Чи бид хоёрын хайрын диалог

–    Би амьдралдаа цөөхөн уйлсан.

Чи амьдралдаа дандаа уйлах юм. Чиний нулимс жижигхэн тэгсэн хэрнээ удаан уйлсан ч барагддаггүй. Нулимс чинь орчлонг үймрүүлэх увидастай.

–    Миний нулимс том томоор цөөхөн дусладаг би удаан уйлж чаддаггүй. Зохидог ч үгүй.  Хар багын эр хүн уйлдаггүй юм гэдэг үгээр би хүмүүжсэн.

Чамайг бүгд хайрладаг, өрөвддөг. Чи тэдэнд таалагддаг бас хүндлэгддэг.

–    Намайг хэн ч тоодоггүй, хүмүүс хүйтэн тоосгоор өрсөн хэрэм мэт хүйтэн хөндий хоолойгоор зэмлэдэг. Тэд намайг тулаанд орох гэж байгаа цэрэг мэт байхыг шаарддаг. Яагаад гэвэл Эр хүн эр хүн шиг бай… гэдэг. Тэр эр хүнийг нь би хэнээр зүйрлүүлэхээ мэддэггүй.

Чамайг бүдэрч унахад хэн нэгэн татаж босгодог. Босгож ирээд тэд шархыг чинь арчих алчуур өгдөг. Тэгээд нулимсыг чинь арчиж өгөөд явдаг. Чиний нулимс шидтэй.

–    Намайг бүдэрч унахад хүмүүс тойроод гардаг. Тэд гараас минь атгаад татаж байгаагүй. Ганцхан удаа би нэг бүсгүйтэй гар барьж үзсэн. Тэр бол тохиолдол байсан. Бүсгүй миний хөлөн дээр гишгичихсэн болоод надаас уучилалт эрээд гар барьсан санагдана. Тэрхүү гар нь хүйтэн мөртөө хэтэрхий яхир ясажсан гарын сарвуу байсан.

Чамайг алдаа гаргахад хүмүүс уучилдаг, тэрхүү алдаа чинь чамайг улам өхөөрдөм хөөрхөн болгодог.

–    Намайг алдаа гаргахыг хэн ч зөвшөөрдөггүй. Тэд бүх зүйл нь өв тэгш байх ёстой гэж үздэг. Өөрсдөө хэзээ ч чадахгүй зүйлээ надаас нэхдэг би хичээдэг, оролддог. Ямар нэгэн үр дүнд хүрдэггүй. Харин эсэргүүцэл шүүмжлэл хүртдэг. Тэрнийг нь би магтаал сайшаалаас илүү шагнал урамшуулал гэж ойлгодог.

Чамд гоёл их зохидог. Шаазан хүүхэлдэй шиг гөлгөр өхөөрдөм болж хувирдаг. Дур булаам болгодог. Чихэр шиг хүлхэмээр болдог.

–    Надад зохидоггүй. Хэтэрхий биеэ барьсан орчинд би дасаагүй. Надад номхоруулдаг цамц өмссөн мэт сэтгэгдэл төрдөг болоод тэр.

Чи гайхамшигтай сайхан инээмсэглэж чаддаг. Дургүй зүйлдээ ч чи хуурамчаар инээмсэглэдэг. Инээд чинь бүгд худлаа ч хүмүүст чиний инээд таалагддаг. Тачаангуй, урин дуудсан харцтай болж хувирдаг.

–    Би худлаа инээж чаддаггүй. Магадгүй болхи бүдүүлэг байж мэднэ. Хүчлэж инээхээр хүмүүсийг цочоож юм уу жигшээж магадгүй гэж айдаг. Харин би толины өмнө зогсоод хуурамчаар инээх гэж оролдох өөрийгөө хараад үнэн санаанаасаа шоолж инээдэг. Хичнээн тэнэг харагдах болохыг би тэгж мэдэрдэг.

Чамайг орчлонгоор нэг магтан дуулж, шүтэн биширдэг. Чиний гоо сайхныг шүтэн биширсэн зураач уруулыг чинь урлахын төлөө цусаараа зурхыг, зэрвэс тулгарсан харцанд чинь сэтгэл нялхарсан найрагчийг шүлэгтээ согтохыг би харсан. Зарим нь солиорсон. Тэд хичнээн ч зууны турш чамаар л амьдралынхаа утга учрыг тодорхойлж явсныг нь харин чи ойлгодоггүй. Ойлгох нь ч чамд тийм чухал биш. Сүүлд чи бүүр сүүлдээ өөрийгөө зурж өөрийнхөө тухай зурж бичдэг болсон. Намайг энэ орчлон дээр байдаг гэж чи мартсан.

–    Харин намайг хэн ч тэгж урлагын тэнгэрт залах гэж оролдоогүй, тийм бодол толгойд нь орж ирээ ч үгүй, ирэх ч үгүй биз. Харин хэзээ мөдгүй ус галруу ороход ч бэлэн байлгах гэж сургасан. Гэхдээ би чамайг урлагын тэнгэр гэж үздэг нэгэн.

Чи өөрөөсөө сайхан нэгэндээ атаахдаг. Тэгээд тэр хорсолоо тайлах гэж хэн нэгэнд муулдаг. Алхсан алхааг нь тоолж, улыг шагайдаг. Тэрнээсээ сэтгэлийн таашаал авдаг. Хэзээ ч түүн шиг болох гэж хичээж үзээгүй.

Тэр нь зохих ч үгүй гэж үздэг. Чи дэндүү ихэмсэг бардам юм чинь.

–    Харин би өөрөөсөө илүү нэгэндээ талархаж явдаг. Түүнийг би дуурайх гэж оролддог. Их зүйл суралцдаг. Саяхан би нэг тийм сайхан залууг харсан. Тэр ихэмсэг хэрнээ дөлгөөн харцтай залуу байсан. Тэрийг хараад би их зүйл бодсон. Ядаж л халаасандаа мөнгөгүй хэрнээ ихэмсэг алхаж сурсан.

Гэхдээ би чамд хайртай, чамд сэтгэл минь хоргоддог. Чамайг харах, хайрлах гэж би энэ орчлонд ирсэн. Надад байхгүй юм бүхэн минь чамд байдаг.  Надад атаархал, үзэн ядалт гэж үгүй. Миний эхлэл чи, чиний эхлэл би байх болно гэдэгт итгэдэг Эр хүн.

14 Comments

  1. sirena says:

    сайхан бичлэг байнаа

  2. saruul says:

    http://sukhzorig.blogspot.com/ юм бна шуу блог xаяг ану. Сонирхолтой ертэнц бий

  3. saruul says:

    ааан яруу найрагч Сухзоригийн блог дээрээс авсан юм байнаа. сухзориг.блогспот.ком гээд ороод узээрэй…

  4. Lina says:

    Эзэнд:
    Баярлалаа… Тиймээ энэ сайтад иймэрхүү гэгээлэг бас хүнд нэгийг бодуулах сайхан бичлэгүүд үнэхээр их хэрэгтэй шүү… Үүнийг их олон хүн дэмжих байхаа. Дараагийн бичлэгээ оруулахдаа өөрийн нууц нэрээ оруулаарай ккк… Дээрхи бичлэг чинь энүүхэн эндээ эргэлдээгүй илүү алсуур нь харж, философилог байж чадсан болохоор надад их таалагдсан… За амжилт хүсье.

  5. Smile says:

    Goyo bnaa, yg l onoj helj dee, nuhruu uruwduj hairlamaar bolj bna

  6. hi says:

    saihan boljrr. iimerhuu huurhun bichleg iheer orj bwal goy yumaa. eregtei emegtei humuus ug ni ene sitend orj neg negniihee talaar iluu ihiig medej, biy biyniihee saihniig harj surch bwal ih zugeer, daanch heterhii ih neg negnee uguisgesenmedeelel l shawah yumaa. adminaa ene tal deer anhaarwal yasan yum be? Amidralaas ali boloh saihniig mederch, mederch chadahgui bga nuguuduu bas medruulj, bugdiig goy untsguus harj surwal bid neg negnee haramgui ih hairaar hairalj, hundelj chaddag bolno. tegj chadwal bidnii amidral az jargal, setgel hangaluun bdlaar duureh bolno. humuus neg negendee urgelj sainsaihniig hiij, sainiig huseh bolno. tegeheer buh yuml saihan bolno gej bodoj bna,

  7. tushig says:

    таалагдлоо ямар хунд таалагдку бхавдэ гоэ болжээ

  8. amtre says:

    надад таалагдлааа үнэхээр их үгээр илэрхийлж ч чадахгүй нн хэ хэ

  9. naran says:

    Сонирхолтой юм, ялангуяа атаархал, талархлын хэсэг эр, эм хүмүүсийн гол ялгаа энэ яг мөн.

  10. Эзэн says:

    Лина би энэ үүн шиг олон гоё нийтлэл бичээд энэ сайтад оруулж байна за. Чамд таалагдахийн тулд шүү дээ ккк

  11. Эзэн says:

    Би энийг явуулсан захиаг минь гаргаж өгсөнд маш их баярлалаа би иймэрхүү хөөрхөн юм хаая ч болов оруулж байгаасай гэж их хүсдэг яагаад гэхээр энд дандаа тэгж ууртагдаа тэгж зодуулаад л гэхээс өөр сайхан зүйл байхгүй бадйаг болохоор явуулсан юм аа та нарт таалагдаж байгаа биз дээ

  12. Lina says:

    ямар гоё бичлэг вээ…үүнийг хэн бичсын болоо…ёстой гоё гаргалгаатай, нарийн мэдрэмжтэй юм шиг санагдлаа. баярлалаа. унших сайхан байлаа

  13. билгээ says:

    Гоё бичлэг байна аа

  14. sony says:

    сонирхолтой бичлэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.