Би гайхаж байна, яагаад?

Би уг нь өөрийгөө юмыг зөв талаас нь олж харах гэж хичээдэг, орчлонгийн эрээн бараан дундаас гэрэл гэгээг нь эхэлж харах гэж хичээдэг тийм л нэг эмэгтэй гэж өөрийгөө боддог юм. Гэтэл өнөөдөр яагаад ч юм бэ их сонин 3 зүйлтэй тохиолдлоо. Яаж ч бодоод зөвөөр ойлгож чадахгүй юм. За ингээд би эхлье. Магадгүй зарим нэгэнд нь миний бичсэн зүйл инээдтэй санагдаж байж ч магад. Гэхдээ л бусадтай санал бодлоо хуваалцмаар санагдлаа.

Өнөөдөр би “Сансар” орох санаатай автобусны буудал дээр зогсож байлаа. Автобус хүлээгээд л хүлээгээд л… Хэдэн минут өнгөрлөө. Тэгсэн нэг хөгшөөөөн ойролцоогоор 50-55 насны болов уу гэмээр хөгшин хүн (харахад төлөв төвшин хүн болов уу гэмээр) миний хажууд ирээд зонссоноо 21 номерын автобус сая ирчээд явчлаа тиймээ гэхээр нь би санаандчгүй өө харин тэгэх шиг боллоо гэтэл миний чихэнд -Явах уу ах нь чамд хүссэн мөнгий чинь өгнө гэхээр нь би ум хумгүй зогсож байсан автобусанд суулаа. (ямар bus байсныг нь ч мэдээгүйгээр зүгээр л тэгж хэлэхэд л дотор арзайсан)

Тэгээд би явах гэсэн газраараа орж баахан явж байгаад нэг цэцэрлэг дотор ороод жааахан амарч суух гээд суутал хажууд харахад нэг төлөв төвшин өмссөн зүүсэн нь гайгүй миний үеийн нэг залуу ирээд явах уу гэж асуусан би үнэхээр гайхсан. Бас л тэндээсээ цааш болсон явдлыг, дээрх 2 хүний яагаад ингэж асуусан юм бол эсвэл би хүн харахад явхаар хувцасласан юм болов уу? Эсвэл би хүмүүсийн явдаг газар нь ирээд зогсчихсон юм болов уу? Эсвэл би хүн харахад явахаар дүр төрхтэй юм болов уу гэх мэт элдэв зүйл бодон алхлаа. Явж явж нэг байшингийн хажуугаар алхтал бас л миний үеийн залуу -Уучлаарай өөрөөс чинь нэг зүйл асуух уу гээд дуудахаар нь эргэж хартал хоёулаа нэг сайхан газар орох уу гэхээр нь үнэхээр нүдэнд нулимс бүрхээд л ирсэн. Яагаад???

Хүмүүсээ яагаад ийм байдаг юм бэ? Би Монгол Улсын иргэн Монгол Улсдаа ч зүгээр нэг сайхан цэцэрлэгт, зүгээр нэг автобусны буудал дээр зогсож сууж бас болохгүй юм уу? Эрэгтэй хүмүүс яагаад ийм юм бэ?Мэдээж хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэгчээр хүн болгон адилгүй ч яагаад ийм муухай байдаг байна аа. Би үнэхээр гайхаж байна. Яахаараа ийм байдаг юм бэ? Би эхлээд өөртөө буруу өгч би хүнд ийм харагдахаар л биеэ авч явж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл бодоод байхад би жирийн л эмэгтэйчүүдийн адил хувцаслаад зарим хүмүүс шиг гуйвж дайвж архи ууж хүний нүдэнд тамхи татаж харагдаагүй, бас би дөнгөж цэцэг цэврүү шиг 17, 18-тай эрчүүдийн шүлс гоожуулахаар насан дээрээ ч яваа биш би 27 настай эмэгтэй.

Гэтэл яахаараа эрэгтэй хүмүүс ийм байдаг байнаа. Зүгээр л гудмаар яваа энгийн нэг эмэгтэй надад ийм сэтгэгдэл төрүүлж байгаа юм чинь яаж монгол эмэгтэйчүүд монгол эрчүүдийг хүндлэх юм бэ, гадаадын хүнтэй сууж байгаа эмэгтэйчүүдэд яаж буруу өгөх юм бэ? Гэр бүлийн ноён нуруу тулгуур багана болох эрчүүд яаж улс орны ноён нуруу тулгуур багана болох юм бэ? Би үнэхээр эмзэглэж байна надад тохиолдсон болохоор ч биш эрэгтэй хүний ийм занд үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Зүгээр л хаа нэг тааралдсан автобусны буудал, хаа нэг тааралдсан цэцэрлэг, хаа нэг байшингийн булангаас секс хийх хүнээ зүгээр л амныхаа зоргоор асууж байна гэхээр надад үнэхээр сонин санагдаж байна.

Магадгүй хаанаас ч хамаагүй эмэгтэйчүүд олдоод байдаг болохоор л ингэж асуусан байж ч магад ч… Би үнэхээр ойлгохгүй байна. Уучлаарай уншигч таны үнэтэй цаг завыг гарздан байж ийм зүйл уншуулсанд. Гэхдээ магадгүй та ч гэсэн дээрх 3 хүнтэй адилхан зан гаргаж байсан бол таны асуусан асуулт хэн нэгэнд хүнд итгэх итгэл, монгол хүнээ ХҮН гэх утгаар нь бодох итгэл, монголдоо тайван сайхан алхах итгэлийг алдагдуулж байж мэднэ гэдгийг санаарай.

14 Comments

  1. FORGE says:

    …………….Bas erchuud arai ch iim doroi baij bolohgui……haramsmaar ym.. yagaad / bi chin er hunshuuu dee .. er hun shig yagad amidarch bolohgui gej bodoj boldoggui ym/.bi hervee emegtei…nadaas tegj asuuval. shuud l tsagdaad bariad ogoh bsan biz…..,en ohiduud bas egch nar ta nar ih genen shuuu…..,muu sanaatai baagii nar ih biii…yach j magadgui…..,en n ta nariig hairlan hamgaalah. jinken er huniig songon..uyerhej..mun suugaarai gej heliii…tsaashdaaa erchuud bid nariig yrihdaaa.nilenguud n bitiii yrij baigaarai…,oke

  2. zaluu says:

    hehe mongold neerei tegeel shuud asuudag bolson ym bh daa?
    emegtei humuus hetsuu shuu
    ter ulaan baatar zochijd buudaliin hajuugar sogtuu golchuu ymnuud ni yavdiin bgaaz.

  3. xacaa says:

    yahav ter udur l tegj taaraa blqudee 

  4. teneg says:

    Muusain doodhoo zahirch chadahgui sogtuu yumnuud zavaan sh tei. Neg udaa namaig bur hoinoos hehnees barij avaad saihan heh geed baisan, zochood hartal neg zavaan arhichin yum baisan. Hajuud baigaa Mongolchuud oilgoogui, odoonii ohiduud aria dendjee gejuu. Estoi teneg, oi gutmaar. Xuuxduuded busdiig yaj hundleh, biye yaj avch yvah talaar bagaas ni hicheel ormoor yumaa

  5. zochin says:

    nadad abs deehn odoo bi gadaada bdg l da yg naashaagaa irhiin umnuhun taxi bariad suutal jlooch ni nileen nas togtsn gaigui l ah bsiin yuch duugarhagui ybj bsnaa yg buuh gazaraa irtel irgej haraad chin end ajildiimuu bi 1dugeer emnelgiin uudedn buusiin ..aan thh gsn chni shuud guynaas bazaad avsn aimar yg teheer hun aimar sanadrdg aidg ym bn lee tegnsee utsaa ugchih geed gyls garaal ybsn shu aimar aimar oroi udesh emgtei hun gaduur ganstaaraa ybaltgui shu mngold bol 

  6. goolig says:

    er ni neg saihan zaluu deer ochood yvah uu gej asuunaaa …. nadaas zugtah bolu kkkkk mongoliin maani zaluusiin tolgoi ni doothooroo ajildag bolchood bgaamda

  7. zz says:

    Монголын эрчүүд ихэнх нь л ийм шдээ, тэр 3 чинь 3 уулаа эхнэртэй гээд боддоов

  8. baby kkk says:

    надад бас ийм зүйл олон тохиолддог. тийм үед нээрээ л би я……шиг харагдаж байга юм бх да гэж сэтгэлээр унаж гутардаг бсан. одоо бол дөжирчиж дэ. хуц өө чи гэж хэлдэг болсон. би нээх нахалны даа ингэж хэлдэг юм биш намайг доромжилсон мал.нд эннээс дээр үг зохихгүй гэж бодоод л … иймэрхүү муухай заваан хүмүүсээс болж гэнэн цайлга хүүхэд зангаа хурдан гээсэн дээ. хмммм

  9. Мөрөөдөл says:

    Буруу хөл дээрээ босцон юмуу кк Хүн болгон адилгүй шдээ

  10. hulan says:

    shuud booviin tasal kkk

  11. moeme says:

    herin dmee mgld tiimerhuu erchuud nileen ih bolson sanagddag shdee
    gaduur zugeer j yabj bolohoo baichihsan tsag yum bishuu

  12. sondor says:

    nadad bas yag iim zvil tohioldoj bsan bas hed heden udaa anh bi 20t bhad neg udaa hicheel taraad oroi 5 l bolj bsan bh taxi barih gd zogsoj bsan neg ah ireed zogloo bi ch ochood hoid taliin suudald suuh gs sandal deere yum asgaad bvreesni hataagvi bg minii dvv urd suu glee bi ch tiim yum bh gj bodood urd suugad l 10-r horoolol yawna gs ah za geel yavj bsnaa genet zam daguuh neg zochid buudliin hajuud zogsosnoo 2ula shan taniltshuu gs bi gaihaad yu gs vgiin gs chin ahiinha owort orj chadhuu ahni gomdoohgvi shv gdg bgaa bi yanhan bish gj helcheed buusan ter ved yamar ih aisan geech hoinoos hvreed ireh boluu gdl erni manaid tiimerhvv hvmvvs ih baidag yum shigee

  13. .....Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ..... says:

    ГАНЦ НЭГЭН ИЙМЭРХҮҮ ТАВТИРГҮЙ БУРУУ ЗӨНӨСӨН ШАР СЭМЖИЛСЭН ӨВӨӨ НАР БАЙЖ Л БАЙДАГ Ш ДЭЭ ТООГООД Ч ЯАДАГ ЮМ ..

  14. hmmm says:

    hmmm.. xarin tiim l bolchxsn bnlee deee!!! niix ewgv.. yadjaxd bi nileen emzeg emgte ! tiimerxvv yum boluul – bi tiim yanxn shig xaragdad bgan bxdaa! ged bvvr ooriigoo xaraal, neg xesgte l garxda bitvv engerte xvnii anxaaral tataad bxargv xuwtsas edr omsdg bolchxdg…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.