Дотно харьцаа үүсгэхэд бас учир бий…

Орчин үед танилцлаа л бол шууд унтаж хэвтэх асуудлыг үүсгэдэг болсон. Энэ нь нэг талдаа маш буруу юм. Үүнээс болж бие болон сэтгэл зүйн маш хэцүү байдалд ордог тал бий. Хичнээн таалагдсан байлаа ч гэсэн цаад хүнийхээ ямар хүн болохыг нь мэдэж авсныхаа дараагаар дотно харьцааг үүсгэх хэрэгтэй.

Учир нь унтаж хэвтэх асуудлыг үүсгэснээр харилцан бие биенээ мэдэх гэхээсээ илүүтэйгээр нөгөө зүйлдээ илүүтэй ач холбогдол өгдөг болчихдог нь нууц биш ажээ. Ер нь дотно харьцааг үүсгэхээсээ өмнө:

– Эхлээд бие биенээ таньж мэдэх,
– Сэтгэлийн хөөрөлд бүү авт,

– Гадаад өнгөнд хууртах хэрэггүй,
– Хамгийн гол нь дотоод сэтгэл рүү нь өндийж харах,

– Хэзээ ч зуун хувь сэтгэлээ бүү өгөөрэй,
– Ялангуяа согтууруулах ундааг хэрэглэсэн үеээ дотно харьцааг үүсгэхгүй байх нь чухал. Энэ нь эмэгтэй хүнд илүү эрсдэлтэй байх болно.

– Янз бүрийн бэлгийн замын халдварт өвчнүүд байдаг. Иймд бэлгэвч болон тохирсон, хэрэглэж болох эм, хэрэгсэлийг хэрэглэж занших.

– Үнэхээр дотно харьцааг хэн хэн нь хүлээн зөвшөөрч цаг нь болсон гэж үзэж байгаа бол бие биендээ үнэнч байх асуудлыг ярих нь зүйтэй.

-Харилцан бие биенээ ойлгож хүндэлдэг байх ёстой. Ялангуяа эмэгтэй хүнийг өөрөө хүсээгүй байгаа болон бэлэн бус байхад нь хүчээр уг ажлыг хийх нь хамгийн бүдүүлэг зүйл байдаг.

-Хэрэв хэн хэн нь хамгаалалт хэрэглэхийг хүсэхгүй байгаа тохиолдолд хоёулаа шинжилгээ өгч ямар нэгэн үрэвсэлт болон бусад өвчин байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Дараа нь ямар нэгэн асуудал үүсэхэд хэн нь буруутай болох нь ойлгомжтой болно.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.