Aсуудал өдөр бүр гараад байна

Сайн байцгаана уу би одоо 24-тэй нөхөртэйгөө суугаад бараг 2 жил болж байна. Нөхөр маань уг нь их сайн хүн л дээ гэтэл бид 2-т үргэлж асуудал гараад хэрэлдээд байх юм. Хань маань уг нь 2-уулаа хэрэлдэхгүй сайхан амьдаръя чи юу ч сонсоогүй юм шиг л бай хань нь одоо ханьдаа л хайртай хэзээч хуурахгүй энэ тэр гээд л хэлдэг тэгсэн элдвийн юм сонсоод л би нөхөртөө уурлачих юм. Тэрнээс болж нөхрөө байнга гомдоогоод байна тэр асуудал нь юунаас болж байна гэхээр анх бид 2-н танилцсан түүхээс эхэлж байгаан.

Бид 2-г манай ажилын нэг одоо 40 хүрч яваа эгч танилцуулсан юм тэр эгч тэр үед манай нөхрийн араас явдаг байсан юм л даа би мэддэг байсан. Тэгсэн  ч танилцаад л би ч нөхөртөө татагдаад нөхөр маань миний араас уйгагүй гүйсээр бид 2 амьдрах болсон. Гэтэл тэр эгч миний амар заяаг үзүүлдэггүй ээ явдалтай хүүхэн нөхөр булаагаад суусан гээл ажил, найз нөхдөд маань яриад тэр ч бүү хэл хадмуудад маань намайг муулаад нөхөртэйгөө суухаасаа өмнө олон хүнтэй явалддаг байсан олон хүүхэд авхуулсан энэ тэр гээд баахан худлаа ярьсан юм шиг байна лээ.

Ядахад манай хадам ахтай найз гэсэн тэгээл ажил дээр ирээд хадмууд нь муу салгах гэхээр салахгүй байгаа гэсэн  гээд л яриад тэрнээс болж би хадам ээж аав руугаа яриад бөөн юм болгосон. Гэхдээ ч тэд нар нээх юм хэлээгүй л дээ бид чамд дургүй энэ тэр биш миний охин битгий тоо л гэсэн. Тэгсэн ч надад аймар хэцүү байна ажил дээр ч тайван байж чадахгүй ажил дээр бухимдаж  гэртэй очоод л нөхөртөө уурлаж хэрүүл болоод л би яахаа мэдэхгүй  байна…

18 Comments

  1. MNG says:

    оороо ажилаасаа гарчиж болдоггуй юмуу???залуу хунд ахин ажил олдоно ш дэ..ингээд нохортойгоо муудан хэрэлдэн хэрэлдэн тэр ажилд ажиллах хэрэг бсан юмуу???миний бодолоор ажилаасаа гараад тэр хуухнээсээ та 2 харитсаагаа тасалаад танихгуй хун шиг амидарч болмоор юм..ямар хамаатан садан ах дуу биш..хаа хамаагуй хун..тэр хуухэн яагаад тэгж ярих болсон юм болдо…зугээр нохорийн чин араас гуйж байсан хун тэгж явмааргуй юм.. чиний нийтлэл жоохон товчхондуу бна..тодорхойгуй бна..танай нохор хэдтэй хун юм.. тэр хуухэн та 2ийн амидралийн дундуур орж элдэв юм хийгээд бхад нохор чин юм хэлж чадахгуй яваад бна гэдэг урд тэр 2 холбоотой бсан юм болуу гэсэн бодол торж бна..хэрэв нохор чин тоохгуй тэр хуухэн араас ни гуйгээд бсан бол нохор чин амид хун бна да от хорхой чичихэд хуртэл атирч уурладаг бхад хаа хамаагуй хуухэн амидралд чин орж хаа бсан хадамд чин хуртэл янз бурийн юм яриж явахад нохор чин уурлаад тэр хуухнийг байхгуй болтол ни доромжлоод хоогоод хаямаар юм….гэхдээ яахав дэ нохор чин урд ни тийм бсан ч байгаагуй ч чамтай сууснаас хойшхи амидрал биш учираас чи оороол ухаантай шийдэж харитсаагаа авч улдэх хэрэгтэй гэж бодож бна… нохороо уурлаж аашлаад уураа гаргаад бвал та2ийн харитсаа хэтсүү болно сэв сууна.. нохорийн урдах амидрал одоо чамд хамаагуй чи оноодроороол амидрах хэрэгтэй гэж бодож бна… яагаад гэвэл нохор чин чамд хайртай болж чи ч гэсэн хайртай та 2 биэ бинээ сонгооод амидралаа эхэлсэн учираас…нохор тэр хуухэнтэй холбоотой бсан ч байгаагуй ч бай чамайгл сонгосон..чамайгл хайрлаж байгаа юм бна шуу дэ..та2ийн амидралд амжилт хусиэ…

  2. hun says:

    АЖЛААСАА Л ГАР ТЭГЭЭД ААНДАА БОЛНО

  3. hot girl says:

    Тэнэг хүн шиг яаглахаа боль хөөе. Харин сайн нөхөр, сайн халмууд таарсан шиг байна. Галзуу юмуу хаашаан хадмууд руугаа хүртэл үсчиж байдаг. Жаахан хамжааргатай байь эс тэгвэл, ажаадаа алдана аа гэж мэд

  4. bod says:

    hun yur ni ungursun amidral suhuj yarih gedeg bol shal utgagui zuil bas archaagui hunii zan gej helmeer bna. hun aldaa l biz, zugaatsaa l biz. etssiin dundee bid bugd gantshan amidrana gedgiig l martaj bolohgui. yaahaw manai zaluuchuud ih alddag, gewch bugd bish tsuun heden huwi ni shuu dee. tur zasgaas arhidalt shoudaltig bagasgahgui l bol zaluus ter dundaa uchiraa medehgui joohon bandi nar, ohid busguichuud mini neg l buruu zugruu yawaad bh shig sanagdaad bn daa.
    etssiin dundee gewel chi nuhurtuu hairtai bas ter chamd hairtai l bol hunii ugeer ug buu hii gedgiig sanaj yawaarai. goodluck

  5. nima says:

    jingiin tsuvaa yavj l baina jinger nohoi hutsaj l baig gej ug baidiim duu mine. Uchir shlatgaaniig ni medseer baij tend hutsaj bui jingeriig bitgii toogooch. zugeer l ooriihoo yavh zamaar hureh gazarluugaa yav. tegeed ch naad hereggui heruul chine uneneesee amidraliig chine ballaj haniig chine zalhaana shu. eemegtei hun gedeg aihavtar nariin ur uhaan gargaj baij hani ijil ger bulee az jargaltai amar jimer amidruulah yostoi yum shu de. chi hedui ih munhaglana amidral az jargal chine tedui chinee hevregshine. uhaalag baigaarai

  6. bbb says:

    монгол жаахан юм аа ядаж байхад хадам ахинх ни найз бдг

  7. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ХҮНИЙ ХОРВОО ГЭЖ ..ХЭЦҮҮ ……

  8. Цэцэг says:

    Амьдрал байнга л асуудалтай байдаг, асуудал багасаад ирэхээр аль нэг нь харин буруу асуудал гаргаад ирдэг юм шүү. Харин хөндлөнгийн наад асуудал чинь та 2-ыг улам бат бэх гэр бүл болоход сайнаар нөлөөлж болох юм. Юу ч болж байсан хамтдаа нэг санаатай бай, тэгээд л болоо. Жижиг сажиг юмыг ер нь тоохгүй байж сурах хэрэгтэй.

  9. l says:

    40 тэй хунийг хөгшин гэж байгаа хумуус-д 40 хурэлгүй энэ хорвоогоос яаваарай гэж хэлэхээс ……

  10. Эсүй says:

    Миний суух гэж байсан залууг аваад суучлаа гэж 40тэй хүүхэн хэлж байгаа бол нөхөр гээд байгаа залуу чин угаасаа чамаас бага зэрэг ч болов ах юм шиг санагдчихлаа Үнэхээр хайртай болно бүтнэ гэж нийлсэн бол битгий тоо Эсвэл чи хүмүүсийн дундуур ороод годогноод аваад суусан бол чиний хохьно шд
    Гэхдээ хүүхнүүд бол юу гэж ч худлаа ярина Бүүр нөхрөөс чин хүүхэдтэй болсон ч гэж яриж мэднэ Өөрөөс нь илүү гэсэн хүүхнүүдийг л эмэгтэй хүн атаархаж хов жив яриж доош нь хийх дуртай байдаг юм чи тэр эмэгэтэйгээс өөрийгөө илүү давуу гэж бодож байгаа бол шал тоохгүй инээгээд л өнгөрөөнө шд Чамаас бүх талаараа ямар нэгэн зүйлээр илт илүү зүйл байвал чи шаралхаж ингэж бухимдаж болох юм 24тэй байж иймэрхүү асуудал ч мэдэхгүй Тэгээд бас нөхөр мөхөр ч гэх шиг Хир удаан хугацааны турш үерхэж хайрлаж байж нэг гэрт орсон юм Бодуул 1 жил эсвэл хэдэн сар л болж дэ хөөрхий

  11. bi bol bi says:

    Танай нөхөр чинь хэдтэй юм? Хадам ахтай нь тэр 40тэй хүүхэн найз , бас өөрөө араас нь гүйж байсан гэхээр танай нөхөр бас 40 хавьцаа юмуу даа… Сайн ойлгосонгүй, чи өөрөө айл гэр үймүүлээд хүний нөхөр аваад суучихсан юм биш үү?

  12. eenee says:

    тэр балай авгайтай нөхөр чинь та 2г танилцсанаас хойш уулзаагүй л бол болоо ш дээ тэр авгайн хажууд бол чи өөрийгөө сайхан залуу насаараа чимээд элдэв юм бодолгүй нөхөртэйгээ жаргалтай байгаарай сайхан насыг ийм балай юм бодож битий өнгөрөө хөгшин авгай нар бүгд тийм байдаг юм чи ухаантай байвал бүх юм чиний талд шүү

  13. Obama Bin Laden says:

    тгд чи тэнэг юмуу тэр хүүхэнд уурласан уураа нөхөртөө гаргаад?! тоохгуй л байлдаа.тэр хүүхэн тэгж ярилаа гээд юу өөрчлөгдөхийн?! та 2 аз жаргалтай бвал болоо шдээ

  14. билгээ says:

    Нөхөрт чинь бас учир байна даа. Олон юм хуцаад байгаа хөгшин авгайг амыг нь ар дээр нь гартал алгадаад олон юм яриад гай болоод байх хэрэггүй гэдгийг олон хүний нүдэн дээр сануулчихаж чадахгүй. Тэр авгай тэгээд дуртай бүхнээ хийж яс хаяж байхад яагаад худлаа чамайг аргалаад байгаад байгаа юм. Наад хөгшин авгай чинь нэг өдөр хүүхдээ ав гээд ороод ирвэл гайхах юм байхгүй л юм байна даа. Ийм орчиныг тоохгүй стресдэхгүй байна гэж ч байхгүй дээ. Ажлаа сольно гэдэг бас л хэцүү. Яахыг ёстйо бурхан л мэдэх байх даа. Наад хөгшин авгай чинь ч тийм амар холдохгүй. Яана даа. Нөхөр чинь эр хүн шиг арга хэмжээ авмаар юм. Эсвэл нөхөр чинь завсар олдвол наад хөгшинийг чинь бас нухдаг болж таарна. Тэгээд л юм ярьж чадахгүй тэнэг гөлөг царайлаад яваад байгаа байх.

  15. xoc_xyn says:

    цахирмаа тэгээд л хортой алим шидээд…

    тэнгэр шиг бай гэж шүлэг бий. тэрийг олж унш

  16. eserguutsegch says:

    Дэмий юм бодох тусам улам худлаа зуйлсийг ургуулж бодоод л өөрийгөө зовоогоод байдаг юм. Тиймээс хэсэг тэвчээд хэрүүл хийхээ боличих тэхгүй бол чи л зовно бас нөхөр чини чамаас залхана шдээ тиймээс өөрийгөө ирээдүйгээ бодоод бугдийг тэвчээд тайван бай. Наадах чини тийм уур хурээд ургэлж бухимдаад байх асуудал биш бна.

  17. cahirmaa says:

    танай нөхөр чинь яасан со юм бэ, эхнэрийгээ ингэж стресдээд байхад зүгээр суугаад байдаг.наад хүүхэнтэй чинь зүгээргүйн бишүү

  18. hen negen says:

    юу ч болоогуй юм шиг тоохгуй л бх юм бол чи оорийгоо аварч чадна. суулдээ тэр авгай чини ч тсохорно. зугээр л битгий тоо. хэтсүү гэдгийг ни мэдэж бай. дулий хэлгүй юм шиг амидрах заридаа амар бдаг юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.