Би та бүхэнд өөрийн хэнд ч хэлээгүй сэтгэлийн мухарт байдаг зүйлээ ярих гэсэн юм. Хэн ч намайг таньку энэ газарт бүх нууцаа яг ингээд ярьж байгаа шиг ээ шидчээд дахиж хэзэ ч санахгүйгээр хаячих юмсан. Би энгийн л нэг эмэгтэй. Заримда хэн нэг нь надад нүд алдарч байхыг би анзаардаг. Тэгэхээр би бас өөртөө нэлээд итгэлтэй нэгэн. Олон сайхан залуус надад сэтгэлээ илчилж байсан. Мэдээж хүн л болохоор би сэтгэлд нийцсэн залуутайгаа болзох үе зөндөө л байлаа. Би залуу хүн учраас ирээдүйд суух эр нөхрөө хайсаар л явдаг байсан. Тэгээд нэг удаа би хувийн бизнес эрхэлдэг дажгүй залуутай болсон юм. Тэр надад таалагдсан. Тэр ч бас надад сайн л ханддаг байсан. Гэхдээ тэр уулзчаад л хэсэг таг болчдог. Харин би бол их халамжлуулах дуртай хүн л дээ.
Гэтэл би хэсэг хугацааны дараа түүнээс жирэмсэн болсноо мэдсэн. Тэгээд байдгаара сандарч мэгдээд түнд хэлтэл тэр эргээд холбогдоё гээд таг алга болсон. Ингээд л би түүнийг залгахыг маш удаан хүлээсэн боловч тэр огт залгаагүй. Миний энэ аймшигтай хүлээлт ганцаардлаас нэг хүн намайг аварсан нь намайг олон жил хайрласан нэг залуу байсан. Тэр хүн бол одоо миний хамгийн хайртай нөхөр минь юм. Хань минь намайг хэзээ ч хайраар дутааж байгаагүй. Одоо хүүтэйгээ бид 3 үнэхээр жаргалтай амьдарч байгаа.
Гэтэл хамгийн тэнэг нь нөгөө залуу намайг хүүгээ төрүүлснээс хойш гэнэт гарч ирээд би бэлэн биш байсан. Одоо бүхнийг эхлэе. Болохгүй гэх юу ч байхгүй. Чи миний хүүхдийг төрүүлсэн биз дээ нтр гээд л… Надад заримда тэр хүнийг тэгж хүлээснээ бодохоор, гэтэл бүх зүйл дууссны дараа эргээд гарч ирж олон юм ярьсныг нь бодохоор энэ хорвоо давчдаад үнэхээр их хэцүү байдаг. Дандаа үүнийг дотроо хадгалах хэцүү. Тэгээд би энэ бүхнийг яг одоо энд хаяхийг хүсч байна…
Бүсгүй хүн халамж хайраар дутаж болохгүй. Ганцхан олдох амьдарлаа хэн нэгнийг хүлээж өнгөрүүлэхгүй байхыг захая. Чамайг хайрлах өөр хэн нэгэн заавал байдаг. Бүгдэд нь сайн сайхныг хүсье…
18 Comments
medeej uur hunii huuhed gj medej l bga shu de kkk. gehte setgegdlee uldeesend bayrlalaa. odo bi ene amidraliinha tuluu uridiin buh zuiliig martnaaa. bugded n amjilt husiye
ter ued awhuulsan gj ter zaluudaa helehgui yu. dahij bitgii niil chamg orhij ywsan hun shuu de niilsen ch dahiad l orhiod ywna. odoo baigaa nohortoo l unench bai
Nuhur chinn medej bgaad suusan yum bol oilgoh sain hun baina. Harin nuhurtuu chinii huuhed geed suusan bol bas l ih zorig gargasan bna shuu. Yaaj huniig ingej huurdag bnaaa. Nuhur nn tegeed sar uduruu toolj medmeer yum. Esvel zereg yavdag bsan yumuu. Bi l lav oilgohgui nee.
hahaha tuugii haana toorch yavnaa
medeej nuhur chin ene buhniig uuchlaad l iim saihan amidarch bga hereg. nuhuruu heze ch gomdooh zuil biti hiigeerei. busgui huniig gomdoono gdg tom aldaa.. chinii huugiin etseg heze negen tsagt nugliinhe hariug uurne l de. horwoo tiim l bdag
ter setgegdel uldeeh gj haraalaa bardag nuhuduud amia horlo
henees olson huuhed gdg n hamaagui. hamgiin gol n odoo ta 3 aimar goy amidarch chadaj bga yum bn ene l chuhal… ter ungursun ywdlaa odo mart. tegeed l happy end shu de
Poldii-g poildoyo oo humuusee ahahhaaha
busgui mini az jargal husiee. dotroo hadgalsan um gargaad haychih heregtei zuv shuu.
negent saihan amidarch bgaa bol yund guniglana ve? tegeheer hvn gedeg amitan ooroo zovlongoos taashaal avdag bololtoi.Huuhdee oor hvniig gedgiig helsen bnuu ugui yu eroosoo pad bhgui gol ni vr dvndee saihan amidarch evtei nairtai bgaa ni chuhal. Urd ni chi hvvhdiihee etsegt ih sain bsn bolhoor odoo gent garch irenguut setgeliig chin ih hodolgoj bnga bodogdood bgaa bh l daaa. Gehdee ongorson yum tendee uldeg onoodor bas ireeduid amidar l gej helii.
YU gej odooniihoo nz zaluugiin huuhed gej heleh yum be ,,,,,, ter zaluun oor hunii huuhed ch gsn hairtai bolhoor suusan bna tiim l sain zaluu bnshdee hairlaj hairluulj yavaarai az jargal husyee. Ter POldii chi zail.
өмнөх залуу бол уучлаарай дараагийн нэг шалгуурт л бөхийнө. наад т1-дээ зайл гэнэ биз
hudalch zebuun jinger huurhii ter nuhur nertei zaluu
odoo baigaa nuhuruu l hairlaj yavaarai daa. ih sain hun yum shig baina
chinii hvvhed geed helsen yumyy? aomar zorigt yumaa chi
poldii өөрөө тэнэг. Бүсгүйд сайн сайхныг хүсье. Одоогийнхоо амьдралыг хайрлаж яваарай.
nuhurtuu chiniii huuhed geed helsiimuu?
uuniigee bitgii ilchil ter chigeeree l bai hun aldaj bolno huuhed yamar ch buruugui shuu dee ta 3 taa az jargal husii . minii bodloor helbel huug chin ad uzeh vii l gej odoj bn.
nohortoo chinii huuhed geed hudlaa helsen yum uu? teneg huuhen !