ДОХ туссан залуугийн тэмдэглэл /2/

2009 оны 6 сарын 16
Өвчний шинж тэмдэг илрэв…

Би ажилдаа гарахын өмнө усанд орчихоод гардаг юм. Өнөөдөр ч гэсэн *за, ажилдаа гардаг юм бил үү* гэж бодонгоо хувцсаа тайлаад ванн луу зүглэв.

Халуун шүршүүрт оронгоо биеэ савандаж байхдаа, нэг л биш зүйлийг мэдрэв…
Гэдэсээ тэмтрээд үзсэн, биржигнээд нэг л сонин… Бас халуун усанд жоохон хорсоод ч байх шиг…

*Юманд цохисон бил үү?* гэж бодонгоо, савангаа арилгаад арьсаа харав

Нүдээрээ харангаа, хуруугаараа тэмтрээд үзэв. Гэдэснээс харвин, нуруу хүртэл жижигхэн улаан бэрсүү тойроод гарчихсан байв.

*Нөгөө Herpes zoster гээч нь биш байгаадаа?*
Дархлал хомсдохоор гардаг өвчингүүдийн нэг….

( Энэ херпес зостер, хомхой долоох гэдэгтэй төстэй, хүний дархлаа буурахаар гардаг өвчин. Бүх биеэр хомхой долойх гэдэг шиг юм гардаг өвчин)

Дотор муухай оргив. Уснаасаа гараад, эмнэлэг рүү утасдав. Гэвч, эмнэлэгийн үзлэгийн цаг аль хэзээний дууссан байв. Эмнэлэгийн сувилагчаар дамжуулан байж гэртээ байгаа эмчтэй холбогдов.

– Ярианаас чинь харахад, херпес зостер бололтой. Эмнэлэгт хэвтэж чадах уу?

Эмнэлэгт хэвтэх…?

– Гэхдээ одоо эмнэлэгийн ор хүрэлцээгүй байгаа… Юу ч болсон эмнэлэг дээр хүрээд ир, дусал хийе.

– Ойлголоо. Гэхдээ энэ үнэхээр тэр херпес зостер мөн эсэхийг үзээрэй. Тэгээд мөн бол эмнэлэгт хэвтэхээс өөр арга байхгүй байх даа…

Утсаа тасалсаны дараа, хувцасаа боож цэнхэндээ хийв. Солих хувцас, оо сойз. Ажилд хэрэглэх зүйлээ USB флашнд хийж аваад, эмнэлэгт хэвтэх болбол ажил алба аа яаж зохицуулах аа бодов.

Ингээд, таксигаар эмнэлэгийн зүг.

Эмнэлэгт очоод үзүүлсэн, хариу нь яалт ч үгүй херпес зостер. 37.4% гээд бага зэрэг халуун бас байв. Шууд дусал хийлгээд, улаан юм гарсан хэсэг дээр тос түрхээд марлаар ороов.

– Энэ цэврүүтсэн хэсэг нь яваандаа хагарна. Тэгэхээр 1 өдөрт 2 удаа марлаа солих хэрэгтэй

– Өнөөдөр ор хүрэлцээгүй байгаа тул эмнэлэгт хэвтэж чадахгүй. Вирусыг багасгах дусалтай адилхан найрлагатай уух эм, өвчин намдаагч болон халуун буулгах эм 3 өдрийн порц өгье. 5 дахь өдөр эмнэлэгт ирж үзүүлээрэй. Тэр болтол наад биеэр туурсан юм чинь ихсэх шинжтэй ч юм уу, халуун уурахгүй бол наана нь ч байсан хамаагүй эмнэлэгт ирж үзүүлээрэй

– Ажилдаа явж бол болно, гэхдээ чөлөө авч чадах бол чөлөө авсан нь дээр. Дархлаа нь буурсан хүн ойр хавьд байвал, наад херпес чинь халдах аюултай учир

Тайлбарыг сонссоны дараа ажил руугаа яриад, өнөө орой байсан хуралыг, маргаашийн ажилтайгаа хамт хойшлуулав.
Харих явцад халуун ихсээд ирэв. Толгой эргэнгээ, дэлгүүр орж 3 хоногийн хоолоо цуглуулж аваад, гэртээ бүгэхэд бэлтгэв.

Ганцаараа амьдардаг байхад иймэрхүү үед хамгийн хэцүү.

Гэхдээ ийм юманд ялагдахгүй шүү.
Херпес энэ тэр бол гай л байна!

——————–

2009 оны 6 сарын 17
Загатнасан газар гар хүрэхгүй гэдэг шиг…

Ажлын газрын хүнээс мэйл ирэв
*Манай эмээ бас саяхан Херпестсэн шд. Чи ч эмээ шиг юм аа, хэхэ*
*Манай ээж, бас ойрхон байдаг эмээ херпес болсон. Стресс ихдээд, ядрахаар болдог гэсэн. Нэг болчихоор нилээд хэцүү юм шиг байлээ…* гэх мэт…

Миний хувьд ХДХВ ихсээд, CD4 буурсанаас болж гарсан тууралт. Бусад хүмүүс, хөгшин хүн ч юм уу, стресс, ядралт ихсэхээр болдог гэнэ. Жижигхэн юм байж, айхтар эд байна шүү энэ муу херпес!

За тэгээд, өнөөдөр нэг зүйлд их зовж байна.
Юу вээ гэхээр, өдөрт 2 удаа марлаа солиод түрхдэг эм түрхэх хэрэгтэй боловч… эмээ түрхэх гэхээр нуруунд гар хүрдэггүйээ!! (хэхэ)

Толинд харангаа нуруундаа тос түрхэх гээд үзэж тарах боловч, хөшүү биетэйг ч хэлэх үү, яг туурсан юмны үзүүрт хүрэхийн алдад гар хүрэхгүй юм…
Өнөөдөр өглөөжингөө нүцгэн, толины урд хачин хачин болонгоо үзэж тарна…

Нээрээ эмч тайлбарлахдаа *гэрийнхэнээрээ түрхүүлээрэй* гэж байл уу?

– Гэрийнхэн, хол амьдардаг болохоор…

– Тэгвэл хамт амьдардаг хүн байхгүй юу?

– Байхгүй. Ганцаараа амьдардаг болохоор…

– …..

Эмч минь дээ… Дуугаа хураачихдаа яахав дээ… Өөр ямар нэг арга байсангүй юу! (хэхэ)

Ийм үед, 2 жил ганц бие яваа, ганцаараа амьдардаг гэй хүн хэцүүднэ дээ…

Гэхдээ зүгээр!!

Бүтэн 30 насалсан, ганцаараа 12 жил амьдарсан хүнийг басаж болохгүй шүү!
Нуруундаа түрхэх марландаа тосоо илүү ихээр түрхэж байгаад, нуруундаа наалдуулангаа шугамаар түрхээд, нуруундаа лентээр наахдаа бас шугам ашиглав.

Хүн гэдэг чинь, багаж хэрэглэж чаддаг болохоороо хүн болсон юм шүү дээ! Сармагчингаас хүн болсон эртнээ өвөг дээдэсдээ бага зэрэг баярлах сэтгэл төрөв.

————————-

6 сарын 19
ДОХ-ын эсрэг эм уухаар болов

Өглөө хамаг бие өвдөөд сэрэв. Өглөөний 5 цаг.
Дэрэн доороосоо өвчин намдаагч гаргаад уув.
Энэ өвчин намдаагч, өдөрт 3 удаа, 3-аас дээш цагийн зайтайгаар уух ёстой. Жирийн хүн бол нэг удаадаа 2 ширхэгийг уух ёстой боловч, би, зүрхний хийтэй болохоор өдөрт нэгийг ууна.

Ганцxаныг ууж байгаа болохоор өвчин дарагдах нь муу…Өнөөдөр яагаад ч юм хамгийн их өвдөж байв.

Өглөө нь эмчийн үзлэгтээ оров.
– О! Эдгэрэх шинжиндээ орчихсон байна ш дээ. Цэврүү нь ч гэсэн хагарсан байна!

– Херпесний эм, даатгалаар авч болох хугацаа нь 1 долоо хоног. Дахиад 4 хоног эм бичиж өгье. Хэрвээ эм дууссаны дараа өвчин намдахгүй, туурсан чигээрээ байвал арьсны эмчид очоорой. Гэхдээ эмний үнэ нь даатгалд хамаарахгүй болно.

Энэ өвчин 7 хоногийн дотор эдгэрдэг өвчин бололтой. Гэхдээ өвчин буурахгүй байгаа ч, ямар ч л байсан эдгэх тийшээгээ хандаж байгаа бололтой.

Ингээд, үргэлжлүүлээд эмч маань гол асуудалдаа оров.

*Херпес гарч ирсэн гэдэг маань, дараа сарын 3нд авах шинжилгээгээр CD4-гийн үзүүлэлт сайжрана гэж бодоход хэцүү. Вирусны эсрэг эмчилгээг 7 сарын 10наас эхлэе!
Гэхдээ Рюута-гийн хувьд, цөс болон зүрх муутай болохоор ууж болох эм цөөрнө. Юуч болсон эмийн санчид ямар эм ууж болохыг бодож олуулъя.
7 сарын 3нд эмийн санч болон каунселинг хийнэ үү.

За ингээд, 7 сарын 3нд эмийн санч болон сэтгэл зүйчтэй уулзахаар, 7 сарын 10наас цусны шинжилгээний хариугаа сонсчихоод тэр өдрөөсөө эм ууж эхлэхээр болов.

Өнөөдөр херпес дахиад өвдөж эхлэв. 3 дахь өдрийнхөө өвчин намдаагчийг уучихсан болохоор, дургүй хүрсэн! Доошоо хараад унтаад өгөхөөс.

Ингэж бодонгоо эмнэлэгээс гартал гадаа их сургуулийн оюутнууд баяраа тэмдэглэж байв.
Залуухан хүүхдүүдийн хөгжилдөх чимээ.

Үүнийг сонсоод яагаад ч юм дотор онгойгоод явчихав.
Амархан ч юм аа даа, намайг тайвшруулахад, хэхэ.

———————–

2009 оны 7 сарын 2
Жин буурч эхлэв… Маргааш шинжилгээний өдөр

174 x 53 x 30
Энэ миний спек.
Гэй хүмүүсийн хоорондоо уулзалддаг сайтууд дээр өөрийгөө танилцуулахдаа хэрэглэдэг энэ гурван тоо. Өндөр, жин, нас гэсэн дарааллаац харахад, гэй хүмүүс хүний нас болон биеийн галбирыг хэрхэн их чухалчилдаг нь харагдах байх.

Зургаа солилцохгүй бол, тухайн хүнийг тааж мэдэх чухал өгөгдөхүүнүүд болохоор.

Зиаг ингээд өчигдөр. Усанд орчихоод жингээ үзсэн, *арай ч дээ…* гэж бодов.

50.1 кг. Биеийн өөхлөг байдал 8.3%… Ямар гүйлтийн тамирчин байгаа биш дээ.

Би угаасаа туранхай (гэхээсээ илүү яс арьс) бөгөөд, 10 жилээ төгссөнөөс хойш жин өөрчлөгдөөгүй юм л даа. 53-54 кг хавьцаа жинтэй байх нь элбэг бөгөөд, зун болохоор 51кг хавьцаа болтол турдаг юм. Гэхдээ, дахиад жоохон турах юм бол 49 кг хавьцаа болох гэдэг арай дэндүү…

Зав муутай байсан болохоорхоолоо сайн идэж чадахгүй байсантай холбоотой болов уу гэж бодсон боловч, нэг л муу ёртой…

Юу ч болсон хоолоо сайн идье…
Маргааш шинжилгээ өгнө дөө

—————

7 сарын 3
Уух эм тодорхой болов

Миний уух эм шийдэгдэв. Конбибил болон Айсентрес гэдэг эм.

Тэгээд, надаас дүү, царайлаг эмийн санч залуу!! (бөөн баяр)
ДОХ-ын эм, 10 жилийн өмнөх нэг төрлийн эм уухаас, олон төрлийн эм (коктель эмчилгээ) хэлбэр лүү орсон бөгөөд, үүний ачаар, энэ өвчин нь үхдэг өвчин биш болсон гэх.
Нэг төрлийн эм уудаг байх үед, эмийн төрөл нь цөөхөн байсан тул, нэг төрлийн эм ууж байх хугацаанд вирус нь тэр эмэндээ дасаад, эмчилгээ нь үр дүн муутай байсан юм гэх. Харин олон төрлийн эм уудаг болсоноос хойш, нэг эмний үйлчилгээ нь сулрахаар өөр эмээр орлуулах эмчилгээ хийдэгбөлсөн юм гэнэ.

Эмийн санчийн тэгээд 2 зорилго миний урд тавив.

1. ХДХВ-ийн хэмжээг, бараг хэмжиж болохооргүй болтол нь багасгая. Миний вирусны хэмжээ 58,600 ширхэг. Үүнийг 40-30 ширхэгээс бага болгох нь зорилго!! Ойлголоо,.. Гэхдээ нилээд удаж байж тийм болох байх аа даа…

2. CD4 эсийн хэмжээ 200-аас дээш болтол ихэсгэх.

Миний үзүүлэлт 158. 200-аас бага бол янз бүрийн ДОХ-ын халдварт өвчингүүдээр халдварлах магадлал их болдог учир, 200-аас их байлгахын тулд эмээр бөмбөгдөх.

Ингээд, энэ 2 зорилгыг биелүүлэхийн тулд байна ш дээ, Рюута-сан. Хэрхэн *марталгүйгээр* эмээ уух вэ гэдэг чухал юм!!

Ингэж хэлэнгээ эмийн санч залуугийн нүд гялалзаад ирэв.

– Энэ графикийг хардаа!

Ингэж хэлээд цаасан дээрх тайлбарыг үзүүлэв.

– ХДХВ-ийн эсрэг эм нь 95%-оос дээш хэмжээгээр ууж байж, эмчилгээний үр дүн нь 80%-оос илүү гарна. Рюута-сангийн хувьд өдөрт 2 удаа эм уух учир, сард 3 удаа уухаа мартвал эмийн уусан хэмжээ 95% болно. 90% -ийн уултын нөхцөлд эмчилгээний үр дүн 60%, 80%-ийн уулттай бол эмчилгээний үр дүн 50% хүртэл буурна

– Энэ эмчилгээнд хамгийн чухал нь, цусан доторх эмийн хэмжээг хэрхэн тодорхой түвшингээс илүү байлгах вэ гэдэгт байгаа юм.

– Ойлголоо. Гэхдээ би угаасаа эм уугаад сурчихсан болохоор, гайгүй байх аа

Эмийн санч, гар дахь миний картыг харангаа *нээрээ тийм л дээ. Рюута-сан, одоо өдөрт 5 удаа эм уудаг юм чинь тэ?* гэв…

Тийм. Би ойрын хэдэн жилд, өдөрт 11 төрлийн эмийг 5 удаа хувааж уудагюм. Өглөө босоод, өглийний цайны дараа, өдрийн цайны дараа, оройн хоолны дараа, шөнө унтахын өмнө. Цөс болон зүрхний өвчний эм.

Үүн дээр ХДХВ-ийн 2 төрлийн эм нэмэгдлээ гээд нэг их сүйд болоод байх зүйл байхгүй.

– Энэ эм, хоолны дараа, өмнө гэдэг хамаагүй болохоор, аль өөртөө амар 2 цагийг сонгоорой!

Би өглөөний 9 болон оройны 9 цагт уухаар шийдэв.

– Хэрвээ эм уухаа мартсан байвал, уух ёстой цагаасаа 2 цагийн дотор бол тэр дороо уугаарай. Дараагийн уух ёстой цагаас 6 цагийн дотор бол нэг удаагийн уултаа болиод дараачийнхаараа уугаарай

Ийнхүү тайлбарласны дараа, * Хамгийн сүүлд нь хэлэхэд, энэ эм ууж эхлэсэн эхний үедээ хамгийн их нөлөө сайтай байдаг юм. Тэгээд мэдэхгүй юм байвал асуугаарай

Ингэж хэлээд инээмсэглэх эмийн санч.
Үүний дараа сэтгэл зүйч дээр оров.

——

Энэ өдрийн үзлэгийн гол үйл явдал болох каунселинг.

*Сэтгэл зүйн клиник* гэсэн бичигтэй өрөөдн оров.

– За сууна уу : хэмээн хэлэх эмч, надаас жоохон эгчмэд байрын хүүхэн байв. Нилээд туршлагатай бололтой.

Сэтгэлзүйн каунселинг – ХДХВ-ийн эсрэг эм уух болсон хүнд заавал хийдэг эмчилгээ юм гэнэ.

– За эхлэе. Би танаас асуулт асуух болно. Дургүй бол хариулахгүй байсан ч болно

Ингээд эхэлсэн нь аман асуултууд байв.
Гэр бүлийн байдал, өөрийн зан авирын талаар нарийвчлан асуусаар.
Өнгөрсөнөөс эхлээд, одоо унтаж чадаж байгаа эсэх, санаа зовж байгаа эсэх, өөрийнхөө талаар юу гэж бодож байгаа гэх мэт.

Асуулт асуулгах болгонд хувцсаа нэг нэгээр нь тайлж байгаа мэт тийм сэтгэгдэл. Улам бүр миний сэтгэлийн гүн лүү ойртож байгаа мэт санагдаж байв.

– За үргэлжлүүлээд, депресийн талаар тест явуулья

Ингээд авсан нь 20 орчим асуулттай – СДС – депрессионы шалгах хуудас гэсэн нэртэй цаас байв.

– Сэтгэлээр унах нь их — үгүй, эсвэл хааяа нэг , заримдаа, нилээд удаан, бараг байнга гэсэн 4 шатлалтай хариулт.
Хоолны аппетит, сексийн дуршилт, нойр гэх мэтийн асуултаар үргэлжлээд *Би өөрийгөө ажил хийж, бусдад дэм болж чадах хүн гэж боддог. *Ирээдүйд итгэх итгэлтэй*, *Хэрвээ би үхвэл бусдад амар байх байх* гэх мэтийн асуултууд.

Нилээд бодож, өөрийнхөөрөө хариулав.

Ингээд өгсөний дараа, эмчээс асуув
– Энэ тестний хариуг би сонсож болох уу?

– Болно болно, сонсмоор байна уу?

– Тийм

Тэр дор нь эмч оноо тавин дүгнэв.

– Ммм.. Нилээд депрессион байдалтай юм байна

Ингээд надад үзүүлсэн цаас… 61 оноо байв. 53-67 оноо авбал *Депрессион* гэнэ…

Тийм байх аа… Би угаасаа нилээд депрессион болох магадлал ихтэй гэж өөрөө бодож байсан юм. Энэ тестээр 50-аас дээш оноо авсан хүн, сэтгэл мэдрэлийн эмчийн үзлэгт орсон нь дээр байдаг юм байх.

За иймэрхүү маягаар каунселинг өндөрлөв. Өөрийнхөө сул талыг мэднэ гэдэг бас чухал зүйл. Бага багаар өөрийгөө мэдье

—————————————

2009 оны 7 сарын 10
Эм ууж эхлэв

[Дон]
Тэмцээн эхэлсэний хонх дугардагтай адилаар, миний хувьд эм ууж эхлэх хонх дуугарав.

– Рюута-сан. ХДХВ-ний эсрэг эм уусан нь дээр гэж бодож байна. Уухаар шийдэх үү?

Эцсийн шийдвэрийг гаргах нь өвчтөн өөрөө. Би ч мэдээж зөвшөөрөв.

Энэ удаагийн CD4-ийн үзүүлэлт 156 (өмнөх удаад 158), цусан дахь вирусны хэмжээ 25,100 ширхэг (өмнөх удаад 58,600)

CD4-ийн хэмжээ өмнөх удаагаас үргэлжлээд 200-аас бага байсан тул эмчилгээ эхлэхээр болов. Цусан дахь вирусын хэмжээ, өмнөхтэй харьцуулахад асар багассан мэт санагдавч, эн хэмжээ, CD4-ийн хэмжээтэй харьцуулахад хэвийн хэмжээ гэнэ.

Ингээд 2 эм ууж эхлэв.

——————

Эмчтэй жин багассан талаар ярилцав. Энэ хэд хоногт аль хэзээний 48 кг-ийн хэмжээнд хүртэл буурсан байв

– Ан. Наадах чинь HIV exhaustion syndrom / wasting syndrom байна хэмээн хэлэх эмч.

– Одооны байдлаар бол, өмнөхтэйгөө адилхан хэмжээгээр идсэн ч жин буурдаг юм. Чацга алдаагүй биз?

– Өдөр болгон биш ч, бага зэрэг суулгасан байдалтай байгаа…

– За тэгвэл exhaustion syndrom байна. Эм уугаад, биеийн байдал гайгүй болохоор буцаад гайгүй болно

– За тэгвэл одоогоор би ямар нэг юманд санаа зовох шаарлага байхгүй гэсэн үг үү?

– Анхан. Яваандаа, аяндаа буцаад хэвийн байдалд орно..

– Ойлголоо

Нэг сайн ойлгосон ч юм шиг, үгүй ч юм шиг санагдаад, гүүглдээд үзсэн байна…

HIV exhaustion syndrom. ДОХ-ын шинж тэмдэг илрэх үед өвчилдөг 23 өвчин (оппортюнистик инфекшон)-ийн гэж авсан…

Би чинь, ХДХВ-ийн халдвартан гэхээсээ илүү, аль хэзээний ДОХ-ын өвчтөн болсон гэсэн үг биш үү? Ингэхээр ДОХ-ын эмчилгээ эхлэх нь аргагүй л юм шиг….
Шок их байсан ч гэсэн, энэ эмчилгээ өөрт минь ямар чухал вэ гэдгийг мэдрэхэд чухал зүйл байв

—————————————–

2009 оны 7 сарын 21
Өвчтөн…

ХДХВ-ийн эм ууж эхэлсэнээс хойш, өглөө уухдаа жоохон хоцорч уугаад байгаа… Гэхдээ 2 цагийн дотор ууж байгаа болохоор, одоогийн байдлаар эм уулгүй мартсан тохиолдол байхгүй л байна.

Бие бадуураад, гэртээ байх хугацаандаа орон дотор… Өнөөдөр чацга алдаад, бас ам хатаад байна…

нннн… хэвтэрийн өвчтөн шиг…

———————-

7 сарын 22
….

Ажлаасаа чөлөө авья гэж бодсон боловч, юу ч болсон ажилдаа явахаар шийдэв.
Бодож байсанчлан, босч зогсож чадахгүй, шувтан суугаагаараа ажилаа үргэлжлүүлэв.

Дарга жоохон санаа нь зовсон мэт байсан боловч, ийм завгүй байхад би ганцаараа эрт тарах хэцүү, эцсийн эцэст 8 өнгөрөөж тарав.

За тэр ч яахав.
Сүүлийн үед энэ блогийн комментэнд *бие гайгүй юу? гэрийнхнээрээ туслуулбал дээр биш үү?* гэсэн мэссеж их ирэх болж..
Санаа зовоосонд уучлаарай. Бас маш их баярлалаа.

Миний гэрийнхэн гэж хэлж болох, манай ах болон эмээ 2 манайхаас галт тэргээр 1 цаг 30 минут хавьцаа газар байдаг боловч, жижиг сажиг юмнаас болж сэтгэлийг нь зовоож чадахгүй болохоор.

Угаасаа ахын хувьд, өөрийнхөө эхнэр хүүхэд гээд тусдаа амьдралтай хүн шүү дээ. Миний хувьд, өдийг хүртэл ганцаараа эмнэлэгт хэвтсээд, ганцаараа эмнэлгээс гараад байгаад сурчихсан, ганцаараа гэртээ бие муудах гэх мэтийг хүртэл амьдралынхаа нэг хэсэг гээд хүлээгээд авчихсан учир зүв зүгээр!! Бие муудвал, таксидаад эмнэлэг орчих учир!!

Өөрийгөө хүчлэн бай *Би ганцаараа ч гэсэн чадна* гэж хэлж байгаа мэт сонсогдож байна уу?

Гэхдээ, найз залуугүй, ганц бие гомо 30 настай гэхээр ийм л байна шүү дээ…

Гэрийнхэн хааяа *гэртээ иргэж ирвэл болох юмыг* гэж хэлдэг ч, энэ бол эцсийн сонголт! Гэхдээ ийм сонголт үлдсэн байгаа гэж бодохоор, одоо ч гэсэн ганцаараа биеэ дайчилж чадаж байгаа юм!!!

Эм ууж эхлээд 12 дахь хоног. Тав дахид эмнэлэг орно доо.

————————————

2009 оны 7 сарын 24
Одоогийн биеийн байдал

Эм ууж эхлээд 2 долоо хоног. Өнөөдөр бие сулхан байсан боловч, эмнэлэг орж ирэв. 2 эмчтэйгээ биеийн байдлаа ярилцав

Үүний дүнд, доодох шинж тэмдэгүүд

— Амархан ядардаг байдал, дотор муухай оргих, хоолны аппетит байхгүй байх —> ДОX-ын эсрэг эмний нөлөө

— Ус дутагдах, зогсож чадахгүй болоx —> Цөсний өвчнөөс болж байгаа байx гэнэ

— Хааяа чацга алдах –> энэ сайн мэдэхгүй… ДОХ-ын эсрэг эмний нөлөө байж ч магадгүй ч, зүгээр ханиадны нөлөө байж ч магадгүй

— Ханиах, хамар битүүрэх –> Ханиад юм гэнэ…

ДОХ-ын эсрэг эмний нөлөөний хувьд, яалтай ч билээ гэж бодогдсон боловч, биеэр юм туураагүй, гэртээ унтаад байвал яваандаа гайгүй болох байх гэдэг үүднээс хоёр долоо хоног одооны ууж байгаа эмээ уугаад байдлыг харахаар шийдэв.
Ингээд, одоо ууж байгаа эм хир сайнаар нөлөөлж байгааг 2 долоо хоногийн дараа шинжлэхээр болов.

Ус дутагдахын тухайд, сайн ус уух хэрэгтэй гэнэ.

Зуны халуун, эмийн нөлөө хоёроос болоод жин буцаж хэвэндээ орсон юм байхгүй…
Халуун байхаар хоолны дуршил байхгүй, өдрийн нэг л удаа хоол идсэн шиг…

Гэхдээ ялагдахгүйээ!

Хэдий бие сульдсан байгаа ч гэсэн, одоо миний хийх ёстой зүйл бол 1) эмээ үргэлжлүүлж уух 2) Ус сайн уух 3) Хагас хэвтрийн байдлаасаа бүтэн хэвтрийн байдалд орчихгүйн тулд биеэ чийрэг байлгах гэсэн гурван зүйл л байна.

Үзэж тарна аа гайгүй!

_______________________

To Be Continied

13 Comments

  1. byambaa says:

    setgeliiin tenxeetei baigaarai yrt naslaapai

  2. Хост says:

    Энэ чинь япон хүний тэмдэглэлийг орчуулсан юм шиг л байна даа тэрнээс биш монгол хүн барагтай л бол өдрийн тэмдэглэл хөтөлж, олон жил ганцаараа амьдрана гэж байхгүй шүү дээ тийм үү админаа. тэгээд ч шууд л над шиг гомо хүн энэ тэр гэж хэн ч хэлэхгүй л болов уу даа 

  3. naraa says:

    yu ch oilgosongui naadah chini herpes zoster gej owchin tussan hun yum bishuu, ter ni neg torloon homhoi shig owchin, ter yahaaraa doh bolchdiin, naadahah chini gadaad hunii odriin temdeglel yum shig bn te, orchuulaad tawisiin bol uchriin olood orchuulaldaa, bur tolgoi erguuleed haychihlaa

  4. ireedui says:

    odoo sain em gardag bolson minii tanikh khun iim uwchtei kharin emee tsag tukhaid ni uugaad odoo eruul saruul gol ni setgeleer unakhgui emee tsag tukhaid ni sain uuj baikh kheregtei yum bna lee. Setgeliin tenkheetei baikh ni chukhal shuu bas emee tsag tukhaid ni uukh gedeg bas chukhal shuu za uragshaa zaluu mini chamd itgej bna. Busad zaluuchuuddaa khelekhed genetiin bolzoshgui belgiin kharitsaand buu orooroi belgewchiig bainga kheregle. 1 negendee unench baigaarai uuniig l ta bukhendee khelekh bna.

  5. tevcheertei bgarai says:

    ta ene ercheeree bgarai bitgii buuj ogoorei. amidrald har baraan gerel gegee 2 zeregtsej bdag ym shuu dee

  6. may says:

    aimar yumaa urgeljlelii ni hurdan niitleerei hehe. unshaad bhad gaigu hogjiltei oron bolohooro emchilgee edr ni gaigu l bdag yum shig bn harin manai mongol yamar yum bol doo hoorhii… mgld er ni odoogoor ilreegu niit heden hun bgaa bol magadgu yag odoo hen negen shineer haldvar avj bj j boloh yum ingej bodohoor aimar bn shuu… zaluustaa handaj helehed bolgoomjtoi bgaarai hamtdaa sergiiley!

  7. Hen negen says:

    Hulgaich gesen medmeree, naad hun chini yapon helnees orchuulan oruulj bgaa shuu gej anh helsen. Hulgailaad bsan yum bhgui. Iim yumiig hulgailj yah yum. Ih eyldegeer muu orchuulsan, yapon hellegiig ih oruulsan bval uuchlaarai gej helsen. Harin ch sain orchuuldag yum bna. Ter daranguilagch geed bgaa gutranga uzelten mini, ssssssssssss-iin helsneer archaagui humuus l hamgiin turuund amia horloh gej orolddog yum. Chi bol yu yunii duhand hurelgui uheed uguh hun bna l daa. 

  8. ssss says:

    daranguilagchtai sanal niilehgui bn,,,ymr iisniichin eruul uhaantai boditodoor setgedeg hun tengeriin orondoo ochih shiidrver gargana gj hrin ch archaagui sul doroi ym buhnii ursgalaar yavj bienii amariig boddog hun l tm shiid gargah bh,,bas deer ni ene hun ingeed uuriinhuu uvchnii talaar ingej il delgerengui bichij bgaa ni busdad negiig bodogduulmaar zuil boljee… zaluu mini amjilt bitgii buuj uguurei uurteigee adil busad humuust uram zorig hairlaarai …amjilt

  9. Дарангуйлагч says:

    ДОХ той, гомо, ганц бие амьдардаг, хамаатан садан нь хол байдаг, өдөрт хичнээн ч юм эм уудаг, эдгэрэх найдлагагүй…… гэх мэтчилэн энэ хүнд амьд явах ямар хэрэг байнаааааа… Хэрэв эрүүл ухаантай, бодитоор сэтгэдэг хүн байвал тэнгэрийн оронд очих шийдвэр гаргахсан. Энэ нийтлэлээс цорын ганц авах зүйл нь бусад бэлгийн замбараагүй амьдралтай  хүмүүс болон залуучуудад сургамж өгөх, бодол төрүүлэх нь л чухал юм даа. ХҮМҮҮСЭЭ БИТГИЙ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЦААЗААР АВАХ ЯЛ, ТАТВАР ТӨЛӨГЧИДӨД ХҮНДРЭЛ ӨГӨӨЧЭЭ. БЭЛГЭВЧ ХЭРГЭЛЦГЭЭЕ. ХЭДИЙГЭЭР ЭНЭ ОРЧУУЛГЫН НИЙТЛЭЛ Ч ГЭСЭН АНХААРУУЛГА ӨГЧ БАЙНА. МАНГАР БАЦААНУУД БОЛОХГҮЙ ЭРХТНЭЭРЭЭ БОЛГООМЖТОЙ ТОГЛОЦГОО

  10. Хулгайч says:

    Өөр сайтаас авсан бол ядаж эх сурвалжаа дурдаж байгаач. Сарын өмнө уншиж байсан нь.
    японд ажилладаг залуугийн блог

  11. xD says:

    huurhii du hetsu ch ymda.hiij buteegeegui ymaa hj buteegeerei.hiihiig husdeg bsan yma hiigeerei

  12. rose says:

    Tebcheertei baigaarai. Hezee ch bitgii buuj ogoorei

  13. NAKA says:

    setgeliin sain tenheetei sain zaluu bna tevcn itge hvlee tegbel cni ylna.amidraliig vrgelj gerel gegeeteigeer harj amidaraarai.cnamd tevcneer masn ih cnaardagdana.ter bolgoniig daban tuulaarai zaluu mini

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.