Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энд байгаа сэтгэгдэлүүдийг уншаад бидний амьдрал бүгд өөр өөрийн гэсэн зовлон шаналалтай байх юм даа гэсэн хэдий ч би өөрт тохиолдоод байгаа асуудлаа шийдэж чадахгүй үнэхээр их шаналж байнаа бас их ганцаардаж байна. Би одоо 28 настай төрийн албанд ажилдаг ч гэлээ өндөр албан тушаал хашдаггүй л дээ анх 21 настай байхдаа эхнэртэйгээ танилцаад жил ч болоогүй бид 2 гэр бүл болсон. Бид бие биедээ үгээр хэлхийн аргагүй тийм хайртай байсан түүнийгээ харах бүрдээ хайр минь хаанаас ч юм ундардаг байж билээ. Түүнтэйгээ суугаад удаагүй байтал тэр минь бие давхар болж 6 сартай томоос том гэдэстэй эхнэр минь дутуу төрөн бид эхний хүүхдээ алдсан даа.
Тэрнээс хойш бид 2 бие биедээ ч нээх ойртож чаддаггүй байж билээ ингэж өдөр хоногийн аргацаан явсаар би солонгост очиж ажиллахаар болж харь нутгыг зорьсон тэнд ажиллаж байх хугацаандаа жаахан хүүхэд харахаараа л хайр хүрээд өөрийн эрхгүй хүүхэд хүсээд байдаг байж билээ тэгээд л эхнэр дээрээ ирж хүүхэдтэй болохоор шийдэн ажлаа хаясан. Ирээд бид 2 хүүхэд болохоор шийдэж дахин хүүхэдтэй болсоон. Одоо л энэ хүүхдийг хүн болгоно шүү гэж бид 2 хүүхдээ л эмнэлэгт үзүүлж явсанаас эхнэрээ мартсан байж билээ энэ л миний хамгийн том алдаа байж гэдгийг эхнэрээ алдсанаас хойш ухаарсан.
Эхнэр маань дахид л 6 сартай байхдаа хажууд минь хэвтэж байгаа миний гар дээр амьсгал хурааж билээ хараал идсэн тэр шөнийг чөтгөр аваасай билээ ингэж би эхнэр хүү 2 зэрэг алдсан даа сүүлд эмч нарын хэлж байгаагаар гэнэт харавсан л гэх юм билээ өчнөөн л хүн харваад амьд мэнд үлдэж л байдаг биз дээ гэтэл миний эхнэр яагаад намайг орхиод явж байгаан бэ гэж өдөр шөнөгүй л өөрийгөө хараан зүхэж амьдралд өөрийгөө л буруутгаж явна. Би түүндээ маш их хайртай байсан хүний амьдралд заяаны хань таардаг бол тэр л миний заяны хань байсан байх даа. Эхнэр хүү 2 алдаад ажил төрлөө хаяад өчнөөн удаан нэг нэгнийхээрээ орж гаран байж арай гэж шинэ гэрт ороод шинэ гэрийн найр хийгээд ганцхан сарын дараа тэр гэртэй ажил явдал болно гэж хэн мэдэх билээ дээ.
Байсан бүхнээ зарж гэр оронгоо ч хүртэл үрэн таран хийж архи ч их уудаг болсон. Энэ байдлыг минь хараад сууж байгаа ээж авыгаа их л өрөвдөн сэтгэл минь жаахан ч гэсэн сатаарч дахин босч надаас болж ээж аавыгаа давхар зовоохгүй байхыг хичээх болсон нэгэнт өнгөрсөн дөө гэж өөртөө өдөр болгон сануулж аль болох л мартах гэж хичээж байна даа. Ингэж явсаар өөрөөсөө 6 дүү нэг бүсгүйтэй танилцан дотносож нэг нэгнийхээрээ орж гардаг болсон тэр минь ч жаахан болоод тэрүү миний өнгөрүүлсэн амьдарлыг ойлгохгүй бурхан болсон тэр хүнтэй намайг хардан мартах гэж хичээж байгаа сэтгэлийг минь ойлгохгүй байнга л яриж сануулдаг байж билээ. Эхний амьдралаа алдаад 2 дахь энэ амьдарлаа босгох юмсан гэсэн ганцхан бодолдоо хөтлөгдөн үнэхээр л их хичээсэн боловч энэ хүнтэй үргэлж л хэрүүл хийн өдөр хоногийг хамт өнгөрөөхөд хэцүү болсоон. Танилцаад жил гаран болсон ч би түүнд их хайртай болсон тэр ч надаа хайртайг нь би мэднээ. Энэ найз бүсгүйтэйгэээ уулздаг болоод анх бид 2 унтсан тэр өдөр найз охин маань жирэмсэн болсон энэ мэдээг сонсоод би маш их айсан ч найз охин минь өөрөө авахуулна гэж шийдэн авхуулсан энэ бас л миний буруугаас л болсон.
Гэхдээ би хүүхдээс болж амьдарлаа алдсан болохоор одоо хүүхдээс үнэхээр их айж байна. Харин найз охин маань надаа хүүхэдтэй болохыг өдөр болгон л шаардах болсон харин би дахин түүнийгээ алдах вий гэхээс маш их айж байнаа энэ айдас минь надаас хэзээ арилах юм болдоо эсвэл арилахгүй насан туршдаа энэ айдастай явсаар байх юм болов уу… Ганцхан хүүхдээс биш л дээ сүүлийн хэдэн сар өдөр болгон хэрүүл хийж өө хайдаг болсон би уг нь тийм ч ширүүн зантай хүн биш л дээ найз охиныгоо ууртай байхад нь дуугай хурааагаад хэрүүл хийх гээд ирэхээр нь гараад л явчихдаг. Гэтэл хэрүүл хийхгүй гэсэндээ гарсан биш өөр хүнтэй болсон байна тэрэн дээрээ очих гэж байна надаас уйдсан байна гэдэг л нөгөө л улиг болсон үгээр хэлүүлдэг дээ хэтэрхий жаахан болоод ч тэрүү эсвэл би өөрийгөө ойлгуулж чадахгүй ч байгаа юм болов уу гэж ойлгуулахыг учирлахыг хичээх бүр л тэр минь яг л өөрийнхөөрөө зүтгэн улайрчихдаг юм аа.
Энэ байдал даажираад сүүлийн үед намайг хамаг муухайгаар минь хүртэл доромжилдог болсон магадгүй би ганцхан өөрийн байр суурьнаас тайлбарлаж байгаа байхалдаа тэр хүний хувьд би бас л болохгүй л байгаа байхдаа уг нь би хааяа л нэг найз нөхөдтэйгөө л ганц нэг пиво уудаг хайртай хүнийхээ хажууд тамхи татдаггүй ч тамхи татаад ирлээ гээд л загнуулна хардуулна бас нэг удаа зодуулж билээ. Харин би тэрэндээ хувсын төдий ч гар хүрч үзээгүй ээ тэр минь даанч сайхан бүсгүй болоод тэрүү өөртөө их л бардам зөрүүд бас дэндүү бие тоосон зантай л даа. Би олон ч алдааг нь уучилсан даа одоо харин тэвчихгүй нээ хэн хэнийгээ их зовоож амьдрал болохгүй юм шиг санагдад би түүнд салийдаа гэж хэлсэн энэ нь магадгүй миний хувьд том алдаа байж болох ч гэлээ тэр хүн надтай байхдаа л ингэж их уурлаж хэрэлддэг юм шиг санагдаад би л энэ хүнд зовлон учруулж байга юм шиг санагдаад түүнээс салахаар шийдсэн.
Одоо надад үнэхээр их хэцүү байнаа маш их ганцаардаж байна. Үхэл хагацал үзсэн ч одоо амьдын хагацал үзэж дахиад л ганцаардалд хөтлөгдөнө гэхээс их зүрх минь шимширч байна. Түүнээс салсан маань надаас салаад өөр хүнтэй учирвал магадгүй аз жаргалтай л амьдрах болов уу л гэж бодсон юм. Сэтгэлд байгаа энэ их шаналалыг минь хэн нэг нь ойлгож надад туслах болов уу л гэж уран сайхнаар биш ч гэлээ учирлаж бичлээ…
21 Comments
Yamar 1 shaltgaanaas bolood hani bolon uriin zaya dutdag baihaa, chi yamarch baisan haniin dallaga avahuulaarai, tegeed zugeer bolnoo, minii duu uhaantaihan amidraarai,
Yamar 1 shaltgaanaas bolood hani bolon uriin zaya dutdag baihaa, chi yamarch baisan haniin dallaga avahuulaarai, tegeed zugeer bolnoo, minii duu uhaantaihan amidraarai,
Чиний тэр хүүхнээсээ сал’я гэж шийддэг чин’ зув хэрэг болжээ.
Хэрүүл уруултай тийм ам’дралд зөвхөн чи ч биш, тэр хүүхэн ч аз жаргалтай байхгүй. Учир н’ өөд болсон эхнэрээ, хэвлийд н’ байсан үрийг чи мартана гэж байхгүй, үргэлж чиний зүрхэнд өөрийн гэсэн орон байрийг эзлэх болно. Тэглээ гээд чи одоогийн найз охиноо араар тав’ж, хууран мэхлэж байгаа явдал огтхон ч биш. Түүнийг ойлгоод тэр бүү хэл өөд болсон эхнэрийг чин’ хүндлээд зургийг н’ гэртээ тавих ухаантай эмэгтэй зөндөө бий.
Чи тэр охинд байнгийн нас барсан хүнтэй хардаж ам’драх бус сэтгэл амар ам’драх боломжийг өг. Чи өөртөө чамайг ойлгох, ойлгоснийх н’ төлөө түүнийг илүү хайрлах тийм хүн чиний ам’дралд гарч ирэх боломжийг өг.
1-2 жил ганцаараа явна гэдэг ганцаардал гэсэн үг биш. Чи сэтгэл дотроо одоогоор нас барсан эхнэр хүүхдээсээ салах ёс хийж дуусаагүй байна.Чи өөртөө цаг өг. Цаг хугацаа чиний шаналалийг арилгаж, чи зөв хүнтэйгээ таарвал, хүүхэдтэй болохоос айхаа бол’ноо.
Удахгүй чамд чамайг ойлгох заяаны хан’ чин’ гарч ирнээ. Чамд хамгийн сайн сайхнийг хүс’е!
gantsaardal geg dzoblon bishee harin ch bs burhani iugsun tom beleg ch yum bilvv enenees ih zvil bga ch um bilvv
hmmmm tanid yamr hetsvv bgag bi nvdeeree harj ungursun minii hajuud egch mini tegj l zobj basn udu r shunugu uilaal bng yum bodool yamr hetssv gech u bolson be gevl ma egch nuhurtge suugad 5 jil bolson hamtran amidraad teed l neg udur hvvhedt bolood shin e bair nt rgeel bvh yum n shan bolj btal neg l udur ah mini tengelvv yavad ugsun yaagd ch yum burahn duusan yum shig eee osold orood ene bvgd nadaa ch ter hetsvv bga odo ch gsn bnga bodool bsn bol yasn bol geel bi egchtge ahtga tsug bdag bsiin thde tsag hugatsaa gdeg setgeliin em gdg vnen vg ta thde tevcheert bj odo l uuriige hvchilj shan yavah heregt amjil …
ene horvoon hamgiin muuhai zovlon gantsaardal baihaa bi huntei suulguigeer 30 hurchlee yaj yawad ch huntei suulgui ene hursnee sanahgui bn, saihan huurhun hichneen ch ohid busgui gomdooson yum bol buu meddee, uilin ur gej baidag bol ter n bolj baih shg bn, hezee ene gooni utgagui gants biye amidral mini duusah yum boloo
ene minii mail hayag nyamkaa_24@yahoo.com nadtai holbogdvol bi ih bayrlana
iim olon setgegdel uldeej nadad zovolgoo ogson buh humuustei bayrlalaa ene site ruu orood humuusiin bichsen zuiliig unshaad ih olon hun ordog bas bie biedee tusaldag zovoldog gej medsenees hoish iishee bainga orj ooriin bodoloo ilerhiildeg bolsoon hen negentei nuur nuuree haraad yarij setgelee ongoilgoj chadahgui buhimdaj baisnaas nuur nuuree harahgui ch setgel zurhneese yarij bgaa bolohoor nadad baga ch gesen tenhel hairalj bn aaa magadgui ene ni nadad shine uud haalga neej ogch baih shig bn bayrlalaa….
hi. setgeliin tenheetei baij surah heregtei. uhesnii hoinoos dagaad uheh bish amid amisgalj l baival amidrah l bn . Ter busguigeesee sal gaj bi helehgui gehdee negent barisan baril hezee j tavigddagui um tegheer bodoh l heregtei. yaj nasiig barah ve gej. Eej aavaasaa asuugaad uzeeree ted uneniig l zovoldog um shuu6 Tegeed etssiin etsest ooriin bodol oortoo l zov sh dee. suuld haramsahgui. hun er ni zag hugatsaanii daraa ergeed harhad haramsahaargui l amidrah heregtei. uu geh geed bn aa gevel zovlon ireh burt oodoos ni temtseldeh jadvartai baih heregtei. aidraliig ji es tooj unelvel amidral jamaig ergeed elsnii shirheg shi es toon uleejihdeg ujiraas
Zugeer l chi gantsaaraa gantsaardsan hun ni bish shuu l gej heleh gesen yum. Chi bid 2oos uur gantsaardaj bgaa humuus ch bas bgaa tiim bolohoor bugdeeree dahin gantsaardahguin tuld zorigtoi itgeltei uuduu harj amidaray daa. 6 nasnii zuruutei humuus hezee ch taardaggui yum. Muhar suseg enee teree gej oilgoj magadgui. Gehdee hezee ch taardaggui yumaa. Zugeer mart gehees uur yu geh ve dee bi.
Minii hairtai hun bas unuudur yavaad ugsuun. Dahij neg udur uulzah l bh gehdee ter ued hezee ch tiim dotno bdlaaraa uulzahgui l dee. Amidral hatuu yumaa. Hajuud mini bgaad l bdag hair zayagaad ugch boldoggui l yum bhdaa. Neeh goy amar amgalan hairtai hunteigee bj uzeh yumsan.
puuh humuus yamar aimaar aimaar bichdeg yum be chutgur shulmas uruu ni tonilgo ter muu bitch iig ch geh shig…..ugui ee mini bodloor ta 2 taivan suuj bgaad saihan yarilts chi uu hen neg hun bhgui gedgee heleech. tegeed oilgoltsohgui bgaa bol shuud salaachee yamar naaldan padaar naasan bish
Setgeliin tenheetei baigaarai! Suuliin huuhnee aldahaas aigaad het halamjlaas tolgoi deeree gargatsan um biluu. Aliin bolgon bas argadaj guihav dee.. Oorteigoo oiroltsoo nasnii huuhen deer bh doo.. Amjilt husei!
Нэмээд хэлхэд авгай мундсан биш, ийм bitch -тэй насыг барах хэрэг юу байна
За тэгхээр байнаа хөгшөөн наад охин чинь чамайг:
– гүтгэж ( хардаж)
– хэл амаар доромжлож, сэтгэглгээний хүчирхийлэл үйлдэж (verbal abuse)
– биеийн хүчирхийлэлийг мөн хэрэглэж байгаа юм байна даа
Баталгаатай хэлье наад байдал чинь энэ чигээрээ удаан үргэлжилбэл чамайг сэтгэл мэдрэлийн өвчинд хүргэнэ шүү. Тэгхээр байнаа хөгшөөн наад хүүхэндээ битгий бууж өг өөрийнхөөрөө бай, дахиад нэг үсчээд ирвэл нь хандыг нь дарагдтал бялба нүд. Тэгээд чөтгөр шулмасруу нь тонилго.
zugeerdee tsag hugatsaand emchlehgui zuil gej bhgui. ungursnuu martaj tavij yavuul.ungursun uye dursamj bolgo. tegej chadahgui bol ireedui chin irehgui.chi zaluu bna ahiad olon huntei uulzana uchirna. suuliin ohinii huvid chamd hani bolohgui hun shig bna .tiimees salsan n deeree. huniig ch zovoogood uuriiguu ch zovoogood tsag hugatsaanii garz. odoo bitgii setgeleer una amidral chin bayan shuu dee ajildaa shamd, uur yamar 1 sataarah zuil ol. bodygoor hicheelledeg ch yumuu, oroigoor surguulid yavdag ch yumuu. uuriiguu chagnaad l nadad hetsuu bna gej bodood bval ulam l dordono. tiimees idevhtei midarch iluu saihan zuilsiig uzeh uchrahiin tuluu temts.
Хөгшөөн чи эр хүн шиг л бай л даа.
Юу гэж байгаа юм бэ – загнуулсан, зодуулсан ч гэх шиг.
Тийм хүүхэнд буулт хийх тусам улам давардаг шүү дээ.
Чи анхнаасаа эр хүн шиг байж хандыг нь хага дарсан бол тэр хүүхэн өдийд чиний хоолыг хийгээд явж байх байсан юм.
odoo hedii boltol ingej shanalahewdee, uhel hagatsal henii ch amidrald tohioldog, eej aaw chini hajuud chini baina, hun etseg ehiigee aldah shig tiim hestuu zowlon baihgui. tiim heruul uruultai bol salsan deere, tgd arhi uulgui uuriiguu bod, etseg eheedee hani bol, bitii zowoogood bai.
Za tether ah min duun amidral uzegui ch tanid negent taarch tohirihgui hoin salad zam zamaa Hooson ni deer. Ter busguid hetsuu bga bolhoor l buhimdaj herul hij bgm. Hen nas Barsan huniig Orlon amidrahiig huseg ve dee.
zugeer dee zaluu mini amidrah shan shuudee ene horvoo deer dohioldoliin zuil gej bdaggu gedeg teheer magadgu chinhen zayanii hani chini chamaig duudaj bj bolno shuudee amidral bayan gol n ireeduidee itgeltei bgaarai zaluu mini amjilt
Tsag tsagaaraa baihgviee ah mini hvn unasan bol bosoh heregtei. Ta zvrh setgelee l daga.