Та нарт энэ өдрийн мэнд буюу “Эх үрсийн баярын мэнд” хүргий. Би “Эсвэл гуравдах сонголт байна уу” гэсэн захидлын эзэн байнаа. Цаг заваа гарган үнэтэй зөвөлгөө өгсөн та бүхэнд баярлалаа гэдгээ юуны түрүүнд хэлье. Би зарим нэг хүмүүсийн хэлсэн шиг өөрийгөө магтуулах гэж энэ тухай бичээгүй гэдгээ бас хэлмээр байна. Сүүлд хараад байсан чинь би нэг “Angel”, ex-эхнэр маань нэг “Devil” байсан юм шиг утга гараад байна лээ. Хэрэв тийм сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай.
Харамсалтай нь би сахиусан тэнгэр биш ээ. 10 хуруу тэгш хүн гэж байдаггүй, хэрэв байдаг бол тэр хүн Будда (эсвэл Jesus) байх байсан биз… Хэ хэ. Би бүх бурууг өөртөө өгсөөн. Муу нөхөр байсан байх гэж бодож байгаа, гэхдээ сайн аав байх гэж хичээсэн юм шүү. Тэгээд л би өөрийн хүүхдүүдээ тийм амьдарлаар амьдруулахгүй юмсан гээд зүтгээд байсан хэрэг.
Би угаасаа хэлсэн “би бол та нартай адилхан, та нартай хамт алхаж байгаа жирийн л нэг байдаг залуу”, зохиолч биш, яруу найрагч ч биш. Яахав Монгол маань жижиг болохлоор хүүхдүүдийнхээ тоо болон насыг зориуд өөрчилсөн юм. Бусад нь бол бүгд үнэн. Тэгэхдээ хэдийгээр бичлэгээ өөрчилсөн ч гэсэн зарим хүмүүс намайг танисан байна лээ. Хэ хэ.
За тэгээд гол зүйл дээ орий доо. Энэ сайт бол үнэхээр танин мэдэхүйн талаар гол үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Иймд амьдарлаа дөнгөж эхэлж байгаа залуучуудад хэлэхэд миний амьдралд тохиолдсон шиг зүйл бол зүгээр “хар дарсан зүүд юм” гэдгийг хэлий даа. Ч.Лодойдамба гуай хэлсэн шиг “Сайхан хайр байдаг юм шүү, Олдвол алдаж болохгүй” гэдэг шиг, та нар маань хажуудах (эсвэл ирээдүйн) ханьдаа анхаарал халамж сайн тавиарай. Нөгөө “Би чамд хайртай” киноны дууны үг байна даа, тэрэн шиг “Хайрлан хайрлахгүй юм бол, Халуун зунаар хайрын цэцэг хагдардаг юм шүү” гэдэг шүү дээ. Хажуудах хүндээ сайн анхаарал халамж тавиарай.
Хэрэв ямар нэгэн шалтгаанаар хажуудах ханьдаа үнэнч биш болох юм бол Сократын хэлсэн “Все тайное, рано или поздно становится явным” гэдгийг санаж яваарай. Гэмгүй хүнийг гомдоох бий. Хажуудах хүн чинь ямар мод чулуу биш дээ, бас чамтай адилхан хүн гэдгийг санаж яваарай.
Та нарт хэрэв миний ямар шийд гаргасан нь сонин байвал дараах зүйлийг хэлий. Эхнэртэйгээ ярьж үзсээн. Бүх юмыг шууд үгүйсгэсэн тэр хүн. Нотолгоо шаардсан. Би хүсээд байгаа нотолгоог нь гаргаж өгсөн (Яг энэ зүйл дээр нь ерөөсөө инээд хүрээд болохгүй байнаа. Ямар эрүүгийн хэрэгт ялтанаар татах гэж байгаа биш дээ. Нотолгоо ч байхдаа яахав дээ. Хэ хэ.) Салах өргөдлөө өгсөн (Үнэнийг хэлэхэд би худал хуурмаг дунд амьдармааргүй байна шд…). Одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бүх юмаа тэр хүнд үлдээгээд, хүүхдийн тэтгэвэр тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Тэр 3 хүүхэдтэй бас эхнэртэй “эр янхан” (уучлаарай ондоо үг орж ирэхгүй байна. Би угаасаа хэлсэн дээ, би тийм “Perfect Angel” биш гэдгээ…) миний хүүхдүүдэд “хойд эцэг” нь болж чадах бол уу? Худлаа даа… “Санчигнийх нь үс бууралтаад” ирэхийн цагт, миний ex цусаар уйлаад ирсэн ч гэсэн би хүлээж авж чадахгүй ээ.
За за энэ ч яахав. Одоо би барууны нэг орны Засгийн газрын тэтгэлэг аваад оюутан болсон байгаа. Том хүүхэдтэйгээ хамт байгаа. Цаг хугацаа бүгдийг харуулна гэдэгт итгэж байгаа. Би хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулж үзмээр байна шд. Монголчууд маань дунджаар 70 насалдаг гэхээр, би аль хэдийн амьдарлынхаа талаас илүүг өнгөрүүлсэн байна шд. Нэг зүйл нэмээд хэлэхэд миний хүүхдүүдийн ээж тийм муу хүн байгаагүй юм шүү. Хайртай байсан түүнд (одоо бол хайр байхгүй ээ, зөвхөн хүндлэл л үлдэж, “хүүхдүүдийн маань ээж учраас”), бүх зүйлийг уучилсан. Гэхдээ мартаж чаддаггүй юм билээ… Амьдарлаа дөнгөж эхэлж байгаа залуучууддаа хандаж хэлэхэд, ахиад л Сократыг иш татахаас “By all means marry; if you get a good wife, you’ll be happy. If you get a bad one, you’ll become a philosopher…”
19 Comments
amjilt l hvsiye da.
Zarim humuus zuwhun uuriinhuuruu bodoj tusgaj awaad bhiin,ehner n eswel nuhur n araar n tawiad uur huntei ywaldaad bhad chih n dulii nud n sohorson yum shig amidraad bh heregtei gej uu? Hun uurt tohioldson zuilee busadtai huwaaltsaj sanal bodloo huwaaltsaad iim shiidwert hurlee gedgee l bichij hoich uyeiin zaluustaa amidrald yanz buriin asuudal tulgardag gedgiig bichij uldeej bn,ene n hoishid ger bul boloh gej bgaa humuust ger bul tuluwlultund ch heregtei bh gej bodoj bnaa,bidnii uyed iimerhuu site bdaggui,hoorondoo neg ih neelttei bdaggui bsanaas zarim neg ger buluud gadnaa saihan haragdah hirnee dotroo gunduuhan ywdag n ene site-d orj irj niitlel setgegdlee uldeedeg humuusees haragdaj bn.Tiimees gol n humuus bie bienee haraaj eruuj muuchlah bish,harin hunii bodoj sanaj ywaa zuilsiig /niitleliig/ gol n setgeleesee unshij uuriin bodoj baigaagaa ter huntei huwaaltsah mayagaar zuw ashiglaachee gej huseh bna daa humuusee….Minii bodol shuu! Bid mglchuud,ert deer uyesee bid hun hunee hairlaj hundetgej ywsaar irsen uujuu bodoltoi saihan setgeltei MONGOLCHUUDAA!
та сайн хун юмаа
Зарим хүмүүс битгий сал л гэх юм,тэгээд хүүдүүдээ бодоод насаараа үнэгүй янхан хүүхний царай харж амьдрах хэрэг үү? Та нарын эхнэр, нөхрүүд чинь ч гсн араар чинь тавьж бгаа шд. Над шиг баригдахгүй цэвэрхэн хийж бгаа биз. кккк. Тэгээд тэрнийг нь баричихвал энэ залуу шиг байж чадах уу? Зарим нь чи өөрийгөө муулаагүй магтсан байна баатар болох гээд ядчихлаа, но-той нөхөр бна гэх юм, үнэхээр сайн залуу байвал та нар яах юм, битгий өөрсөдтөйгөө адил бодож бай л даа. Зарим нь ярилцаач гэх юм, миний ойлгосноор бол энэ залуу ярилцсан л байна шд. Харин ч тэр үнэгүй янхан эхнэрээ тэгэс хийгээд болих бол уу гээд мэдээгүй царайлаад хэсэг хүлээсэн л байна даг. Захидлын эзэнд хэлэхэд би өөрийг чинь танинаа. Та одоо ДОХ туссан бгаа гэдгийг чинь ч мэднэ. Нөгөө 66 дах тохиолдол биз дээ. Танай эхнэрийн сүүлд явалддаг байсан тэр залуу нь танай эхнэрт ДОХ халдаагаад таньд давхар халдсан шд. За ах минь одоо нэгэнт өнгөрсөн зүйл. Харамсалтай нь хормой султай эхнэрээсээ болж та энэ хорвоод тун бага хугацаанд амьдрах болж бна.
баатар болох гэж ядах юма хүмүүсүүд
Чиний шийдвэр хичнээн буруу байсныг хэдэн жилийн дараа л ухаарна чи ямар үнэтэй эрдэнээ өөрөөсөө түлхсэнээ ойлгоно. тэр үед чиний хувьд галт тэрэг хэдийнээ хөдөлсөн байна. Хамгийн муу ээжийг хамгийн сайхан хүүхэн ч орлож чадахгүй гэж би чамд бичиж байсандаа…. чи ч тэнэг толгой юмдаа өмнөөс чинь харамсаж байна.Миний хоер удаа хэлсэн үгийг чи санаж яваарай
Чи дөнгөж саяхан усан тэнэг царайлаад байгаагүй билүү яасан хурдан ухаан орж байх юм бэ. чи ч нэг л биш товарищ бна даа янз нь
Мира, khaliuk 2-т ах хүү муу нөхөр байсан байх гээд хамаг буруугаа өөртөө хүлээсэн л байна шүү дээ. Та 2 аягүй бол нэг нь ах хүүгийн эхнэр, нөгөө нь эхнэрийн найз нь байхаа. 🙂 Эсвэл ах хүүгийн эхнэртэй нь адил нөхрөө араар нь тавидаг, тэрэндээ нэг хөөрхөн шалтаг бодоод олчихдог үнэгүй янханууд. kkk
Øèéäâýð ÷èíü çºâ áóðóó ýñýõèéã öàã õóãàöàà ë õàðóóëàõ áèç. Õàéðààñ õàéð, õ¿íäëýëýýñ õ¿íäëýë, õàðãèñëàëààñ õàðãèñëàë, õóóðàí ìýõëýëòýýñ õóóðàí ìýõëýëò ¿¿ñäèéí. ªºðºº áîëäîãã¿é áàéñàí áèç. ßìàð ÷ ìóó õ¿í ººðèé㺺 ºìººðºõ ¿ãòýé ë áàéäãèéí. Àíõíû õàíü øèã ñàéõàí õ¿í äàõèæ îëäîõã¿é ë áàéõ äàà.
hi all.Zahidliin ezen zaluud ta ooroo sanchignii chin vs buuraltaad ireh tsagt odoogiin shiidwertee haramsaj tsusaar uilaad ch nemergvi baihwiidee.Hvniig hairlaj hvneer hairluulmaar bna gesen baih yum ta ooroo ehneree her hairlasan yum be terniihee hariug amsaad l yawj bgaa yum bishvv. Ta odoo ondor hogjiltei orond tetgelegtei suraad hvvteigee hamt saihan baij bolno harin zow buruu ni tos us ni ayandaa yamlgarach ta uhaarah ter tsagt anhnii haniig chin hen ch gvitsehgvidee…
Сонирхолтой юм. Мэйл хаяг нь бол мэдээж худлаа байх л даа.
тэгээд имеил хаягаа бичдэг ни яаж бгаан. эндээс хүүхэн хайж бгаан биздээ. ухаантай зарлал байна гэж магтах у.
Зов болсон бна,сонирхолтой блаа
Ах эр хүн шиг загнасан байна өө. Зөв шийдвэр байна. Амжилт…
Өмнөх сэдвүүдэд жэндэр байсан хүүхнүүд байнуу?. Эр хүнтэй адил яагаад банзалдаж болдоггүй, эсвэл гадаад хүнтэй явалдахад биднийг ад үздэг гэж гомдолцгоож байлуу.
Одоо тэгвэл харж авцгаа. Та нар араар нь тавьсан нөхөртөөн хүүхдүүдээ бас хамаг юмаа үлдээгээд, дээр нь хүүхэдийн тэтгэмж өгөөд ингээд яваад өгч чадах уу? Хэрвээ энэ хүн эмэгтэй байсан бол өдийд та нар юу ярьж байгаа бол доо. Ашиглууллаа, заргалд, хүүхдүүдээ өөр дээрээ энэ тэр болцгоох байхдаа.
Тэгхээр байнаа, феминистүүдээ. Эр эм хүмүүс ялгаатай тэр ялгаан дээр нь үндэслэж ижилхэн үйлдэл нь өөр өөр үнэлэлт өгдөг. Энэ бол ялгаварлал биш, харин цаад зорилгоноосоо хамаарч, аль хүйсийн хүн ямар нөхцөлд юүг хийх, юүг хийхээс татгалзвал оновчтой вэ гэсэн дүрэм төдий. Тийм үнэлэлтүүд зарим юман дээр нь та бүхэнд хүндээр туссанаар ялгаварладаг мэт санагдаж болох ч, эрчүүдэд ч бас ашиггүй тусдаг үнэлэлтүүд зөндөө байдаг юм шүү. Тэрний жишээ нь энэ ах байна.
xэxэ Монголын сайxан залуусын нэг уxаантай залуу бн өө!
Их мэдэгчид: Хэл мэддэг хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, чамд ердөөсөө хамаагүй. Так что заткнись, asshole…
Захидлын эзэнд: Шийдээд том алхам хийсэнд баяр хүргэе. Бүү шантраарай. Удачи!
Монголоороо л бичээч дээ нээх их гадаад хэл мэддэг хүн болж гэнэ
Wow anhnii bichigch bolj bgaadaa bayartai bna kkkkk, zaluud handaj helehed You Did It tiimee chi vneheer chadsan l bnashde. Toriin sangiin tetgelgeer baruunii orond irtsen/bi ch gsn tend chini bdg/. Tom huugee awtsan. Amidraad bna shuu nzaa, P.Choinomiin helsen vg bdg shde. `Bolno bolno bolno bolohgui ym gj vgvi` gj. Tiim bolohoor amidrald yu ch tohioldoj bolno. haramsah hereggui, bi ch gsn genen bodlogogui zangaasaa bolj amidraldaa tom aldaa hiisen, mash ih haramsch shanalj heden jiliig ongoruulsen odoo bol negent zasch chadahguigees hoish uragshaa haraad l zutgene gj boddog. Hii shanalaad bhaar ooriigoo l aldiin bnalee. Zaza olon ym nurshchlaa, Congrats