Business marriage

Би өөрийн түүхээс хуваалцмаар санагдлаа. Би ер нь өөртөө итгэлтэй, юу хүссэнээ хийдэг 50-н талыг наслаж яваа жирийн нэгэн бүсгүй. Миний амьдрал бусдаас их өөр, тэгээд таны саналыг сонсох гэсэн. Би 30 хүртэлээ хүнтэй суух бодолгүй, өөрийн зорилгодоо хүрэх гэж хичээж яваа. Харин зорилгодоо хүрэхийн төлөө зарим нэг юмаа золиослосоны нэг нь хайр сэтгэл. Тэгээд ч миний санаанд нийцэх хүн бараг учраагүй л бна даа. Гэхдээ би гадаадын оронд амьдарч байхдаа нэгэн найзаараа дамжуулж танихгүй гадаад залуутай гэрлэлтээ батлуулсан, гэхдээ тэр залууд их хэмжээны мөнгө өгч зөвхөн тухайн орны бичиг баримт л авсан. Бидний хооронд ямарч харьцаа энээ тэр байхгүй, зөвхөн гэрлэлтээ батлуулсан нь намайг хүнтэй суусан гэмээр.

Гэхдээ миний найзууд энэ хуурамч гэдгийг мэднэ л дээ, харин цаашид хайртай хүнтэйгээ учраад энэ байдлыг хэлэхэд ойлгох хүн байх болов уу даа. Мөн одоогоор би өндөр хөгжилтэй улсад албан тушаал ахиад амжилтанд хүрээд дажгүй л байгаа. Ажлынхан маань болон зарим таних хүмүүс намайг ганц бие гэж боддог, гэхдээ бичиг баримтаа тэдний хүнтэй гэрлэлт батлуулж авсан гэдгийг мэдэхгүй. Тэд миний амьдралыг их сонирхдог, би тэдний хараанд байдаг гэх үү дээ. Сүүлийн үед миний санаа их зовох юм. Уул нь анхнаасаа зоригтой алхам хийсэн юм чинь санаа зовох асуудал гарахгүй л гэж бодож байсан. Тэдэнд ямар би хуурамч гэрлэсэн гэлтэй биш, мөнгө өгч бичиг баримт авсан гэж хэлэлтэй биш.

Тэд заримдаа миний амьдралыг их оньсого шиг нууцлаг гэдэг, гэхдээ л би чимээгүй л инээгээд явдаг. Яг үнэндээ зарим нэг шалтгаанаас болж business marriage хийсэн хүн байгаа болов уу? 2 талдаа аль алиндаа ашигтай гэрээ байгуулаад, уул нь тэр залуу бас сайн хүн л дээ. Гэрээгээ яс баримтлаад явдаг дажгүй. Харин цаашид хүмүүс мэдчихвэл бид хэцүү байдалд орно гэдгээ л сайн мэднэ. Зарим нэг хүмүүс намайг далдуур судлаад жаахан мэдчихсэн шинжтэй л байна лээ. Би анхнаасаа сэтгэл зүйгээ бэлдчихсэн байгаа ч жаахан санаа зовох юм. Хэрвээ манай ажлынхан (дан гадаад хүмүүс л дээ) үүнийг мэдчихвэл надад хэрхэн хандах бол… би мэдэхгүй нь.

Эсвэл урьдчлаад сайн итгэдэг хамтран ажиллагчиддаа хэлэх үү. Яадаг ч билээ. Та бүхэн миний оронд байсан бол яаж шийдэх бол? Санаа оноогоо хуваалцаарай. Мөн та бүхнээс уучлалт хүсий. Би ер нь их шударга. Хүн хуурч худлаа хайргүй байж гэрлэлтэй биш, ийм алхам хийсэнdee харамсдаггүй. Сэтгэлээсээ суугаагүй байж танихгүй хүнтэй суусан гэлтэй биш. Ооооhh шөнө болсон ч нойр хүрдэггүй. Миний ийм хачин байдлыг хүмүүс яаж хүлээж авах бол, та бүхэн зөвхөн санаа оноогоо л хэлбэл их баярлах болно… Баярлалаа

19 Comments

  1. jojo says:

    нөхөр болох хүнтэй бол хэлээд дэмий байхаа. ологн дотор янз янзын хүмүүс байдаг болохоор ойлгох нь ойлгоод ойлгохгүй нь ойлгохгүй байх. Харин ажилынхан бол өөр ш дээ. тэд нарт заавал 7н булчирхайгаа тооцоод байх албагүй. хүнд чинь бас нууц гэж байдаг биздээ. тэгээд ч гадныхан уг нь хүний асуудалд хамаагүй ороод байдаггүй л баймаар. шалгаагад байгаа бол таарамжгүй болоод тусдаа амьдарч байгааа гээд хэлэхэд юу нь болохгүй байхав. бас хүнээс тэгтлээ нуугаад байхаар зүйл биш л байна.

  2. jojo says:

    хүнд хэлэх юм байна хэлэхгүй юм гэж бас байна хэлээд хэрэггүй биздээ. чи өөрөө л сүүлд нь ороогдоно. харин бүр асууж шалгаагаад байвал дээдэх нэг хүний хэлсэнээр таарч тохирохоо болиод тусдаа амьдарч байгаа гээд л хэлчих. иймэрхүү асуудалыг олонд дэлгээд байх ч бас дэмий.

  3. ms says:

    Ийм байдлаар бичиг баримттай болсон зарим нэг хүмүүс мэднэ. Нэг их нуугаад ичээд байдаггүй юм байна лээ шд. Яахав нууцлах зарим нэг хүнээсээ нуудаг л байх. Тэр байтугай бүр унтаж хэвтэж үерхэж байгаад бичиг баримттай болохоороо нүүгээд явсан нэг бразил хүүхэн байдаг юм. Надад бол муухай санагдсан. Хүн хулхидаж биеэ үнэлээгүй бол бас яахав дээ. Хүнтэй дотносвол тэгж байгаад үнэнээ хэлчихгүй юу. Ойлговол тэр л биз, үгүй бол хэдий болтол нууж явах вэ дээ. Нэг л өдөр баригдана шүү дээ.

  4. bondgor says:

    Миний бодлоор бол энэнд санаа зовоод байх асуудалгүй ээ, чи хайртай учирсан ч хамаг юмаа тайлбарлах хэрэггүй шд, эрэгтэйчүүдийн анх ойлгосон юм шиг дүр эсгэсэн ч, чиний наад мөнгөөр сууж бичиг баримттай болсон сул тал чинь танилцсан залууд нэг том завшаан болдог, чи тушаал дэвшээд байгаам гадаад дотоод явдаг бол мэдээж мөнгөний хувьд санаа зоволтгүй болсон байгаа, өнөө үед манай залуус ийм хүүхнүүдээр тэжээлгэх сонирхолтой арчаагүй дорой болсон байдаг. Чи сул талаа хэлэх л юм бол тэр тал дээр чамайг ирээдүйд дарамталж байх болно.Эр хүнд нэн ялангуяа нонгол эр хүнд хэзээ ч бүү итгэ

  5. selenge says:

    миний бодлоор хэлэх шаардлаггүй гж бодож бн хэрэв хэн нэгэн мэдчих юм бол жоохон таарамжгүйгээс тусдаа бг л гэхгүй юу харин нз залуутай болбол анхнаасни үнэнээ хэлсэн н дээр тэр хүн ойлгож чадаж бг бол чамд хани болох л бх гэхдээ чи өөрөө дэмий хэт эмзэглээд бх шиг танай ажилийнхан чин чамайг суулаа саллаа гхэд нээx issue болгоод сүйд болгоод бхгүй л бх тэр тусмаа гадаадийнханд нээх гайхаад бх асуудал биш л болуу дэмий зүйл бодож стрэссдэж бхаар ажилдаа хурдан амжилт гарагаад тэгснийхээ дараа наад газрааса виз хүсвэл дээр бишүү би өмнөни гэрэлсэн боловч таарамжгүйгээс тусдаа бж бгаад одоо гэрлэлтээ цуцлуулах гж бг би энэ газар үргэлжлүүлж ажиллах хүсэлтэй тул надад виз олгох боломжтой юу гд хэрэв чи үнэхээр ажилдаа сайн бол наад газар чин ч тийм хүнээ алдхийг хүсэхгүй л болуу хүмүүс бичгээ хийлгэцэн бол шууд цуцлуул гд бхийн миний бодлоор
    бүл цуцлуулвал энэ бүсгүй визгүй болно шууд тэр орноос хөөгөд гаргахгүй ч гс гадаадад визгүй амидрах хэцүү ш дэ ажил олох хэцүү дээрни хуули бусаар бг гс үүднээс ямар нэгэн дарамт шахалт ч учирч болно

  6. mereedel says:

    би бодохдоо бол гэрлэлтээ салгачих л салсан гэхэд чамайг наад улсаас чинь xөөxгүй ни лав байx. Xамт ажилдаг хүмүүсдээ бол бид жаахан асуудалтай байгаа болохоор тусдаа амидар ч бгаа гээд хэлээд л болоо биш үү гэхдээ баригдсан тоxиолдолд ш дээ баригдаагүй бол хунд амьдралаа дэлгээд яаxав чимээгүй л бай амжилт бүсгүй минь Монгол залуудаа цайгий нь чанаарай

  7. hm says:

    Чи тас нуух хэрэгтэй. Xэрэв илэрч мэдэгдвэл чиний авсан бичиг баримт тэр дороо л xуули бус гээд зузлагдах болно. Тэбч, тэгээд xуулинд заасан хугазаа ни энгэрээд олон жилийн оршин байх эрх авчихсан эсвэл иргэн болсон бол салах эргэдэл эгээд салж болно. Xэрэв тэгээгүй хугазаа хэрэгтэй бол тас нуугаад заг ни болохоор салах эргэдлээ эгч болно.

  8. Дарангуйлагч says:

    Наадхыг чинь sham marriage гээд байгаа юм шүү дээ. Хаана ч л байдаг зүйл. Хэрвээ чи нэгэнт бичиг баримтаа авчихсан бол одоо нөгөө нөхөрөөсөө хурдхан шиг салалтаа хийсэн дээр байхаа. Чиний гэрлэлтээс хойш хураасан хуримтлуулсан эд хөрөнгөний чинь тал нь тэр хүний өмч болж болох магадлалтай. Дээрээс нь салсаныхаа дараа дахиад нэг sham marriage хийгээд төлсөн мөнгөө буцаагаад олчихгүй юу. Харин 2-оос дээш удаа хийж болохгүй. Шунал ихэдвэл шулам болно гэдэгдээ. Цагаачлалын албаны хараанд орно шүү

  9. teneg t says:

    энэ тухайгаа мартаач, ясан тэнэг нөхөр вэ чи, гаднийхан хуний хувийн амидрал тэгтлээ сонирхоод бдггуй шдэ, тэгээд ч тэр орнийхооо бичиг баримт ийг авсан юм бол одоо гэрлэлтээ цуцлуулахад юу ни болохгуй бна. тэгээд л бух юм ОК, чи butthead. ажлийнхандаа ярина ч гэх шиг, дараа ни чи нохойтой шаалцвал ядаг бол гэж асуух бх даа ккккк

  10. x says:

    заавал хэлэх ямар шаардлага байна аа. гэхдээ чи хэн нэгэнтэй үнэхээр хайр сэтгэлийн холбоо тогтоогоод ирхээрээ тэр хүндээ л үнэнгээ хэлэхгүй юу.ажлийн газар даяар тайлбар тавих шаардлагагүй.чамайг аль орны иргэн болснийг мэдэхгүй юм л даа. германд бол би хуурамчаар гэрлээд бичиг баримтаа аваад салцөөн ! одоо би ганц бие гээд ажлаараа нэг зарлаал явж байгаа зөндөө гадаад хүмүүц бн

  11. 888 says:

    neg zaluutai gerleed taarahgvi bolohoor ni tusdaa amidarch bgaa l gej helehgvi yu helmeer bgaan bol,,,ternees bish bichig barimt hudaldaj awsan gedgee hend ch helj bolohgvi shvv svvld ni uuriig chini orooson yum boloh wii,hvntei suugaad heden jiliin daraa gerleltee tsutsluulj bolno shdee naad ulsiinhaa huuliig unshaad heden jiliin daraa gerleltee tsutsluulbal chinii bichig barimtand asuudal vvsehgvi bh ni we gedgee olj medeech dee za tegeed amjilt hvsie

  12. MyView says:

    Heleed demii l baih, Yamarch bsan amjilt husii

  13. naaana nasaa uld bitgii ir mongoloo buzarla says:

    teneg durag mini ter suusan gazaraa l shingehgui u teneg teneg um yariad zavaaraad baidiin osoj turson nutagaa golj hunii gazaraas hovhroghgui gesendee l hogiin umtei hiimeleer gerleltee batluulaa biz dee. Tegeed shiidsen um bol uhtelee naanaa amidaraad bas oor neg hogiin gadaadiin booviig hohood amidrahgui u. teneg gadaaduud chini omnoh amidraliig sohoj suuhgui boovoo hohuulj sex ee l bodohoos chini omnoh tednuusd pad baihgui sth dee

  14. dalai says:

    hi all nadad ta nariin zovlomj xeregtei bna bi solongost xaraar ajildag tged xarii gj bodxr ar geriixnee bs mongo xeregtei boloxr xarij boloxgui end uyagaad bna tgd ene bichsen niitleliig unshaad xuuli bus barimt xiilgevel yaax boloo gj bodloo nadad zovolgoo ogooch bayrlalaa^^.

  15. zulaa says:

    ажлийнхандаа хэлээд хэрэггүй ээ. би бас бичиг баримт худалдаж абсан худлаа гэрлэж..
    хэнд ч хэлээгүй харин найз залуу маани мэддэг би анх танилцахдаа л хэлж байсан. чи анх хийхдээ айгаагуй байж одоо юундаа айдийм хийбэл буу ай айбал буу хий гэж… ажлийнхандаа хэллээ гээд хаа газрийн хумуус хэл амтай атаа жотоотэй байдийн

  16. anar says:

    шинэ бодит амидрал зохиох уед сонгосон хун чин энэ шалтгааныг ойлгохгуй бол чамайг бусад тал дээр ойлгож цааш хамтдаа явна гэдэг юу л бол, тэгээд ч хуний онгорсон амидрал бол онгорсон л зуйл шдээ, онгорснийг н сохоод л суувал хэн ч чадах, гэхдээ энэ ухаантай хуний сонголт биш, тмээс нэгэнт энэ ондорлогт хурэхээр сонголтоо хийгээд энэ хурснээс хойш одоо айгаад яах билээ, болох угуй н тодорхойгуй ирээдүйд одоо санаа зовоод яах билээ, зовсон ч угуй ч ирэх л ирээдүй, гэхдээ анхаарч зам мороо анзаарч яв, чамд амжилт хусие, чи зоригтой, бас оортоо итгэлтэй л бай, чиний ирээдүй чиний л гарт

  17. anar says:

    сайн уу, би наад улсын чин хуули дурмийг сайн мэдхгүй юм, гэхдээ заавал хэлэх шаардлага бгаа юм уу, та 2 хаашдаа цуг амидрахгуй н унэн юм бол баталгаагаа салгуулбал ямар ур дагавар гарахын, чи шууд нутаг буцах хэрэгтэй болох уу, хэрэв тийм бол бид тохирохгуй байгаагаас тусдаа амидарч байгаа гэх маягийн барууныхны хэллэг хэрэглээд явж байхгуй юу, заавал хэн нэгэнд бух зуйлээ дэлгэх албагуй биз дээ, би лав миний хамаг зуйлийг хун мэдэж байхад унэн дургуй, тийм ч утгаар фб зэргийг хэрэглэдггүй гэд боддоо, хэхэ

  18. Ramiraz Sanchez says:

    Ядийн үнэн үнэнээрэй сайхан ш дээ хэлэхгүй ю! Гэхдээ Энгэснээр чи өөрийгөө харитсаан орход бэлэн гэж хэлж бгаагаас ялгаа бхгүй шүү гэдгийг анхаар!

  19. boy says:

    Хэлээд дэмий байхаа. Наадах чни хуули бус уйлдэлштээ. Уурийгуу одоо баригдчина гэж санаа зовоод байгаам уу эсүүл ирээдүйд хайртай хунтэйгээ учрахад энэ гай болно гэж бодоод бгаам уу сайн ойлгосонгу. Одоохондоо ууруу л асуудалд орчихгу бол ирээдүйн хун мунд иунд ни санаа зовдийн. Тэр бол учир ни олдийшт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.