Миний сонгосон амьдрал надад өөрөөсөө ингэж асуухад хүргэлээ. Би нөхөртэйгөө суугаад 4 жил болж байна. Бидний гэрлэлт анхнаасаа л бүтэл муутай харагдаж байсан ч гэсэн миний түүнийг хайрлах хайр дийлж түүнтэй хамт амьдрах замыг сонгосон. Энэ хугацаанд хөөрхөн хүүтэй ч боллоо. Хүү маань аавыгаа дуурайсан гэж ярих ч юм биш. Одоо хүү маань 3 нас өнгөрч байна. Энэ амьдралын хугацаанд би хөдөлмөрлөөд л хөдөлмөрлөөд л байлаа. Нөхөр маань гэртээ унтаад л архи ууж зугаацаад л бас хүүхнүүдтэй орооцолдоод л…
Миний нуруун дээр дэндүү их ачаа байсан. Би өөрөө айлын том хүүхэд ардаа 4 дүүтэй тэд маань амьдралд хөлөө олоогүй байсан болохоор тэднийгээ гэнэ бас нөхөр үр хүүхдээ гэнэ. Ингэсээр байтал юун нөгөө залуу нас гоо сайхан жинхэнэ наймаачин авгайн дүрдээ ороод эхэллээ. Гэхдээ дүү нар маань одоо бүгд амьдарлаа авч явж чадахаар болцгоосон л доо. Харин нөхөр маань дэндүү тэнэг хэвээрээ л…
Нөхөр маань уулздаг охидуудаа 18-20 насны хооронд сонгоно. Тэгээд л тэд нар нь жирэмсэн энэ тэр гээд л зовлон яриад найз болох гээд байгаа юмуу хаашаа юм. Би хэрээрээ хичээж байгаад нөхрөө ажилтай болгосон. Тэрнийг нэг компанид автобусны жолоочоор ороход нь баярлахдаа бүх талаас нь дэмжиж байсан. Эхэн үедээ машин нь эвдэрнэ машин мөргөнө хүн мөргөнө гээд хэцүү л байсан. Би яваандаа сураад гайгүй болох байх гээд тэр төлбөр мөнгийг нь өгдөг байсан.
Гэтэл тэр нэг л өдөр гараад явсан. Би шарлахсандаа сална гэж боддог байлаа. Гэтэл хүү таань аавыгаа санаад дэндүү өрөвдөлтэй байсан болохоор түүнтэй эвлэрхийг оролдож хааяа нэг хүүгээ уулзуулж жил гаран л тусдаа амьдарлаа. Гэтэл энэ хугацаанд дахиад жирэмсэн болчихсон байдаг. Би гаргахаар шиидээд нөхөртөө хэлтэл тэгье 4-үүлээ хамт сайхан амьдранаа гэхээр нь итгээд хүлээгээд л байсан. Тэрэнд ирэх шинж байдаггүй. Магадгүй тэрэнд өдөр бүр өөр охидын толгой эргүүлж амьдрах нь таалагддаг биз. Тэгэхээр нь хадмууддаа хандаж үзлээ. Гэтэл тэд намайг ойлгосонгүй.
Гэтэл нөхөр маань юу гэж хэлсэн гээч чи ерөөсөө амьдарлынхаа төлөө зүтгээгүй хүмүүс байр машинтай байхад бидэнд тэр бүхэн байхгүй байгаа биз дээ гэж хэлсэн. Би үнэхээр гомдож байна. Гэтэл энэ хүн бас надад гомдоод байна гэнээ. Өөр хүүхэнтэй явахаар нь хэрүүл хийдэг. Архи уухаар нь үглэдэг. Бас байр машин авч өгөөгүйд минь гомддог гэнээ. Би энэ хүнийг үзэн ядаж байгаа ч хүүхдүүд байна. Хамт амьдрая гэсэн чинь чи ажилгүй юм чинь хамт амьдрахгүй тэжээж чадахгүй гэнээ. Уг нь сардаа л 700000 төгрөгний цалин авдаг гэж хэлсэн юм л даа. Амьдралын хатуу замыг өөрөө сонгосон би өөртөө л гомдохоос доо.
Бид тийм их хөрөнгөтэй байгаагүй ээ. Гэхдээ л бид идэх хоолтой өмсөх хувцастайгаа байдаг байсан. Гэрийнхэн нь боломжийн амьдралтай хүмүүс. Тэгэхдээ би л лав нэг өдрийн хоол ч тэд нараас гуйж үзээгүй. Тэднийхэн ч гэсэн архи ууж агсан тавьдаг ядуу амьдралтай дүүгээсээ зугатаадаг байсан. Гэтэл одоо дүү нь ажил хийж мөнгө олдог болсон болохоор бид 3 хэрэггүй наад хэрүүлч авгайгаа хая гэж зөвлөдөг юм шиг байна. Надад хоёр нялх хүүхэдтэй үлдэнэ гэдэг аймаар санагдаж байна. Ядахдаа одоо би ч өөрөө ажилгүй байдаг.
Тэгэхээр надад энэ хүний тус хэрэгтэй л байх юм. Анзаараад байхад асуудалд орохоороо надтай хамт амьдраад орлого нь нэмэгдэж ажил нь сайн байхаар надаас зугатаад байгаа юм шиг л санагдах юм. Энэ бүхнийг мэдээд байгаа хэрнээ тэр хүнийг явуулмааргүй байна. Дөнгөж сая яриад цуг харья гэсэн юм. Залгахаар утсаа унтраагаад байх юм. Бас л нөгөө хүүхнүүдтэйгээ орооцолдоод явж байгаа биз гэж бодогдоод байнаа. Надад үнэхээр утгагүй санагдаж байна. Би энэ хүнийг өөрийнхөө гараар алчихмаар санагдаж байна. Энэ хүн яаж ингэж хүнийг тамлаж сурсан юм бол гайхаад ч барахгүй нь. Саллаа гэхэд би өнчин 2 хүүхдээ яах вэ мэдэхгүй л юм даа…
27 Comments
chamd l gej uuriinhuu talaas zuwluhud iim hunii unergui amitanaar yah ged bgan be demii l blguide tehde hunii hani uriin etseg bolohoor hetsuu l bhda tegeed l setgel chin horogdood bg yum blgui bi ch gesen 2 huugiin eej tiim bolohoor huuhduudiinhee ireeduig bodood salda l gej zuwulmuur bnda urd ni gantsaaraa buhniig hiij bolood bsan yum chin bolno heden duu nar chin bg yum chin bolno shde
EGCH MINEE TANIIG OILGOHIIN DEEDEER OILGOJ BN. GEHDEE 2HUUHDEE TEGJ TAMIIN TOGOOND USGUUD YAHNAW DEE. TA ZUGEER L GANTSAARDAAD BN. TANID TER NOWSHOOR UUR SUUGAAD YRICHIH ER HUN ALGA TIIM BOLOOL TER NOWSHIIG IIM IHEER UGUILJ BGAA YMAA. MANAI TANIDAG EGCH 3IIN GURWAN HUUHEDTEI ULDSEN CH ODOO HOTOIHGUI SHAN HUUHEN YWNAA. EMEGTEI HUN YAGAA URUWDULTEI BOLDOG GEECH ZUGEER L UURIIGUU MARTAHAAR, MUNGU YAHAW DEE OLDOHDOO OLDON OLDOHGUIDEE HETSUU. GEHDEE SAIHAN BAI UUR EREGTEI HUNTEI UULZ, AMIDRAL UUJIM. ADGIIN NOWSHIIG HUURGUUD BH ALBA BHGUI EE. 2 HUUHED UNCHIRUU L BIZ. TER 2 HUUHED UHAAN ORSONII DARAA TA BAINGA NUHURTEIGEE BUGS BUURNII ARHI DARSNII BUTKU HERUUL HIIJ BJ 2 UREE TIIM ZAMRUU L TULHEN GSEN UG SHUU. HUUHED ETSGEE SANANAA MEDEEJ GEHDEE TA HATUU BAI. NAS ZALUU BN SHUU. ARAI TOMOOR AMIDRALIIG HAR. AMIDRAL SAIHAN SHU DEE. BI CH GESEN IIM ZOWLONG TUULAAGUI BISH TUULSAN UHMEER BSAN GEHDEE AMIDRAL AMTTAI. TANID BOLOOD BUH HUMUUSTEE AZ JARGAL HUSIY. SETGEL GALTAI BHAD AMIDRAL GALTAI SHU DEE AH EGCH NAR MIN.
zugeeree harin ch chamd shan yum bolson bna
ter muu tamtai az jargalgui bsnaas 2 urteigee az jargaltai heruul uruulgui shtee
huuhed gdg chin ymar shan unench humuus bileedee
chamd sain hun oldoonoo uuruu setgeleree shn bj jinhene hania hai
heden huuhedtei ch bsan tiim hun chin chamd hani bolno hamgiin gol ni tsoglog hun ymar bh ni uuruus ni shaltgaalna. Deed tengerees tuuniig hay gd chamtai hamt blgahgui bga ch yum biluu
amjilt
nada yaj niitlel bichdiiig xeleed uguuch,, bas umnu n bichsn niitlel yagad garaxgui bgaa yum bol?,,, xen negen nadad xariu uguuch guuy
nada yaj niitlel bichdiiig xeleed uguuch,, bas umnu n bichsn niitlel yagad garaxgui bgaa yum bol?,,, xen negen nadad xariu uguuch guuy
Хүүхдүүдээ өнчин гэж битгий дууд, Эцэг эх нь хоёул өнгөрсөн хүүхдүүдийг л өнчин гэдэг шүү дээ. Хүүхдүүдийнхээ, өөрийнхөө амьдралыг бодоод салсан нь дээр дээ.
Өлзий гэдэг нөхөрт: Архичин дээр нь завхай хэзээ ч засрашгүй новшийг хэдий болтол хүлээн зөвшөөрөх ёстйо юм. Тэрийг засах гээд хэвтэж байвал нас хүрэхгүй үхэх юм болох биз. Чадах бол чи л зас. Чи ч өөрөө нэг тийм хогийн сда л байгаа шд Үхсэндээ үнэнээс айж өөрийгөө өмөөрөөв чи зайл за
Муухай үнэхээр муухай эр хүн гэж хэлэхэд ч үг хайран санагдахаар хүн байна. Ийм хүнийг хаяхад ч багадна. Бөгсний бузраасаа болж толгойгоо шаах үе ирнэ дээ. Чи зүгээр үр хүүхдээ бузартаж өвдөж хадахаас нь өмнө салаач ээ. Юун салахгүй явуулмааргүй байна гэж. Чи өөрийгөө энэ үед л үнэлж хүндлэхгүй бол наад хүний шаар болсон нөхөр чинь хэзээ ч үнэлэхгүй шүү дээ. Ажилгүй байлаа гээд яадаг юм. Хоёр хүүхдийн буянд турж үхэхгүй нь л тодорхой. Муу хүний хажууд муухай энергид дарлуулах юун дуртай юм. Хэдэн хүүхэдтэй ч байсан бузар новшнуудаас эмэгтэй хүн салах л хэрэгтэй. 7 уулын цаагуур гай болохгүй яваарай гээд л салж өөрийгөө бод. Хүнийг биш, хоёр хүүхэд өөрийгөө өөд нь тат. Өөдрөг яв. Өнчин хүүхдүүд өсгөж чадах болов уу гэж айхгүйгээр шүдээ зуугаад зүтгэ. Ийм эцэгтэй байснаас эцэггүй өссөн нь хамаагүй дээр.
нөхөр чин хэдэн настай бэ?
Салахад оройтно уу л гэхээс эртдэггүй
ЭНЭ сайтан дээр бичиж бга хумуус яг адилхан ыма хэлж бга угууд ни хуртэл энэ сайтийгуншдаг хумуус амидрал ойлогдоггуй бха бугд л сал салаач хаяаач гээд байхийн та нар ыдаж засаад уз гээч учир ойлогдоггуй та нарийн хэлснээр бугд салаад байүал этсэггүй хуухэд гантс биө эмэхтэчүүдээ уншихаас тэнэг бн
Хойноос нь гүйх тусам эрчүүд цаашилдаг юм аа. Тиймээс нэг хэсэгтээ нөхрөө орхичих. Ер нь бол эр хүний ийм зан засардаггүй юм аа.
Харин тиймээ, хатуу зоригтой байж тэр хүнээсээ салвал хамаагүй дээр байлгүй яахав дээ. Эмэгтэй хүн үйлийн үрээ үүрч барахгүй бол чирээд явдаг гэж сонссон юм байна. Та өөрийнхөө байдлыг өөр хүн дээр тохож өөрийгөө хөндлөнгөөс хараад үздээ. 2 хүүхдээ өөрөө өсгөх чинь танд хангалттай том ажил байтал дээр нь тэрэнд бас дарамтлуулж амьдрах гээ юу. Дүү нартаа хандвал хэцүү үед чинь туслах байлгүй дээ. Тэр хүн надад туслана гэсэн бодлоо авч хая даа. Тэрэн шиг худлаа зүйл байхгүй. өөрийнхөө ачааг хөнгөлье гэж бодож байвал тэр хүний оромцогоосоо салдаа.
Ухаан суугаагүй, амьдрал мэдэхгүй аав байна аа наадах чинь. Хүүхдүүд чинь эрийн цээнд хүрээд ирэхийн цагт тэртээ тэргүй хэн ч тоохгүй хөгшин хөх өвгөн болоод хэний ч хувьд хэн ч биш, таны гарыг харсан гөлөгнөсөн хүн л болно шүү дээ.
Таны амьдрал монголын өнөөгийн нийтлэг амьдралуудын л нэг байна. Нөгөө өрх толгойлсон эмэгтэй. Таньд бас учир байна, учир нь та айлын том тул байнга бие даасан, хамаг юмыг өөрөө хийх гээд зүтгэчихдэг байх. Ганц ч удаа гэсэн эмэгтэйлэг бай, битгий юмны түрүүд гүйгээд гадаа гарч мод хөрөөдөөд, ус зоогоод бай л даа.
Эцэггүй хүүхэд өсгөх хэцүү наад захын санхүүгийн элдэв асуудлаас гадна төлөвшлийн талын зүйлсийг их анхаарах хэрэгтэй.
Ер нь өөрөө жоохон, уян налархай, эмэгтэй хүн шиг байгаад үз. Болохгүй бол наад хүнээ битгий тоо, өөрөө өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ бие болон сэтгэлийн аз жаргалын төлөө амьдар. Наадах чинь угаасаа та нар дээр буцаад ирнэ, өөр хаачдаг юм.
Бас хадамдаа битгий хүүгээ хар энэ тэр гэж хэлж, гомдоллож бай. Ямар тэд нар та 2ыг хүчээр суулгасан биш, та 2 дуртайдаа суусан биз дээ. Танай гэр бүлийн асуудал танай 2ынх болохоос бусдад бурууг бүү тох, хичнээн танай нөхөр тэр гэр бүлээс гаралтай ч бэр нь элдэв гомдол хэлээд байх нь өөрийн нэрээ л баастана уу гэхээс хэн ч тоодоггүй юм. Сэтгэл өөдрөг, толгой дээгүүр бай. Эцэст нь аз жаргал хүсье.
Ёстой эрийн оронцог ясны хугархай байна даа ухаантай хүн ухаан муутай хүн гэж амьдрал дээр л гардаг гэж эмээ минь надад хэлдэг Одоо ажилгүй бол ажил д ороод жхн хөл дээрээ босоод тэр үедээ энэ сайттай дахиад холбогдхгүй юу даа ямар салчих гэлтэй биш Амжилт
busgui min dee araas n xolboo bariad duudaad bx tusam teneg xun oilgoxgui shuu dee ulam l chamaas zugtana neg xesegtee chi oorinxooroo yaj ch uur chin xursen yaj ch gomdson yaj ch zowson suraggui amdraad uz, neg xaalga xaagdaxad nuguu xaalga neegddeg yum. zaawal neg garts oldoj l taara. chadax buxneeree zutgeed uz bolno xoo naad xundee doromjluulaj bgaa buxnee aldaj nergui nuurgui yawsnaas oorinxoo garaar olson buxnee ooroo xuuxduudeteigee xamt amtlaad saixan amdra l daa. chamaig saixan amdraad exlexeer naadax chin ergeed l guigeed irne 4ule saixan amdrii geed l?
Ñýòãýë ç¿éí ñóðãàëò, çºâºë㺺, àìüäðàõóéí óõààíû ëåêö ¿íý òºëáºðã¿é ºãíº. invest_capital@yahoo.com çàõèäàë áè÷èæ õàðèëöàíà óó.
нөхөр чинь хэдэн настай юм бь. амьдрал узээгүй амиа бодсон хүүхдээрээ гар бн
xэлэx ч үг алга даа бүсгүй мини … эмэгтэй xүний толгой ни яаж эргэxээрээ ингэж 361 эргэдэг бна аа гайxалтай юмаа ааааааан ….
чи нөxрөө оxидтой ни ууx арxитай ни xамт тэжээж байсан юм бол 2xон xүүxэд яагаад тэжээгээд өөрийгөө аваад явж чадаxгүй гэж ийм чадалгүй юм бол тэр нөxрийнxөө баасийн цэвэрлээд шээсийн долоогоод амидар даа… нөxөр гуайд бол xэлэx юм юу ч олдсонгүй уучлаарай …
áè ÷ áàñ ÿã èéì íºõºðòýé, íàäàä áàñ òóñëàìæ õýðýãòýé áàéíà, õèøãýý ÷è íàäàä òóñàëæ ÷àäàõ þì óó? ÷è ÷àäâàë od_n16@yahoo.coм îðîîä èðýý÷ ìèíèé ìàéë õàÿã
наадхийнхаа хаягийг огчих
Чи чинь ямар сонин хүүхэн бэ, бүх юм тодорхой бхад.
архичин, янхан авах юм алга наад тэнэгт чини.
Анхнаасаа яaх гэж ийм дампуу гаруудтай зууралдсан хэвээрээ байгаад байдгийм бээ. Эртхэн учраа олж байхгуй. Cut the loss. It doesn’t matter that you’re wrong, only how long you stay wrong!!
ӨНГӨ МӨНГӨНИЙ ЗАВААН ИЙМ ХОРВООГ ЯАЛТАЙ БИЛЭЭ !!!!!!!!!!!!! СУУХААСАА ӨМНӨ ХҮНЭЭ САЙН СУДЛАХАД ЯАДАГ ЮМ БЭ ДЭЭ !!!!!!!!!!! САЛ ГЭЖ ЗӨВЛӨЛТЭЙ БИШ > НЭГ БОЛОВ Ч АЙЛ ГЭРИЙН АМЬДРАЛ АМАР ТҮВШИН БАЙВАЛ ……………..
үнэxээр уxаан xомс эрийн оронцог байна гэxээс өөр xэлэx үг алгадаа! одооxондоо бол яаж ч байсан салаад дэмий.. өнгөрсн үеэ гар буугаар буудвал, ирээдүй чин чамруу иx буугаар бууднаа гэдгийг л сана!! битий шантраарай !!!
наад чин эрээд олдошгүй эрдэнэ юм уу салнаа гэж 1сайхан юм бас байдгийн ш д