Сайн байцгаана уу? та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. би энэ сайт руу байнга хандаж хүмүүсийн бичлэгийг уншдаг нэгэн байнаа. та бүхэнтэй өөрт тохиолдоод байгаа зүйлээ ярилцаж санаа сэтгэгдлээ хуваалцахыг их хүслээ. Та бүхэн “Сүүлийн үед миний хар нэг л төрөөд байдаг болчихлоо…” гэсэн энэ бичлэгийг уншсан байхаа. Тэр яриад байгаа эмэгтэй нь би байгаамаа, Яагаад тэгж аашилсныг та бүхэн миний бичлэгийг залхалгүй гүйцэд уншвал ойлгоноо. Хорвоогийн үйл бүхэн учир жанцантай байдаг гэж би бодож явдаг. Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ? Гэдэг шиг нөхөр маань надад тэгж ханддаггүй байсан бол би юу гэж байхгүй үеэр нь уур уцаарыг нь барж суухавдээ, зөвхөн өөрт нь тэгж хандахаар ямар байдагийг л мэдрүүлэх гэсэн хэрэг.
Гэхдээ би гэр бүлээс гадуур амьдралыг үзэн яддаг хүн. Нөхрөө ч тийм байхыг анхааруулдаг. Миний нөхөр анх надтай танилцахдаа л их шоудах дуртай, уух дуртай байсан, тэр үед нь би За хүн ингэж байгаал 25 нас хүрээд ирэхээрээ энэ дур нь арилчихна, энэ хүн их ухаалаг, өрх гэрээ аваад явчих чадвартай хүн гэж бодоод л гэрлэсэн. Энэ олон жилийн хугацаанд намайг мөн ч их зовоосон, муудалцаж ам муруйх болгондоо гарч яваад архидна, хэд хоногоор алга болно, 7 хоногийн сүүлчийн өдөр болохоор ажлаа тараад алга болно, утасдахаар авахгүй, эсвэл өөдөөс тасална, бүр болохгүй бол утсаа унтраачихна. Тэгээд л шөнө шал согтуу орж ирнэ, эсвэл үүр цүүрээр.
Тэгээл маргааш нь ахиж би ингэхгүй, уучлаарай, одоо би архи уухгүй гээл гуйна. Тэр болгонд нь би уучлаад л өнгөрдөг байсан. Хэдэн жилийн өмнө би хөдөө аялалаар явсан юм. Тэр үеэрээ өөрийн ээждээ гэрийн түлхүүрээ үлдээж аминдаа гэрээ хааяа шалгаж байгаарай гэж өгсөн байсан. гэтэл намайг байхгүй хойгуур ээж 2 дүү маань нэгэн орой гэрт ортол миний нөхөр 2 танихгүй хүүхэнтэй тэр 2 нь гадаа тагтан дээр нуугдчихсан байж байсан гэсэн. ээж минь тэр үед намайг Сал гэж байсан ч би өөрийн нүдээр хараагүй болохоор уучлаад өнгөрсөн. Дараа мөн л намайг байхад надтай муудалцаад алга болсон, би өөрийх нь ээж дүү 2той нь цуг хайсаар байгаад бас л 2 танихгүй хүүхэнтэй, бас нэг эрэгтэй найзтайгаа амралтын газар явах гэж байхад нь барьж авч байсан, би яагачгүй гэсээр бас л би уучилсан.
Дараа нь би төрөх гээд эмнэлэгт хэвтэж байхдаа гэртээ харьж усанд орохоор шөнө гараад гэртээ иртэл бас нэг янхантай бас нөгөө эрэгтэй найзтайгаа гэртээ ууж байсан. би цүндгэр том гэдэстэй байж тэр янхныг унагааж байгаад дэвсэлж үсдэж зодсон. Бас л би яагаачгүй, энэний таньдаг хүүхээн гэсээр гарч зугтаад намайг өөрийх нь хүүхдийг төрүүлээд эмнэлэгт үхэх гэж байхад ч ирээгүй тэр чигтээ усанд хаясан чулуу шиг л алга болж байгаад ирсэн. Өөрийх нь ээж эмэгтэй дүү нар нь манай ээжийн хажууд хүүгийнхээ эргүү тэнэгийг гайхаад л байсан гэсэн. Би энэ хүнийг архи уулгахгүй, муу найз нөхөдтэй нь нийлүүлэхгүй гэж хичнээн мэрийсэн ч эцэст нь би тэрний хамаг найз нөхдийг салгасан, хаасан боосон болоод байгаа. Сая бас хөдөөнөөс гээд байгаа газраасаа эргэж ирэхдээ /5 сард ирсэн л дээ/ Би өөр хүн болсоон, одоо өөрөөр амьдарнаа гэсээр л ирсэн.
Гэвч бас л 7 хоногт шоуддаг хэвээрээ, хэлэхээр би ямар архи уусан биш, пиво л ууж байхад гээд уурлана. Сүүлд бас нэг найз нь хөдөөнөөс ирж байгаа гээд тосохоор гараад л байхгүй, маргааш нь буудалд тэр найзтайгаа хоносон байсан, үнэхээр тэр 2 хоёулхнаа хоносон үгүйг би мэдэхгүйлдээ, ингээд бас л өөрийн нүдээр хараагүй болохоор бас л итгэлээ. Ингээд удаагүй ажлын сүүлийн өдрөө банкнаас байрны зээллэг хөөцөлдөж яваад бас л алга боллоо. Утсаа унтраагаад шүү. Би уурандаа найз эмэгтэй рүүгээ залгаад уулзъя гэж дуудаад найзтайгаа цуг бас нэг найз эмэгтэйгийндээ очиж ярьж суугаад албаар шөнийн 2 цагт гэртээ орж ирлээ. Гэтэл нөгөөх чинь согтуу ирцэн, намайг Чи хаагуур янхандаж яваад ирэв? Сайхан байсан уу?
Намайг шөнө явахаар янхан байдаггүйн байна лээ, чамайг шөнө явахаар хүн олдоод байнуу тэ ч гэх шиг сонин юм хэлээд байсан, тэгснээ намайг хүүхдийнхээ хажуугаар орж хэвттэл орноос түлхэж унагааж байхтай ээж маань таараад тэгээд бөөн хэрүүл… болсоор нөгөөх чинь сална гэсээр хамаг юмаа аваад гарсан. Одоог хүртэл 4 хоног алга. Хот хөдөөгөөр л мөнгөө үрж архидаж шоудаж яваа. Хамгийн гол нь бид 2 хүүхэдтэй, удахгүй байр авч тусдаа гарч, хуримаа хүртэл хийхээр хол ойрын хүмүүст хэлсэн байдаг. Одоо би яахаа ч мэдэхгүй үнэхээр хэцүү байнаа. Ээж гэрийхэн маань яасан ч энэ хүнтэй суулгахгүйээ гээд байгаа. Би тэр хүнийг өөр хүүхэн шуухан гэдэггүй байх гэж итгэхийг хичээдэг л дээ, гэвч нэг л болохгүй байна, Би яах вэ? Эсвэл суухаа болиод ажлаасаа гараад бүр өөр тийшээ алга болох уу?
Би хүн л юм чинь хажуу хавийн хүмүүсээс ичиж байна. Цаашдаа яах вэ? Ийм хүн хэзээ ч засрахгүй тийм үү? Та бүхэн өөрийн үзэж туулсан ийм амьдрал байвал чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч туслана гэдэгт найдаж байна. Одоо би яах вэ?????
34 Comments
Er hun tsag hugatsaag hezee ch alddaggui. Harin emegtei hun tsag hugatsaag aldval dahij nuhuj chadahgui. Nayan nastai uvuu zaluu busguitei suusan bdag. Harin nayan nastai emee zaluu huvguuntei suuj chadah uu geed bod. Zorigtoi bai. Amidraldaa eyereg uurchlultiig shuud hii.
Uuchlal olon baih tusmaa une tsengui boldog. Uuriinhuu zovlong uuruu l hussendee bailgaad bgagaa oilgo. Setgel baihgui hooson bietei amidarch bga bhoor ene bdal chini tam bolj bga yum. Huuhduud usuj tom bolood uur uuriinhuu amidralaar amidarna. Horvood gants amidrah uuriinhuu tuluu odoo l shuud shiidveree gargaj zorigtoi alham hii. Zovohiig husvel amidraad l yav. Jargahiig husvel naad zovlongoo mash hurdan tseglej duusga. Bi naad amidraliig chini uuriin biyer tuulsan. Odoo bol bi setgel taivan, amar amgalan, jargaltai amidraliin une tseniig amtalj yavna. Zovoh uu jargah uu gedeg chinii uuriin l songolt.
yamar ih tevcheer be. chi yagaad ingej tevchdeg yumbe.Huuhdee bodood l ter bhlda. Gehdee tevcheerend hyazgaar bh heregtei l gej bodoj bna. Chi ingej ih tevchlee ged yu hojij be. Chi l huurhiilultei bolj haragdaj bna. Sal gej helj chadahgvi ch uuriiguu tordood araas n bitgii huutsuld ir j l baig yabj l baig. Chi odoo tevchij bolno za . Odoo naad teneg tevcheeree boli gej helmeer bna. Hairan zaluu nas. Hairan bie. Argagvil bhlda havi oiriin humuust helsem yum bol humuusees sanaa n zovj l bga bh. Hetsuu l de ger bul salna gedeg. Arhi uudag ger buld huuhed hurts aashtai l bolj usdug yumshde.Emegtei huuhed bol aimhai shiidver gargaj chaddaggvi l bolj usdiin. Eregtei bol aash n ih hurts, durshiisen uurtai yaval ch yachih humuus bolj usdug yumshde. Minii aab arhi uudag hun bsan. Arhi uugaad ireheeree l namaig zoddog bsan. Tiim bhoor huuhduuded chin arhi uudag ch gesen etsegtei blgay l gej bodoj bga bhlda. Ternees bish iim nuhur chamd hani bolohgvi l yum bna.
salahaas uur zam baihgui dee Hurdan salaach dee
huniig zasah hereer ooroo evderdeg gedeg. chi tuuniig zasch chadahgui ee, harin uhaaruulj bolno.
uhaarsan hun aldaagaa ooroo mederdeg, zasdag yum.
erno bol avhai yavdaltai hun zasardaggui yumaa.
Sal oo sal. hamgin gol ni setgel zuigee beldeed, uuruu setgel sanaagaa tsegtsleed mash sain beltge. tegehgui bol salmaar bsan ch salj chadahgui. galzuurah gej bga yum shig, tuunguiger amidral bhgui yum shig sanagdana. tiimees ehleed baga bagaar zai bariad, hamt hiiheer shiidsen yumnuudaa boliod, uur zuild tsag gargaad, surch bolowsrood uuriiguu uud ni tat. teged ter nowshin zalu bhgui bol yaj az jargaltai amidarch chadahaa har. hamgiin gol ni odoo bga gazraa l bgad bwal hezee ch salahgui. orchnoo uurchluud, gadagshaa yawdag ch yum uu, shal uur ertuntsud och. bi iim zam tuulj bsan uchraas medej bna. Amjilt husye.
Sal gej zuwulmuur bna. Gehdee hvvhdvvd hetsvv dee. Hvvhdiin asuudlaa shiidej chadwal shuud l salah heregetishdee.
БИ ЧАМАЙГ НӨХӨРТӨӨ УХААНГҮЙ ХАЙРТАЙ ТЭНЭГ ХҮҮХЭН БАЙНА Л ГЭЖ ДҮГНЭЛЭЭ. ХЭРВЭЭ БИ ЧАМ ШИГ ЭХНЭРТЭЙ БОЛ ЧИНИЙ ДООР ДАХИАД ХОЁР ЭХНЭР АВАХ САН, ХАХАХАХАХАХ, НАДАД НЭЭРЭЭ ҮНЭХЭЭР ХОЁРДАХ ГУРАВДАХ ЭХНЭР ХЭРЭГТЭЙ БАЙНА. ДААНЧ МОНГОЛД ХУУЛЬ ЗҮЙН ОРЧИН НЬ АЛГА, ИХ ХУРЛЫН ЭХНЭРТЭЭ ЧИХДҮҮЛЧИХСЭН ХЭДЭН ЖИЖИГ ШОДОЙГ ХАРААД ЯМАР Ч ХЭРЭГ АЛГА.. УДАХГҮЙ СОНГУУЛЬД ӨРСӨЛДНӨӨ
naiz mine salsan deer bi yag cham shig huntei suuj bailaa 5 jil hamt amidraad huuhedtei boloogui bj yag salah geed heruultei buh yum duusch bhad jiremsen bolchihson bi salsan ch gesen huuhdee toruulsen hoorhon huutei bolson huuteigee odoo saihan amidarch bn hun hicheevel buh yum boldiimaa chi oortoo l itgej bval buh yum bolno chi amidralinhaa zurgiig ooroo l zurna oor hen ch chinii amidraliig zaaj ogohgui
naadah chini zasarahgyi ee tegeed ch chamaag toroh geed emnelegt baihad gertee huuhendej baidag bol chi yaj tebchij baidag baina be esbel chi ternees sanhuugiin hamaaraltai bolood salj chaddagui wm baih chi l dabaraasan bna SALAA SAL
goomongol goy helsiishu
naizaa sal. yadaj ur huuheddee sain emnelegt bhad chin ergej ochdog bol yaaya geheb dee. naadah chin ih yabdaltai hun yum bish uu
хэзээ ч засрахгүй. хэрвээ чамайг төрж байхад чинь байхгүй алга болчихсон байсан юм бол хэзээ ч засрахгүй арай дэндүү хуншгүй хүн байна. эрэгтэй хүмүүс ууж идэж л байдаг хааяа алга болж л байдаг. гэхдээ хэрвээ ямар нэг буруу юм хийсэн бол эрүүл сэтгэлгээтэй чамд жинхнээсээ хайртай хүн байсан бол маш их гэмшинэ дахиж тэгэхгүй гэж дотроо ч болсон бодно шдээ. наадах чинь ёстой тэгэхгүй юм байна. хэрвээ эр хүнтэй 7-с дээш жил амьдарч байхад ямар нэг байдлаар засраагүй засрах шинж орохгүй байвал найдваргүй гэсэн үг. Чи ээж ах дүү нараа байгаа дээр хурдан сал. Хичнээн уучилмаар санагдаж байсан ч хичнээн хайртай юм шиг санагдаж байсан ч бушуухан л салж үз. Эмэгтэй хүн ийм хүнтэй сууснаасаа болж л амьдралаа там болгож маш том алддаг. Чи насаараа ийм амьдралаар амьдарна гээд бодоод үз. Тэр хуримын зар яадгийн, хийгээгүй байтугай хийсэн хуримын дараа ч салж л байдаг юм. Нэг муу хуримын зар байрны зээл хоёроос болж амьдралаа там болгуулах гээ юу? Чи ганцаараа байвал хичнээн сайхан жаргалтай байна гээч. Наад нэг юмтайгаа хэрүүл хийхгүй, байнга хардаж сэрдэж стрессдэж өөрийгөө зовоохгүй, ядаж л хүүхэд чинь байнга хэрүүл дунд байхгүй шд. Ээж ах дүү нар чинь байгаа тулдаа наадах чинь чамд гар мар хүрэхгүй байна. Тэрнээс биш чиний ардаас хүүе хаая гэх ээж аав байгаагүй бол шууд зодно иймэрхүү муусайн юмнууд. Яасан ч ийм юмтай суулгахгүй гэдэг нь зөв шд ээжийн чинь. Эмэгтэй хүн их уучламтгай байдаг юм шүү, тэрнээсээ болж өөрсдийгөө сайн дураараа тамын амьдрал руу оруулдаг. Яагаад заавал чи ингэж зовох ёстой юм аан? Тийм биз дээ. Наадах чинь зүгээр салж чадахгүй ээ харж л байгаарай. Их заваарна, уйлж дуулж гүйнэ, эсвэл энд тэнд отож уулзаад дарамтлах гэж оролдоно. Хохь нь ээ чамд над шиг тэвчээртэй хүн дахиж олдохгүй заа гээд л хөөгөөд явуул. Ёо чи яаж тийм янхантай цуг байхыг нь харчихаад тэсдэг байнаа. Дараа нь яаж юу ч болоогүй юм шиг хамт амьдарч чадаж байнаа.
Bichseniig chin harwal chi uuruu bvr huurhiilultei eriin svg hujaagaas door setgehuitei ergvv lalar bn daa cham shig teneg mald yu ch helhew dee ha ha.
Ene zovlogoo ogch bgaa garuud ch orovdoltei amitad yumaa. salahaas oor zuil medehgui. tegeed salaad neg muu hujaagiin sheesiig teehuu te. asuuj bgaa ni ch usan teneg taarsan malnuud yumdaa. zasaj avch yagaad boldogui yum zasarsan jombogo zayanii hani gedeg bhaa kkkk
hunii muu arildaggui ymaa alban esoor suugaagui deeree hoogood yawuul tiim teneg huntei yaj nasig barahaw dee muu hani nasni gai gadeg dee odoo shuud hold hojmoo salsandaa bayarlanaa amjilt
Sal sal , ali boloh erthen salsan ni deer, naadah chini zasrahgui .
Наад чинь засрахгүй ээ гадаад явах хэрэг байхгүй гэж хэлмээр байна. Чам шиг асуудалтай болоод л монгол эмэгтэйчүүд маань гадаад яваад гадаадын шээс тээгээд тэндээ шуурьшаад байна. энэ чинь цаанаа үндэсний аюулгүй байдал. 2 Хүүхдээ сайн хүн болгож өсгө жинхэнэ элит болгож өсгө. Буянтай хүнд бурхан сайхан хань заяадаг юм. Чамд таарах хүн байгаа нэг л өдөр таарна. түүнийг хүлээ.
chi ene inge metiin yanhanuudiin ugeer ug hiivel hariu ni chamd hed dahin zovlon bolj ireh bh shuu. cham shig yanhanuud hol yavnaa, cham shig yanhanuud hol yavnaa cham shig yanhanuud hol yavnaa cham shig yanhanuud hol yavnaa cham shig yanhanuud hol yavnaa cham shig yanhanuud hol yavnaa cham shig yanhanuud hol yavnaa cham shig yanhanuud hol yavnaa cham shig yanhanuud hol yavnaa cham shig yanhanuud hol yavnaa
gvriij bgad gerleltee batluulaad bairaa awchad salchih.harin salahdaa tal hurungiig n awaarai
sal sal sal
busgui mini ee bi chamd xatuuxan bolood vnen xelchigie … chi tenegiin deed teneg l bol naad zaluutaigaa amidar daa yax boloo gechigjee yamar teneg xvmvvs ni ingetlee uuchildag bna aa gex yum u yaxiin yestoi xelex ch vg alga …
salaachee mglverchuur neg iimerhuu zavwan humuus ih shdee erchuud ni shuud salaa hairtai bsan ch tevcheed sal ingej doromjluulj basamjluulj ooriiy chini hairladag hun uu ugui yu hetsuuhen l hun bn erchuudee ta nar bolimoor yma ingej ehner huuhdee zoboj dootoh ymnaasa blj emegteichuul zovj bn salya geher hetsuu salahgui geheer hetsuu bdald ta nar l oorsdoo oruulj bn erchuudee arhi twmhi huuhnees blj tiimuu munhag yma erchuud ni ehnertei bj aimar yavdaltai bqnzal
It doesn’t matter that you’re wrong, only how long you stay wrong!!
sn bnau yg neg iimerhuu zaluutai bi uerhd 4 jil bolood etsest n ohintoi blsn odo 3 sartai ghd sariin umnu salchihsan zowhon ooriinhoo unuudur margaashiin zugaa tsengel huuhen bdj ywdag iim archaagui arhichin ymnuud hezee ch zasrahgui buguud uurd taniig zowoono salsan aluu maani shaltag dalim gargaj ih shouddag tgd utsa awahgui bas salgad honogoor alga bldg bsan suuld ohin bid 2g hayad 7 honog gudamjnii yanhnuudtai untaj hewten arhidaj ywaad irehed n bi huuguud ywuulsan muu nowsh bitgii orowd 2 huuhdee 1 1er n awaad sal ooriigoo l bod herwee gerleh ym bl huuhdee l harsan geriin arzgar awgai blno shuu za tgd amjilt
Ийм зураг оруулаад байхдаа яахавдээ. Хэ хэ хэ
найзаа цаадах чинь засартлаа өдий. Чи үнэхээр салж чадахгүй байгаа бол үүнтэйгээ эвлэр. Явж л байг ирж л байг. Битгий хойноос нь хөөцөлд. Зөөлөн нь хатуугаа дийлнэ. Өөрийгөө өөд нь тат. Амжилт хүсье.
neg l amidrah amidral yum shuu dee, buu ich, buu nerelh, nasan urshdaa nervtej, zovj amidrah uu? yug zuv gej bodoj bna, tuuniigee hii. naad nuhriig chin manai ehnertei niiluulchih yumsan.
eejiin chin zuv bh shuu hu
sankhyy avna tuslaarai ah naraa 88759387
2 khvvkhdee bodood aidag yumaar ne duruuluud ch yumuu temtseed vz. uuruu goe bai bas sonirholtoi tolgoigoo ajilluul ter khvniig uurtuu ulam tat ukhaaruul 1 bol heseg hugatsaagaar tusdaa bai khvnii ugeer baij bolokhgvi uurtuul itge gemeer bainna da
zasrahgui hun baina daa. yer ni huniig zasaj avna gedeg hudlaa, huniig baigaagaar ni hairlaval hairla, ugui bol salah ,
iim huniig yaaj ch hairlah bilee.
zasna gedeg bol hudlaa.
dalii urgasan mod hezee ch ergej tegshirch urgadaggui yum daa.
Salahgvi uduu boltol baigaad baihiig bodohod chi chin hariin tamiin amitan tamdaa hairtai gedeg shig gar bn uu gvi yu. Asuuh yu baidag yum oilgomjtoi naadah chin zasrahgvi chi ch salj chadahgvi tsusaa gartal zodoldood tosoo gartal tewreldeed amidraad baij dee
zasaraxgui ee neere shvv eregtei huniig hezee ch zasch awna gsn oilgolt baidaguim bnlee hun bagasaaa yamar zantai bolj osson uhen uhtlee ter zangaa geedguim bnlee buur hogshirson ch gsn ingeed bodoxoor eregteichuud min ih l uhaangui bgm da gants shoniiin zugaa tsengeld amidralaa uren taran xiigeed….