Энэ сэтгэл хөрөлт мөн үү?

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрий мэнд хүргэе! Би найз залуутайгаа үерхээд нэг жил болж байна. Гэвч миний сэтгэл хөрөөд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг би өөрийгөө сайн мэдэхгүй байна л даа уншигч та бүгд надад шийдвэр гаргахад туслана гэдэгт итгэж байна. Жилийн өмнө бип анх танилцахад надад маш их таалагдаж байсан. Гэвч сүүлийн хэдэн сар надад түүнийг гэх сэтгэл багассан юм шиг мэдрэгдээд бас урьдынх шигээ ганц бие амьралаа маш их хүсэх боллоо.Б и 24 настай дээд боловсролтой, өөрийгөө аваад явчих хэмжээний цалинтай боломжийн нэр төртэй ажил хийдэг. Миний гэр бүл ч бас надаас гуйгаад байхааргүй л хүмүүс. Миний найз залуу 31 настай урьдныхаа эхнэрээс 5 настай нэг хүүтэй. Эхнэрээсээ салаад бараг 3 жил болж байна. Хүү нь надад их сайн. Би найз залуугийнхаа гэр одоохондоо хамт амьдарч байна. Тэдний ээж аав ч надад дажгүй сайн. Бас боловсрол өндөртэй энгийн хүмүүс.

Гэвч миний найз залуу анх надтай үерхэж эхлэхдээ надад тийм ч хайртай байгаагүй. Харин би түүнд их сайн байсан юм тэгээд бид үерхэх энэ жилийн хугацаанд бид зөндөө л олон удаа муудалцаж сайдаж байсан ч би ихэнхдээ бууж өгдөг байсан. Гэхдээ тэр надад хайртай биш зүгээр л дассан сэтгэлтэй гэдэг нь надад маш их мэдрэгддэг тэр өөрөө ч энэ тухайгаа хэлдэг. Чамд хайргүй зүгээр дассан бас хүүд нь сайн болохоор л хамт байгаа гэдгээ хэлдэг. Гэвч бид муудалцах болгонд тэр намайг гомдоох эвгүй үгнүүдийг байнга хэлдэг. Тэр болгоныг нь би тэвчээд л байдаг байсан гэвч энэ байдал давтагдах тусам миний түүнийг гэх сэтгэл урьдынх шигээ байж чадахгүй байгааг би өөрөө анзаарч эхэлсэн. Түүнийг хараад тийм ч их догдлохоо болих, шөнө унтахдаа ихэвчлэн буруу харж хэвтэх, ямар нэг юман дээр тэрнээс өө сэв их харагдах болсон ер нь тэрний хийж байгаа үйлдэл нь худал хуурмаг юм шиг санагдах болсон.

Саяхан салах гэж оролдсон боловч надаас гуйгаад далан таваар бууж өгөөд байхаар нь яаж ч чадаагүй үлдсэн. Гэхдээ урьднийхаас ч илүү холдчихсон юм шиг санагдаад байдаг. Гэтэл тэр намайг хэнээр ч солихгүй, маш их хайртай гэсэн үгнүүдэд нь би итгээгүй хэвээр л… Би зүгээр л өөрийгөө тайван байхыг, ганцаараа байхыг маш их хүсэж байгаагаа л мэдэж байна. Би түүнийг өөртөө татахыг маш их хичээсэн гэвч тэр бүхний эцэст хайргүй гэсэн үгийг сонссоор байгаад бүр сэтгэл цөхөрсөн. Гэвч нэгэнт цөхөрсөн сэтгэл дээр хайртай гэж мянга хэлээд нэмэр байдаггүй. Тэр бусдын нүдэн дээр надтай хосууд шиг хөтлөлцөж тэврэлдэж явахыг хүсдэггүй. Ер нь надтай гадуур хөтлөлцөж явахаас ичээд байдаг юм шиг байна лээ. Би нэг удаа өөрөөс нь асуусан яагаад гэж гэтэл надад гуч гарчаад хөтлөлцөөд явахаас ичээд байлаг гэж хэлсэн.

Гэвч 50 гарсан хүмүүс ч хөтлөлцөөд л явж байдаг шүү дээ. Ер нь тэр надтай зүгээр л секс хийж амттай хоол хийлгэх гэж л хамт байх шиг санагддаг. Уг нь миний араас одоо ч гүйж намайг хайрлаж байгаа залуус зөндөө байгаа. Найз нөхөд маань ч намайг хүүхэдтэй өөртөө хайргүй хүн сонголоо гээд дургүй байдаг ээж аав ч бас дургүй. Гэхдээ тэд түүнд энэ бодлоо ил гаргадаггүй. Яагаад гэвэл миний үзэл бодлыг хүдэтгэж үздэг байх л даа. Мэдээж тэрэнд миний төлөө хийсэн хийдэг сайн сайхан зүйлс зөндөө байдаг. Гэвч тэр бүхнийгээ тэр өөрөө баллуурдаад байх юм би яах вэ? Надад шийдвэр гаргахад туслаач! Энэ сэтгэл хөрсөн хэрэг мөн үү? Бидэнд найдлага байгаа болов уу?

14 Comments

  1. одоо тэгээд хайргүйг нь мэджийж гүйсээр байгаад нийлсэн хүн *хэрэгтэй юмыг нь өгөөл* хэвтэж байхаасдаа

  2. zolo says:

    би чамтай яг адилхан юм бнаа би нз залуудаа унэхээр хайртай тэр хун маани надад бас хайртай гдаг гэхдээ намайг гомдоочоод хэзээч уучлалт гуйж аргаддагуй. би нз залуугааса тийм их зуйл хусээгүй уг ни зугээрл эмэгтэй хун гсн ууднээс аргадуулж уучлалт хулээж суудаг би дандаа нз залуудаа бууж угдуг бсн харин учдур би хэлэх гсн сэтгэлийн угээ бугдийг хэлээд хичнээн хэтсүү бгаач гсн салхаар шийдээд углуу бух зуйлээ аваад гарсан одоо сэтгэл мин хэтсүү бгаач нмайг хайрлахгуй хуний толоо би оорийгоо ингэж зовоох ёсгуй гж бодож эхэлсэн чамд гж хэлхэд ямар 1 шийдвэр эртхэн гаргасан дээр…. би нз залуудаа хайртайч холдохоор шийдсэн хэзээ1н цагт миний сэтгэлийн шарах эдгэрнэ гж бодож бгаа.

  3. Найз zaluu says:

    Чи зүгээр л “Би энэ залуугаас салмаар байна. Та нар надад тэг тэг сал” гээд хэлээд өгөөч ээ л гээд асуучихсан байнашдээ.

    Энэ чиний амьдрал, шийдвэрийг чи өөрөө гарга! Эргэлзсээр байвал бид нартай биш, өөртэйгээ сайн ярилц.

  4. er tsereg says:

    хайран сайхан залуу нас наад хүнээсээ салаачээ дэмий л санагдаж байна

  5. cahirmaa says:

    чамайг хараад догдлохгүй чамд сэтгэл гаргахгүй байна гэдэг чиний сонгоод ашиглаж байгаа дэгээ наад загасанд чинь тохирохгүй л байна гэсэн үг байхдаа, эсвэл хэт гоёдоод эсвэл хэтэрхий амархан өгөөш тавиад байхад хэн сонирхох вэдээ бүсгүй минь, чи гаргаж байгаа халамж анхаарал бүрээ тооцоод хариу нэхээд байдаг, тэр чинь загасанд таалагдахгүй л байгаа байхгүй юудаа, энд хэндээ гомдох вэдээ, хүссэн үр дүнгээ амсаж чадахгүй байгаа өөртөө л дүгнэлт хийдээ, сайхан өгөөш голоод байвал бүр онцгүйг өгөөд үз аяандаа урьдныхаа өгөөшийг үгүйлээд эхлэнэ цаадуул чинь

  6. Арабелла says:

    Өмнөх амьдралтайгаа байнга харьцуулж, анхныхаа эхнэрт хайртай хэвээрээ юм биш үү. Чи тэрэнд нь хүрэхгүй болохоор сэтгэл дундуур, гэвч чамайг сайн хүүхэн дахиж өөрт нь олдохгүй гээд… Нэг тийм эд материалтай харьцаж байгаа мэт дүр зураг нүдэнд харагдчихлаа.
    Минийхээр бол хол тусдаа байсан нь дээр дээ. Иймэрхүү хүйтэн хүний хажууд удвал чи ч тийм болохыг үгүйсгэхгүй

  7. tuulai says:

    урдахи амидрала бодож явдаг байлгуй дээ

  8. baldag says:

    шаалгаад л хэвтэж бай хайргүйг нь мэдэж байж доор нь хэвтсэн хүн

  9. tungaa says:

    чи хадаас гэдэг өгүүллэгийг уншаарай. хананд хадаас зоогоод эргээд хадаасуудаа сугалж авсанч хадсан нүхний ором хэвээрээ байдаг. харинч хадаастай байхаасаа илүү муухай харагддаг. хүний сэтгэл ийм л байдаг. сэтгэл сэвтэй амьдарлаар элий балай хүн шиг уймарч явж амьдарч байхаар салсан нь дээр.

  10. sainaa says:

    ах гарууд тэгэл сайхан бэлэн тэнэг хүүхэн ашиглачих гэээл санаалж байгаа дооо… хайран залуу насаа юунд дэмий үрнэм бэ.. дөнгөж 24 насанд хүний хүүхдийн эх.. сэтгэлийн эрийн эхнэр болох гэж яарах хэрэг байна уу.. жинхэнэ хайр шаал өөр байдаг юм шүү дээ

  11. tcud says:

    битгий сал, нэгэнт чамд хайртайгаа ухаараасаа чамайг алдахийг хусэхгүй байгаа бол, хичнээн хуухэдтэй ч гэсэн сайн хун бол ядийн, харин хэт ни чи оор хун сонгоход адгийн амитантай таарвал яна, гэрийхэн ни хачин хумуус чамд дургуй чамайг байнга хуурч агсан тавиж зовоодог тийм хун таарвал яна тэр уед чи л оороо харин хуухэдтэй болоод улдэнэшдээ, наад хун чинэ сайн хун бол битгий сал, хотолцох яхавдээ амидрал хотлолцож явах дээр тогтдоггу юм иймхэн асуудийлийг бол яриж хэлээд ойлгуулж болношдээ тэр хундээ

  12. ыуыу says:

    за xууxээ уг ни xун ни гайгуй xун боловч xун xайрлаж сураагуй нэг тийм xун байдгиймдаа. уxаартал xугацаа xэрэгтэй. уxаараx гэдэг зугээр ярилцаад болчиxдог юм биш. 2 өөр суури ойлголцолтой xумуус яриxаар шаал 2 өөр ойлголцолтой болоод л улдээд байx ни элбэг. цаад суури дэвсгэр иx өөр гэсэн уг л дээ. миний бодоxод наад залуд чинэ xугацаа xэрэгтэй болтой. тиймээс нэг xэсэг тусдаа гэдэг зөв болов уу.

  13. happy says:

    gui tegeed chinii bodol bvvr iimdee tulsnaas hoish salaadl ooriinhoo zam moriig hooldoo. ahiadl bitgii oortoo hairgui halamjgui hvniig ergvvlj guigerei dee bas yamar ch hurdan 1 gertee ordog yum. uul ni hani boloh hvnee songohdoo iim hongon hiisver terhen uyiin durlaldaa avtaj bish ul suuritai sain l bodoh heregtei dee.

  14. Цэцэг says:

    Хэсэг зуур тусдаа амьдаръя гэж хэлэхгүй юу. Хэн хэнийхээ дотор хүнийг чагная. Хэсэг тусдаа бодъё. Хэрвээ үнэхээр чиний хувьд би үнэ цэнэтэй нэгэн бол 2-уулаа яагаад бүхнийг шинээр эхэлж, болзож эхэлж болохгүй гэж… гэж хэлэхгүй юу. Одоо тэрний санаачлага гаргахыг хүлээх хэрэгтэй юм шиг, тэгэхгүй бол чи насаараа гуйсан, нөгөөх нь хүний эрхэнд албатай юм шиг хамт амьдарч байгаа маягтай л буруу эрхлээд л дуусна. Хариуцлагаа ч умартана. Тиймээс өөрчлөлт хийе гэвэл одоо л эхэл гэж хэлмээр байна даа. Чамайг гэхгүй бол тэр л биз дээ, өөртөө хайргүй хүнээр яах юм?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.