Одоо би хүнтэй адил амьдралыг мөрөөдөхөө больжээ. Нэгэн энгийн сайхан амьдрал байдаг даа. Өглөөд ажилдаа явдаг, орой нь гэртээ хүүхдүүдтэйгээ шуугилдаад, нөхөртэйгөө өдөр нь болсон сонин сайхнаа хуваалцаад… Миний төрж өссөн гэр бол тийм байсансан.
Магадгүй бид 2 хэт даварсан нөхөд байх л даа. Дутах зүйл байхгүй болохоор ингэж давардаг байх гэж бодож байна. Анх бид 2 гэрлэх гэж байхад манай хүн нэг охинд жигтэйхэн их дурласан байж билээ. Никитоны дуу сонсоод цаашаа харж унтаад байсан. Удалгүй бүр ямарч сураг ажиггүй 3 хоног алга болчихож билээ. Хаана аваар осолд ороод ухаангүй хэвтэж байгаа бол гээд л цурам ч хийлгүй 3 хоносон доо. Зүв зүгээр бүрэн бүтэн ороод ирэхэд нь аваарт ороод ухаангүй хэвтэж байсан ч болоосой тэгсэн бол дээр байж дээ гэж бодож билээ. Далайсан газар чинь далд орж, далласан газар чинь ил гарч, хатан шиг дээдэлж амьдарна гэж ам өгсөөр байгаад намайг уярааж, нэг л болж өгөхгүй байхад нь нэгэнт төлөвлөсөн хурим гээд л хоёр талын аав ээжүүд нижгэр хурим хийв ээ. Нэг их сайхан гэр оронтой, би гэж нэг нулимсаа нуусан хүүхэн. Манай нөхөр гэж хайр харамласан залуу. хэхэ. Амьдрал үргэлжилсээр…
Түүнээс 3 жилийн дараа би нэг залуутай явалдлаа. Бүр төлөвлөж, хайж, хүлээж байсан юм. Ер нь юу болохыг үзье. Салвал ч салъя гэсэн бодолтой. Тэгээд нөхөртөө шууд хэлээд тавьсан. Өөр хүнд хайртай болсон тул та надаас салж өгнө үү гээд… Салсангүй ээ. Амьдрал үргэлжлээд 2 жил өнгөрвөө. Дараа нь намайг гадагшаа явсан хойгуур манай нөхөр гэртээ өөр хүүхэн дагуулж ирсэн байдаг юм. Намайг ирэхэд юу ч болоогүй гэмгүй амьтан шиг царайлаад сууж байж билээ. Би яахав мэдэхгүй, нэг л их сайхан мөнгө олдог эхнэр болж ажил хийж гүйгээл. Мөнгө авч ирэхээрээ зовлонгүй нэг их мөнгө зүгээр ороод ирсэн юм шиг л номны шүүгээнд хийчээд хэрэглээрэй гээд л явж байдаг байлаа.
Тэгсэн чинь нэг л мөнгө нууж хэрэглээд байдаг болсон байсан. Тэгээд ойлгомжтой. Бөөн хэрүүл уруул болсон ч би залхжээ. Уучлаач гээд арчаагаа алдаад гуйгаад уйлахаар нь өрөвдөв өө. хэхэ. Хэнийг хэн өрөвдөөд байгаан тиймүү? Одоо бас амьдрал үргэлжилж байна. Одоо бол хардах, хайрлах гэсэн ойлголтууд бүрмөсөн өнгөрөөд залхсан, хол байх гэсэн сэтгэлээр амьдрал үргэлжилж байна. Нөхөр юунд найдаад ингэж энэ амьдралыг үргэлжлүүлэх гээд байгаан бүү мэд. Надад бол одоо эрэгтэй хүн гэхээр үстэй толгой арзайж байна. Тиймээс надад бол энэ хүн хэзээ ч энэ амьдралыг дуусгахад би шууд хүлээн зөвшөөрнө. Бүх залуу халуун, итгэмтгий, хайрладаг үеүд өнгөрч дээ. Хүний амьдралын сонин, хачин, хайр сэтгэл, цөхрөл гомдол энэ бүх зүйл нэг нэгнээ дараалан ирж байдаг ч урьдчилан одоо энэ нь дээ гэж бэлтгэх аргагүй мөн ч хэцүү юм даа.
6 Comments
ooroo gesen asuudaltai yum bishuu. emegtei hun bolgon nohorluugee chiheh yumaa. emegtei hun l geree awch yawdag shdee
ene xunii nuxur nig l bish gej oilgogdxoor yum bichsen baina l da. ta setgel zuichtei uulzaj baisan uu? ugui bol nadtai xolbogdooroi 91926068
yer ni bol xuuxnuud gedeg neg iimerxuu ulsdoo. tsag xugatsaa unguruxud 180 gradus ergeed l, axiad 180 ergeed l tegdeg baisan, teneg baijee ged l axiad l 180 gradus. tegeed odoo ergemergui sanagdaj baival neg mur shiidexgui yu doo. chi shudraga baival nuxur ch gesn neg ix novshroxgui dee. ug ni. xerev chi shudraga bish yum shig nuxurt chine sanagdad baival naad tamiin amidral chine urgeljilseer baix bolno. shuud tus tas yariltsaad xen xeniixee setgeld xursen shiideld xur. asuu. baitsaa.
ur huuhedgui bol salchihooo. hen hendee amar. tanai nuhur ch dee zailuul er gehed hetsuu l yum. ta 2 bie bienee hairlaj haramlahaa bolitsiin bol salsan deer.
hunii setgel sev suuchihval hetsuu. ter tusmaa emegtei hun neg gomdohooroo bur hetsuu. bi bas nohortoo itgel aldraad hair setgel har mar gesen um ogt bhgui bolood udaj bna.odoo bas eregtei hunii tuhai bodohoor hurtel neg l hatsin. 3 jil orchim gantsaaraa baij l bna. tegehdee 2iin hoorond iim sevtei horchihson amidralaar tsag nohtsooj yadgiin.bur l salaad oor ooriinhoo zamar yavaach gej zuvluh bna daa.hairan amidraliig iim huitneer ongorooj bolohgui ee.chi hairlah huntei boloh heregtei.
YU BICHSEN YM DEE CHI CHINI ODOO TEGEED HEDEN NASTAI YM UR HUUHED GEJ ALGA UU YMARCH UTGAGUI HURSUN SETGEL L UNERTEJ BN SH DEE ERUUL SARUUL BUREN BUTEN BGAAN BOL AMIDRALIIG JAAHAN HUGJILTEI URGASHTAI HARDALTTAI INEEDTEI HUURTEI BLGAH HEREGTEI SH DEE CHINII L AMIDRAL UCHIRAAS CHI L YAHIIG SHIIDNEE UURIIGUU NUHURT GARAAGUI ZALUUHAN HUUHEN GEED TUSUULUUD HUVTSASLAAD NEG GAR DAA CHINII DURGUILHEED BGAA ERCHUUD CHINI CHAMAIG AVARAH CH YM BILUU HEN MEDLEE JAAHAN TSOGLOG BAI ARASSOO