Эр хүн бүр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Үүнд гэр бүлийн хүмүүжил, удамшил нэлээд чухал нөлөө үзүүлдэг. Ер нь эрэгтэй хүүхэд эцгээ, эмэгтэй хүүхэд эхээ дуурайдаг гэдэг нь оргүй зүйл биш юм. Ирээдүйд хэр зэрэг эцэг болж айл гэрээ авч явах нь дээр хэлсэнтэй холбоотойгоос гадна тухайн хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах болно.
-Эцэг нь багад нь хамтдаа ихэнх цагийг өнгөрүүлж, халамж анхаарал тавьж, тоглодог байсан тэр үеэс л эр хүний зан төлөвийн үндэс суурь тавигдаж эхлэх бөгөөд амьдралд хандах хандлага нь хэлбэржин тогтдог байна.
-Эцгийн байр байдал, нөлөөллөөс үүдэлтэйгээр хүүхэд нь нас биенд хүрсэн хойноо эцгийн мэдрэмжийг өөрийн гэр бүлдээ ухамсрынхаа түвшинд илэрхийлдэг.
-Эцэг болох хүн маань хүүхдээ төрсөн өдрөөс эхэлж халамжлах тал дээр идэвхтэй гар бие оролцоод зогсохгүй эр хүний хийх ёсгүй ажлыг хүртэл дуртайяа хийдэг. Тухайлбал: хүүхдээ хооллох, даавуу болон хувцсыг нь угаах, унтуулах, өглөө эрт, оройн сэрүүнээр хүүхдээ үргэлж агаарлуулах гэх мэт.
-Эрчүүдэд айх ямар ч хүндрэл, бэрхшээл байдаггүй ба тэдний эцгийн мэдрэмж нь бүрэн хэлбэржин тогтсон байдаг.
-Эцэг нь тэр бүр хамтдаа байж чаддаггүй аль эсвэл угийн анхаарал халамж тавьдаггүй байсан бол ирээдүйд эцэг болох урлагт суралцах болдог.
-Хайртынхаа жирэмсний үеийн зан байдал болон бие физиологийн өөрчлөлтөнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь аав болоход эргэлзээтэй байдлыг төрүүлдэг. Иймд амьдралын нэгэн хэвийн байдлаа өөрчлөхөөс өөр аргагүй болдог.
/Хань/
5 Comments
Cherry Chamshig bodoltoi nowshnuud chadku l de!!!
bitgii huts, eregtei hunii hiih yosgui ajil daavuu, ugaah, hoolloh, huuhdee salhind gargah gene uu? bitgii tenegteed bgaarai
tiimee ene yag unen shuu.er hund ger buliin humuujil hamgiin ih nuluuldug.togtvor suurihilgui.etseg eh ni tus tusdaa amidardag ch yumuu urgeljiin heruul margaantai arhi tamhi ni dund ussun er,haluun dulaan orchind ussun er 2 bol ers yalgaatai baidag
tiimee ene yag unen shuu.er hund ger buliin humuujil hamgiin ih nuluuldug.togtvor suurihilgui.etseg eh ni tus tusdaa amidardag ch yumuu urgeljiin heruul margaantai arhi tamhi ni dund ussun er,haluun dulaan orchindussun er 2 ers yalgaatai baidag.
Hund buren buten ger buld eruul saruul orchind osoh ni ih chuhal yum shig ee.Salsan ger buld yalanguya eejteigee osson eregtei hun neg l noyon nuruugui,ooriin gesen bodolgui,heterhii erh yum shig.Odoogiin niigemd gants biye orh tolgoilson emegtei olon bgaad sanaa zovj bna.