“Франц пресс” агентлагийн сэтгүүлч Китти Хэмилтон наадмын өмнөхөн манай улсад ажиллаад буцжээ.Тэрбээр Монголый уул уурхайн хөгжил ба эмэгтэйчүүдийн биеэ үнэлэлтийн асуудлаар нийтлэл бичсэн байна. Түүний үзэж буйгаар Монгол Улсад уул уурхай хөгжиж, урд хөрш рүү тонн тонноор хятад жолооч нар эрдэс баялаг тээвэрлэж байгаа ч үүний сүүдэрт эмэгтэйчүүдийн биеэ үнэлэлт цэцэглэж байгаа аж.
Китти Хэмилтон бичихдээ “Эрчүүд нь “Улаанбаатар” зочид ойролцоогоос биеэ үнэлэгчдийг авдаг. Биеэ үнэлэгчдийн эзэд болох эрчүүд тэднийг холоос ажигладаг. Энэ орчмын газар бол тус улсын биеэ үнэлэгчдийн түүхийг агуулсан байдаг төдийгүй гадаадад алдартай. Тэнд нэг дор 20 орчим эмэгтэй биеэ үнэлдэг. Нэгэн залуухан бүсгүй “Нэг цаг болоход 40 мянган төгрөг байдаг” хэмээсэн. Энэ нь ойролцоогоор 30 ам.доллар (23 евро) гэсэн үг.
Монголд биеэ үнэлэлт хууль бус байдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээн байгуулалт явагдаж байгаагийн сацуу секс “үйлдвэрлэл” мөн л хүчтэй хөгжиж байна. Үүнийг дагаад уурхайн компанинн жолооч нар биеэ үнэлэгчдийг утсаар дуудаж захиалдаг болжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаанд өгүүлснээр Монгол Улс 2.7 сая иргэнтэй. Тэдний 19 мянга нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд байдаг аж. Өөрөөр хэлбэл, 140 хүн тутамд нэг биеэ үнэлэгч байдаг гэсэн үг. Монголын хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагын ажилтан Н.Ням-Өлзий “Ядуурал, ажилгүйдэл нь эмэгтэйчүүдийг биеэ үнэлүүлэхэд хүргэж байна. Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэв.
Монголын биеэ үнэлэгчид “Улаанбаатар” зочид бууддын ойролцоо зогсдог. Гэхдээ хууль хатуу чанга болсон тул караоке цэнгээний газар, зочид буудал, саун болон массажны газруудад биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн тоо өндөр байна. Монгол Улсад секс “үйлдвэрлэл”-ээс болж бэлгийн замын халдварт өвчний тархалт ч нэмэгдсэн. Тус улс үүнд тийм ч их анхаарлаа хандуулахгүй байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлдөг.
2010 оноос Оюутолгойд, Канадын “Айвенхоу Майнз”, Англи-Австралийн “Рио Тинто” компанийн ажилчид бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байна. Оюутолгой орд газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан комиссын ажилтан Н.Ариунаагийн ярьснаар Оюутолгойд ажилладаг эрэгтэй ажилчид бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр магадлалтай байгаа аж.
Зарим жолооч нар Хятадын хилийн ойролцоо биеэ үнэлэгч хэрхэн авдаг тухай Н.Ариунаа ярихдаа “Жолооч нарт бэлэн мөнгө байдаггүй. Тэд биеэ үнэлэгч охидод шатахуун өгч бэлгийн харьцаанд ордог. Ийм охидыг “дизелийн охид” хэмээн нэрлэдэг. Охид мөнгө хэрхэн олдог тухайгаа гэр бүлийнхнээсээ нууцалдаг төдийгүй эмнэлгийн үзлэгт хамрагддаггүй” гэв.
Монгол Улс ДОХ-ын халдвар бага байдаг орны тоонд ордог. Гэвч 17 жилийн өмнө ДОХ-ын анхны тохиолдол илэрч байсан энэ улсад одоогийн байддаар халдвартай хүний тоо 95 хүрсэн байна. Энэ нь сүүлийн зургаан жилд хурцадтай өсчээ. Гэвэл Үндэсний ДОХ-ын сангийнхан халдвар авсан хүний тоог үүнээс өндөр хэмээн үздэг байна.
НҮБ-ын ДОХ-ын сангийн зохицуулагч Д.Алтанчимэг “Монголд шилжилт хөдөлгөөн их байдаг. Мөн залуусын орон гэгддэг. Монгол Улс ДОХ-ын халдвар өндөртэй ОХУ, Хятадтай хиллэдэг нь яах аргагүй анхаарах асуудал” гэв. Энэ оны зургаадугаар сард болон НҮБ-ын уулзалтын үеэр Монгол Улсын хуульч О.Дагвадорж “Засгийн газраас ДОХ болон бэлгийн замын өвчний эсрэг авч байгаа арга хэмжээ үнэхээр дутагдаж байгаа. Мөн иргэд суурыпмал биш байгаа нь асуудлыг гааруулж байна” гэв.
ДОХ-ын оношлогоо Монголын хөдөөд ямар хэмжээнд байгаа нь тодорхойгүй. Өмнийн говийн байгалийн баялаг тус бүсийн хүн амын тоог нэмэгдүүлж байна. Оюутолгойгоос холгүй орших Ханбогд сумын эмнэлэгт 23 мэргэжилтэн ажилладаг. Харин тус сум 3000 хүнтэй юм. Ариунаагийн үзэж буйгаар Оюутолгойн менежерүүд эмнэлгийн багтаамж, үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэвч Монголын засгийн газрын дэмжлэг шаардлагатай буй” хэмээн Китти Хэмилтон өгүүлжээ.
Үнэхээр ч биеэ үнэлэлтийг таслан зогсоох ёстой гэдгийг эрдэмтэд, мэргэжилтнүүд ярьсаар ирсэн. Харин төрөөс авч байгаа арга хэмжээ нь хангалтгүй байна. Хэдийгээр нэг үеэ бодвол “Улаанбаатар”, “Баянгол”, “Irish”, “Саппоро”, “Цамбагарав”-ын урд зогсдог байсан биеэ үнэлэгчид харагдах нь харьцангуй цөөрсөн. Гэхдээ тэд дэн буудал, саун, массажны газруудад үүрлэсэн гэдгийг хэн хүнгүй л мэднэ.
Нас нь ч залуужсан. Бүр сүүлийн үед сайтын чатуудаар “mungu awna”, “mungutei zaluu bna uu” гэх мэтээр хандагсад олширчээ. Эдгээрийн дийлэнхийг 16-21 насны охид эзэлдэг.
Гэтэл хууль хяналтынхан зөвхөн ил харагдаж байгаа, эсвэл харагдсан ганц нэг биеэ үнэлэгчийг торгож, мөнгөн торгууль хүлээлгээд өнгөрдөг. Арга ч үгүй биз. Төрөөс дэмжихгүй, өргөн хүрээтэй ажиллагаа явуулахгүй байгаа юм хойно энэ завхайрал газар авсаар байна. Үүний сүүдэр дор ДОХ болон бэлгийн замын аймшигт өвчин Монголыг нөмөрч, 2.7 сая хүнд 5-10 жилийн дотор тархах аюултайг гадны мэргэжилтнүүд онцолж байв.
Бид хойд хөршөөсөө 48, хятадаас 407 дахин цөөн хүн амтай. Өнгөрсөн онд ОХУ-д найман сая, БНХАУ-д 10 сая иргэн ДОХ-ын халдвар тээгч болсон байна.
Д.Дүвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
4 Comments
Emsiin xureelen bariad bie vnlegchdgig sard uzlegt tsaanasn oruulj bai angli ulsad tgdeg yum tguul dox ers buurj manai xvmvvs aldaxkui
19mynga genu arai l ih bnda biye uneleh haltuurnii ajil bolchijee odoo ch novsh gej bi emegtei bsan bol bas biye uneleh bsan bhdaa 😀 joke joke
yr ni iim zavaarsan zavhairsan ymarch haraa hynaltgui bsnaas neg musun huuliaaraa biye unelhiig ni zuvshuuruud alban ysnii emsiin hureelen baiguulchihsan ni deer ym bishuu bar sav tsetseglen hugjsuntei adilhan emsiin hureelen doroo l huluu olno doo hamgiin gol ni mash sain hynalttai baingiin emchiin uzlegt hamragdaastai medeej une ni bolomjiin dizleer biye unelsnees ni arai deer bhuits hemjeend unleed sexiin talaar gots goid bish ymaa gehed bolomjiin medlegtei neg ysni mergejil bolgood hudaldaand tavichihval ch ug ni ter bzhu-nuus ni ard irgedee heden jiliin dotor ch gaigui tuvshind avaad garah blomj bii shuu ug ni mongold shine ym delgerehdee amarhan shuu dee harin humuusiin handlagiig ni ene talruu demjsen bdaltai l bolgochihvol ch enen shig amarhan tsetsegleh bizness hovorhon l bh daa
xeleed nemer alga daa. manai amidral delxiin banknii uzuulelteer xyatadaas 2 daxin muu bna. orosoos 2-3 daxin muu bna. GDP per capita gedeg uzuulelteer shuu dee. iim baixad xetsuu shuu. xediigeer suuliin ued Mongoliin GDP per capita xurdatstai nemegdej bgaach amidrald nuluultul daxiad 4,5 jil xeregtei. irex jilees Mongoliin GDP per capita 2 daxin nemegdej dor xayaj 3500 USD per person bolox magadlaltai. tegvel Mongol uls battaigaar dundaj orlogotoi ornii dood tuvshind orj irex tudiigui, dunduj orlogotoi ornii dundaj tuvshinruu ch axix bolomjtoi bolox yum. tegeed deerees ni tur zasgaas zoxix arga xemjeeg avch biye uneleltiig niigmiin zugees uugshuulexgui baix uur amisgaliig burduulj chadax avaas biye unelelt buurna. xediigeer orlogo usuxed biye unelelt buurdag yerunxii jishig baidag ch xerev niigmnii zugees uugshuulsen xandlaga, setgelgee baix avaas Thailand shig l bolno Thailand-iin GDP per capita 4500 dollar bolovch biye unelelt asar undur. Japan 50iad ond biye unelelt ix baisan ch amidral saijraxad ene uzegdel baga bolson. Gol ni yaponii niigem undur yos surtxuuntai, biye uneleltiig uugshuuldeggui niigmiin suuri baisan ni bagasgaxad nuluulsen gej uzdeg.