Би сэтгэлээрээ үхчихээд байна…

Сайн байцгаана уу, хүмүүсээ надад туслаач. Би одоо үнэхээр ямар ч амьдрах итгэлгүй болчихоод байна.  Би одоо 21 настай, би их даруухан бас намайг ихэнх хүмүүс хөөрхөн гэдэг за тэр ч яахав. Одоогоос бараг жилийн өмнө (энэ бүхэн тэнэг байж болох ч) нэг бандитай би мэссэнжэрээр танилцсан юм, эхэндээ ч нээх тоодгүй л байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр өдөр болгон харилцсаар бид 2 их дотно болж би түүнд нилээн дассан бүр санаад догдолдог болцон байсан, мэссэнжэрдээ зөвхөн тэрнийг л ороод ирэх болвуу гэж хүлээж, ороод ирэхээр нь хичнээн их баярладаг байсан гээч, тэгээд зургаа өглөө тэрнээс ч гэсэн зургийг нь аваад их л таалагдлаа, тэр надад дандаа маш их хайртай, санаад байна, хайраа хоёулаа хэзээ ч салахгүй шүү гэж хэлдэг байсан би үнэхээр их итгэж цаг хугацаа өнгөрөх тусам улам л хайртай болоод байсан.

Тэгээд уулзах гэхээр ерөөсөө уулздаггүй, уулзана гэж тохирсон ч ирдэггүй байсан юм би өдөржин гунигт автан хүлээдэг байсан арай дэндүү, дараа нь есөн шидийн худал шалтаг тоочоод уучлал гуйдаг байсан, хэд хэдэн удаа тийм байдал давтагдсаны эцэст би түүнийг уулзана гэдэгт нь итгэхээ больсон юм, гэсэн ч би түүнтэй уулзахыг маш их хүсэж аймар их санадаг байлаа. Гэтэл тэр надад өөр хүний зураг өгч бүх зүйлийнхээ талаар худлаа ярьсан байсныг нь би сүүлд мэдсэн юм, тэгээд одоо энэ тэнэг худалч хүнийг бодохоо больё гэж өөртөө хичнээн хэлсэн ч хэтэрхий оройтсон би түүнд үнэхээр их дасаад хайртай болцон, больё больё гэж хичнээн ч удаа холбоогоо тасалж үзсэн ч үнэндээ чадахгүй шөнө болгон уйлдаг байсан.

Буцаад л харилцаж эхэлнэ ингээд бараг 1 жил өнгөрөхөд би түүнтэй нэг ч удаа уулзаагүй. Саяхныг хүртэл тэр надад хайраа би чамайг хэзээ ч мартаж чадахгүй ээ, намайг битгий орхиорой гэдэг байсан хүн одоо намайг өөрөө орхичихсон, өөр нэг охин хараад урвачихсан, түүндээ хайртай дуртай болчихсон байхыг хараад зүрх зүгээр л зүсэгдэх шиг болсон. Надад хэлдэг байсан тэр үгнүүдээ одоо түүндээ хэлээд надын сэтгэлээр зүгээр л тоглоод хаясан ч би түүнд хайртай хэвээрээ, санаж үгүйлсэн хэвээрээ, шархалж шаналсан зүрхтэйгээ хамт амьдрах ямар ч итгэлгүй болоод хоцорсон. Урьд нь зүгээр байсан чинь зүрх минь байнга өвддөг, шөнө болгон орондоо уйлаад их л эмзэг болчихсон. Ганцаардаж, амьдрах хүсэлгүй, бүх зүйл ямар ч сонирхолгүй. Мартах гэж зөндөө оролдсон ч чадку, шал хэрэггүй хуурамч хүн гэдгийг нь мэдсээр байж санаад хайрлаад байгаа сэтгэлээ би яах юм бээ, үхчихмээр ч тийм зүйл би хэзээ ч хийхгүй гол нь би сэтгэлээрээ үхчихээд байна. Би одоо яг яавал дээр вэээ, надад зөвлөгөө өгөөч дээ…

23 Comments

  1. otgoo says:

    94954816ru msj bicheerei tuslaarai

  2. otgoo says:

    23tai zaluu huntei untaj uzmeer bna tuslaach

  3. Alpha910 says:

    Hehe pc-nii hoino suugaa er huistei humuusiin 98% n matar shuu amlay. Yamar l ajiltai archaatai bolood hunii zurag yavuulj msgr hesej huurhun ohid.n tolgoig erguuldiin. Tegeed ch tiim dajgui bsiin bol zurag ch yumuu camer asaaj boldoggui yum unen zurgan deer hurtel gerel tsohiulstsan tsaraitai bolool tegej bgaa shd, Messengeriin sohor bolzoo demii dee!
    Harin neg uudgui arga gevel chi uur neg huurhun nz ohiniihoo zurag olood shine ID neegeed nuguu ohinoos n bulaagaach. Tegeed angaital n hoshgoruulj…. jaahan togloj bgaad haychih uneheer tiim ushuu avalt hugjiltei baih bolno. Bitgii uil bitgii guni chi chin dunguj delbeelj bui tsetseg l gesen ug shdee. Hojim neg tsagt chi uuniigee bodood ineed chin hurnee! Za az jargal husie duu min tsoglog bna shuu

  4. dursamj says:

    sainuu o.mend chamd gej helhed emegtei humuus ih tewcheerteishdee ttim bolhoor teriig martaad ooriigoo hogjuuldee

  5. oico says:

    Zarim yum boloogui ungursun ni gaihamshigt az dairalt baidag gej dalai lam helsen.

    Zugeer l ohidiig panaalddag ter hun chamtai uulzaad chamtai untaad chamaig jiremsen bolgochoogui ni az gej bod.

    Ihenh ohiduud mangaraasaa bolj hund itgeed untaad huuhedtei bolood nasan turshdaa urh tolgoilson emegtei za sainaar bol dagavar huuhedtei ehner l boldog. Tegeed nuguu huuhdee bodood nasan turshdaa nuhriin ugeer bool shig l baidag.

    Tiim yavdal chamd tohioldooguid chi bayarla.

    Harin jaahan muu sanaatai bai, uhaantai bai.

  6. Захидлын эзэнд says:

    Тэгвэл харин өөр шүү. Утсаа унтраана гэдэг бол том эрийн шинж дээ. Одоо тэгээ л хамгийн зөв шийдвэр бол хичээлдээ анхаарч сайн сурах л байшд. Чи хамгийн зөв шийдвэрээ гаргацан л байна. Зөв шийдвэр хийсэндээ баярлах хэрэгтэй. Буруу шийдвэр гаргаж байгаа хүмүүс өчнөөн байгаа гээд бод доо. Бүгд л ийм шийдвэрүүд дээр ирдэг, чиний хажууд сууж байгаа оюутан эсвэл хажууд чинь алхаж байгаа нэг нөхөр нэг шийдвэр гаргачаа л алхаж байгаа. Монголд 1 сая орчим хүн яг одоо чам шиг шийдвэр гаргаад сууж байгаа, эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг гээд цаагуур чинь бичээд байна, дөнгөж 1 жил л эмэгтэй хүний амьдралаар амьдарч үзсэн байна шүү дээ. Гэр орноо бодоочээ. Сэгсгэр ээж чинь чамайг ийм нөхрийн араас гаслаад сууж байгааг чинь мэдэх ч үгүй яваа. Хэрвээ мэдсэн бол миний охин ямар со юм бэ гэж бодоод чамайг бодож гаслах байсан байх даа. Энд юм бичихээ болиод гарч агаар амьсгал, тэгвэл наад гэцүү гээд байгаа зүйл чинь уудам хорвоогийн ганц тоос гэдгийг нь ойлгоно. Ганцаардаж үз. Тэгвэл өөрөө өөртөө эзэн нь байхаас суралцана. 

  7. Захидлын эзэн says:

    Би зөндөө уулзъя гэж хэлж байсаан тэр дандаа завгүй гэж хэлдэг үнэндээ бол тэр завтай, эсвэл уулзах уу гэхэд тэгье хаана хэзээ гээд бүх зүйлээ тохирсон ч утсаа унтраагаад алга болчдог ирдэггүй юм, эсвэл манай гэрт хүрээд ир ч гэх шиг, би үнэндээ очиж чадах ч надад эмэгтэй хүний бардам зан, бас дээр нь ямар ч хүн байгаам билээ гэж бодон очдоггүй, миний зөв биз дээ, гол нь би одоо өөдрөгөөр бодъё гэж бодсон ч гутранги үзэлтэй болчоод байна хамаг л итгэл найдвар минь алдарчихаад…, үнэхээр эмзэг болж дээ би нээрээ

  8. Захидлын эзэнд says:

    Чи хэдэн удаа уулзъя гэж гуйсан юм бэ. Чамтай унтъя, явалдъя гэсэн хүмүүсээс чинь харин дээр юм биш үү. Ядаж л найз охинтой болоогүй байхдаа мсжрдэж эхэлсэн гээ биз дээ. Юмыг сайн талаас нь болох талаас нь, зөв талаас нь бодож сур даа. Хэцүү гэдэг зүйл чиний зан чанараас болж бий болдог субъектлэг зүйл. Юу нь хэцүү байна гэдгийг бод. Тэгээд тэр хэцүү чиний ямар зантай, ямар зүйлтэй чинь холбоотойг ойлгоход л хэцүү зүйлс зүгээр л алхам болж хувирдаг. Найз охин, найз залуу, секс гэх мэт энгийн нүүрүүдийг бодохоос илүү логикийг нь эхэлж бодоод сайн тунгаа. Ингэж чадвал асуудал, амьдрал гэдэг тийм ч харааж зүхээд, гомдоод байхаар зүйл биш. Хамгийн гол нь бодолтой бай. Хүнтэй болсон хүний хариуд чи өөрөө хүнтэй бол гэдэг мөн л ухаан богинохоных. Зүгээр л энгийнээр сэтгэж сурах хэрэгтэй. Тэр чамайг ашиглаагүй сайн залуу байна, түүнийг харааж зүхэхээсээ илүү түүний сайн чанаруудыг бод, тэр чинь ирээдүйн хүний чинь хязгаар хэмжүүр болог гэх мэт. Тэр чамд дурсамж үлдээжээ, дурсамжгүй хүн ямар байдгийг мэдэх үү. Дурсамж олохыг хичээдэг. Тэгээд тэнэг үйлдэл хийдэг. Ядаж л азтай охин байгаадаа баярла. Тэгвэл чи асуудлаас авч сурна.   

  9. Захидлын эзэн says:

    Сэтгэлийн бэлэг гэвэл тийм зүйлийг авсан юм байна, харилцаж байхдаа түүний хувьд ямар үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдэрдэг байсан, учир нь тэр надад “чамаас минь өөр надад юу ч хэрэггүй” гэж хэлдэг байсан юм, одоо бодоход худлаа ч би тэр үедээ өөрийгөө жаргалтай байгааг мэдэрдэг байсан, харин тэр охиных нь хувьд би түүнд харин ч зайгаа тавьж өгсөн тэрний хэлдэг байсан үг нь холдож өөр хүнд хэлэх болсон ч намайг хажуудаа давхар байлгах гээд байсан болохоор би түүнийг өөрөө баяртай гэж хэлсэн, гэтэл надад хэцүү байгаа хэвээр

  10. Захидлын эзэнд says:

    Чи тэгээд тэрнээсээ ямар нэгэн сэтгэлийн бэлэг аваагүй юу, сэтгэлийн бэлэг гэдэг нь сэтгэл санаагаараа сайхныг мэдрэх, эсвэл ямар нэгэн муу зүйлээс ангижрах гэх мэт гэсэн үг. Сайн бодож байгаад тийм зүйл авсан бол одоо тавьж явуул, найз охиныг нь түүнийг хайрлаж байсан шигээ хайрла, тэгээд бас өөрийгөө хайрла. Энэ чинь л наад харьцаанаас чинь авах үр ашиг юм шүү дээ. Наадах шиг чинь асуудал надад тохиолдож байсан. Гэхдээ нөгөө талаас нь. Эмэгтэй хүн салахаараа муу муухайгаар хэлдэг, харин эрэгтэй хүн салахдаа сайныг хүсдэг. Сэдэвээ бичихдээ эрэгтэйнхээ талаас сайн зүйлүүдийг нь бас бичвэл зүгээр байх.  

  11. Захидлын эзэн says:

    Сэтгэгдэлийг цаг тутам шалгаад уншиж байгаа, та бүхэндээ маш их баярлаж байна уншаад дэм авч байна шүү та нараасаа, би одоогийн байдлаар аль болох бодохгүйг хичээж байгаа, намайг бас зэмлэх нэг нь зэмлэж болноо

  12. kkl says:

    Zugeer l ter hunii tal-r ali boloh bodohgui bhiig hicheej ooriigoo dandaa zavgui bailga, tegvel heseg hugazaanii daraa baga bagaar martaad heden sariin daraa ene talaar bodohod ineed chin hurne, tiim yumand durlaj bh ch gej geed,. Bi tegj sharhalsan zurhee edgeej bsiinmda,.

  13. moogii says:

    yoo shal balain yuga hj neter taniltssan hvnd itgediin bi bol hashirsiishdee yagl chamshig neg uda dasaj ijilseed chuham dr e tulaadl uulzaldad svid boldog blaa tgd udalgvi salsandaa yerni demii yum demii l bdin hyamdhan oldson yum hurdan zamhardag shig.yahaw aldadgvi hvn gj bdgvin neg uda aldad ternese suraltsah heregtei odo msnger ntr chatar taniltsad dotnosono gwl vlgershvv.zorigtoi tewcheertei bai yuun vheh balai yum yaridiin sharhalsan zvrhiigchin oor negen uchral hair ireed udahgvi emchilne ter boltol ooriigo sn bolowsrulad hvleji bitgii hai bas yumiig hurdluulah gj bvv hichee boldog yum jamara l bolno

  14. Ãýðýëò says:

    Æîîõîí áàéæ äóðëàñàí ãýýä ñîíèí þì áè÷èõèéí. Õè÷ýýë íîìîî õèé æààëóóä àà. Çàâòàé õèéõ þìã¿é õ¿¿õýä

  15. jenny says:

    za msreer huntei durlaad bh daa yahavdee.chi dunguuj 21tei yum bn sh te yundaa hsantarsan ni minii duu.tsana chini ternees aymaar yum zunduu l bga sh te.amdral chinii urd bga daraan zunduu l huntei uchirj uchir urguulana harin er hund buren itgej bldgui yum shuu. ern emegtei hun uuruu charvarlag l bh heregtei bdgm yum daa.tiimees bolovsroldoo goo saihandaa anhaaralaa sain taviaarai

  16. qwerty says:

    Ийм нэг шүдний ооны рекламыг хүүхдүүд дуулж байсныг санаж байна уу
    Тэгэхэд бид гэнэн байж дээ гэнэн байж…

  17. tata says:

    uuchlaarai zaluuchuud bish huuhduud

  18. tata says:

    oo hoorhii ene zaluuchuud orchin yed bur 1 1nnee harahgui bj bgaad durlaad bur uheh barih deeree tulchjee . chi amidral uzeegui bj yu yrinemee? hoorhii chamg orowdchloo hairiig iimhen umaar tosoolj amidraliig iim une ceneguid toocoh gj

  19. tungaa says:

    hund durlahaas uur hiih ajil bhgui yumuu. Ar gert chini chinii tus hereggui hunuu. Chi zugeerl uuriiguu huleed bn. Yum sur med. Gehdee erthen ingesen ni deer boljdee. Daraagin udaa chi iluu turshlagatai bolson bn bizde

  20. Gatso555@yahoo.com says:

    15 tai boy huntei untaj uzmeer bna tuslaach add

  21. UK says:

    Minii duu hereggui yumand bitgii tsagaa ur.. Nuur nuuree haraltsaad jinhene dur turhuu haruulahaas aidaggui tiim er huntei uchrah heregtei.

  22. sonin yum bichihiin says:

    za boli doo, uulzaj harj uzeegui, yarij uzeegui baij hairtai bolood emzegled uilj duulad uhmeer sanagdaad bn bhda yadiin. yamar ochuuhen yum bicheed bnaa busgui mini. tegeed uulzaj hamt baij uzeegui baij oor ohin hairlad yavj bgag n yaj medsii. computeriin araasuu??? chamd oor hunii zurag ogch baisan bol zarai muutai etgeed bgaa. oorinho zarai zusend chi itgedeggui. uulzad uzvel ee gemeer l amitan bgaa. orhi zaashaa. heden jil hamt amidrad huuhed shuuhadign gargad teged hairalj bgad hayagdsan bol yahii. shuud l uheh hun bainda da chi. 21hen nastai. mod hairtaiga uchirnaa, dont worry. ter uede l ingej ih hairlahaa hichee dee

  23. temka sagt says:

    hehe messengeriin ard yamar ch hun suuj bj bolnoshdee odoo ungursun hudlaa yadjal egtselj harj yariltsaj bgaguin bj chi yamar hun gedgiig n yaj medhew dee gaj dontoj ch bj bolno tegj bhig bodwol
    tulj haritsaguin bj yun ch aimar durladiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.