь эргэсэн муу малыг. Хүүхэдийг нь тээтлээ тэгж явсан гэхээр чамйаг хүн гэж өчүүхэн ч бодоогүйн том жишээ. Хүүгээ аваад ах дүүдээ захиад, тэр тээж байгаа хүүхэдтэй хөө өөр яах билээ.

  40. йжж says:

    Чиний эргүү чинь үнэн юм байна. Зайлуулаач эээ наад гичийгээээээээээ

  41. Цэцэг says:

    Гэр бүл хайр, хүндлэл, итгэлцэл дээр тогтдог юм шиг. Харин танай гэр бүлд энэ хэдийн аль нь ч алга. 2 биенээ гэсэн сэтгэл аль ч үед байх ёстой биз дээ. Миний бодлоор чи амьдралаа шинээр эхлүүлсэн нь дээр юм шиг.

  42. killer_die says:

    зохиол

  43. gerlee says:

    Би чамайг арчаагүй эр хүн үнэндээ хэлэхгүй шүү. Чи ухаантай тэвчээртэй Монгол эр хүн байнаа. Юм удаан давтагдахаар утга учиргүй болдог жамтай юм хойно бодоо болисон чинь дээр байлгүй дээ Өнөөдрийг хүртэл ухаараагүй эмэгтэй одоо ухаарна гэж байхгүй. Хэдий болтол босгосон амьдралаа гэж энэ бүхнийг тэвчиж явах вэ дээ Тэгээд л байвал улам л доошоо уруудаад байна. Тийм болхоор өөрийнхөө замаар сайхан амьдардаа Нэг хаалга хаагдахад нөгөө нэг хаалга заавал нээгддэг шүү дээ. Яадвал хүүгээ аваад чадахгүй бол хүүгээ үлдээгээд яв. Холоос ч болов хүүгээ хараад хүний зэрэгт хүртэл нь тус дэмээ үзүүлээд явдаа. Ойлгохын дээдээр ойлгож чамайг хүндэлсэн Жирийн нэгэн эмэгтэй

  44. Gstar says:

    ene odoo yu ve Chi deed garaltai mongol er hun shuu yun emsd doromjluulah ve. Archaatai baigaachdee

  45. ОБЙМШМХ says:

    zamar aimar doromjlol we hurdan salaachee eswel ene zohiol yumuu

  46. Монгол хүн says:

    Дээд сургуульд сураагүй л бол доодос гаралтай болчдог гэж дуулаагүй л юм байна. Эхнэр чинь харин жинхэнэ доод ухамсартай хүн байна даа. Хүний ач мэддэгүй, хар амий хичээсэн,хэлбэр хөөсөн хөнгөн хормойтой иймэрхүү хүүхнүүд ар гэрийг авя ямна гэж байхгүй ээ. харин ч эр нөхрийн хийморь сүлдийг доройтуулна. Энэ хорвоод ганц удаа амьдрах байж ямар гагначихсан биш өөрийнхөөрөө амьдар. Ингэлээ гээд хүүгээсээ нүүр буруулж байгаа хэрэг биш. Эхнэр чинь аягүй бол хүүгээ авахгүй биз, дорд хүний үр сад гээд. Өөрөө аваад өсгө.

  47. zadsexdeye@yahoo.com says:

    хөгшөөн чи энэ хайртай болоод бас уучилсан байхаа, гэхдээ ээ арай л хэт доромж санагдчихлаа, чи эцэстээ л зовох байх шүү. Миний бодол бол тусдаа амьдраад үз, хэрьээ үнэхээр эргэж нийлэх бол нийлдэг л юм гэхдээ эргэж нийлэхдээ өөрийг нь шалд нь бусан үед л зөвшөөрөөрэй. үгүй бол өөрийнхөө үзамаа хөө дөө, ямар ийм эмэгтэйгээр хүүхдийнхээ эх хийж амьдарснаас 1-аараа өсгөсөн нь сэтгэлд амар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.