Эрчүүдээ та нар ийм байдалд орвол ямар шийдвэр гаргах вэ?

Сайн байна уу та бүхэн надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч энэ сайт руу нээх олон удаа орж байсангүй ээ урьд нь. Гэхдээ яагаад ч юм би өөрт байгаа сэтгэлийн зовлон шаналалаа бичмээр санагдлаа. Би одоо гадаадад амьдарч байгаа билээ. Урьд нь монголд 1 залуутай суугаад амьдралынхаа залуу насны сайхан үеэ тэр хүнд харамсалтайгаар 5 жил өгсөн. Тэгээд найз залуу маань намайг тэр аймшигт өдөр согтуу орж ирээд найзуудтай минь хардаж хөлгүй болгоно гээд хөлөнд минь хутга дүрээд би тэр хүнийг орхих болсон. Тэр үед аав ах минь амьд сэрүүн амьдралд нээх их бүдэрсэнгүй ээ хөөрхөн бор хүүтэй болсон байлаа. Хамгаас хайртай ах минь надад яг л ээж эгч шиг л зөвлөгөө өгч хайрладаг байлаа. Аав минь намайг сэтгэлийн шаналалд орж хэцүүдэнэ гээд гадаад гарч юм үзэж хүнтэй танилцаж амьдар гээд явууллаа.

Энд ирээд жилийн дотор хамгаас хайртай аавыгаа бас ахыгаа алдлаа. Аав минь даралт нь их өндөр байдаг байж байгаад харвачихсан ах минь гэнэт машины осолд ороод нас барчихлаа. Хүний нутагт харанхуй гэгч өдрүүдийг их л үзлээ бас 1 монгол залуутай зовлон жаргалаа хуваалцаж хэсэг хугацаанд амьдарч үзлээ бас л худлаа хүн таарсан. Монгол руу буцаад хуучин авгайтайгаа суугаад таг болсон ингээд амьдрал гэдэг ямар тэнэг юм бэ гээд ээжээсээ нуугаад энд найз нөхөдтэйгөө архийг уудаг боллоо. Энэ бүдэрч явах үед минь 1 сайн гэгчийн гадаад хүнтэй таарлаа надаас 5 ах юмаа бид 2 амьдраад 2 жил болж байна. Ингээд юм гэдэг ч ундарч өглөө дөө.

Анх энэ хүнтэйгээ танилцахад миний хүүг ах минь өргөөд авчихсан байсан юм ах минь намайг хүний дор оруулахгүй эрэгтэй хүүхэд надтай байхад яахав гээд өөрийнхөө нэр шилжүүлсэн гэж хэлсэн юм. Тэгээд энэ хүндээ хүүхэдгүй гээд хэлчихсэн байсан гэхдээ тэр үед энэ хүн надад тус болж ингэж дотносож хайртай болно ч гэж санасангүй явлаа. Ах маань өнгөрөөд ахын охин миний хүү 2 ээж дээр нь очих ёстой гэж хуулиар үзээд ээж өргөж авах гэтэл нас нь өндөр болохгүй гээд буцаад ахын охин миний хүү 2 миний нэр дээр ирэхээс өөр аргагүй боллоо. Хар нялхаасаа 2-лаа жинхэнэ ээжүүдтэйгээ хамт өсөөгүй 2 хүүхдийн ээж болчихлоо би. Тэгтэл одоо энэ хүндээ хугацааны уртаар дасаж хайртай болчихоод байдаг энэ хүн маань бас надад маш их хайртай гэрлэнэ гээд байгаа. Би энэ хүнийг 2 жил хүүхэдгүй гэж хэлээд хуураад яваад л байна.

Өдөр ирэх тусам яах вэ гэж бодоод одоо нойр ч хүрэхээ болилоо энэ хүний маань ах эгч хамаатан садан бүгд намайг мэднэ хааяа 1 асуух юм надаас чи яагаад ээжтэйгээ намайг яриулах дургүй байдаг вэ гэж. Би цаг нь болоогүй гээд яваад байдаг энэ хүн намайг гэрлэе гээд байдаг. Би маш их хайртай бас. Одоо би яах вэ

яаж 2 хүүхэдтэй гэдгээ хэл ойлгуулах вэ гайхаад л байна. Гэхдээ би 2 хүүхэддээ бас маш их хайртай одоо тэд нартайгаа хамт амьдрах цаг нь болсон гэж боддог гэтэл би хорвоо ингэж эргэнэ чинээ огтхон бодож явсангүй яах вэ надад хэлээч эрчүүдээ та нар ийм байдалд орвол ямар шийдвэр гаргах вэ?

12 Comments

  1. Eva says:

    HUUHEDTEI BAIJ HUUHEDGUI YUM SHIG HUUHDEE NUUJ YAVDAG HUUHNUUDIIG BI LAV EROOSOO CH OILGODOGGUI….

  2. зочин says:

    сайн байна уу. миний бодлоор бол шууд хэлсэн нь дээр. хэнд ч гэсэн ийм байдалд орж болох учраас нэг их нуугаад байх шаардлагагүй байх.

  3. sara says:

    оооо

  4. bilig says:

    ahiin maani 2 huuhed bga yum aa. ah min nas baraad nad deer irehees oor argagui bolood bn aa geed l helchihej boldoggui yum uu. negent l ahiin chin huuhed gj yawdag yum bol.

  5. тттт says:

    Үнэнээ хэл тэр чамд хайртай л бол чамайг уучилна та 2 сайхан амьдарна.Аз жаргал хүсье бүсгүй минь

  6. boys says:

    Ter hundee ynenee hel, Tegeel boloo, Chamaig oilgono. Uur yamar ch songolt baihgy.

  7. Cons says:

    Ehleed yamar ch l baisan heleed uz tegsnii daraa ter hun chin ergelzej taaraa, ter ued n uuriiguu ter hundee mash ih hairtai gedgee oilguul. Ter hun chamd hairtai bol chamaig oilgoh baihaa. oilgohgui bol chamd hairgui biz. Uur olon songolt chamd baigaa gehdee Huuhduudee l hamgiin turuuund songooroi gej zuvlueduu.

  8. zochin says:

    sanaa zovoltgui dee naizaa,
    buhniig tailbarlaj helsniihee daraa, hariult ni yaj ch gardag bailaa gesen, chinii setgel taitgarna.
    Neg yum uureed zowood yawah chin ugaasaa hetsuu sh dee. Chamd hairtai bol enenees bolood bolino gej baihgui ee.
    chi uhaantai baij naizdaa ali boloh sain tailbarlaj uguurei,
    tegeed naizdaa jaahan bodoj uzeh tsag hugatsaa uguh heregtei, shuud hariu huleegeed baiwal naiz chin buh zuil hurdan hetsuu haragdaad mash hurdnaar UGUI geed shiidej medne. Chi ööröö taiwan tsag hugatsaa olgoh yum bol udahgui amidaral ööröör ergene.
    chi naiztaigaa harin daraa daraagiinhaa amidrald yu ch nuuhgui chin uneneereee saihan amidraarai.
    amjilt husie

  9. aa says:

    Helchih ee ho. Aav ahiin chin tuhai medne biz dee. Aytaihan tsag taaruulj baigaad “hair ni chamd neg heleh yum bainaa. Chi ahiig maani medne dee. Ahiin maani huuhduud minii ner deer ireh uchirtai yum baigaa yum. Bi bol tedniig harj handah hun ni yah argagui mon.” geed yu gej helehiig ni sain sons. Tegeed hervee tanai omnoh nohriin tuhai medeh bol “gehdee chamd heleh bas  neg yum baina. Ah maani huugee hunees orgoj avsan yum. Huugiin etseg eejiig ni hutgalj baisan yum. Ter eej ni .. bi… Ah maani namaig …. gej bodood huug maani orgoj avsan baisan yumaa” ene ter geed evteihen zoolon yariad uz. Yer ni tegeed helehgui geed oor yah ve, buhel buten 2 huniig nuuj amidrahgui shuu dee.  Helehed evgui baival zahia bicheed ogchih. Tegeed chi namaig oilgood gerlene gevel bi ih bayarlana, ugui bol odoo yaya gehev minii buruu ene ter geed heleed uz. Uhaantai hun bol chamaig uuchilna ugui bol amidral duusah gej baigaa bish. ahiad oor huntei uchrahgui yu. 

  10. XXX says:

    Vneneer l helehgvi yu daa tegeed vneheer chamd hairtai bol naad asuudliig chin neeh toohgvi biz

  11. unenee heleed uuchlal gui says:

    tegeed yahiig ni harna biz, tegeed buh bolson uil yavdaliig tailbarlaj oilguulaarai, ingehdee dahiad ter huniig huurch bolohgui, ter hun ugui gevel setgeleer unaad, yavaad bh hereggui, uragshaa haraad zugeerei, amidral sonirholtoi saihan shuu dee. bas ter 2 huuhdiig ahiin 1 ni 1 ni minii huuhed, odoo nad deer irehees uur argagui bolson gedgiig oilguulna biz

  12. MONGOL says:

    dandaa hunii buruu chinii buruu bnuu buruu buhen busadiin buruu bdg gj

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.