MGLCLUB.COM сайт дээр солонгос улс дахь монгол ажилчдын амьдралын хатуу хөтүүгийн талаар бичсэн нийтлэлийг олж уншаад илүү олон хүмүүст хүргэх үүднээс өөрийн бичил орон зайдаа хуулбарлан орууллаа. Эх бичлэг нь энд байгаа.
Солонгосын хойгт хөл тавихаасаа өмнө тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухай бусдын л адил өнгөцхөн ойлголттой явсныгаа тэр нутгийн хилээр алхаж ороод эхний хүмүүстэй уулзсан цагаасаа л мэдэрч билээ. Тэгээд энэ хүмүүсийн тухай заавал үнэнийг бичиж Монголд байгаа аав ээж, ах дүүс, эхнэр хүүхдэд нь мэдрүүлнэ дээ гэсэн бодол өвөртөлсөөр багагүй хугацааг үджээ.
Солонгост ажиллаж амьдраад арваад жил болсон нагац ах маань намайг тосох байсан боловч Инчоны нисэх буудалд өглөөний эхний автобусаар ирэхээр болсноос би хүний нутагт шөнийн 2 цагт цор ганцаараа бууж өглөөг хүлээх хэрэг гарлаа. Гэтэл аз таарч тэнд хоёр монгол “сарам” байх нь тэр. Солонгосоор хүнийг “сарам” гэдэг. Тэдний нэг нь манай нислэгийн өмнөхөн газардсан гэрээт ажилчдын онгоцоор ирсэн эхнэртэйгээ уулзчихаад явж байгаа нь тэр аж. Ганзориг гэрээгээр ирээд хоёр сар л болж байгаа, эхнэр нь өнөөдөр бас гэрээгээр ирж байгаа юм. Гэсэн ч тэр хоёр энд хамтдаа байж чадахгүй, эхнэр нь хөдөө үйлдвэрт хуваарилагдсан болохоор дөнгөж уулзаад л салсан гэнэ.
Надтай таарсан хоёр залуу ирээд удаагүй болохоор газар орноо сайн таниагүй, дээр нь хэл мэдэхгүйгээс болоод буцах замаа олохгүй өглөөг хүлээж байгаа юмсанж. Би тэдний нэгнийх нь утсаар ах руугаа ярьж ирж авахыг хүслээ. Ах маань намайг ирсэнд итгэж ядан /учир нь би дөнгөж урд өдөр нь утасдаж маргааш Солонгост очно, тосоорой гэсэн боловч манай ах хэр баргийн хүмүүс хилээр амархан нэвтэрдэггүй болохоор намайг тийм хурдан ирнэ гэж санаагүй байв/ Сөүлээс такси хөлслөн ирлээ. Мөн ах маань энд 10 жил болохдоо төрсөн хүүгээ ирэхэд ч баригдчихна гээд өөрөө тосч байгаагүй.
Тэгээд ах бид хоёр нөгөө хоёр монголоо Инчоны дүүрэгт байрлах байранд нь хүргэж өгөөд бороотой Сөүлийн гудамжаар Чүнгүг дүүрэгт байрлах урт нарийхан гудамжнаа ахынхаа гэрт ирэв. Намайг тосч авахдаа ах таксинд 90 мянган вон төлж байгаа харагдлаа. Энэ цаг мөчөөс хойш Хан бандуд жил зургаан сар байхдаа олон арван монголчуудтай уулзаж зовлон жаргалыг нь сонсч, хуваалцаж, нүдээр үзэж харж явсан зүйлийнхээ зах зухаас одоо уншигч тантай хуваалцаж байгаа минь энэ. Танилуудынхаа эрх ашгийн үүднээс нийтлэлд нэрийг нь өөрчилж бичлээ.
ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ Ч ХУУЧИН ХУВЦАСНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХЫГ ҮХЭН ХАТАН ДУРЛАГСАД ОЛОН БИЙ
Яагаад гэвэл энд юм юмыг амжуулж болдог. Харин сүүлийн үед хуучин хувцасны үйлдвэрт баривчилгаа их болсон гэнэлээ. Гэсэн ч монголчууд энэ ашигтай ажлыг орхидоггүй. Бүр Монголд ирчихээд буцаад Е9-өөр очсон эхнэр нөхөр хоёр зөвхөн хуучин хувцасны үйлдвэрт ажиллана гэсээр байгаад хуучин хувцасны үйлдвэр олж ажилласан гэдэг. Яагаад гэж та гайхаж байгаа байх л даа. Хуучин хувцасны үйлдвэрийн цалин ердөө 600 мянган вон орчим байдаг ч монголчууд энд ажиллах дуртайгийн нууц нь цалингаас өөр юманд байдаг. Өөрөөр хэлбэл хуучин хувцсан дээр ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа илүү цалинг хуучин хувцасны халааснаас олдог. Миний мэдэх эхнэр нөхөр хоёр хуучин хувцасны үйлдвэрээр дагнаад 2 жил ажилласан байв. Тэд тэр үйлдвэрт ажиллаж байхдаа хүүтэй болсон. Хүүгийн ээж жирэмсэн байхдаа ажлаа тарсны дараа үйлдвэр лүүгээ нууцаар орж “илүү цаг ажиллах”-даа хэд хэдэн удаа 100 мянгаас дээш вон олж байж. Тэд олсон мөнгөө тусад нь мөнгөний гахайнд цуглуулдаг. Энэ тухайгаа бүсгүй “Би жирэмсэн байхдаа маш азтай байсан. Их мөнгө олсон. Миний хүү чинь өөрөө мөнгөө олоод төрчихсөн байхгүй юу” гэж байсан. Мөн алтан эдлэл маш их олддог. Олсон алтан эдлэлээ солонгосын алт мөнгөний дарханд аваачиж тавин хувийн үнээр нь өгнө. Алтан эдлэлүүд ихэнхдээ хэлхээтэйгээрээ, хосоороо олдоно.
Хуучин хувцасныхан маань Солонгосын аль ч нутагт байсан Сөүлээс карго дуудаж байгаад л пресэлсэн хувцаснуудыг Монгол руугаа ачуулна даа. Тэгэхдээ таарснаа ачуулдаггүй. Маш сайн ялгаж байгаад ангилж, хамгийн сайн гэснийг л ачуулдаг. Хэд хэдээрээ нийлээд ачуулахад сардаа нэг удаа Монгол руу овоо ачаа явуулчихаад байдаг. Бас тэндээ хөөрхөн наймаа хийчихнэ. Савхин курткуудыг ялгаад Түндэмүн дээр аваачаад монголчууддаа 10, 20 мянгаар зарчихна. Ийм маягаар байхад хуучин хувцасныхан сардаа саяас дээш орлоготой байж дөнгөөд байдаг. Хамгийн гол нь Монгол руу ачуулсан бараа л “чулуу” болдог. Монголд ах дүүс нь барааг нь аваад захын наймаачдад бөөндчихнө. Барааг нь зарж өгөх хүнгүй нэг нь контейнер худалдаж авахуулаад тэр лүүгээ хийлгүүлж хадгалдаг. Тэгээд өөрсдөө ирж борлуулах бодолтой аж. Харин дээрх танил хоёр маань дандаа савхин куртка Монгол руу ачуулдаг, өөрсдөө удахгүй очоод Орос руу гаргаж зарна гэцгээдэг байв. Савхин куртканууд нь удаан контейнерт байхаараа үнэр орж хөгцөрчих гээд байдаг, ах эгч нь байсхийгээд л гаргаж сэврээдэг тухай ч ярьж байсан. Өөр нэг “юм” олдог газар нь “сэтак” буюу угаалгын газар. Нэг танил монгол залуу маань сэтакт ажиллаж байхдаа сая гаруй төгрөгний алтан ээмэг бөгж хосоор нь олоод эхнэртээ зүүлгэчихсэн байлаа.
НҮҮР ЦАРАЙ АВАХ ЮМГҮЙ БОЛСОН Ч ОРОН СУУЦНЫХАА МӨНГИЙГ ТӨЛЖ БАЙЖ Л АЖЛАА СОЛИНО ДОО
Ингэж ярьсан Төгсөө гэдэг залуу дөнгөж 21-хэн настай. Тэрээр ахтайгаа хоёул төмрийн үйлдвэрт ажилладаг. Төмрийн үйлдвэр маш хүнд нөхцөлтэй. Гэхдээ монголчууд бас арай гайгүй ажлыг нь хийнэ. Яг төмрийн будагтай зууралдах, хамгийн хортой ажлуудыг төлгүүд буюу вьетнамчууд л гүйцэтгэж байгаа харагддаг. Гэсэн ч Төгсөөгийн нүүрээр дүүрэн улаан гүвдрүү туурч, төмрийн хордлого болжээ. Ийм болоод 9 сар болж байгаа гэсэн. Ажлаа солиоч гэхээр “Би саяхан Сөүл ороод 10-р хороололд баригдаж байгаа барилганд хоёр өрөө орон сууц захиалчихсан болохоор энэ ажлаа орхиж чадахгүй байнаа. Орон сууцныхаа мөнгийг төлж дуусаад л өөр гайгүй ажил хайхаас” гэнэ. Тэгнэ гэвэл Төгсөө эндээ дахиад хоёр жил шахуу ажиллах хэрэгтэй. 9-хөн сард дахиад гүвдрүү туурах газаргүй шахам болсон нүүр орон сууц нь баригдаж дуусах хооронд юу болох бол оо гэхээс өмнөөс нь өр өвдөж л байсан, үнэндээ.
МАНАЙХАН НАМАЙГ “ШИБАЛ” Л ГЭЭД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ, ШИБАЛЫГ ДУУДААД ӨГ Л ГЭЧИХ
Харийн нутагт очсон хүн бүхэнд тулгардаг хамгийн эхний проблем хэл байдаг. Солонгост байгаа монголчуудын дунд ч хэлний бэрхшээлээс болж хохирох, цалин мөнгөө авч чадахгүй байх, эмнэлгийн тусламж авч амжихгүй өвчин зовлонд нэрвэгдэх зэрэг асуудал үүсэхээс гадна онигоонд орох нь элбэг. Бас онигооны баатар болохоосоо болгоомжилдог юмуу зарим нэг товарищ хэл сурахгүй шүү дээ. “Өө, надад солонгос хэл хэрэггүй, болчихдог” л гэнэ. Нэг тийм залуу эзнийгээ юм хэлэхээр зүгээр л “ОК” гээд л байна. Баахан “Ок”, “Ок” гэж байснаа монголчууд дээрээ ирээд “Сая эзэн юу гэсэн бэ?” гээд наадуул нь “Чи Ок л гээд байсан биз дээ, мэдэж байгаа юм биш үү?” хэмээн шоолж бөөн инээдэм болно. Бас нэг залуу эхнэрийнхээ араас очиж л дээ. Эхнэр нь “хог” гэдгийг “сырэгэ” гэдэг юм, чи цээжилж чадахгүй бол “сергей” гэхэд бараг адилхан” гэж хэлжээ. Хэд хоногийн дараа залуу “Хогийг чинь Алексей гэдэг бил үү, Сергей бил үү?” гэжээ. Хамгийн өрөвдөлтэй онигоо нь нэг залуу Түндэмүн дээр нутгийнхаа монголчуудтай таарчээ. Тэгээд нутгийнх нь залуус утасных нь дугаарыг авах гэтэл “Би одоохондоо гар утасгүй байгаа. Манай “самүшил” /контор/-ын утсаар ярьчих” гэж л дээ. Наадуул нь “Хөөе, тэгээд хэнтэй ярья гэх вэ?” гэсэн чинь “Манайхан намайг “шибал” л гээд байдаг шүү дээ, шибалтай ярья л гэчих” гэсэн гэдэг. Үүнийг сонсоод манай нэг монгол тэнд шибалаараа дуудуулаад хараалын муухай үгийг өөрийнхөө нэрийг гэж бодоод явж байгаа нь эмгэнэлтэй санагдсан. Шибал гэдэг нь солонгос хараалын үг юм. Уг нь “шиб паль” гэсэн “18”-ын тоо боловч солонгосууд энэ үгийг их цээрлэдэг, хараахаараа хэлдэг.
СЕКС БА ХОС ЗАЛУУСЫН ГАНЦААРДСАН ЖИЛҮҮД
Үнэнч байх гэдгийг хатуу сорьсон, ямар ч үнэнч хүнийг барьц алдуулахаар хэцүү асуудал бол секс гэдэг нь илт байсан. Бие биедээ хичнээн хайртай ч хосууд хоёр талд доод тал нь гурван жил, түүнээс дээш хугацаагаар байна гэдэг асар хүнд бие, сэтгэлийн там юм гэдгийг уулзсан хүн болгон л ярьж байсан. Хонгороо ах эхнэр хоёр хүүхдээ орхиод ирсэн. Уг нь 1 сая 200 мянгын цалинтай ч ихэнх цалингаа орой бүр эхнэрээ гэртээ байна уу үгүй юу, юу хийж байгаа бол гэж шалгаж, тагнахад, эхнэрийнхээ хэлснийг нотлоход зориулчихна. Эхнэр нь нэг орой утсаа авсангүй. Хонгороо ах унтсангүй, хүрэн савтай “мэгжү”-гээ /Hite пиво/ тэврээд л, монгол руу дахин дахин залгаад л. Нэлээд шөнөөр эхнэртэйгээ ярьж байна аа. “Чи яачихав аа?”, “Усанд ороод л”, “Усанд орохдоо утсаа аваад орж бай л даа, хүн боож үхэх шахлаа”.
Үүнийг юу гэж ойлгохов? Ийм л яриа монгол солонгос хоёрын дунд утасны наана цаанаас удаан үргэлжилнэ. Уг нь эхнэрээ татаж авах гээд л хүн амьтны урдуур хойгуур орж яваа л юм билээ. Гэвч эхнэрээ шалгадаг Хонгороо ах маань сардаа хоёр удаа “ягааны гудамж”-нд /биеэ үнэлэгчдийн байрлаж буй гудамж/ очиж “цагаа бүртгүүлдэг”. Хамтдаа маханд орж сууж байгаад л гараад сэмхэн сэмхэн цаашилсаар нөгөө гудамж руугаа алхцгаачихна. Би араас нь “Хөөе, хаачих гэж байна.
Эхнэрүүд рүү чинь утасдлаа шүү” гэж айлгахчаан аядаад л үлдэх. Яг үнэндээ ярихгүй л дээ. Яагаад гэвэл тэр хүмүүсийн асуудлыг сайн ойлгож байгаа юм чинь. Энд байгаа зарим монгол хүүхнүүд эрчүүдтэй “орооцолдчихоод” бөөн хэл ам үүсгэдэг. Тийм хүмүүстэй “янз бүр” болж дараа нь Монголдоо ирээд асуудалд орж байснаас зүгээр л албан ёсны, элдэв өвчин энэ тэр авна гэж айх аюулгүй биеэ үнэлэгчид рүү нь сардаа ганц нэг оччихоод байх нь нэрэнд ч цэвэр, хаа хаанаа хал балгүй санагдсан. Энэ гэхдээ миний хувийн бодол гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг нь хосоороо ч амьдралын эрхээр, мөнгөний төлөө ганцаардсан амьдралаар олон жилийг үдэж, залуу насаа өнгөрүүлж байгаа нь яасан харамсалтай гээч. Энэ ганцаардлаасаа болоод галзуурчих шахаад Сөжү уухаараа л бүхнийг мартдаг Гомбоо гэдэг залуу бидний ойролцоо ажиллаж амьдардаг байв. Уг нь тэр Монголд байхдаа ТИС төгсч улсын нэгэн томоохон байгууллагад инженер, мастер хийж байсан чадвартай залуу ч мөнгөний төлөө солонгосыг зорьсон ганцаардал түүнийг Сөжүний ногоон шилтэй “ихэрлүүлж” орхисон байсан. Нэг удаа Баатараа гэдэг ах архи уучихсан уйлж орж ирэв. “Авгай хүүхэд хоёрынхоо төлөө л ах нь энд таван жил боллоо. Одоо жаахан байж байгаад явнаа, Монголдоо очоод сайхан амьдарна” гээд л инээж суудаг Баатараа ахыг уйлаад орж ирэхэд нь сандралгүй яахав. Гэр орныхон нь зүгээр байгаа, яанаа гээд л амыг нь харж хэсэг суув. Баатараа ах “Ах нь өнөөдөр цалингаа авсан, Монгол руу явуулах гэсэн чинь чаддаггүй ээ, яах уу? Явуулах уу, яах уу?” гээд л. “Үгүй, та явуулахгүй яадгийм” гэсэн чинь “Ах нь энд ирээд таван жил болж байна, гэтэл Монголд бага хүүхэд хоёр нас хүрч байна гэнээ”. Үүнийг сонссон бүгд хачин болсон. Мөн Солонгост очоод 10 жил болж байгаа ахын охины тухай тэр ах ч, би ч төсөөлж чадахгүй байсан. Юу гэвэл Отгоо ахыг Солонгос руу явахад 8 настай үлдсэн охин нь энэ жил 10-р ангиа төгссөн гэнэ. Отгоо ах охиныхоо тухай орхиод явсан тэр үеэрээ л дурсан ярьдаг. Тэр охиныхоо хамгийн нандин гэгээн үе болох 10 жилийн, сурагч насны амьдралыг нь мэдэхгүй өнгөрүүлжээ. Ийм л амьдрал үргэлжилж байна.
Намайг очиход эргэн тойрны маань монголчууд интернет заалгаж эхэлсэн юм. Тэгтэл Хаагий гэдэг залуу солонгост хоёр жил болж байгаа ч анх удаагаа эхнэр хүүхэдтэйгээ чаталж, камераар бие биесээ харсан. Харин нөгөө Хаагий чинь гэнэт эхнэрээ “Хөхөө гарга” гэдэг байгаа. Ээжтэйгээ хамт аавыгаа харахаар Улаанбаатарын нэгэн интернет кафед орсон нэгдүгээр ангийн хүүхдэдээ хүртэл “Наад ээжийнхээ мөөмийг гарга” гэснийг нь яана. Эхнэр нь эхлээд “Юу гээд байгаа юм” энэ тэр гэж байснаа сүүлд нь нөхрөө өрөвдсөн ч юмуу яасан юм боломж байвал гаргачих санаа байгаа бололтой эргэн тойрноо хяламхийж байгаа нь камерт харагдаж бид тэднийг шоолон тэрхэн үедээ элгээ хөштөл инээсэн. Гэхдээ энэ инээд биш байсан л даа, яасан чиг. Энэ бүхэн ч яахав, тэнд хамтран амьдрагчид гэж бий. Монголд аль аль нь эхнэр, нөхөртэй. Тэндээ болохоор хамтдаа байна.
Үнэндээ бидний монголчуудад хэдэн ногоон цаас ийм л үнээр олдож байна. Ногоон цаасны хүч гэр бүлийн нандин бүхнийг ноёлж байна. Энэ нь тухайн нэг гэр бүлийн асуудал мэт боловч үндэсний аюулгүй байдлыг ганхуулж эхлээд байгаа юм биш үү? Их эзний маань “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг айлтгал өнөөдрийн Монголыг харж хэлсэн гэлтэй, Монгол төрийн бодлоготнууд аа!
“МАНАЙ ЭНЭ ХЭРЭГТ ОРЧИХ ГЭЭД БАЙНА, БУШУУХАН СОЛОНГОС ЯВУУЛЪЯ”
Гэрээ засах гэж харьд очоод хоёр өөр газар удаан байснаас гэр бүл ч үгүй юу ч үгүй болж үлдсэн монголчууд олон. Гэтэл бас гэрээ засах нь битгий хэл биеэ засч чадаагүй залуус Солонгост олноороо очсон байдаг. Би нэг удаа “Зууны мэдээ”-гийн дагуул “24 цаг” сониноос “Манай дүү архи уугаад болохгүй байна. Бүр хэрэг төвөгт орчих гээд байх юм. Бушуухан энэ архины найз нөхдөөс нь салгаад солонгос л явуулчихмаар байна, яаж явуулах вэ?” гэсэн уншигчийн асуултыг харж байсан. Яг ийм л шалтгаанаар очсон залуустай уулзаж байв. Эдгээр залуус аав ээжийнхээ гар дээр байж байгаад гэнэт “уяанаасаа алдуурсан” мэт эрх чөлөөг мэдрэхээрээ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж эхэлдэг. Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэсэн ийм хүмүүс л улсынхаа нэрийг муугаар “цоллуулдаг”. Би нэг залууг Уугий гэж нэрлэе. Тэр Пусаны ойролцоох нэгэн жижиг хотын хог боловсруулах үйлдвэрт хуванцар бутлах ажил хийдэг. Өдөр бүр архидна. Үнэндээ ийм залуусыг ээж аав, гэрийнхэн нь эндээс архины найзуудаас нь салгаад явууллаа л гэж санаад үлддэг байх. Харин тэд хаа ч дугуй дугуйгаа амархан олоод ижилсчихдэг юм билээ. Дөнгөж 10 жил төгсөөд найзынхаа машиныг унаж яваад согтуугаар наадмын өмнөхөн хүний хурдан морь, арван хэдэн хонийг хиартал нь дайраад алчихсан түүнийг аав ээж нь бараг шоронд илгээгддэгийн даваан дээр солонгос руу амжиж явуулсан гэдэг.
ХУЛГАЙЛЖ БОЛОХ БҮХНИЙГ…?
“Хэнэггүй монгол зан” гэдэг шиг “хулгайч монгол зан” тэнд байдаг. Хэн ч хаанаас ч дугуй хулгайлаад л уначих юм. Тэгснээ нөгөө хулгайн дугуйгаа нэг өдөр алдчихсан хоёр монгол хоорондоо “Энэ хавьд монголчууд байна даа, дугуй авчихаж” гэж ярьж байх. Ойролцоо нь монгол хүн байгааг ингэж мэдэж байх жишээтэй. Цалингаа буухаар ойр хавийн монголчууд нэгнийдээ цуглаж ууцгаана. 2 литрийн хүрэн савтай “Hite” шар айргийг сайн ууна даа. Нэг удаа хөрш айлын монгол ах манайд баахан шар айрагны савтай ороод ирэв. Дотор нь дүүрэн ургамлын тос байгаа гэнэ. Яагаад энд хийчихсэн юм бэ? гэхээр “Урд үйлдвэрийн монголчууд баахан ургамлын тос … тэгээд уусан пивоныхоо саваар дураараа хийж аваад ирлээ” гэх юм. За тэгээд ноолийн цаасыг бол бас л орсон PC бан, олон нийтийн газраасаа аваад явчихдаг монголчууд гарнаа. Жинхэнэ ичнэ дээ, ийм юм хийсэн нутаг нэгтнүүдээсээ.
МОНГОЛЧУУДЫН МААНЬ АМИНД ОРДОГ MGLCLUB.COM-ЫН ТУХАЙ ДУУГАРАХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ
Солонгост байгаа монголчуудын ажил хайж олдог, зовлон жаргалаа хуваалцдаг ганц талбар нь mglclub.com сайт юм. Уг сайтын ажлын зар үдийн цайны цаг гэхэд зуу зуугаараа нэмэгдчихсэн байдаг. Сайтаар бас сонин хачин ихтэй. Мөн энэ сайтаар тусламж хүссэн хүмүүс их байдаг. Мэддэг л бол харин монголчууд маань нэгэндээ асуусан юмыг нь уйгагүй сайн хариулаад өгчихсөн байдаг нь их таалагддаг. Сайтад бас “… ээ, Монгол руугаа хариач ээ, үр хүүхэд чинь хэцүүдээд байна”, “7 жилийн өмнө явсан …-ийг олж өгөөч, ээж нь муу байна” гэх мэтийн зарууд Монголоос их… тавьсан байдаг. Юутай ч mglclub.com бол элчингийн сайтаас илүү монголчуудад тус болдог. Гэхдээ солонгос дахь Монголын элчин сайдын яамны сайтын нэг давуу тал нь асуусан асуултанд өдөрт нь хариулаад өгчихдөг юм билээ.
ТЭДНИЙ МАХАА ИДЭЖ ОЛСОН МӨНГӨ МОНГОЛД ИРЭЭД ЮУНД ЗАРЦУУЛАГДДАГ ВЭ?
Солонгост буй монголчууд махаа идэж мөнгө хийдэг. Амь насаараа дэнчин тавьж ажилладаг. Тэндхийн хамаг л хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны горим өчүүхэн л алдагдвал хөл гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдрийн 12-оос доошгүй цагийг өнгөрөөдөг юм. Тэгээд сардаа нэг л өдөр баярладаг. Цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах тэр хугацаа нь Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болно. Цалин буутал хэн нэгнээс зээлсэн 5-10 цаасаа өгөөд ойр зуурын тамхи, талхны мөнгө л үлдэнэ дээ.
Зарим нэг сонин нөхөд буй. 5-уулаа гэрээгээр ирж, нэг үйлдвэрт томилогдон хамт ажиллаж, амьдарч байж ижилхэн цалин авангуутаа “Би өртэй” гээд хоолны ч мөнгө авч үлдэхгүй бүх мөнгөө Монгол руу явуулчихаад бусдынхаа мөнгөөр амьдраад явчихна шүү. Нөгөө хэд нь эрчүүд болоод ч тэр үү хоорондоо гайхаж яриад л өнгөрөхөөс өөр хэл ам татлах ч үгүй. За энэ ч яахав, манай хэдийн зовж олдог мөнгө Монголд ирээд юу болж хувирдаг вэ? Юуны түрүүнд Солонгосоос ирсэн мөнгөөр Цагаан сар, Шинэ жилээ тэмдэглэдэггүй айл ховор болжээ. Мөн ах эгч, аав ээжийнхээ явуулсан мөнгөөр сургалтын төлбөрөө төлдөг оюутан, сурагчид олон болжээ. Өдрөөс өдөрт үнэ нь хадаж байгаа орон сууцны барилгуудын ашиглалтанд орох хугацааг солонгосоос орж ирж байгаа мөнгөний хэмжээ л мэддэг болжээ. Энэ бүхэн тийм ч муу юм биш л дээ. Гэхдээ Монголд байгаа монголчууддаа хандаж хэлэхэд та солонгосоос хэн нэгний явуулсан мөнгийг бариад гарахдаа таны гарт буй тэр мөнгө хайртай, дотно хүний чинь хамаг хөлс хүч, залуу нас, амьдралынх нь алтан цаг хугацаагаар солигдож ирсэн гэдгийг заавал нэг бодож зарцуулаарай. Тэгвэл тэдний чинь харьд өнгөрүүлсэн цаг хугацаа утга учиртай болноо.
ЭНЭ ЯВДАЛ НАЙЗЫН МААНЬ АСУУДАЛ Ч ГЭЛЭЭ СОЛОНГОСТ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД НЭГИЙГ БОДНО БИЗ
Би бичлэгийнхээ төгсгөлд Монголд яг одоо болоод буй нэгэн хэргийн тухай цухас дурдахыг хүсэв. Надтай 10 жилд цуг сурч байсан ангийн охин маань өнөөдөр Дээд шүүхийн хаалгаар эргэлддэг ажилтай болоод байна. Тэрээр арваад жилийн өмнө нөхөртэйгөө хоёул Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд тэд хөөрхөн охинтой ч болсон. Жил гаруйн өмнө нөхрийнх нь бие муудаж хоёулаа Монголд ирсэн ч харамсалтай нь нөхөр нь хориодхон хоноод өөд болжээ. Солонгосоос нөхрийнхөө төрсөн дүүд мөнгө явуулж хоёр өрөө байр авахуулсан байжээ. Гэтэл одоо нөхөр нь нас барж, нөхрийнх нь дүү нар ахынхаа авгай, төрсөн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шүүхдэлцэж байна.
“Би монгол хүн” “
56 Comments
монголчууд их тэнэг хүмүүс байдаг юм байна
erooosooo j orowdeltei gj bdoodo bh yum alga oorinhoo bolon hrtai dotni hvmvvsinhoo toloo yuwjaad zowloo ntr gwel butsaal mgldoo ireej tim orowdeltei bgam bol boljinol bizdeee nasaara solongosd amirajaagaach bish tarhindaa yum bddog bol bdhod yaanaa t111
thdeee buruu hvmvstei budaa teej amidrahgv mongol hvmvvsinhee ner hvnd mongol gsen neree holon dooroo gishgehgv bwuul bolooshdeee mongoloos solongos ni amidrah bolomj ihtei ajilahad hvrtel tsalin saitai mongold oldoj bga ajiliinh ni tsalin ymar bgaag mdej bgaa hvmvvs zondool bgashde
zaawal hvnii nutagt zowj doromjluulj amidrana gj ymariin bdiin ezen hicheewel zaya hicheene gsen gsen vg bdagshdee oshoo sxn amidarj bga hvmvvs zndool bgahsde oorsdool durandaa irj ajilj zowoh negni zowj jargah negni jargaj bga ene bol huwi hvnees ooroos ni 100 % shaltgaalna gj bdoj bn yaj yuwah ni ter hvnii asuudalshvvdeeeee
Хөөрхийс минь дээ, муу ах минь тэнд гэр бүлтэйгээ байдгийн, яаяа та нарыгаа
тэр усанд орохдоо утсаа авч орсонгүй гэдэг яг манайн найзын аав байна аа лол
Sain bichsen bna gehdee ter shibal gedeg chini 18 gesen ug bish shuu bichleg ni shaal oor baidagiin
Segsger ch gesen eej mini siimhii ch gesen ger mini gej ug baidag.Gadaad ruu yawsan hun bolgon adilgui yanz buriin zorilgoor garch baigaa.Buurai ornuudiin dund tugeemel tohiolddog niigmiin gajuudal.
zass ali ambsan veiin bichleg tavichaad teren deere alaltsaad suutsgaahiima neere vhsen ali ch orond tsagaachilhaar ochij bj medeej ochood yamar bhaa bodoj vzedgvi yumuu haasha yum ochood l boss bolno gj bodotsgoodog yumuu manaihan oorsdoo hvnii hazar hvn shig ulsiinhaa neriig avaad yavchij chaddag ch bish dandaa hulgai deerem zodoon nvdeen ali bolhgvi bolgoniig bolgoniig oorsdoo hiideg bj mglchuud so-d gemt hergiinhee toogoor ehnii 3-t bainga davhij baidag shde .ter-$$$ gs nohort helhed bi ch gesen nz ohintoigoo suraal ajilaadl hoeula bolgoodl shan l yavj bn dag yahaara zaaval so zaluugiin hormoind yavj bj gj ireel meddeg yum shig hutsdag bnaa manaihan oorsdoo ingeed mongol bvsgvichvvdee dooshni hiigeed tenegteed baidag bhgvi yu
mongolch dee yum hiih geheer denduu ih daramttai deer ni ter erh medelten erh medliin hugarhai zuusen bolgonii gar hundruulehgui bol yamar ch ajil butehgui uneheer uramgui novshiin oron.bi bol novsh l gej haraamaar baina.hichneen minii eh oron ch gesen arai ch dee uneheer heleh ug alga.
Mongol gej neg ochihoor l hogon dundaa gangarsan heden zaluuchuud l baidiishdee. Zaluuchuud ni gangan shuu bas l zun ter ohiduudiinh ni hoorhon gangang ee daanch orchin ni aimshigtai
унэнд дөхөж очсон бна.гэхдээ монголд ажил хийснээс хамаагуй дээр ажилийн нөхцөл гайгуй ш дээ.тэгээд ч хэл усаа сурчихвал ажил амидрал хөнгөхөн санагдаж эхэлдэг.хэцүү юм гэвэл монголд л бдаг.
шаадаг пэзда вэ? чи муу
үнэн шдэ гадаадд бж бгаад мглд ирэхээр үнэн амьдралгүй бдаг шдэ, ямар ч амьдрах нөхцөлгүй болсон бдаг ~ би бол нз нөхөд гэр бүлээ санаад л мглд ирдэг тэрнээс бол нз нөхөд гэр бүл хамт бдаг бсан бол мгл явах шаардлагагүй~
xэxэxэ саяxан тундэмүн ороод ирлээ л дээ тэгээд энэ мэдээг уншлаа өнөөдөр тундэмүний урд гоодмонинг гээд дэлгүүрт авгай юм сонирхоод би яахуу хажуу сандал дээр сууж байтал манай нэг 3 гар ороод ирлээ царайны хөдөө гарууд байна өмсөж зүүсэн энэ тэр нь тэгээд яахав малгай сонирхолоо худалдагч ажума юумаа шахчих санаатай рекламдаа л байж байтал манай нэг хөдөө өмсөж үзэж байсан малгайгаа авалгүй өөрийнхөө малгайг давхарлаж өмсөөд л хэнэгч үгүй манийxаа xажуугаар гараад л явчихлаа.Нөгөө 2 нь мэдсэн ч юм уу мэдээгүй ч юм уу нэг малгай эргүүлж тойруулж тойруулж болиод явлаа.Худалдагч авгай түрүүнээс хойш нөгөө хүнд гарын хулгайчыг л ирээд малгайг нь өгөхнүү гүй юул гээд харуулдаад байсан болхоор нөгөө 2-г нь явчангуут хажуудах хүндээ юм аа захиж орхиод хамгаалалтыxан луу гүйчэхлээ дээ би ч яахуу сонирхоод тойроод харлаа манай 3 хэнэг ч үгүй л юм үзээд явна.Очоод нэг хэлчий гэж бодсон эргэн тойрон камер би ч яахав улаан паспорттойгоо яваа хүн холхон л байхгүй бол …гэж бодоод харжээ байсан 3-4 костюмны голууд манай 3 дээр очоод их л найрсагаар хамт явахыг хүшэд манай 3 хэнэгч үгүй бүүр гайхсан янзтай дагаад алхаж өглөө дөө .Xамгийн инээдтэй нь манай xүнд гарын xулгайч нөгөө малгайгаа дэгжин гэгчинэ өмсзөн байгаамаа…Ийм л монголчууд энд их байнаа даа…
Unen Unen. Mongol yamar orshuulgiin gazar bishde. uhehiin tsagt ireed bhdaa yaahavde. erch huch, zaluu nas, niigmiin daatgal eneteree bugdii ni naanaa zoriulsan bol naanaa duussan ni deershd
Монголдоо аятайхан амьдрах боломж нь нээлттэй байхад, Үхэр царайлж Солонгос явж орчин үеийн БООЛ болж доромжилуулж байх гэж дээ.Байраа зарж Солонгос явчихаад, ирээд БАЙР авна айн!!!!Улаанбаатар хотодоо амьдралдааа очиж үзээгүй мөртөлөө шууд солонгос явцан хөдөөний Малнууд Солонгосоор дүүрсэн сурагтай.7,8 жилийн Өмнө Монголчууд солонгосд нэр хүндтэй арай өөр БООЛУУД байсан юм,Одоо бол баахан бор царайтай Хөлдүү хөдөөнийхөөр дүүрээд соёлгүй согогтой үхэр Монголчууд гэдэг нэр зүүсэн гэсэн ш
Äàíäàà ë áîëîõã¿é á¿òýõã¿é þì áè÷èõ þì àà. Õ¿í àìíû áèëýãýýðýý àìüäðàë íü áîëæ á¿òýæ ÿâäàã þì ø äýý. Ìèíèé ìýäýõèéí ñîëîíãîñò î÷îîä àìüäðàëàà ñàéæðóóëñàí õ¿í çºí人 ë áèé. Ìîíãîëä ºð øèðòýé õýö¿¿ àìüäàð÷ áàéãààä ñîëîíãîñò î÷îîä àæèëëàæ îëñîí ìºí㺺𺺠ºðºº äàðæ, îðîí áàéðòàé áîëñîí õ¿í ÷ áàéíà. Ãîíøèãíîñîí þì ÿðèàä áàéãàà õ¿ì¿¿ñ àìüäðàõ ÷àäâàðã¿é àð÷ààã¿é õ¿ì¿¿ñ þì áèø ¿¿. ¯íýíäýý õ¿íèé ãàçàð àìüäðàõ ÿìàð ë ñàéõàí áàéõàâ. Ãýõäýý ëîéñîí ëîéñîí þì áè÷ýýä äýíä¿¿ëýýä áàéõ þì äàà. Õ¿íèé ãàçàð õ¿í íýðýý, òîãîñ ºäºº ãýäýã áèç äýý. Ìàíàéõàí ÿìàð íýðýý áîäîæ ÿâàõ áèø. Àðõèíû øèë òýâýðñýí ýðã¿¿ þìíóóäûã õàðàõààð äóðã¿é õ¿ðýõèéí… Õ¿í õè÷ýýâýë õàà ÷ àìüäàðíà. Á¿õ þìûã õàð òàëààñ íü õàðàõ ãýýä áàéõàà áîëüöãîîìîîð þì. Ýíý äýýð ñýòãýãäýë ¿ëäýýñýí íºõä¿¿ä àëáàòàé þì øèã î÷èæ àìüäàð÷ õîîëûã íü õîðîîæ áàéæ õàðààãààä áàéõààð ÷èíü ÿàæ ººäëºõ âý äýý…
solongoschuudiig bugdig ni xaraal ideesei bilee buur neg clon bj bxdaa taarsan olon novshnuud yamaa zayatai psdaakuud oor xlx ch ug alga my god!!!
ажил хийхээр үү? сурахаар явсан уу гэдэгээрээ өөр байдаг байх. Миний найз залуу Японд 6 жил амьдарч байна. Сургуулиа төгсөөд ажиллаад болоод л байгаа. Гэрээ санаад хэцүү байгаа нь үнэн ч Японд байгаа хүмүүс Солонгост ажилладаг хүмүүстэй адилхан биш юм шиг байгаан. Тийм хамтран амьдрагч энээ тэрээ гэсэн юм байхгүй. Бүгд тус тусдаа байр хөлслөөд л ажлаа хийгээд, хичээлдээ яюдаг.
Тэгээд бие биендээ итгэхгүй юм бол яах гэж орхиж хол явдаг байнаа. Юу вэээ, утсаа аваад усанд орж байх юмуууу. Одоо интернет ашиглаж мэддэггүй хүн бас байнаа. 2 жил эхнэртэйгээ яриагүй байж хөхөө харуул гээд олон нийтийн газар байхад нь шаардаж байдаг. Боловсролгүй бүдүүлэг. Уншаад бүүр дургүй хүрч байна.
Найз залуугаа утсаа авахгүй бол би уурладаггүй. Ажилдаа ядраад амарч л байгаа биз. Гэхдээ тэнд өөр хүнтэй болоогүй гэдгийг нь ч сайн мэдэж байгаа. Хүмүүсийн сэтгэлгээ бие биенийгээ буруугаар бодож, дээр нь гарах гэсэн буруутгах дуртай, хартай болчихсон юмуу даа. Үнэнч байж итгэлтэй байхад цаг хугацаа нисэх мэт өнгөрнө дөө.
Сайн зохиосон бна мэдээлэл ч сайн! Үнийг хэлэхийг хүсэн хүн хэзээч нэрээ нуудаггүй юм худалчаа!!!
яг унэндээ хонгон ажил гэж байхгуй шдээ,ажил хийлээ гээд хун ухэж гэж би лав сонсоогуй,хаа очиж со-д хийж чадвал ямар бол ямар ажил байгаа,манайхан л бэлэн юм хараад сурсан болохоор хэцүү хундийг ни гайхдагий зугээр суулаа гээд хэн ч монго огохгуй ,манай залуучуудийн нэг арчаагуй зан ни архи ,архи уухаараа хэдэн зуун мингаар ни ууна. зовж олсон монго гэж харин ч нэг бодохгуй шдээ оорсдоо л дор бурнээ биэ хинаад аминдаа арчаатай байвал асуудал гарахгуй шдээ,со-д ямар албан хучээр бай гээд хадацан бишдээ,юм л бол со-г муулахаа болих хэрэгтэй .
хэцүү ч юм даа. зовсоны эцэст жаргадаг гэдэг. Сайн мөнгө цуглуулаад монголдоо ирж сайхан амьдраарай даа солонгост буй ахан дүүс минь
эвий дээ миний монголчууд.жаргах цаг ирэх байлгүй дээ.
Үнэн л дээ.Гэхдээ аль ч улсад махаа зулгааж байж л мөнгө олно ш дээ. Одоохондоо Монголд маань хангалттай ажлын байр цалин байхгүй л байна шдээ. цалин гэж авах юмгүй.Тэр Чех Унгарт бүр ч бага цалинтай дээр нь монголчуудыг муухай үнэртэй гээд л зурагтаар гарч л байсан.Харин ч Со-д их юм мэдэж сурч байгаа гэж бодож байна.Ажил хийх арга, цаг барих,мөнгөний үнэ,соёлжилт гээд л харин тэр хулгай хийхээ л болих хэрэгтэй.Бүр Түндэмүн дээр монголчуудыг хараад бараагаа далд хийх яв гэж хөөж байгааг харсан.Өөрсдийнхөө бор зүрхээрээ явж мөнгө олж байгаа монголчуудыг /энэ мөнгөө эх орноо хөгжилд нэмэр болж л байгаа ш дээ/ирсэнгүй гэж битгий яриад бай.Со-гоос ирээд 4 жил болж байна танилгүй /нас 40 гарсан/ бол ажил олдохгүйл байна даг.
Солонгос явж узсэн хумуус тундэмүн гэдэг газар заавал узэх хэрэгтэй гэхээр ни очтол надаа лав ёрдоо таалагдаагви ээ унхээр бохир заваан хаа сайгуй архи уусан согтуу хун л харсан тэгэж байхаар монголдоо сайхан амидартсгааы л гэж хэлмээр биана даа
xарь оронд ажил xийxээр зорино гэдэг маш xүнд гэдгийг залуус мэдэж аваасай. энэ нийтлэлийн адил мэдүүштэй олнийг оруулж байгаасай.
bi mongold ochihoos unendee halshirch bainoo. Etses togsgolgui buhimdal UB d buulaa gertee harih zamdaa Zam tugjirlee bairandaa orloo Lipt ajillahgui baigaa zaswartai maijiital alhlaa za neg saihan usand orii Haluun us tasartsan baigaa. Za saihan amraad zuragtaa uzii onooh l tawan tolgoi onooh l oyu tolgoi. Oroin seruund alhayaa suuh ch gazar baihgui boon toos shoroo Gants orchmoor gazar Bar l baih shiwdee. Za ajild orloo darga bol hamgiin bag tsalin ogch hamgiin ih buteemjtei ajilluulah geel zutgechihene dee tsalin ch gej neg orowdohoor yum. UB gej hodoonoos orj irehed l UB ch hogjij baina shuu gej heleheer l gazar Ydaj ereen yawaad uztsen gar odoo barag UB g hogjij baina gej helehgui dee
xeden togrog xuraagd irexere ene s shig tom baadg bolchdiishd lag xuragaal bai tgd terniige ovchindoo butsagd zartsuulax bxdaa xoorxii aimar yagardag zaluu 🙂
Hamgiin utgagui zuilgewel gereegeer ajilchin gargana gedeg zuil. Id saihan zaluu ali bie saitai zaluusiig ni yawuulj bna. Ter humuus tend l ochih yum bol bayan targan bolood irchih yum shig hooson moroodson humuus bn. Tor zasgiinhan ard irgediinhee tolgoig buruu ugaaj bn. Mongoldoo bolomjiin tsalin ogood ajilluulya gej zow tiish ni handuulahgui yum da.
Ali ch gazar har borajil hj zowj bsanbj mongoldoo ircheed mongolooo golj mongotoigoo gaihuulj bga yum shig ongiroo humuus ih bdag. Bie bieneesee iluu garah geed zow orsoldohgui bdag humuus bdag sht. Tansaglah durtai hunees iluu garah gej zutgedeg bolohoor mongo sain huraaj chaddaggui bha. Olohooroo uuna nargina buruu yumand zarna. Mongol yawuulsan mongiig ni zugeer belen oroodirj bga bolohoor demii urne. Ingeed 2 tald uregdeed bdag bolohoor gadaadad ajillah hun bagasahgui bh ni argagui. Endees itgeltsel torohgui ger buliin asuudal garna. Onoodor ih mongotoi bj bolno. Heden jiliin daraa hund eruul bie ger bul ur huuhed heregtei shuu humuusee. Gol ni biee bodoj bgarai da. Unetei mashin unaj unetei utas barihgui bol mongo zarah ni bagasna da. Yu heleh geed bgaag oilgojbaigaa biz de.
гүнж худлаа томроорой,нэг солонгос залуугийн карманд амидардагийгаа бас найз залуу гэчихэжээ явалддаг гээд л үнэнээ бич л дээ.
үхлээ юу хатуухан үг ч даахгүй хүндхэн ажил ч хийж үзээгүй хачин юмнууд ингэж шал шал хийхээр дургүй хүрээд байдаг юм.энд 5 жил шөнийн ээлжний ажил хийж байна.үхэл ханхлаад байх юм алга л байна.цагаан сар,ургацийн баяр 2-р л амардаг маш их ажилтай үйлдвэр.сард 2,2-2,5 илүү цаг хийвэл үүнээс ч ихийг авдаг.(гэрээ шүү бүр тэгээд Seould)завгүй ажиллах сайхан шүү.би ажилдаа дуртай.ер ни энд яах гэж ирсэн гэдгээ бодож олон долоон зовлон яриж шал шал хий.амархан хэцүүгүй ажил гэж байхчгүй.арчаагүй юмнууд л авгай хүүхэн шиг олон шалтаг шалтгаан зовлон тоочиж алингаа алдаж явдаг шд.
хаха арчаагуй амитдийн цуглаан юмуу хаашайн.би лав дэжөнд мастерт сураад сайхан л байна даг.хааяа арабайт (цагийн ажил) хийгээд өөийнхөө хэрэглээний мөнгөө олж л байна.ар гэрээс нээх мөнгө нэхээд байдаггүй өгөөд ч байдаггүй.манай найз залуу бас сурахын хажуугаар ажиллаад.бид 2 олсон хэдэн төгрөгөөрөө сайхан 2 өрөө байр хөлслөөд хангалттай идэж уугаад,амралтаараа энд тэндэхийн газар үзээд гоё л байна.хэцүү гээд байгаа хүмүүс өөрсдөө диваажин юм шиг бодож ирчээд жоохон ажиллаад гэрээ санаж,ядарч өлсөхөөрөө үхэх гэж байгаа юм шиг элдвээр муулаад.тэгэж л хэцүү байгаан бол харилдаа ямар энд хадцан биш.эсүүл олсон хэдэн төгрөгөө олигтойхон хямгадаад зөв зарцуулаад сурчаач.энд сайхан амидраад хангалттай мөнгө цуглуулчаад явж байгаа хүмүүс өчнөөн л байна.заавал муу талаас н харах хэрэг байхгүй шдээ.ер н ямарч сайхан газрын бараан талыг харвал амидрах аргагүй л юм шиг санагдана
@ Unen Unen. Mongol yamar orshuulgiin gazar bishde. uhehiin tsagt ireed bhdaa yaahavde. erch huch, zaluu nas, niigmiin daatgal eneteree bugdii ni naanaa zoriulsan bol naanaa duussan ni deershd
ганц ч солонгос биш бүх улсад байгаа монгол хүмүүсийн амидрал. би ч гэсэн нялх хүүхэдээ орхойд л ажил гүйж байж олсон мөнгөө бүгдийг ни л шахуу л монгол руу явуулдаг. нэг иймэрхүү л байна даа
писда би Солонгост сурдаг…Энийг уншаад үнэxээр өөрийнxөө одоо байгаа амьдралдаа гутатч уур xүрж уйлаx гэж байна! Энд байгаа амьдралыг сайн мэдэxгүй уншигчидад xандаж xэлэxэд үнэxээр энд бичсэн бүгд 100% бодит үнэн байна! Эндэxийн монгол оxидууд гэж шөнө уулзаж зовж олсон оютан банид наррын мөнгөөр сожу ууж буудалд даалгуулж xоноx л чухал тийм т1 эргүү малнуудтай xамт байна ажил xийсэн юм байxгүй xичээлд явсан юм байxгүй сда xогтой солонгос айл нүүлгэж 70н цаас авна газар доор xонгол шахуу юманд амьдарч мөнгө төлнө үнэxээр би монголд байгаа xүмүүст xандаж xэлэxэд бусад оронлуу сураxаар явдийн бгааз ийшээл битгий ирээрэй яг энэ дээр байгаа шиг новшнууд л угтаж ави швв!!! ОЛОН XҮН УНШААСАй ийшээл ирж алдаа гаргавдаа залуус минь
солонгосийн амидрал энэнээс хэцүү ш дээ. би ирээд жил болж байна. монголд бол бур амидрал байхгуй. уншаад уйлах шахлаа шуу. яг л ийм хумуустэй одор болгон таарч байна ш дээ. монголд 150мянган тогрогоор хэр удаан амидрах юм бэ? энд боол болж амидрах ни хамаагуй дээр байна ш дээ.
би мэднээ хайрт ханиа хүлээгээд байж бнада.гэхдээ би оорийн гэсэн бизнэс хийдэг ханийнхаа монгон дээр бага сн гэсэн нэмэрлээд ханиа үнэнснээр хүлээн суугаа бүсгүй билээ би.ханидаа хайртай снүү
Manai ah japand ajildiin tegeed mongoldoo irj ajillaach bolomj er ni ih baigaashdee gesen chine oodoos USA d ochij ajillah bolomj haij baina gej awdiin. Zaluu humuust bol orchin l chuhal yum bilee dee USA d ayga ugaasan ni Mongold neg huwiin company d bolson boloogui manager hiisenees deer setgel hanamjiig ogdog yum shig baigaan
Ганц Солонгос ч гэхгүй бусад бүх улсуудад Монголчууд ингэж л амьдардаг бүүр хэцүү хорих лагерт ачигдсан ч байгаа шүү дээ., Одоо тэгээд яалтай билээ.Сониноос миний байдаг газраас эндхийн иргэд манай улс руу явж ажил хийж бгаа тэгтэл гадаад ажилчиддаа тэр байгууллага сарын цалин гэж 1000 доллар өгдөг хэрнээ монголчууддаа 750,000 буюу 600хан доллар цалинжуулдаг юм билээ,Бид Монгол хүмүүс нутагтаа ийм цалинтай яахаараа ажилладаг билээ гадны хүмүүсийг бурхан мэт шүтэж хамаг ихийг өгөх бас онцгүй юмдаа. Тэгэхэд гадаадад бид 3дагч орны иргэд гэдэг утгаараа хамгийн муу цалин авч хамгийн муу нөхцөлтөи ажилладаг. Манай Монгол байгууллагууд яагаад энэ жишээг үлгэр дууриал болгож авч болохгүй гэж.Хэрэв Монгол иргэдийхээ хөдөлмөрийг үнэлээд цалин сайн өгвөл бид бүгд гадаадад гарч ажиллах хэрэггүй шдээ.
солонгос эрд монгол эмэгтэйг зардаг мөнxийн xайр гээд xууль бус зуучлалийн газарийн эзэн авгайн нэр нь наранчимэг гээд байгаа.маш олон эмэгтэйг солонгост байдаг дүүтэйгээ нийлж зардаг. солонгос талаас 15саяас 20сая вон авдаг xирнээ очсон монгол эмэгтэйчүүдийг эргээд өмгөөлж xамгаалаx нь байтугай бидэнд xамаагүй гэж улайрч xарин ч бид бага мөнгө авсан шүү гэж доромжилдог.моголд энэ мэт гэмт xэргийг зогсоож xуулчилаx цаг болоогүйн байxдаа.
өрөвдмөөр юм аа энэ бол бүр яг үнэн манай эгч сургуульд сураxаар явсан одоо 3 жил өнгөрлөө ингээд л xаралчиxсан xаана гэнэ вэ нэг маx иддэг газар зөөгч xийдэг гэсэн юу байна гэxээр ажил гэр гээл өөр юм яриxгүй. xааяаадаа шөнө залгаж уйлаал монголдоо байxадаа би ямар xүн байсан билээ гэж ирээл үнэxээр тийшээ явсан xүн өөрийгөө алж байна залуу насаа алж байна!
Tiimee ene unen bugdiig zuw bichsen bna bi bas solongosod bdag. End hamtran amidragchid zunduu bugd geriihendee heldeggui yagaad gewel ichdeg tanai geriinhens hen end bna bugdl neg ymtai orootsoldson bga ene buhniig end irsen Hun l oilgono
Монголдоо аятайхан амьдрах боломж нь нээлттэй байхад, Үхэр царайлж Солонгос явж орчин үеийн БООЛ болж доромжилуулж байх гэж дээ.Байраа зарж Солонгос явчихаад, ирээд БАЙР авна айн!!!!Улаанбаатар хотодоо амьдралдааа очиж үзээгүй мөртөлөө шууд солонгос явцан хөдөөний Малнууд Солонгосоор дүүрсэн сурагтай.7,8 жилийн Өмнө Монголчууд солонгосд нэр хүндтэй арай өөр БООЛУУД байсан юм,Одоо бол баахан бор царайтай Хөлдүү хөдөөнийхөөр дүүрээд соёлгүй согогтой үхэр Монголчууд гэдэг нэр зүүсэн гэсэн шүү.
нээрээ энэ үнэн юм шиг байна лээ манай нэг найз яваад нэг жил болох гэж байна/эрэгтэй л дээ/ гэрээ санаад эх орноо санаад ёстой хэцүү гэж байсан,энд дурлах юм юу ч байхгүй энд тэндгүй баахан хиймэл зүлэг ширэг,цэцэг ногоо/гэхдээ яахав жинхэнэ нь ч байдаг байх л даа/аль гоё гэснийг нь фон болгож байгаад зургаа даруулна тэрийг нь харсан хүмүүс нэг л их жаргаж байгаа юм шиг л боддог гэнэ Нээрээ ч үнэн шүү би хүртэл тэгж боддог байсан байхгүй юу,ажил гэр ажил гэр гэж л явдаг гэсэн бид 2 өдөр амарч байхад тэд тэгдэггүй ядарч үхэх гэсэн л хүмүүс байдаг гэсэн,монгол бас ч гэж нэг үеэ бодох юм бол гайгүй болоод байгаа шүү бор гэртээ богд хар гэртээ хаан амьдардаа ахан дүүс минь,ДАССАН ГАЗРЫН ДААВУУ ЗӨӨЛӨӨН гэж
Монгол бол оршуулгын газар биш. Гадаадад амьдарчихаад үхэх болохоороо ирж ясаа тавих газар биш. Энэ бол төрсөн нутаг угаасан ус. Хүний газар гэр бүл, эрх чөлөө, залуу нас, хүүхдийнхээ бага нас, сэтгэл зүйгээр дэнчин тавьж амьдарсанаас гэр бүлтэйгээ элэг бүтэн, хүүхдийнхээ бага болон өсөх насыг сэтгэл санааны дарамтгүйгээр өнгөрүүлэх нь илүү үнэ цэнэтэй гэж боддог хүмүүсийн нэг нь би байна. Хэрэв гэр бүлээрээ гадаадад ажиллаж амьдрах боломж байвал өөр хэрэг. Тийм хүмүүс бүгд хүүхдийнхээ суурь боловсрол олох насыг өнгөрөөгөөд биеэ даахтайгаа болоод ирэхээр нь эх орондоо буцна гэсэн бодолтой байдагийг ч мэднэ. Гэвч тийм хүмүүс солонгост маш цөөн. Солонгост байгаа хүмүүс ч гэсэн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө анхлан зориглон явдаг ч очсоноос хойш хэдэн жилд гэр бүлгүй болж, үр хүүхэд нь бэтгэрэн өсөх зовлонг туулах нь элбэг болжээ. Арван хэдэн жил болоод ирэхэд цуглуулсан мөнгөөр нь эхнэр нь байр аваад шинэ нөхөртэйгээ олон жил амьдарсан байхыг олж мэдэж байгаа хүн ч цөөнгүй байна. Аргагүйн эрхэнд өөрийг нь байхгүйд шинэ аавдаа дассан хүүхдээ бодоод бүх өмч хөрөнгөө өгөөд амьдралаа хоосноос эхэлж буй залуус ч байна. Гэтэл тэр үед ямар ч ажил хийе гэсэн бие нь дийлэхгүй болсон байдаг юм байна. Хэрэв тэр залуу солонгос явалгүй монголдоо ажиллаж амьдарсан бол ийм үнэ цэнээр амьдралаа өгөх байсан болов уу. 10 жилийн дараа чи гэр бүлгүй, орон байргүй, бие муутай ганц бие болоод бүхнийг хоосноос эхлэх болно гэж хэн нэгэн түүнд хэлсэн бол тэр анхнаасаа явахгүй байсан гэдэгт итгэж байна. Ирэхэд чинь үр хүүхэд чинь танихгүй болсон байхаас гадна хүүхдийнхээ өсөх торних хамгийн өхөөрдөм үеийг чи олж харахгүй, хүүхэд чинь чамайг гэх сэтгэлгүй болсон байх болно гэж мэдсэн бол тэр явах байсан уу. Чи өөрөө хэрхэн бэтгэрч шаналж зовох тухай яриагүй байхад шүү дээ. Энд, Монголд байгаа хүмүүс нь илүү онож байгаа гэж бодож байна. Монголд амьдрал хэцүү л гэх юм. Амархан амьдралтай газар хаана байгаа юм бэ. Сайхан амьдраад яваа залуус монголоор л дүүрэн байна. Хүн амьдралыг ямар өнцөгөөс харахаас их зүйл шалтгаална. Монголд нэг ч гэсэн сайн сайхан зүйл хийхэд эх орондоо маш их хувь нэмэр оруулж байгаа хэрэг бус уу. Монголд амьдрал хэцүү гээд байгаа хүн өөрөө монголд ганц мод тарьсан уу. Юу ч хийгээгүй, хийж үзээ ч үгүй байж яг юугаар нь хэцүү гэж дүгнээд байгаа юм бэ. Гадаадаас ирээд авчирсан хэдэн төгрөг шоудаад дуусахын цагт хаанаас мөнгө олохоо мэдэхгүй болсон хүнд л хэцүү санагддаг байх. Тэр үед л буцаад явмаар, байх аргагүй санагдаж байгаа биз. Амьдрал түрхэн хугацааны сэтгэгдлээр дүгнэгдэхгүй. Амьдрая гээд зүтгэх хүнд Монголд боломж асар их байдаг юм. Хөдлөхөд л мөнгө орж ирж байдаг газар. Яг юу хийх вэ гэдэгээ л зөв олж сонгох хэрэгтэй. Ижил хөдөлмөр зарцуулаад ялгаатай мөнгө олдох нь зах зээл шүү дээ. Хэн илүү авхаалжтай нь илүүг олно. Тиймээс илүү амьдрал Монголд л байна гэж хэлмээр байна даа.
үнэнийг л бичсэн байнаа корэад амидарал ийм л байна шдээ монголд амидарахад хүнд санагддаг болсон байна лээ
хэтсвв
er ni yag uneniig helehed gadaadad baij baigaa mongoldoo ochihod butsaad yawmaar sanagddag shuu Mongold uneheer amidralgui shuu dee Hogshirhiin tsagt nutag us mine gej l ergej irdegguin bol zaluu nasand ergej irdeg hun tsoohon doo Aan magadgui mongold tataa saitai hun gadaadad baigaagaasaa iluuu bolomj garahaar irj boloh l yum
Uneheer sain bichsen bn eniig olon humuus unshaasai gj bodoj bn amerikt ch gsn orchin n oor bolohoos same shit!! Amerikt zaluu nasa uren ajillaj bui busguigees
тэр ямар аймаар хумуус вэ хуухдийнхээ хуухдийг боддоггуй балиар хумуус вэ муухай юмаа хэлэх уг алга нээрээ тийм хүмүүсийн үйлс нь бүтэхгүй дээ
яг үнүнийг нь бичсэн байна аа. манай улс иргэддээ ажлийнх ни хөлсөнд гайгуй цалин өгөөд цалинд нь тохирсон өндөр шаардлага тавиад бас байр орон сууцанд зээлээр орох боломжийг сайжруулаад хүүг ни багасгаад өгвөл хүмүүс яалаа гэж ингэж зовох билээ дээ. байр орон сууцгүй хүмүүс л ингэж гадаадад хар ажил хийдэг шүү дээ. эниг төрөөс сайтар шийдэж өгч чадахгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болно.
Манай ах Солонгост эхнэртэйгээ ажилдаг манай гэрийнхэн хүүхдийг Монголдоо авчирчихсан харж байгаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэхдээ Солонгост байгаа Монголчууд ихээр бутцаж байгаа гэж байсан учир нь цалин бараг ойролцоо дээр нь цагдаагаас айх зүйлгүй эрх чөлөөтэй гэр бүлээрээ ойр ажиллах боломжтой байна гэж ярьсан шүү
Сайн бичжээ. Үнэхээр өр өвдмөөр юм. Гэтэл энд тэр мөнгийг нь залуу бандид үрээд сууж байдаг хүүхнийг мэдэх юм байна. Тийм хүмүүс уншаасай.
энэ нэлээн дээр бичсэн нийтлэл яагаад дахиад нийтлэвээ. одоо зарим юм нь өөрчлөгдсөн ш дээ.
жишээ нь: хуучин хувцасны үйлдвэрт цалин сайн ш дээ. сая 200 гаас сая 600 гийн хооронд байгаа дундажаар
Нагац ах маань солонгосд бараг 10-аад жил болж байна, тэндээсээ ирнэ гэсэн бодол байдаггүй юм шиг байна лээ. Олигтой мөнгө төгрөг хураасан юм ч байхгүй, өөрийгөө болгоол яваад байдаг. Уг нь 3-4 жил болчоод эргэж ирээд хувийн компаниа байгуулаад сайхан амьдарнаа гэсэн чин хүсэлтэй байсан юм. Хүний нутагт баян боол байснаас өөрийнхөө нутагт ядуу ч гэсэн эзэн нь байцгаая хүмүүсээ.