Нээрээ юундаа ч аргадах билээ тэнэг юм бичлээ…

Сайн уу захидал бичсэнд уучлаарай яагаад өөрөө амаараа хэлэхгүй байгаа юм бэ гэж гайхах хэрэггүй. Нүүр тулаад хэлье гэхлээр тулгамдаад хэлэх гэсэн зүйлсээ бүгдийг нь мартчих юм. Тэгээд шал хэрэггүй хэрүүлийн хэдэн үг хэлж чамайг уурлуулдаг болохоор захиа бичихээр шийдлээ. Би их дотогшоо хүн болохоор хэн хүнтэй дотор сэтгэлээ нээж ярьж чаддаггүй, чи бараг мэдэх байлгүй дээ. Чамд баярлаж явдаг шүү чи бид хоёр хамт амьдраад арван жил болж. Энэ хугацаанд чи намайг хүнээс дутуу явуулсангүй хүний эдэлдэгийг эдэлж хүн шиг л явлаа гэхдээ сүүлийн нэг жил гаран тусдаа амьдарлаа…

Би чамайг гомдоосон, чиний сэтгэлд хүртэл хайрлаж чадаагүй байх. Дотроо хичнээн их хайрласан ч тэр хайраа ил гаргаж харуулж чадахгүй чамдаа үзүүлж чадахгүй болохоор чи намайг өөртөө хайргүй гэж боддог байх л даа. Ээжийн чинь бие муу байхад өөр хүүхэнтэй орооцолдож чамайг маш их гомдоосон. Уучлаарай уучлаарай чамд ууралсан уураараа тийм тэнэг юм хийсэндээ би үргэлж дотроо шаналж явдаг. Энэ тухай чамайг сөхөж ярих болгонд сэтгэлдээ түмэн уучилалт гуйдаг. Тиймээ чи надаас хариугаа авна гэсэн үнэхээр чи хариугаа авлаа чамд ямар хэцүү байсныг ойлголоо. Ганцаардаж хажуудаа ханьгүй хоосон хөнжилд шаналж хэвтэнэ гэдэг яг л там шиг байдаг юм байна.

Чамайг хардаж зүрх минь базалж өвдөн амьсгал давчидан байж суух газраа олохгүй болдог. Энэ байдлаараа удах юм бол би солиорох байх. Би урьд нь хар гэж мэддэггүй байж, хар үнэхээр амшигтай юм байна сэтгэл дотроо ургуулан бодно тэгэх тусам зүрх өвдөнө. Хүрээд ирэх болов уу гээд хаалга чагнан шөнийн гурав дөрөв болтол хүлээн гэхдээ чи ирэхгүй гэдгийг мэдэх боловч гадаа коридорт хөлийн чимээ гарах болгонд зүрх догдолно. Би ийм амьдралаас залхаж байна. Чамд больё салъя гэхээр чи салахгүй болихгүй гэнэ би ойлгохгүй байна. Надад хайртай юм бол чи юунд тусдаа амьдрахыг хүсээд юунд тусдаа байр авч амьдраад байгаа юм бэ?

Энэ амьдралаа хөндлөнгийн хүний нүдээр миний нүдээр харахыг нэг оролдож үзээрэй ямар дүр зураг харагдах нь вэ сайн хараарай эхнэр нь ажил хэргийн холбоотой гэсэн хүмүүстэйгээ нэг байранд нэг орцонд хажуу хаалганд амьдарна, сайн найзууд байж болно насаараа найзууд чинь чиний хажууд байхуу? Тэгээд чиний хаалганаас өглөө эрт хүн гарч ирэн хажуу хаалга руу нь явж орно, яваад очихоор хаалгаа онгойлгохгүй утсаа авахгүй чамайг хүнтэй байна гэж ойлгох уу? Яахав маргааш нь амралтанд явсан гэж ярина шөнийн 11 өнгөрч байхад амралтанд явж өглөө 9 ирдэг хүн байх уу? Төд удалгүй тоголсон гэж ярина тоглож наадаж болно гэхдээ утсаа авч болно ш дээ.

Намайг үнэхээр л санадаг хайралдаг юм бол яагаад сардаа гуйлгаж байж нэг ирж хоносон болдог юм бэ? Тэгээд ирж хонохоороо чи хаана байна би тэнд явж байна гэж хэн нэгэнд тайлан тавьж бас нэг хүнийг хянаж байх ёстой юм бэ? Ийм байхад би чамтай яаж секс хийх үү? Би хүсдэг хайрлаж энхрийлж жаргахыг хүсдэг. Ингэх болгонд чинь би чамд гомддог зүрх сэтгэл минь урагдах шиг болдог гаднаа ил гаргадаггүй болохоор чи мэддэггүй байх л даа. Заримдаа чамтай унтахгүй болохоор чи юу гэдэг билээ би чинь хүн шүү дээ чамаар аргадуулмаар гуйлгуулмаар байдаг чи миний гомдсон сэтгэлийг арагдаж болно биздээ үгүй ч байж болох байх л даа. Нээрээ юундаа ч аргадах билээ тэнэг юм бичлээ…

27 Comments

  1. Alina says:

    Наран яг хэллээ ха ха ха

  2. Naran says:

    Нөхрийгөө ингэж бичээсэй гэж хүссэн эмэгтэй хүн юм блгүй

  3. Alina says:

    Нээрээ эм юмуу эр юмууу

  4. dofdsfa says:

    ene ugaasaa 1 xuuxen l bichsen bna. exleed bicheed yavj baisanaa, nuxruu xuursan xeseg deer irenguut, xumuust xaraalguulj baixaar exneree xuursan geed bichchixej, ingeeed neg gomo nuxriin tuxai bolov oo xoorxii. xuuxnuud yagad eregtei bolj jujigledeg ve? shaltgaan ni yu ve?

  5. xD says:

    site yaagaad l bn da

  6. аааааааааааааааааа says:

    энэ гарчигийн шрифтээ солиоч ээ Хүн унших ямар ч боломжгүй шавааралдсан шрифт сонгосон байхын

  7. monda says:

    ehneree ih l gomdoosniihoo goriig amsaj baih shiv de gej.. odoo naad amidral chin ongorsoon hoorhii avralgwi bolchihoj.hohi chin kkkk

  8. monda says:

    adminaa minii gravatariin zuragand yu tohiodchihovoo? bolohgui baih yum

  9. monda says:

    auu

  10. heyhoney says:

    ene zurag gardag heseg ni jijken bolchijee minii byatshan erhten ulam jijken bolchloo gej kk

  11. ene site yatsiin bee says:

    ene site hezee butsaad neegdchiv tgd yun aimshigiin zagvartai boltsiin be huuchin n ugn ih dajgui bsn sde ene bol hog hog unen hog sdaa yum undhihaas ch durgui hurmeer bolchij

  12. temka says:

    Hall pass- geed neg kino bdg daa medeh uu all ene kinonii 2 nuhuriin sahr usteitei yur n bol adlihan xaxa tsag deeree neg l chaddagguin harin ter nzih n awgai uudgui bitch!!! huuhnuud tegdeg bhgui yu

  13. suwdaa says:

    ene site yg yu boltsn ym be
    shaool so boltsn

  14. babe says:

    eregtei hvn bolgon ene zaluu shig bval orovdmoor l yum bna da

  15. nutgiinsalhi says:

    huniig gomdooj bsan bol ergeed uil lai ni uur deer chini irne sh dee.argadaj guigaad ger bulee avch uldeh ni chuhal daa.

  16. baagii says:

    tegegteeree chi er hun baij doromjluultsan iin , yaadiin er yum bolson hoino gants neg araar tavial biz neg uuchlalt guigaad dahihguil bol bolooshd, teglee geed ter huuhen ingej davraad baihdaa yaadiin , eruug n ar deer n gartal algadaad ter zaluug n huzuug n huga mushig, davartsan huuhen be, er n ene huuhnuud jaahan uchirtai baitsgaana shuu hentei baritsaad baidiin zugeer

  17. Шаал тэнэг зохиол байна. says:

    Бичих юумаа олж ядахын… Тэнэг ямар ч Логикгүй…. Эрэгчин эмэгчин нь ч мэдэгдэхгүй. Эрэгтэй Хүн бичсэн гэхэд Эхнэрээрээ тэжээлгэдэг байсынмуу? “Чамд баярлаж явдаг шүү чи бид хоёр хамт амьдраад арван жил болж. Энэ хугацаанд чи намайг хүнээс дутуу явуулсангүй хүний эдэлдэгийг эдэлж хүн шиг л явлаа гэхдээ сүүлийн нэг жил гаран тусдаа амьдарлаа…

  18. nomuun says:

    Ямар ч хэцүү юм бэ дэ. Эхлээд эмэгтэй хүн л бичээд байгаам байх гэж бодлоо шдээ. зураг ч гэсэн эмэгтэй. Харин уншаад их өрөвдлөө. Чи эхнэртэй үнэн сэтгэлээсээ сэтгэлдээ байгаа бүхнээ ярьж онгойлгох хэрэгтэй болсон санагдах юм. Чамаас ийм сэтгэлийн үг хүсээд байгаа учраас албаар зовоогоод байгаа байхаа. Би заримдаа хайртай хүнээ шаналгаж тоглох дотроо сайхан байдгийн: Хүүхнүүд ер нь зарим үед ийм зан гаргадаг байхаа. Тийм биш байсан бол аль хэдийн холбоогоо таслах байсан биз.

  19. tsoo says:

    nadad zaxialga uguud zoxol bichuulvel arai dumug yum bichix baixaa kkkk

  20. tsoo says:

    nadad zaxialga uguud zoxol bichuulvel arai dumug yum bichix baixaa

    kkkk xair ch bish zoxiol ch bish yum l bna adminaa gej ….

  21. sexy lady says:

    yu bichtsen yum be gah gah

  22. H says:

    yu ch oilgosongui!!! Eniig bas hair gh uu???

  23. mongoo says:

    yah gej ooroo ehleed ehneree gomdooson ym hariugaa awch bna l geed bj bai da zaluu mini

  24. ыуыу says:

    exleed neg xuuxen bichij gej bodloo. tudulgui, neg xuuxentei orootsoldoo. tegsenee chamaig xuleeged xaalga chagnaad ene ter bolood baidal ni emegteileg eregtei bolood yavchixlaa. xaxa… neg bol zoxiol bichixdee aldaa gargalaa. nuguu bol ene eregtei gej xelexed xetsuuxen eregtei bailaa. emegteichuud erchuudiin ornoos yum bichix geed baidag, daan ch dandaa aldaa gargana. yer ni em xuisten er xuisten bolj jujiglexeer gomo l garch ireed baidgiimdaa.

  25. Mr.M says:

    Zarim huuhnuud iim erchuuliig husdeg biz dee. Yg oorsdiinh ni hussen shig bh tusam ulam davraad ahiad bn sh dee.

    Iim amidral gej yu bsiin bee ? niitlelees chin harahad ta 2 huuhedgui yum bn.

    Huuhed bol amidraliig galiig badraagch behjuulegch shu dee. Hicheej bgaad huuhed hiicheech naad huuhendee

  26. nmn says:

    ene niitlel bichigch ni eregtei yu emegtei yu gej tolgoi ergelee shd. er hun baij yamar ch archaagui yum dee. argagui shd.

  27. namuun says:

    hetsuu l amidral bn daa chi er hun ymuu er hun shig l bai l daa er hun zuvhun sexiin heregtsee bish shuu dee iimhen zuil bicheed yg yu oilguulahiig hussen ym be unendee bichsen zuilees chini harahad chi ih hultsengui ym shig haragdlaa uchuuhen bodoltoi jaahan huuhed shig sanagdlaa ehner chini harin uurtuu tohiroh halamjtai er huniig l haigaad bgaa bolovuu daa tsaadhiigaa yvuul zund ni orhison ni deer sh dee hairtai bol hureed l irne biz chi harin uuriiguu tsenegle tarhindaa ym hii mungu huraa emegteichuudiig halamjil tegeed l guitsee sh dee amjilt husey

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.