Сайн байцгаануу эмэгтэйчүүд залуусаа. Энэ захидлаа эхлэхдээ би эмэгтэй хүмүүстэйгээ эхэлж мэндэлж байгаа нь миний хэлэх үгний утга агуулганаас үүдэлтэй. Би энэ сайтад ороод удаагүй ч гэсэн, их олон захидал уншиж эрэгцүүлэн бодох хугацаа байсан.
Энд бичигдсэн зүйлүүдийг уншихад манай монголын нийгэм тэр чигээрээ толь шиг л харагдаж байна. Ингээд хараад байхад, манай монгол эцгийн эрхт ёстой улс орон юмаа.
Энэнд тааламжгүй байх асуудал алга л даа, хэрвээ эрэгтэйчүүд маань үнэхээр сайн байж чаддаг бол.
Энд эмэгтэй хүмүүсийг их муухайгаар хэлж бичих юмаа.
Яагаад манай эрэгтэйчүүд ийм хэрүүлч хараалч байдаг юм бэ? Эмэгтэйчүүдийг хүндлэх зан ерөөсөө байхгүй, тэгээд бас өөрсдийгөө хаан мэт хүндлүүлэх гээд үзчихийн. Эр хүн эмэгтэй хүнийг хүндэлж сурчихаад өөрийгөө хүндлүүлж чаддаг байх ёстой ш дээ. Эмэгтэй хүнийг янханаар нь дуудчихаад өөрөө хаан болох гээд үзээд байдаг.
Манай дээр үеийн эрчүүд одоо биднийи өвөг эцгүүд бол хийх юмаа хийчихээд эхнэр хүүхдээрээ хүндлүүлж чаддаг байсан хүмүүс.
Одоо энэ залуучууд юу хийж байгаан?
Бид эмэгтэйчүүд эр хүнтэй адилхан ажил төрлөө амжуулаад гэр орон үр хүүхдээ асарч хүмүүжүүлж байна. Эр хүнээс дутаад байх юм алга.
Дээр үеийн эрчүүд гадаа гарч түлээ хагалдаг адуу маландаа явж чаддагаар эмэгтэй хүнд нөмөр нөөлөгтэй байсан юм. Одооны эрчүүд түлээ хагалах адуу маланд явах шаардлагагүй байна шдээ, тэгэхээр яагаад бидэнтэй адил гэр орны ажил хийж болдгүй юм? Гэр бүлийн эрх тэгш суртахуун энэн дээр алдагдаад байна.
Тэгээд эндээс уншиж байхад, зарим нэг эрчүүд эмэгтэй хүмүүсээс их юм хүссэн шаардсан байх юм. Хоол сайн хийдэггүй, хувцас сайн угаадаггүй, ор хөнжилдөө муу гээл.
Ийм юм ярьж шалчиганаж яваа эрчүүдийг бид эр хүнд үзэж чадахгүй байна.
Би нэг удаа зурагтаар нэг нэвтрүүлэг үзээд боож үхэхээ дөхлөө. Тэр нэвтрүүлгийн сэдэв хайр дурлал гэдэг нэртэй байлаа.
Тэгээд ярьж байгаа юм нь эмэгтэй хүн тийм ч сайн байх ёстой ийм ч сайн байх ёстой, тэгэх юм бол амьдрал сайн байна гээл хэдэн хүмүүс суучихаал ярьж өгөхийн. Эр хүнийг яагаад тэгж ярихгүй байгаан.
Хайр дурлал 2 хүнээс тогтдог биз дээ. Яагаад заавал эмэгтэй хүн бүх юманд сайн байх ёстой юм?
Иймэрхүү нэвтрүүлгүүд бас манай нийгэмд бас аймар муу нөлөө үзүүлжшдээ. Одоо бид чин дээр үеийнхээс шал өөр нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Би дээр хэлсэн: Дээр үед эр хүний гэр бүлдээ гүйцэтгэдэг үүрэг даалгавар шал өөр байсан, энэ нийгэмд бол эрчүүд гэр орноо сайн авч явж чадахгүй бол бидэнд хурдан гологдож байна.
Та бүхэн санал бодлоо илэрхийлээрэй, би хамтдаа ярилцаж тунгаан үзэх болно. Эрчүүд болж өгвөл хараалаа битгий урсгаарай.
Та бүхнийг хүндэлсэн Fighter
34 Comments
Юун сүртэй юм бичдэг юм бэ. Дээр үеийнхээс одоо шал өөр болчихсон шүү. Эхнэр хүүхнүүдийн эрх чөлөө, эрх мэдэл адилхан л байгаа. Уламжлал, монгол ёс заншил, амьдрах ухаан гэж бас байна. Юм болгон дээр гадныхныг дууриана гэж юу байхав дэ. Эр нөхөр нь олж эхнэр нь зохицуулдаг биз дэ. 2 уулаа олж байвал сайн л биз дэ. Хамгийн гол нь харилцан ойлголцол, итгэлцэл дээр гэр бүл оршин тогтнодог. Хүүхдээ хамтран хүмүүжүүлэх нь 2 уулангийнх нь үүрэг. Аль завтай нь эцэг эхийн хуралд нь суудаг, хоол ундаа цуглуулдаг, аль эрт ирсэн нь хоолоо хийдэг энэ бүхэн чинь танай гэр бүлийн жирийн л байх ёстой хэвшмэл зүйл шүү дээ. Эрийн нь нэрээр орж эхнэрийнх нь нэрээр гардаг. Гэр бүлийн доторхи харилцан хүндлэл, халамж, итгэлцлэл, ойлголцлыг бий болгож чадвал юун тэр бие биенийхээ дээр гарах асуудал байхгүй ш дээ. Эмэгтэй хүн хань , үр хүүхдээ сайн сайхан явуулах, цэвэр байлгах , хооллож ундлах нь тэдний үүрэг. Нэгэнт л нэг гэрийн хос багана болж амьдарч байгаагаас хойш бие биенээ л сайн ойлгож , хайрлаж байвал болоо ш дэ. Зарим нэг даварсан хүүхнүүд, задарсан нөхрүүд байдаг л да.Заавал тэдэнтэй өөрийнхөө амьдарлыг харьцуулаад яах вэ дэ. Өөрсдийнхөө босгосон амьдарлыг өөрсдөө л зохицуулна.
eregtei humuus ooroo haanaas torsonoo meddeggui 1aaraa tengerees unaad irsen yum shig emegteichuudiig hundeldeggui ..bugd bish l dee gehdee ihenh ni ..ene setgegdeluudees harahad bugd l oorsdiigoo toviilgoh gsn humuus..medeej eregtei humuusiig emegteichuud darj doosh ni hiihiig husehgui erchuud oorsdoo uurgee uhamsarlaj emegteichuudee hundelj surah heregtei ..
Энэ хүртлээ хэдэн мянган жил зарцуулсан ч сүүлийн 100 жилд хүн төрлөхтөн үсрэнгүй хөгжиж цахилгаан гэрэл машин компьютер хэрэглэх боллоо. Хүн анхнаасаа л эр эм гээд өөр хийгдчихсэн юм байналээшдэ. иймд нэг нэгийгээ үгүйсгэх устгах ухааны юм ярих нь утгагүй. Захидлын эзэн жишээ нь Америк бүсгүй болж төрөх байж дээ. Энэ эрчүүд муу байгаа нь угаасаа Монголчууд тэнэг мангар болохоор тэгээд байгаамуу. Эсүл төрийн бодлого буруу ядаж боловсрол мэргэжил хэд хичнээн хэрэгтэйд анхаардаг ч амьтан байхгүйд байна уу. Энэ бүхэн шудрага ёс алдагдсанаас болж байгаа юм. Жижиг ч гэсэн юманд шудрага байдаг болвол урагшилж чадна. Ажилд ороход тендер авахад, сургуульд сурахад, жижигхэн бизнес хийхэд ч албан тушаалтан царай алдана. Эр эмийн тэгш эрх гэхээсээ илүү иргэдийн тэгш эрх гэж бүгдээрээ ярьсан нь яг одоогоор илүү хэрэгтэй байна. Манаач, хог цэвэрлэгч, Зөөгч, Барилгачин, Үйлдвэрийн ажилтнууд цалингаараа орох оронгоо бариад гэдэс өлсөхгүй, нүцгэн гүйхгүй үр хүүхэд гэр бүлээ тэжээгээд явчих тийм боломжтой болгомоор байна.
Ер нь бол Монгол хүүхнүүд “Хүмүүн төрөлхтний дотроосоо…” гээд дуулаад эхлэсэн цагаас хойш гэр бүлийн хэрүүл гэдэг юм эхэлсийм ш дээ.
Монголчууд самуурай нарын нэгэн адил эрчүүд нь ажил хийж гэр бүлээ тэжээдэг, эмэгтэйчүүд нь гэртээ сууж үр хүүхдээ өсгөдөг болсон тэр цагт л цэнгэлийн манлайд хүрнэ гэж боддог ш дээ.
yo unshaad bsan chini uur hurch bh shigee. ERCHUUD DENDUU DAWRAAD BGAA YUM BISHUU. GEHDEE araich bugdeeree bish l de. diilenh olonh tegsh haritsaa gej medehchgui oilgohchgui yumnuud bnaa. Odoo 19, 20 zuun bish shuu. Ger buld tegsh haritsaa chuhal uunees boloodl ger buliin salalt ihsej bgaa yum. TEGSH ERH MANDTUGAI
borte chono zarim neg ymii talaar zov heljeee, gehdee chi mongol uls heden say hun amtai bilee teriigee martaj.
mongolchuud bid evtei bol huchtei gedeg bugdeerei hamt yavh yostoi burt chono shig bi l lav huvia bodohgui,
2011 on yag odoo uy, harin 1000 jilii omnoh shig bish tiim bolohleer, ger buliin haritsaan deer mash ih oorchlolt garch taariishde,
ongontsetseg, chuka, nomin, geed humuus unher zov ym helj bna.
Borte-Chono unen helsen bainaa, Bolson boloogui ter olon ih surguul’ nertei mongonii avdruudaa tsooloh heregtei, Bas ter oyutnii tetgeleg geech yum yostoi hereggui ed baigaam. Ene talaar neg tomhon shig duugaraad boliulj boldoggui l yum baihdaa
tanita sanal neg bn! erchuud n odo ued archaagaa aldsan tsag shd!! odoo ueiin erchuud yu ch hiij chadahaa bol’tson horboo!!! erchuud uursdiiguul hicheed hergtee ehleed uuriiguu l heleh hergte!!! emgteichuud bol odoo erchuudees dutaad bh yum ch alga harin ch buur iluu bn ene nd bayarlaj bn muu erchuudees yunaas n dutdagiin !!!! emgteichuudte amjilt husiiiiiiiiiiiiiiii!!!! tgd bas neg asuudal bn aa emgteil hun bol geriin ajil hine gesen neg bodol odo ued esregeree bolson n deer gej uzej bn buh humuus erh tegsh gej bodoj bn emgteichuud iluu am’darj iluu ajilta bn aa odoo erchuud uursduu l anhaaralaa handuulj uursdiiguu l hichee!!! tolgoi deerh buhal ubsuu harhgyu baij hunii tolgoi derh zuug harb gej bolood bn aa odooo!!!!
Borte chonod:
Emegteichudiin ugzug muumund sanaa zowsnii heregguiee xo,
Tarhinaas l hasaad hayachihgui bol.
Tataj unatlaa ineelee sh dee, turuun
sain baitsgaana uu
bi ta buhniii bichsen zuiluudiig ehnees awhuulaad neg burchlen unshsan ch ene olon sanal bodoliig niiluuleed uuriinhuu sanaliig bichihiig oroldyo,
Bid nar erh medeltei duraaraa durgij dund chumguuruu jirgej baigaa met haradaj baigaa ch, ger buliin dotood haristaag awaad harah yum bol bid tegj ih zadgaidaa garchihsan yum baihgui. Gehdee bi ene ugeeree eregtei humuusiig muu helj biagaa yum bish. Ger bul eej ni ch bai aaw ni ch bai huuhduud ni ch bai, bugd ger buliin uureg gedeg yumiig huwi huwidaa uurch yawah yostoi, ternees bish neg hun bugdiig gantsaar husej temuulne gedeg bol tegsh haritsaa bish. Medeej ehner ni er nuhuruu ajillluulchihaad uuruu mungiig ni ger buldee zartsuuldaggui emegteichuud biadag l baih, ter hun bas uurgee biyluulj chadahgu bainaa l gesen ug sh de. Bi ene tal deer ZARIM NEG (ene bol diilenh huwi bish) emegteichuudiinhee umnuus huleen zuwshuurch biagaa ch gesen, eregteichuuded heleh neg ug baina.
Ger bul emegtei hunii uhaanaar, eregtei hunii noyon nuruugaar tugs tuguldur baidag.
Ene ug maani bol: Emegtei humuus eregtei humuusiin noyon nuruuniii nuulgund baij chadaj baina uu? Ali eswel baingii ergelzeetei amidraad baina uu? neg negendee 100% itgej, namaig aldlaa gehed nuhur maani tosood awchihna gesen setgel öyög biah uur amisgaliig er hun turuulj chadaj baina uu?
Emegteichuud tarhiaraa bish zurheeree setgedeg gesen biana. Ter bol unen, bid ih hair halamj husdeg, terneesee tatgalzaj chaddaggui, ter orchinoo burduulehiig erzmelddeg bas huleedeg.
Emegteichuud bid ger buldee haluun uur amisgal uusgeed huuhduudee humuujuuleed nuhuriiguu halamjlaad hool tsaigaa hiigeed gertee suuj chaddag bol, durtai suuna baih.
Getel amidral ter saihnaaraa dandaa yawaad baih batalgaag er hun ugch chadaj baina uu?
Bid ulgertee itgeed er nuhurtuu naidaad uursdiiin ajil bolowsroliig ermelzehee boliod zuwhun ger buldee daatgaya getel, heden jiliin daraa er nuhur maani bidniig haydag yumuu eswel bid hoorondoo taarch niilehee boliod salah deeree hurwel, bid emegteichuudiin uildseer irsen GER BULIIN KOMPANI mini dampuurhaar bid chin hooson hotsorno biz dee. Tegeheer emegteichuud yugaa ch hayahgui nuhruusuu haraat bish baihiin tuld adilhan origild hurehiig uzej biana. Buruu baihgui bizee. Ene bol gehdee zuwhun mongol emegtein asuudal bish, busad ornii emegtei humuusiin adilhan l bodoj yawdag zuil bizee.
Emegtei hunii erh aldagdaj baina gej emegteichuud orilood baina gej bichsen baina. Undes baigaa bolohoor bid orilj biaj magad. Busad orond emegteichuudiin daranguilal baidag ni unen, gehdee ter uls ornuud chin bidnees uur shashin shutlegtei humuus, haritsuulah shaardlaga uneheer biahgui.
Hugjiliig huduud hurgeh gedegt bi sanal niitsej baina,
Oyutan zaluusiiin huwid bol, ulsaas hiiser irsen bodlogoo dahin bolowsruulah tsag hugatsaa irsen bolwuu.
Hun bur zaawal ih surguulid surch erdem medleg ezemsheed biah heregguigeer, 2-3 jiliin surgaltand yawaad meregjiltei bolj bolno shde. Teriig bas oron nutagt biii bolgoh heregtei. Ene olon “erdem medlegtei” humuusiig uls haachuulahaa medehee bolisonoo harah heregtei.
Jichd ni duridahad:
Bi heruul ehlehie yumuu eswel er em bolj taltsaj toglie gesnee bicheegui shu.
Tamiraad:
Uur hilen huniig zowoono
Анхнаасаа ажил үүргийн хуваарьтай гэрээ хийгээд гэрлэж бмаар юм.
amidral chin zowhon hool hiih, huwtsas ugaah deer togtdoggui yum shdee.biy biyee hundleh hamgiin ehend bh estoi bizdee.herew tiim yuman deer togtdog bol gertee geriin uilchlegch l awchwal bolno bizdee zaluusaa.aldaa onoogui hun haana bgaan? bugd l dutagdaltai bizdee.eregtei emegtei 2 hun hamt bna gedeg neg negniihee dutuug guitseej, dunduuriig duurgeh gej l bdag yum shig sanagddag.mini mongoliin emegteichuud shig tewcheertei ajiltai, uhaantai humuus haa ch bhgui.
ЗАЗА ТАЛЦААД ҮГЭЭР АЛАЦААД БАЙЛГҮЙ ХҮН БҮР ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭЖ АМЬДАР
РОБОТ ШАЛ УГААГЧ, РОБОТ ТООС СОРОГЧ ИРЛЭЭ w w w 1000zahia c o m РОБОТ ШАЛ УГААГЧ, РОБОТ ТООС СОРОГЧ ИРЛЭЭ w w w 1000zahia c o m РОБОТ ШАЛ УГААГЧ, РОБОТ ТООС СОРОГЧ ИРЛЭЭ w w w 1000zahia c o m РОБОТ ШАЛ УГААГЧ, РОБОТ ТООС СОРОГЧ ИРЛЭЭ w w w 1000zahia c o m РОБОТ ШАЛ УГААГЧ, РОБОТ ТООС СОРОГЧ ИРЛЭЭ w w w 1000zahia c o m РОБОТ ШАЛ УГААГЧ, РОБОТ ТООС СОРОГЧ ИРЛЭЭ w w w 1000zahia c o m
Population гэдэг чинь кину жүжүжигчин билүү 😉
eniig unshad duutaigaar ineechihlee hehe. yr n bol borte chono taalagdaj bna. (id-ga pass-laach hugshuun, haaya neg online-aar uls turjij baiy?)
harin Xacaa huu johon tur zogsolt, urnult bolon tugsgultei bichvel yaj bna? neg ch tseg baitugai taslal bhgui urt ugulberiig unshih gej amisgaa avahgui bagtarch unah shahlaa hehe.
za za nargia blaa, nuhursguur zuvluj bga ym shuu, buruugaar oilgov.
Би бийдээ буулт хий. Тэгвэл болж бүтэх байх. Заавал хэн хэнийхээ дээр гарах гээд яахав дээ.
buh yumaa hamt hii l dee. hamt hii. Zawal neg n hiigeed nuguu n zugeer suu gej hen helsen yum. Yun tuluu gert 2 bagana bdg bilee. Neg bagana n nuguu baganaasaa bogino bdg biluu? neg bagana ogt bhgui ger bdg biluu. 2 bagana 2ula baij gemee n ter ger togtoj bgag bugd mdn. Buh yumaa hamt hii l dee. iim sedew deer dandaa neg n buh yumaa hiine, nuguu n zugeer suuna gej yarih yum. Yun tuluu hani gdg bilee. Negendee hani bolj, tushig tulguur n bolj tushij tulaldaa. Tgj bj neg n nuguugiinhuu hani, tushig tulguur n, halamjlagch n bolj bga biz dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ali ali n er em geltgui ger ornoo anhaarch, hoyor biynee hairlaj, ur huuhdee usguj, neg n amaa, nuguuh n boowoo zahiraad surchihwal uur asuudal yund baina aa. er n tgh yostoi, em n ingeh yostoi gsn feodalizmiin uy ungursun shuu dee. ene asuudlaa shiidej chadaaguigees zurchilduund hurch salj sarnih n elbeg bga bh. Erchuuddee handaj helhed emegteichuud ar geree awch yawj, ur huuhdee usugj, ajil hiij mungu olj buhiig hiij bn. Harin erchuud ajilaa hiij ircheed sonin bariad, zuragtnii umnu guliiguud suuchihdag. Ene baidlaa bolj ehner n stresst urtuj heruul margaan garch bga yum. Erchuud biyee tooh zangaa, haan baih uzlee uurchilbul buh yum OK
yag unen.
kiki:
Population гэдэг чинь кину жүжүжигчин билүү 😉
Бурхан багш хүмүүст тархи хуваарилж байхад би гэдэг хүн хоцорч очоод байсныг нь авсан юмаа.
1.5-хан кг гэж байгаа.
Чам шиг 5-6 кг тархитай байсан бол арай илүү юм бичихгүй юу.
Одоо яая гэхэв.
Мундаг том тархиндаа татагдаад урагшаа годройтоод уначих вий дээ.
Ээмэгтэй хүнд том тархинаас гадна жаахан өгзөг, мөөм байхгүй бол борлогддоггүй гэмтэй гэж их багш Валдимир Илийч Чапаев хэлсэн гэнэлээ шүү.
Хасаа:
Цалинг дэлхийн жишигт аваачиж байгаа нь энэ гээд баахан дойлуур тараачихвал маргааш нь 2-уулаа атуусанд аруун мянгаар суух болно ш дээ хөө.
eregteichuud bol muhuj yavaa population.. burte chono eostoi tarhiniihaa hemheeger bichij chadvartai bol er em n hamaagu amjiltad hurdgeeree manai niigem mundag erchuudes iluu chadvartai uzel bodoldoo unench shudarga emegteichuud erchuudes olon bgaa n ch unen amidral temtsel tedniig hurtsalj iim bgoson unuudur eregtei hund ger bulee tejeeh l uureg bna getel ted her chaddag bilee haren emegtei humuus hairlah halamjlah tejeen tetgeh eneren niguulseh ged buh uurgiig huleej tuuniigee ch bieluulj chaddag erchuud min tiim l haan noen shig bmaar bgaa bol arhinii shilnii tsaanas amidarliig harahaa bolih heregtei
borte chon-n comment taalagdlaa uneheer medlegtei hun bn bodood bhad yg tiim er hun em hunii door amidrah durgui hun bur margahgui bh gehdee iim niigemd em hun ch er hunii door amidrah arga bhqu bolvuuhariltsan itgeltsel bhqu bugd turiig harj suudag ulsiin mungu huleej suugaa olon hun bga oyutanuud tugsuud ajiliin bair bugded belen bish tegsen murtluu zuragtaaraa diplomtoi hudaldagch gej heldeg ene bol deer suugaa nuhduudiin buruu tootsoonoos bolson sar bur 21000 tugrug ugdug bas buruu tulbur tuldugch buruu ene neg untsuguus harval zuvch gesen nuguu untsguudees harval buruu niigemd diplomtoi arhichidiin too l nemegden gesen ug odoo 10 jil tugssun hun bolgon ih surguuld orj bn uursduu surahguich etseg eh n uurladag engeed durgui zuilee hiih boldog engeed ene hun hairan 4 jilee aldan bi uuruu oyutan hunldee eniig sn oilgoj bn ulsiin surguuliin bosog onoo harin nadad taalagddag 650-750 800 bdag bol huviin surguul 10 jilee tugssun bol boloo gedeg yurnhiiduu ih surguul tugsdug oyutanuudiin 70% emegtei ene n erchuud n teneg gesen ug bish emegteichuud n tuushtai gesen ug tegeed niigem n tsaanaasaa meregjilgui huniig goochilhoor beldtsen uchir ih surguul tugsuugui huniig niigem huleen avdaggui uuntei adil em hunch iim songolt hiideg bidnii odoo amidarch bga niigemd uneheer chadvarlag bolovson huchin heregtei gehdee bi eniig bugd er hun bh heregtei gej bodohgui bn hariltsan chadvartain l ursulduh heregtei ali ali n mongol ulsad ajild orhod ariin haalgagui hun ajilgui ariin haalga gedgiig oilgoj bga bh odoo mongold shine baychuud turuh hetsuu huuchin baychuudtaigaa orootsoldon tsuuhun heden baychuudtai tegeed tedentei holboo togtoon gedeg bas l hetsuu ulsiin baiguulgad ajild orn gevel bur hudlaa bi neg yum helii laaztai coca cola mongold 1000 tugruguur zaragdaj bn harin americd 1$ ene bol zuruu bish 1$=1245 tugrug gehdee americd tsagiin ajiltnii sariin tsalin 1500$ bdag bol mongoliin sain bolovson huchin enginer hun usreed bi uneheer sainaar bodoj helj bn 4 say tugrug gehdee ta buhen 10 jild sursan humuus gedegt bi itgeltei bn bagshaasaa asuugarai sariin tsaling say nemegdsen gesen 300000 tugrug l bga enen herev ta americd bolvsrolgui tsagiin ajiliig hiivel sard 1500 cola harin munguld bagshiin mergejil bolovsroltoi tugsuud mergejleeree ajilval 300 cola uun gesen ug zuer durtai zuileeree jishee avlaa tsalingiin unelemj muu mongold ih surguuld uguud bga 500000 myngiig buh alban baiguulgiin tsaling ydaj 40% ihsegvel terch bagdan delhii niittei ijil tuvshind avaachval mongold iim zuil bhqu boln ygaad mongolchuud solongos yvaad bn uchirn tend barilgad toosgo zuusun n mongold 76 gishuun bhaasch ashigtai bolood bn uls tur talruugaa orvol 76 gishuunii barag 70% n tom tom company pusuudiin zahiraluud bga harin ted huuli batatgaj bn bugd uursdiin compnyd taaruulj huulia bataldag ymarch hun ashigiig erhemldeg shuudee zaza sedeveesee hazailaa bi burte choniig uneheer demjij bn goy yum heljee
ene bol unen ug bn aa hiisen yum uneheer odoohondoo alga herev hiisen gej heleh negen bga bol gol n haan hiisen be gedgee uuruusuu asuugaad uzeesei
Тэгш харилцаа гэхээрээ нөхөр нь бас шал угааж, хоол хийх тухай асуудал ярьцгаах юмаа. Ажил албан дээр тэгш харилцаа ярихаар бүгд л шалаа угаагаад, бичиг төлөвлөөд хүрз бариад гүйгээд байдаггүй биз дээ. Гэр бүлд ч гэсэн гэр бүлийн гишүүдийн хэн нь ямар үүрэгтэй оролцох оролцоо нь тодорхой байх ёстой. Хий дэмий тэгш байдал гэж маргалдаж суухаар хүлээх үүргээ тодорхой болгоод түүнийгээ л биелүүлээд хэвшчихвэл болох нь тэр шүү дээ. Хэрэв эхнэр нь албан тушаал ахих, санхүүгийн хувьд хангах боломжтой бол араа нөхөр нь даагаад л явна биз, үгүй бол харилцан тохиролцоод хэн нь юугаа хийхээ шийдэх хэрэгтэй.
Busgui 27 zuv xeljee bayar xurgii. ene galzuu xunii udriin temdeglel shig yumiig daxij unshaad buur teneg sanagdaj baina. ene yamar geech erx darx edlex gesen shuur unasan emgen shulam be te. emegtei xun iim baival yag BABA YAGA gedeg oros ulger deer gardag shulam bolnoo. CHERRY chi ch gesen xedxen shouchin banditai uulzaj uzsnee bitgii ix yumand bod. chamaig bodvol chamaas olon xuntei uerxej nuxurluj uzsen xun zunduu bga. cham shig archaaga aldsan teneg belen mungunii amidral xaij Mongol erchuudiig muulsan emegteichuudiig zugeer l Mongol ulsiin irgenii xariyalalaas shuud DELETE tegeed Mongol xunii tsus ariunaaraa uldene shu. 91926068
Манай хүүхнүүд өөрсдийгөө жаахан дарж тоглож байвал яасан юм бэ.
Улсын үндэс гэр бүл.
Гэр бүл тогтвортой, бат бэх, аз жаргалтай байж гэмээ нь иргэн хүн жаргалтай байж эх орондоо ихийг хийж бүтээдэг.
Ар гэрийн уур амьсгал халуун дулаан байж гэмээ нь хүн ажил дээрээ амжилт гаргана, тэр хэрээр амьдрал нь дэвжинэ, үр хүүхдүүд нь ч эрүүл жаргалтай орчинд өсч торних, цаашлаад зөв чадвартай бие хүн болж төлөвшинө.
Айл гэрт мундаг эрдэмтэн, дарга, захирал эмэгтэй биш сайн ээж, сайн эхнэр л хэрэгтэй бус уу.
Нөхрөөрөө шалаа угаалгаад эхнэр нь зурагт үзээд сууж байдаг тийм гэр бүл сайн сайхан байх нь юу л бол.
Манаи хеехнеед өөрсдиигөМанай хүүхнүүд өөрсдийгөө жаахан дарж тоглож байвал яасан юм бэ.
Улсын үндэс гэр бүл.
Гэр бүл тогтвортой, бат бэх, аз жаргалтай байж гэмээ нь иргэн хүн жаргалтай байж эх орондоо ихийг хийж бүтээдэг.
Ар гэрийн уур амьсгал халуун дулаан байж гэмээ нь хүн ажил дээрээ амжилт гаргана, тэр хэрээр амьдрал нь дэвжинэ, үр хүүхдүүд нь ч эрүүл жаргалтай орчинд өсч торних, цаашлаад зөв чадвартай бие хүн болж төлөвшинө.
Айл гэрт мундаг эрдэмтэн, дарга, захирал эмэгтэй биш сайн ээж, сайн эхнэр л хэрэгтэй бус уу.
Нөхрөөрөө шалаа угаалгаад эхнэр нь зурагт үзээд сууж байдаг тийм гэр бүл сайн сайхан байх нь юу л бол.ө жаахан дарж тоглож баивал юаасан юум бэ
Bid hedii hugjsun niigemd amidarch bga ch hun hewere shu, tiimees ert der uyes dagaj irsen yos zanshil durem juram hair hundlelee ene yed geej bolohgui. Geesnees l bolj er nuhur bhgui az jargalgui ail ger unchnuun bolj. Emegteichuud hairtai hunteige suuj tsaigii ni chanaj huuhdee turuulj suuhda jargaltai bdag bish biluu, er hun holiig harsan uhaan bodloro ger bulee awch yawdag iim l amidral az jargaltai bdag bugd l eniig husdeg tegtel odoo er em 2 bolj taltsaad chi eniig bi teriig ged hoorondo ug hayltsaj suuj bdag zaluus bid iim uhaan muutai bwal hoich ue yaj humuujih bol. Erh chuluug chi husej bj bolno ene bol chinii bodoj setgeh hyzgaargui bolj bga bolohoos ger buliin togoo ugaaj tsai chanah heruul bish. Deer yeiin emegteichuud teneg bolhoro erh chuluugui darluulj bsan gejuu harin ch ted bidnii yeiig bodwol amidraliin uhaan holoog harah chadwar saitai bsan, er nuhurteige haritsah ur huuhdee humuujuuleh ger ornii az jargaliin tuluu uursdiiguu zoriuldag bsan. Harin togoo shanaganii heruul hj bga bidnii yeiinhen denduu teneg bolj de, odoo geriin ajil hhed tiim hundreltei zuil haa bn bugd zugeer l towchluur l dardag bolson, yum hemjee hyzgaartai bsan ni der bha busguichuudee!!!
Borte Chono vnen tenegtej bn aa kkkkkkkkk chi lag hvn bolgon adilgui tolgoi muutai zawtai hvmvvsiin ajil
eregtei hun halamjtai, ger bulseg, amidarliin tuluu zutgesen, hariutslagatai bsan bol bi huduunii manaachtai ch gesen suumaar l bna
Өнөөдөр хотоор дүүрэн нөхөргүй хүүхнүүд байна.
Эрэгтэй хүн гэдэг бараг эрээд олддоггүй эрдэн болж байх шиг.
Монгол улсад хүйсний харьцаа тэгтлээ алдагдчихсан билүү. Статистикийн тоо барим харахаар
Монголын насанд хүрсэн хүн амын хүйсний харьцаа 99.4 : 100 байгаа гэх юм.
Энэ бол дэлхийн дундажтай нийцэж байгаа юм.
Эрэгтэйчүүд харьцангуй богино насалдаг гэдгийг тооцоод үзвэл залуучуудын хүйсний харьцаа ерөнхийдөө 1:1 байгаа.
Гэтэл хотод яагаад эр хүн ийм ховор болчихвоо?
Хариулт нь ерөнхийдөө тодорхой.
1) Гадаадад байгаа Монголчуудын ихэнхи нь эрчүүд.
2) Хотод эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс давчихаад байгаа бол, хөдөөд эрчүүдийн тоо хүүхнүүдээсээ давчихсан.
Энэ бол манай улсын хүн амын бодлого алдагдсантай холбоотой.
Хэн хаана амьдрах нь хүний эрх юм бол тэр хөдөө эхнэр олдохгүй байгаа залуучуудын эрхийг яах болж байна. Манаач гэж байгаа цагт манаачийн эхнэр гэж байх нь зайлшгүй. Гэтэл манаачийн эхнэр болох хүүхнийг нь дээд сургуульд сур гээд хот руу явуулчихаж байгаа юм.
Болсон болоогүй их дээд сургуулийн диплом өвөрлөсөн хүүхнүүд тархи нь хоосон хэвээрээ мөртлөө санаа нь хувирчихсан, манаач залуугаа хүн гэж тоож хардаггүй.
Ер нь одоо ингээд бүгд хот руугаа шаваад, бүгд оюутан болоод хаа хүрэх вэ?
Бүгдийг нь хот руу оруулж ирсээр байгаад 2.7 саяулаа 4-хөн уулын дунд амар сайхандаа жаргах уу?
Ер нь яагаад хүүхнүүд маань ингээд хот руу дүрвэчихвээ?
Хариулт бас л тодорхой.
Өнөөдөр хүн амд эзлэх дээд боловсролтой иргэдийнхээ хувиар Монгол дэлхийд нэгт орж байна. Зарим судалгаагаар 70%, зарим судалгаагаар 80% гэж ярьдаг. Тэгэхэд энэ үзүүлэлт Англид 22,7%, АНУ-д 30,9%, Японд 23,1% байна. Эдгээр орнуудын иргэд биднээс тэнэг болохоороо ийм үзүүлэлт гарч байгаа хэрэг үү?
Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч эдгээр орнуудад дээд боловсролтой хүн амын хэрэгцээ ердөө 20 илүү хувьтай байдаг учраас тэр. Мэдээж сургууль төгссөн бүхэн мэргэжлийнхээ ажилд орж чаддаггүй. Өрсөлдөөн асар өндөр учраас хэн чадалтай нь л ажилд ордог. Харин дэлхийд хөгжлөөрөө 190 хавьцаа яваа манай орны хувьд энэ хэрэгцээ бараг л 15% хавьцаа хүрэхтэй үгүйтэй байгаа болов уу.
Их дээд сургууль төгсөгчдийн 70% нь мэргэжлээрээ ажилладаггүй юм бол тэр хүмүүсийг 4 жил хоосон тэжээж байх нь наанадаж иргэнд өөрт нь цаанадаж улс оронд хохиролтой бус уу. Иргэн хүний амьдралаас хулгайлагдсан энэ 4 жил эргэж олдохгүй, дээр нь тэр хүмүүс энэ 4 жилийн хугацаанд өөр ажиллах хүч дутагдалтай байгаа салбарт мэргэшээд ажиллаж байсан бол улс орондоо хичнээн ихийг бүтээж өгөх вэ гэдгийг бод доо. Ялангуяа эмэгтэй төгсөгчдийн ихэнхи нь ажилд орж чаддаггүй.
Мөн энэ байдлын хамгийн том золиос нь эх нутгаа сахиад үлдсэн хөдөөний залуучууд болдог. Болсон болоогүй их дээд сургуулийн диплом өвөрлөсөн хүүхнүүд тархи нь хоосон хэвээрээ мөртлөө санаа нь хувирсан хийсвэр сэтгэхүйтэй, амар хялбар амьдралыг мөрөөддөг болчихсон байдаг. Иймдээ ч тэд хөдөөний малчин залуутай суухаас илүүтэй хөгшин, тахир дутуу, сэтгэцийн гажигтай солонгос тариачидтай царайг нь харалгүй зуучлалын шугамаар гэрлэхийг илүү үздэг болсон байгаа юм.
Жаахан замбараагүй бичсэнд уучлаарай.
Төгсгөл болгож хэлэхэд, энэ байдлыг шийдэхийн тулд,
1) Дээд боловсролын чанараыг сайжруулж. Хэн дуртай нь диплом өвөртөлдөг системийг үндсээр нь өөрчлөх. Өөрөөр хэлбэл их дээд сургуулийн оюутны тоог эрс цөөлөх. (Оюутны сургалтын төлбөрийг бүтнээр нь ч юм уу эсвэл, 500 мянгыг нь төрөөс даах, оюутан бүрт төрөөс тэтгэлэг өгөхийг эрс эсэргүүцэж байна. Энэ бол чанаргүй оюутны тоог эрс нэмэх бөгөөд, зарим хувийн их дээд сургуулиудад оюутны тоогоо зохиомлоор их харагдуулж луйвар хийх болмжийг нь нээж өгч байна. Хүн чанартай боловсрол эзэмшиж сайхан ирээдүйд хүрэхийн тулд тодорхой хэмжээний золиос гаргах ёстой. Ийм ч учраас их дээд сургуулиуыдын сургалтын төлбөрийг эрс нэмэх.)
2) Хөгжлийг хөдөөд хүргэх. (Хот руу оруулах хөрөнгө оруулалтыг бууруулж, орон нутагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэх. Хотын иргэний өндөр татвар тогтоож үүнээс орж ирсэн хөрөнгийг алс бөглүү хязгаар нутгийн хөгжлийг сайжруулахад зориулах. Бүүр юм хийж чадахгүй бол хөдөөний иргэдэд татаас болгон өгөх.) Ер нь Улаанбаатар хот маань дэлхийн бусад улсуудын нийслэл хотуудын жишгээр маш өртөг өндөртэй хот байх ёстой. Тэгж байж гэмээ нь хэн дуртай нь бус, хэн чадалтай нь амьдардаг утаа униар, замын түгжрээгүй сайхан хот болно.
Яаж дандаа хүнд таалагдсан юм бичиж байхав.
Ганц удаа ч гэсэн хүмүүсийн уурыг хүргэсэн юм биччихдэг юм билүү.
Эмэгтэйчүүд (Vote -1)-ээ бэлдээд сууж байгаарай.
Эмэгтэй хүн цагаан зээр 2 нутаггүй гэж ярьдаг.
Эмэгтэй хүн тархиараа биш зүрхээрээ сэтгэдэг.
Эмэгтэй хүнд газар нутаг, эх орон, үндэс угсаа гэсн ойлголт байдаггүй, байсан ч хайр дурлалын төлөө энэ бүхнийг бүгдийг нь золиослоход бэлэн байдаг.
Ийм болохоор л эмэгтэй хүнээр төр бариулж болохгүй гэж би боддог.
Ямаан толгой ямбанд гардаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэж хоосон үг биш шүү.
Хүн төрөлхтний бүх цаг үеийн турш эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцсээр ирсэн.
Манай Монгол эмэгтэйчүүд энэ тэмцлийн тэргүүн эгнээнд явдаг. Дэлхийн ихэнхи орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад Монгол эмэгтэйчүүд хавьгүй илүү эрх чөлөөтэй амьдарч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр ч байтугай эмэгтэйчүүдийн эрх эрэгтэйчүүдийнхээс илүү давж гарсан гэж би боддог.
Наад захын жишээ дурдвал, хотод эрэгтэйчүүдийн эмнэлэг 2-3-аас хэтрэхгүй байхад эмэгтэйчүүдийн эмнэлэг хэдэн зуугаараа байдаг.
Тэгсэн мөртлөө өнөөдөр бас л эмэгтэйчүүдийн эрх гэж орлилдоод байдаг.
Энэ нь эмэгтэйчүүдийн эрх үнэхээр зөрчигдөөд байгаадаа бус бусад орнуудыг дуурайсандаа юм болов уу гэж боддог.
Гэтэл бусад оронд байдал ямар байдаг билээ. Тэдгээр орнуудад эмэгтэйчүүд нь үнэхээр дарагдмал байдалтай, эрх нь зөрчигдөж байгаа учраас тэгж ярьдаг бусуу.
Өнөөдөр Монгол эмэгтэйчүүдийг гүйцэхэд хэцүү болжээ. Тэд үнэхээрээ сансандаа хүрсэн байна. Улс нийгмийн аль ч салбарт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс давж гараад байна. Эрэгтэй хүнээс дутахгүй, бүр илүү дайчин эмэгтэйчүүд хүссэнээ авч чадаж байна. Энэ эрх чөлөө биш гэж үү?
Одоо эргээд тэр мундаг эрч хүчтэй эмэгтэйчүүдээс асууя.
Та нар ийм амжилтанд хүрээд өнөөдөр аз жаргалтай байж чадаж байна уу?
Нийгэмд 3 сайд, 5дарга, 8 компанийн захирал, 30 эрдэмтэн, 40 багш, 45 эмч, 20 хуульч, 10 манаач, 70 ажилчин, 54 малчин, 30 цэвэрлэгч хэрэгтэй байлаа гэж бодъё.
Яг бодит байдал дээр энэ тоо олон мянгаар ярьдаг байх л даа. Гэхдээ хямзгааргүй биш байх.
Ажил, мэргэжлийн шат ахих тусам тэр местийн эрэлт ихэсдэг. Нэг ажлын байрны төлөө олон хүн тэмүүлж байдаг. Би сайд болно гэдэг өөр хэн нэгэн хүн тухай сайдын суудлыг авч чадахгүй хоосон хоцорно гэсэн үг.
Хэн нэгэн эмэгтэй амжилтанд хүрч том албан тушаалд хүрснээр цаана нь тухайн албан тушаалд хүрэх боломжтой нэг эрэгтэй боломжоо алдаж байгаа бусуу. Эмэгтэйчүүдийн байр суурь өсөх тусам эрэгтэйчүүдийн байр суурь доошилно. Учир нь удирдах албан тушаалын тоо хязгаартай.
Эмэгтэйчүүд энэ маягаар хамгийн өндөр уулын оройд гарчихсан. Харин эрэгтэйчүүд бэлээр нь байна.
Нэгэнт оройгоор байгаа эрчүүдийн тоо ховор тул эмэгтэйчүүд хүссэн хүсээгүй бэлээр нь яваа эрчүүдтэй гэрлэхээс аргагүй.
Үүнд болохгүй нь юу байна вэ гэж үү?
Эмэгтэй хүн өөрөөсөө нөхрийгөө илүү байгаасай гэж хүсдэг. Эрэгтэйчүүд эхнэрээсээ илүү байхыг хүсдэг.
Гэтэл дээр дурдсанчлан эмэгтэйчүүд оргилд гарчихаад байна.
Хүчтэй, мундаг эмэгтэйн хажууд эр хүн өөрийгөө мэдэрч чаддаггүй.
Эхнэрээсээ доор дарагдмал яваа, эхнэрээрээ тэжээлгэж яваа эр хүн энэ байдалдаа гутраад архи уудаг. Эмэгтэйчүүд хамаг местийг нь эзлээд авчихсан болохоор эр хүнд жолооч, манаач, барилгачин гэх мэтийн хар ажил л олддог. Гайгүй сүйхээтэй нь наймаа хийдэг.
Харин эмэгтэйчүүд эсрэгээр өөрөөсөө бага орлоготой нөхрөө голж эхэлдэг.
Ингэснээр нөгөө гэр бүл салалт гэсэн юм гарч ирдэг.
Tanii xelj baigaa asuudal bol zuv. gelee gexdee emegteicguuded bas ix asuudal baidgiig uguisgej boloxgui baixaa. xair xalamj gedeg bol ger buliin tegsh xariltsaag zoxitsuulax neg undes yum uu da gej bi boddog yum. emegteichuud xen mungutei bayan xun baina ter xuntei xairgui baisan ch suuna suusnii daraa dasaad bolno gej boddog bolsniig end nuux shaardlagagui gej bodoj baina. tegeed medeej xair setgeliin xolbogdolgui xumuus gedeg chini negniigee araar ni tavix, ger buliin tegsh bus xaritsaa uusex, xardalt endees l extei shdee. tiim uchraas suuliin ued emegteichuud ni zarim asuudald xeterxii erx medeltei bolxiin tuld erchuudiig, er nuxruu muulj yarix ni ix, uur erchuudtei ger bulees gaduur xaritsaa uusgex geed uchnuun asuudal gargadag. xamgiin etssiin ur dund erchuud iim l baixgui yu gej yaridag. emegteichuud exleed ingej yaridgaa bolibol erchuud ch bas bolij bolox taltai gedgiig yaagaad uursduu oilgodoggui yum be. bas emegtei xunii us urt uxaanbogino gedeg ortoi shdee, odoo tsagt emegtei xunii us ni urt xormoi ni bogino bolsniig nuux geegui biz de. 91926068