Залуусаа, мөнгөний төлөө яахаас ч буцахаа байсан айхтар хүүхнүүдээс болгоомжтой байгаарай!

Миний дүүд тохиолдсон нэгэн муухай явдалын талаар бичиж сууна даа.
Миний дүү хэн ч харсан сайхан нүдэнд дулаахан залуу, алаг нүдтэй, цайвар царайтай.. за нэг ёсондоо хүүхнүүд гүйдэг байлаа. Бодигоор хичээллэж бсан болохоороо бие хаа сайтай.

Манайх амьдралын хувьд гайгүй, ер нь тод хийсэн айл, ээж аав маань маш их хөдөлмөрч хүмүүс. 2 давхар хувийн байшинд амьдардаг, тэр хавьдаа л хамгийн гайгүй амьдардаг айл л даа.

Тэгээд манай дүү их сургуулийн 2-р курст байхдаа нэгэн охинтой танилцаад нөгөө охин нь салж өгөхгүй хар багаасаа хурим хийе гэж ээж, аавд хэлээд загнуулж бсан юмаа. Сургууль соёлоо төгсөж байж бол эрт бна гээд ээж зөндөө загнасан. Тэгсэн нөгөө охиндоо хэлсэн чинь салахгүй дагаад бна гэж бсан юм. тэр охинтой яаж танилцсан вэ гэвэл, манай дүү зуныхаа амралтаар мөнгө олох гээд манай эгчийн баранд бармен хийж бхад нь зөөгч охин ажилд ороод л тэр 2 тэр үед л учир ургуулсан юм билээ. Ээж тэр охины эцэг эх амьдралыг нь асуусан чинь айлын том охин бас доороо 6 дүүтэй, шар хадны гэр хорооолод амьдардаг гэж байлаа.

Эцэг эх нь үгээгүй ядуу нүүрс нтэр үүрч зардаг хүмүүс гэж манай дүү үнэнээ хэллээ, Мэдээж эх хүн ийм юм сонсвол дуртай байх уу? улам загнаж ээж аав суулгахгүй гэж эрс эсэргүүцсэн. чи айлын том охинтой суувал дүү нарыг нь бүгдийг нь харах болно, татлаа ихтэй болохоор та 2 сайхан амьдарч чадахгүй гээд л эх хүний хувьд муу ээж маань их л эсэргүүцсэн юм. Гэтэл нөгөө охин чинь манай гадаа ирчээд дүүг маань өдөр бүр хүлээгээд зогсчихдог байлаа. Тэгж байгаад жирэмсэн болчлоо гэж ээжд хэлсэн, адилхан охин хүүхэдтэй хүмүүс бид хүний хүүхдийг жирэмсэн болгочоод байхад ингэж байж болохгүй суулгахаас гээд байж бсан, зулбачихлаа гэж дуулдлаа. Тэгээд ээж маань чи чи одоо битгий дахиж нийлээрэй, хүний үрийг дахиж жирэмсэн нтэр болгочихов гэж зөндөө хэлсэн ч удалгүй дахин жирсэмсэн болсон гэв ээ…

Тэгээд л манай гэр бүлийнхэн суулгахаар болж бэр буулгах гээд гэрт нь таваг идээ засаад л эгчийн ландтай бөөн бэлэг сэлттэй очоод бэрээ авчирсан юмаа. Гэтэл үнэхээр ядуу тэр хүүхэн 1 ч ширхэг хувцасгүй шахуу биеэрээ л ирсэн. үнэндээ авах юм нь зүс царай л арай гайгүй юм даа.
Би ч өрөвдөөд л зөндөө хувцас хунар авч өгч дуу шигээ л байлаа. хүүтэй болоод бид ч баяртай байлаа. Тэгээд хүүхэд нь овоо томроод ирэхээр нь ээж аав 2 тэр 2-ыг тусд нь гаргахаар болж бөөний цэг(хүнсний дэлгүүр), гуанз барьж өглөө. хажууд нь гэртэй.. хамгийн отгон дүү учир аав ээж маань харамгүй л өгсөн.

Та 2 энийг ажиллуулаад амьдраарай гээд тэгээд тэр 2 зун нь гуанзаа ажиллуулаад хуушуур, бууз, төрөл бүрийн хоол хийж зараад, дэлгүүрээ ч ажиллуулаад овоо мөнгөчөөд, сүүлийн үед баригдаад байгаа үнэтэй шинэ байр авах гэж байгаа гэж ярьж байлаа, 2 дэхь хүүхэд нь ч гарсан бас хүү гарсан.

Тэгсэн манай дүүгийн эхнэр нь өөр залуутай явалдаж эхлэв ээ…Хүүгээ дөнгөж 7-8 сартай бхад гээд л бод….. Гуанзандаа 2 тогоочтой, дүүгийн эхнэр хамт ажилладаг. Дэлгүүрт нь ээж маань өдөрт нь очиж туслалцаад оройд гэртээ харьдаг байжээ. Тэгээд оройд нь ээж гэртээ харингуут нь гуанзанд нь нөгөө явалддаг залуу нь ирэнгүүт нь хоол хийж өгөөд дүүгийн эхнэр гоёж аваад машинд нь суугаад хамт явчдаг байжээ.

Дүү ээжийг гэртээ харингуут дэлгүүрээсээ гарах завгүй(ганцаараа болохоороо) байх хоорондуур нь тэр залуутайгаа яваад өгдөг бсан бгаан. Дараа нь тэр гуанзанд нь хамт ажилладаг бсан 2 хүүхэн нь бүгдийг нь хэлсэн гэнэ ээ.

Тэгээд дүү маань эхнэрээ алга болоод бхаар нь мөрдөж байгаад бүүр буудалд газар дээр нь бариад авсан гэнэ. тэгсэн тэр залуу нь эхнэртэй, эхнэр нь жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа гэн эээ, бурхан минь. дүүгийнхээ эхнэрийг тийм бузарын хүүхэн бсан гэж бодоснгүй ээ, бид нар болон ялангуяа дүү маань бүүт шоконд орсон.

Тэгсэн тэр 2 гуанзанд ажилладаг бсан хүүхнүүддээ манай дүүгийн тухай ингэж ярьсан бгаан: би Болдоогийн юманд нь болж суусан юм, энэнээс би байрны мөнгө, машины мөнгөтэй болоод сална, гээд энэ явалдаад бгаа залуугаа би жинхэнэ хайраа олсон, бид 2 удахгүй солонгос гарна нтэр гээд есөн шидийн юм ярьсан бан лээ, хэлсэн бвал та 2-ыг ажлаас чинь хална шүү гэж айлгаж бсан гэнэ шүү….Тэгээд ч барахгүй дүүгээс нууцаар алтан карттай тэрэндээ өдөр бүр мөнгө аваачиж хийдэг бсан гэнэ.Бид бодохдоо гуанз гүйлгээ бага бна гээд нууцаар байнга идэж бсан юм билээ.

Дүү маань энэ бүгдийг нь мэдээд мааш их сэтгэлээр унаад бүүр шөнө ч унтаж чадахгүй, хоол ч идэх чадахгүй, аймаар болсон ш дээ. Тэгээд ээж маань шууд хөөж явуулсан тэр хүүхнийг, даанч хүүхдүүд нь жаахан бсан болохоор гуйж гувшаад буруугаа хүлгээгээд ирэхэд нь ээж маанаь яаж ч чадаагүй, тэгээд хамт амьдарч бсан, нэгэнт сэтгэлд нь сэв орсон болохооро ч юм уу? дүү маань хүүхдүүдээ бодоод мааш их тэвчиж бна гэж бсан.

Ер нь тэгээд сайхан амьдралд сэв суулгачихаар хичнээн хичээгээд ч болдоггүйм шиг бгаан, байнга хэрэлддэг болсон тэр 2, хүүхэд нь ч овоо томроод, тэгээд саяхан хэрэлддэгээрээ л хэрэлдээд 2 хүүхдээ аваад гэр лүүгээ явсан гэсэн. манай дүү ээжид хэлсэн бна, ээж минь би энэнээс салмаар бна, 2 хүүгээ 1, 1-ээр нь аваад салмаар бан гэж хэсэн гэнэ, бид ч бүгд салсан нь дээр гэж бодож бна.

Мөнгөний төлөө яахаас ч буцахаа байсан айхтар хүүхүүд байдаг юм байна шүү, залуус минь хүүхнүүдийг сайн судалж байж суугаарай даа. амьдаралынхаа төлөө борив бохис хийлгүй ажиллаж, сайхан амьдрахын төлөө зүтгэж яваад сэтгэлдээ ийм том шархтай үлдсэн муу дүүгээ л эгч хүний хувьд үнэхээр их өрөвдөж сууна даа.

Энэ 2 дахиж амдьраад ч дэмий бхаа даа, тийм үү, хүмүүс ээ, эсвэл эвлэрч нийлээд сайхан амьдрах боломж бна уу? зөвлөөрэй!

47 Comments

  1. saraa says:

    curhii l xuuhen yumda ai calsan deer bxo

  2. ziziza says:

    gehdee yaduu emegtei bolgon iim bish shuude bi uneheer hetsuu amidardag bsan. neg zaluutai taniltsaad barag l anhniihaara jiremsleed suuchihsan. ter maan bolomjiin ailiinh l daa. odoo huuhed maan turuud 1 nas hurj bn. uneheer jargaltai shan bn. hunee l zuw taniagui bjdee tanai duu chin.

  3. 111 says:

    bhgyi ,iim hyyhen hynd hani blhgyi harin hyyhdee salgaad demii bhaa hamdaa l baibal deer bhaa salgasan ni deer, 

  4. sanaa says:

    Alpha 910 goy hellee, egchiin land tai ochij beree avsan ch geh shig

  5. sanaa says:

    Ene zahidliin ezen yoroosoo taalagdsangui. Bichij bgag n harahad bur neg zavaan avgai shig sanagdlaa bichij barisan n zugeer l neg gudamjnii heruul shig, huniig ger horoolold amidardag yaduu zuduugeer n duudsan duugee umuursun yas yuman deer duu ch gesen yamarch yum bilee, ooroo ch bas bolovsrol nimgen l yum shig bna, zahidliin ezen bna gej ireel heruul hiisen ntr iig n harahad. Alpha910 g demjij bna.

  6. emegtei says:

    kkkkkkkkkk

  7. Hmmm says:

    tegej huuhduudee avj salsanch ter huuhen bi huuhtei harmaar bna gej hezeech salahgui bas nuguu huuhd hoolgui bna gej mungu avna. Uur shine huntei bolsonch ter huuhen duugii chine amidrald baisaar bh bolno chmas hezeech salahgui salhaar bol 2 huuhdee avaad sal !!!. huuhdeer dalimduulj chamtai holbootoi bh ba chinii huuhdiig mash hun buguud niigmiin hog shaar bolgoj usguj humuujuulne

  8. tulga says:

    иймэрхүү юм хаа сайгүй л байгаа байх дүүгийнхээ амьдрал болохгүй байгааг зүгээр хараад суудаг эгч гэж байхуу

    тэгэхээр энэ хүний зөв л гэж бодлоо хүний юмыг хүн хайрлахгүй дээ хүүхдүүдийг нь л яана даа сйан судлаад үзэхгүй юу дүүг чинь хэдийнээс хуурсан гэдгийг нь тэгэхэд л тодорхой болох байх тэр хүний сэтгэл хэзээнээс ийм болсон гэдгийг нь

  9. oko says:

    Aihtar, aimaar huuhen gj ymar hun bdgiig medehgui l bn daa. Ooroo neg ch zovohgui /yun huu gargaj ogoh/ bj baigaad l tanai hamag ymiig salgaad avaad yavh huuhniig heldiin.

  10. oko says:

    Ene hun hunii egch ym hoino duudee sanaa n zovood l iim y, bichsen bh. Gehdee humuus nogoo talaas n harahgui ym uneheer l aihtar muu muuhai huuhen bsn bol 2-n 2 huu gargahgui l bsn bhdaa. Hechneen muu em ch huuhed gargana gedeg tom hereg. Hechneen hun ur huuhedtei boloh geed chadahgui zovj bn tegehed tanai duu 2 huutei boljee boloo shdee. Ter 2-n amidral ter 2-nh oorsdoo shiideg egch geed bgaa hun enuund orotsood bh hereggui. Tegeed ter beriigee huvtsasgui irsen genuu???? tegeed anhnaasaa shaldan ber avchaad yundaa tegj bdiin. Ter ch bas hun. ter bertei chin uulzval yu gehiig n barag gadarlaj bn. Huntei hun gj haritsval hun shig hariu irne harin ta nar ger buleeree niileed l yduu, zuduugeer n duudaad l bas duu chin ymar ch zan gargadag bsiin bilee buu med shdee. Er n tegeed ch 2 saihan huu gargaj ogson ym chin tanaihaas yu ch avsan yadiin. Ter 2 huug bair, mashin orlohuu. Negent oor hund hartai ym bol hussen ymiig n ogood yvuulaach. Odoo duug chin hairlana gj bhgui.

  11. Ãýðýëò says:

    Хэрэв тэр бэр орж ирээд учир явдлаа яривал бас сонин юм ярих л байх. Гээндээ ч бий гоондоо ч бий. Хүмүүс ямар өөрсөндөө буруугаа нялзаах биш. Энэ ч мэдээж нэг талыг бариад бичсэн гэдэг нь мэдээж. Эгч нь байн байн орж ирээд ийм тийм гээд бэрийгээ муулаад байгааг харахаар аймаар ХЭРҮҮЛЧ хадмууд байнаа. Ер нь та нар бүгд сонин амьтад байна дөө. Бэрийгээ дарамталж, дүүгийнхээ амьдралд оролцсон, хүнийг хоосон ядуу гэж дугаарласан , юм үзээгүй царайтай, бэр нь зовлон гунигаа хүнтэй явалдаж тайлсан. Таарсан таар шуудайнууд байна даа. ЭНД ОРЖ ИРЖ ӨӨРСДИЙН БУРУУГААС БОЛСОН ЛАЛАР АМЬДРАЛАА ОЛОН НИЙТЭД ЗАРЛАЖ ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭ ХОРДУУЛАХАА БОЛЬ. ХАР ЭНЕРГЭЭР ХҮМҮҮСИЙГ БҮҮ ХОРДУУЛ.
    Залуу үе, охид залуусын оюун ухаанд муу мэдээлэл суулгаснаар тэндний амьдралын эхийг булингартуулдагийн. Тэд өөрсдийн амьдралд ийм зүйл бүү тохиолдоосой гэж бодсон ч энэ авгай шиг хүмүүсийн мэдээллээс болж амьдралдаа зөвийг биш бурууг хийх нь элбэг. Зөв хүнээ дэмий зүйлээс хардаж гомдоох гэх мэтээр. Тэгэхээр хэрүүлч авгай зайлаа. Далд ор.

  12. nana says:

    эгч нах эг нар ийм л гээд байхын. Эгчийн бас зөвшд. Эгчийн үгийг сонсоогүй болоол ийм байдалд орсон байхгүй хохийшд тэр нөхөр. Одоо тэр хүүхний хүүхдүүд том болоод ямар болох бол аямар л байна шүү. Харин дараа нь буруу юм хийснээ ухаарчаад засардаг бол  ч яахав. Засархкү бол зүгээр хаяах л хэрэгтэй. дараа нь хамаг юмаа гөвүүлчээд хүрээд ирвэл хүлээж авахгүй байх. Тэхдээ эгч хүн тэгж чаддаггүй юм шиг байгаан. Энэ хорвоо дээр аймаар хадмууд алийг тэр гэхэв тэхдээ аймаар даварцан бэрүүд бас алийг тэр гэхэв. Эцсийн эцэст эгч гэдэг хүн чинь ээжээс нь ялгаагүй нялхаас нь өсгөж хүн болгосон л хүн. Тэгэхээр дүүгээ одоо өнгөрсөн өөрөө мэд гэхээр нэгэнт алдаад байгаа хүнийг зүгээр харж сугаад амьдарлыг нь сүйрүлж чадах зүрх эгчид байхгүй. За болий  эгчид нь хамаагүй, одоо эгч дүү харьцаа байхгүй болголоо гэхэд дараа нь юучгүй ороод ирэхэд нь яах ч арга байхгүйшд. Тэгээ л энэ зөвхөн дүүгийн асуудал биш. Явж явж гэр бүлийнхэнд нь ч гэсэн зовлон байхгүй юу.Ер эгчтэй залуус баярлах хэрэгтэй. Атаархаж явдаг хүмүүс ч гэсэн байдийм шүү. Одоохондоо эгчтэй болохоор зарим нь мэдэрдгүй тээр шаадаг л байх. Тэхдээ байхгүй бол яаж нусаа хацартаа наах байсын болдоо. 

  13. hi says:

    Захидлын эзний буруу байнаа.Ёстой юм үзээгүй гар уу үгүй юу. Нэг муу цайны газраар яг л аав ээжийнхээ ар гэрийг хуга өөд нь татаж харагдаач. Ийм хэмжээнд иймэрхүү юм яриад сууж байхыг бодоход ямар хүн бэ гэдэгнь тодорхой

  14. happy says:

    imerhuu hvvhnvvd baidgiim doo. yahav zarim 1 ni iim amidraliig vzeegui haraagui uchraas eldveer l bichsen baina. gehdee ta nariin gants hairtai ah chini esvel hairtai dvvgiin chiini amidral nvden deer chini suirch ehner ni geh hvvhen end tendhiin bar savaar teneed eldviin erchuudtei banzaldaad yavahiig ni tanil nuhduud heleed baival ene hvniil amidral geed hatuu setgel gargaad europe-uud shig yavahguil baihdaa. hen ch gesen dvvgee ahiigaa sain saihan amidraasail gej boddimdoo. za tegeed iim hormoi hervvliin buzartai hvvhnees hurdhan l salsan ni deerdee.

  15. Soko says:

    Alpha910, cherry23 hoyriig demjij bn, minii yag bodoj bsniig helchij. Huurhii yadarsan busgui yamar ih ad uzej deerlehej bsan bol!

  16. cherry23 says:

    Bi alpha910-iig demjij bna. Mani er deeree 3 egchtei, ailiin otgon eregteib bololtoi. Hahaha, tergvel er hun shig er bish, ta nar amidrald ni denduu orson, yrshigtai, yadargaatai, muruur ni blgadaggui hadam avgai nar bna. Zahidliin ezen gej nemj bichseniig chini harval bas l neg heruulch avgai shig sanagdlaa. Ehnerees salsnaas hoish duu chini eriin hugarhai bol uuruu uuriinhuu amidarliig medeed avaad yvah heregtei. Iim yum bolsond ta nariin BURUU CH BAS BGAA

  17. Н says:

    “””””Хөрөнгө мөнгөний хувьд тэр хүүхэн эхлэж сүүлэрч юм болсон болохоор юу ч өгөхгүй бсан ч болдог гэнэ шүү””””

    Бичлэгийн эзнээс энэ мөрийг чинь лавлая. Үнэхээр хуулинд ийм заалт байдаг юмуу? Эрчүүдэд их хэрэгтэй зүйл байна

  18. Alpha910 says:

    ӨӨ ТИЙН ДЭЛГҮҮР ДЭЛГҮҮР ГЭЭД ҮХЧИХ ГЭЭД БАЙХ ЮМ УГААСАА ЧИНИЙ ХАРАМЫН СЭТГЭЛ ОРСОН БУЗАР ДЭЛГҮҮРЭЭС БЭР ЧИНЬ НЭЭХ ИДЭЖ УУГААД ХАГАРТАЛАА БАЯЖСАН ГЭЖ БИ ЛАВ ИТГЭХГҮЙ БАЙНА. НЭГЭНТ Л ЧИ ТЭР ДЭЛГҮҮРЭЭ ҮХЭХДЭЭ АВСАНДАА АВЧ ОРОХГҮЙ ЮМ ЧИНЬ ТЭР МУУ 2 ЖААХАН ҮРИЙГ НЬ БОДООД ӨГЧИХӨӨЧЭЭЭ………….

  19. Alpha910 says:

    1рт. Tанай дүү чинь насанд хүрсэн эр хүн болоод л эхнэртэй болсон байх тиймүү? Hасанд хүрсэн л юм бол яасан арчаагүй залуу вээ хэхэ эгч нар ээждээ хушуугаа унжуулж эрхэлсэн арчаагүй хог хэхэ.,Авааль эхнэрээ ч аятайхан маллаад аваад явж чадахгүй ……. бүүр нэг төсөөлөгдчлөө байна.
    2рт. Бэр чинь арай л дэндүү байж гэхдээ ихэнхи нь дугуй дугуйгаа олоод суучихсан байдаг дөө, дүү чинь нээх хүнээс илүү гарахаар залуу биш болоол ийм эмэгтэйтэй наалдаад сууцан байхгүй юу! Тэгээд ч дүү чинь сулралтай болоод хангаж чадахгүй байгаад ингэж явж байгаа юм уу ? Хэн мэдлээ…….
    3рт. ШУЛАМ ХАДАМ ГЭДЭГ ЧАМАЙГ Л ХЭЛЭХ БАЙХДАА……….ӨӨРИЙХӨӨ АМЬДРАЛЫГ ХИЧЭЭГЭЭД ЯВАХГҮЙ БАС АХ ДҮҮГИЙН АМЬДРАЛД ОРООСТОЙ АЙН ХЭХЭ
    ТАНАЙХ Ч ГЭСЭН G – ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ЮМ БАШ ҮҮ? ТЭРҮҮХЭН ТЭНДЭЭ Л ГАЙГҮЙ НЬ БАЙСЫН БАЙГААЗ 2 ДАВХАР БАЙШИН МАЙШИНТАЙ АЙН АААААААА ЛАЛАЛАЛА АДИЛХАН АМЬТАД БАЙЖ ЯАСАН ИХ ХҮНИЙГ ЯДУУ ЗҮДҮҮГЭЭР НЬ ДУУДДАГ ЮМ БЭ? ЧИ Ч ДЭЭ АЖИЛГҮЙ АМ НЬ ЗАГАТНАСАН ХҮН АМЬТАН МУУЛСАН АРЗАЙСАН АВГАЙ Л БАЙГАА БИЗ………
    ЭЦЭСТ НЬ ОХИДОО!!!!! ИЙМ ЭГЧТЭЙ ХҮНЭЭС ХОЛ ЯВХАД ИЛҮҮДЭХГҮЙ ШҮҮ БОЛГООМЖЛООРОЙ ИЙМ ХҮМҮҮСЭЭС!!!!!!!!!!!!

  20. zochin says:

    zahidlin eznii bichseniig unshaad gants yum l sain oilgoloo ta nar duugee tusad ni gargaj guanz delguur neej ugsun yum bol tegeed l taivan orhihgui yagaad udriin orlogo zarlagii ni hurtel hyanadag bsan yum be ta nart ch buruu bn ter humuus heniig ajilluulj hedeer tsajinjuulj heden tug ii orlogo oloh ni ter ger buliin huviin asuudal yum bishuu

  21. Walle says:

    Ar gerig ni harj sudalj niilehgvi.Hulgaij hvnii hvvhed hulgaich bdg um gej medhv….Eosto nerehariuzlaggvi bna shvv.YDUU bnuu BAYN bnuuu hama bhgvi sain hvnii hvvhed sainaaraa l vlddeg um…Odo ter tursun 2 hvvhed ni neg ni ezgige duraigad genen amitan nuguu ni ehige duuraigad SHULAM shig umhii sanaatai bolno biz.Ar gerin hvmvvjil mash sain bwl yahuu baga zereg daragdah l bh…BAGA zereg l shvv…

  22. Monroe says:

    yamar aimaar uym be, yasan muuhai yaduu tolgoitoi ohin be ter chin udam muutiin huuhed bn, buur yaduu tolgoi n sehehgui bgaaiin
    2 iin 2 huuhedtei yana ter zovnodoo

  23. nana says:

    Аймаар хүүхнүүд их байдгийм шүү. Сайнын олох их хэцүү. Уг нь сайн эмэгтэйчүүд ганцаараа л явжийдгиймшд. Танай дүү шиг сайн эрчүүд нь хардаггүй , толгойгоо эргүүлэл алго болдог болохоос. Энэ хүүхнээс ямар ч байсан холдох л хэрэгтэй.  Үгүй бол зөвхөн дүүгийн чинь ч биш танай гэр бүлийн насан туршийн зовлон болно шүү. Яг ийм явдал манай таньдаг хоёр ахад тохиолдсын. Нэг нь хачин завхай, муухай хүүхэнтэй суугаад нөгөө нь болохоор явдалтай бас хачин цагдагч хүүхэнтэй суусым. Хүүхдүүдтэй байсан болохоор нэг нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод салаагүй юм. Тэгсэн одоо 20-оод жилийн дараа яасан, харамсаад ч яалтай билээ. Эхнэртээ толгойгоо бүрэн мэдүүлсэн хүн болсон. Ах дүү нараа эхнэрээсээ дор үзэж, эхнэрийнх нь тал олон болохгүй татлаатай болохоор тэднийгээ нэг нэгээр нь амьдруулаад  тэжээгээд байдаг, харин өөрийн ах дүү нараа мартсан хүн болсон. Нөгөө ах маань хүүхдүүдээ жаахан байхад нь ухаараад салсан. Өөрөө өрөвч сэтгэлтэйн болохоор нөгөө салсан эхнэр нь юм нтэр гэвэл өгсөөр байгаад хамаг юмаа өгөөд өөрөө бараг юмгүй үлдсэн. Ах дүүгийнхээрээ л байдаг болсон. Уг нь хажуугаар боловсролтой өөрийг нь гэсэн сайхан эмэгтэй байсан лдаа. Тэхдээ дахиад л сохроод нээх дээрдхээргүй алдартай завхай юм бас олоод авсан. Тэгээл суусан. Үр дүндээ  нэлээн хэдэн жилийн дараа нөгөө салсан эхнэр нь холбоотой хэвээр, өмнөх эхнэрийн хүүхдүүд нь хэргийн эзэд, хэнгэргийн цохиурууд. Одооных нь эхнэр гэрийнхэнлүү нь ойртуулхаа байсан, өрөнд баригдсан хүмүүс.  Ингээд л 2уулаа дуусч байгамдаа. Танай дүүд 4 зам байна. 3 зам нь энэ 2ын замаар. Нэг бол салсан ч холбоотой байсаар байх тэгээд хоосрох , эсүүл салсан мөртлөө дахиад л буруу сонголт хийх, энэ 2 тохиолдол нийлүүл бүр өнгөрч байгаам. Эсүүл салалгүй тэвчиж өнгөрөөгөөд нэг мөсөн толгойгоо мэдүүлээд эцэст нь гэр бүлийнхнээсээ тангарга тасрах. Хамгийн зөв зам нь салсныхаа дараа бүрэн холбоо таслаад, сайн хүнтэй суух. Тэрийг  л баттай болгох хэрэгтэй. Нэгэнт л шийдсэн бол шийдвэртэй үнэнч байлгах төлөвлийг дүүдээ сайн суулга. Үгүй бол гэр бүлийнхэн нь үнэхээр насан туршын асуудалд орно шүү. Шийдвэртээ үнэнч байж дараагийнхаа сонголтыг л зөв хийгээрэй. Биеээрээ мэдэрсэн хүмүүс байгаа болохоор дахиад ийм гэр бүл харахыг хүсэхгүй л байна шүү. Ер нь нэг хүнтэй уулзаж байна л гэдэг юм бол оройтойгүй дээр нь сайн судалж байх хэрэгтэйм шиг байгаам. Өөрсдөө бол хайр нтэр гээд сохроод мэдрэлгүй болчино шүүдээ. 

  24. Арабелла says:

    yun aimshgiin sunjirsan gudamjnii heruul shig ym unshchvaa….
    hun uuriihuu amidralaar amidrah heregtei, uuruu shiidver gargaj bj zuw amidrana…

  25. someone says:

    duugee setgel sanaagaar demjeerei eregtei hun neg bosgoson amidarlaa nuraalgachihaaraa ih setgel sanaagaar unadag yum bnlee shuu

  26. someone says:

    salgasan deer shuu iim har murtei huuhnuud bdg manai hamaatnii ah bas neg balair huuhentei suugaad bas yag iimerhuu yum bolj bsiin tgd suuldee amiar ni garaad hoorhii min ami nasaa aldsan.huuhduudteigee uulzah gj ter huuhnii gert ochsonii daraa ter huuhen nas barchihlaa gj utasdsan uneheer aimaar shulam huuhen uhsen huniig butsaaj amidruulj chadahguigees hoish ter huuheniig yaltai bilee.

  27. хх says:

    er ni hunii ug udmiig har gedeg unen ym shuu de,zahidlin ezend helehed duugee dahij ter huuhentei bitii suulgaarai naadah chin muuhai huuhen bna ta nar sain l handaj bsan bna shde ene bichsenees chin uzehed unen bol,yaj 2-iin 2 huuhdiig ni gargaj udii boltol hanilj amidarchaad neg muu ajilchiddaa er nuhruu tegj muulaad suuj bhav de yrij bgaa yria uildel ni hun bish ni eruusuul haragdaj bna harin ter baga huug zaaval esteg togtooh shinjilgee hiilgej baij uguh esehee shiideerei tanai duugiin huuhed bval uruvdmuur shde zailuul ah duu 2 tsugtaa haluun dulaan gert usuj tornison ni deer shde zailuul nylh amitan,bish bval tegeed yostoi batalgaajuulchaad ugdug ym bgaaz shinjilgee zaaval uguurei taamgaar huurhii nylh amitnig buzar ymand ugch yavuulaad yahav de tegeed naad muu huuhendee nuur ugulgui handig ni haga daraad sain ailgaad ergej neeh zuuraldaad gai bantan bolood bhguigeer alban yosoor salguulaad jin tan bolgoo duu chin iim huntei hairtai blaa geed negent jargahguigees duugee bushuu mart geed sain uhaaruulahgui yu do, huuhduudee bas uuriinhuu taivan amgalan eruul heruulgui orchin, ireeduig bod geel sain oilguul da uur yu helehev muuhai huuhen bna.

  28. moeme says:

    er ni er ch bai em ch bai herbee ji humuujil saiatai bs tegeed bolomjtoi amidraltai aliin ohin huu bol bolgoomj toi l baih heregtei ih zoblon uzsen hunii sanaa ni bidniigee bodvol yabtsan bdag yum shig bgan zobhon em ch geltgui suuliin ueiin zaluus j gn mongo bair hardag boltson doo

  29. Er hun says:

    Bek сэтгэгдэлийг уншлаа.сайхан санагдаж байна.би залуу хүн.залууучууд бид бие биенээ эд хөрөнгө, баялагийн нүдээр харахаа болохгүй ээ.надтай уулзсан нэг охин намайг машингүй юм гэж хэлж байсан.Машин тэр байр яах вэ болийн ш дэ.Гол нь хүн хүн шиг байх, хүн чанартай байх чухал шүү

  30. sain uu? says:

    Yer ni bagaasaa zovj ussun, amidral uszen humuus chini tanai naad ber shig chini humuus bdag yum, hun hairlah setgel tedend baihgui, hatuu setgeltei, huvia bodosn humuus bdag yum. yaaj nuhriinhuu nuden deer shahuu suulerch bna aa, ene deer bichsen hun haylh huuhedtein baij ehnertei ertei suulerch baigaa zavhai huuniig umuuruud baigaa yum uu haashaa yum, uuru adilhan yanhan bdag biz , iimerhuu yanhnuud bugd uheesei,
    duugee hurdhan salgaaarai, uur heleh yum alga daa.

  31. захидалын эзэн says:

    Дээдэх хүнд: Эцэг минь дүүгийн хүүг гараад 2 настай бхад нь өвчиний улмаас нас барсан юмаа, чи одоо юугаа ч мэдэхгүй байж юу гээд байгаа юм вэ?
    Би болон манай эгч нар бүгд тус тусдаа амьдардаг юм. Би дээрээ нэг эгчтэй , нэг охин дүү 1 эрэгтэй дүүтэй л дээ. Хамгийн отгон нь миний энэ дүү минь бгаа юм. Ядуу зүдүү нтэр гэж хэлж бсан юм огт байхгүй. Ямар тэнэг амьтан вэ?
    манай том эгч тэгж хэлж байж тэр хэдэн дүү нарыг нь явуулсан юм, тэгж хэлээгүй бсан бол гуанзны орлого хэдхэн төгрөг гээд бүгдийг нь дүү нартайгаа нийлж идэж бсан бгаам даа. Тэгээд сүүлэрснээс нь хойш ээж тэр гаузныг нь таньдаг авгайдаа түрээслүүлсэн чинь тэр ордог бсан орлогоноос нь хамаагүй их мөнгө олж бна гэж бна лээш дээ.
    Дээдэх хүн та ядуу айлын охин байж болно, энийг таньд биш иймэрхүү хүүхдүүд бдаг юм билээ шүү гэж, хүмүүс мэдэг гэж л бичиж бгаа юм. Та л ийм хүүхэн биш бол болоош дээ….ккккк

  32. .... says:

    Manai egch l gehiin minii dood emegtei duu l gehiin tegeed ooroo emegtei deer n eej n. Neeh olon huuhnuud. Ter muu beree Yaduu zuduugeer n duudaj deerelhseer bgaad ter beriig iim alham hiihed hurgesen bh. Duu nar n ajillaad bolj l bwal hooj yawuulah hereg yu bsiin. Hun bur l ooriihoo eejiig sain hun geh n argagui gehdee tanai eej unen setgeleesee berdee sain bsan bol hunii huniig ingej bj ooriin bolgono gej helhgui bsan bh. Neeh olon hadam egchtei ted nar n urgelj amidrald n oroltsdog bas hadam eej n urgelj zaagaad bwal hun zalhii sh de. Bichsenees chin harhad aaw gedg hun chin tanai ger buld belegdel l bh. Eej ingesen eej tegsen l gehiin.  Ter beriin helhiig sonswol unen monon haragdana. 

  33. bazar says:

    amidral ooroo hatuu shuuu dee duudee ali boloh oilguulj heleed ter neg yumnaas n salgsan n deer deee tsag n irheer duug chini chin setgeleesee hairlah tiim saihan hair irnee itgeeree amidral ooroo bayalag shuu dee amjilt husiii

  34. 888 says:

    baga hvvhdiin huwid ergelzeed bgaan bol etseg togtooh shinjilgee hiilgeel boloo shdee dvvgiin chini hvvhed baiwal dvv chini uuruu awsan ni deer,tursun ah dvv 2 baiwal salgaad hereggvi gej bodjiina,hvnd hvn ilvvdehgvi shde,harin ter hvvhniig huuj yawuul yu ch bitgii ug,eejiinhee ugsun altan ginjee hvrtel ergvvlj aw,dvvgee hed honogoor chadwal gadagshaa ayaluul ali boloh setgeliig ni sergee,zaluu hvn udahgvi gaigvi boloh bailgvi dee

  35. tata says:

    угаасаа салах нь тодорхой л юм бна.м харин иймэрхүү гэр бүлүүд өнөө үед олон болох шинжтэй энэ бүгдийн дундаас хүүхэд л хохирч үлдэнэ. хүүхдүүдиийн ирээдүйд мааш муу зан ааш, дотоод сэтгэл санаа гээд л ирээдүйд ямар хүмүүс болох вэ? энэ талаах манай төр засаг хатуу бодлого гаргаж, хууль дүрмээ чангатгамаар байна. гэр бүлийн хуулинд өөрчилөлт оруулж шинээр нэмэх зүйл мааш их байна. монголд гэр бүл салалт мааш ихэсч байна. гэр бүл гэдэг чинь үр хүүхэдтэй болсон хойноо зүгээр салаал асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. энэ талаар анхаараасай бурхан минь хүний амьдрал ийм замбараагүй байх юм бол цаашдаа улс орны хөгжил бүүр л их бэрхшээлтэй тулгаранаа

  36. urnaa says:

    тэр дээр бек-г дэмжиж байна. ер нь хүн өөрмйн хүслээ дагах,ёстой нөгөөх зүрх сэтгэлээ дагах өөрөө өөртөө эзэн байх ёстой гэж би боддог. миний ар гэр ямарч байсан би өөрийн амьдралаа босгоно гэж бодох хэргэтэй,бас хэн нэгний амнд багтаж амьдрах ёсгүй. нээрэн сэтгэгдлүүлиыг уншихнаа дүүг чинь анхнасаа нүдэлж байсийм бишүү, өөрийн бодолгүйдүү,бага нь болохоор гэрийнхэн н аиьдралыг нь болгоол өгчинө гэж тооцсон байна. ингээл өарийн бодолгүй болохоор алдсан байна шдээ. гэхдээ муулах гнсэнгүй. хүн мэдэж явмаар л юм байна.

  37. захидалын эзэн says:

    Тиймээ, манай ээж ч тэгж л бсан тэр ядуу зүдүү байх хамаа алга, тэр хүн нь л сайн хүн бвал болоо, тэгээд сайхан амьдраад явбал болоо гээд дүүгийн эхнэрт нь хичнээн сайн бсан гээч, гадаад явж ирчээд охиндоо өгөхгүй бсан алтан хүзүүний зүүлтээ манай дүүгийн эхнэрт (энэ муухай хүүхэнд) өгч бсан бгаам даа. Ямар сайндаа тэгээд бсан гээд миний доод талын дүү охин маань гомдоллож байхав дээ. Манай ээж их ухаантай хүн л дээ. хүний хүнийг ингэж байж л яг өөрийн хүн шиг татдаг юм гээд…..муу ээжийн маань ч итгэлийг хөсөрдүүлсэн шуламын хүүхнийг бодохоос дургүй хүрээд байх юмаа.

  38. захидалын эзэн says:

    Миний дүү бол архи тамхи хэрэглэдэггүй, их сайн залуу ш дээ, даанч авгайдаа л их сайн бсан юм бгаан, тэр хүүхнийг бид нар ийм хуурамч хүүхэн бсаныг яаж мэдэхэв дээ, ёстой хүн үнэмшмээргүй.
    Бидний итгэлийг даах гээд их жүжиглэдэг бсан бгааш дээ, ээжийн хөлөнд нь массаж хийж гүйгээд л ээжээ ээжээ гэж гэрийнхээ ажлыг хийж гүйгээд л…тэрэн шиг сайн хүүхэн байхгүй мэтээр, тэгээд л ээж аавын тархийг нь бариад л хүссэнээрээ юм бариулаад л авчихсан бгаам даа, тэгээд гуанз, бөөний цэгтэй болчоод жаахан мөнгөжөөд ирсэн чинь миний охин дүүг хар халуунаар хүүхдээ чирээд дүүгийнхээрээ ороод гарья гээд очсон чинь дэлгүүрт нь байж байхад нэг жүүс ч аваад өгчихгүй дуугарахгүй гүйгээд бсан гэж бгаам даа. тэр хэний юман дээр суучаад тэгж бгаам болоо? Тэр үеэс л тар нь бага багаар танигдаад ирсэн юм. Тэгээд гуянзанд аа тэр хэдэн халтар дүү нараа бүгдийг нь авчирч ажиллуулаад бүгд нийлж идээд гэр орноо хуга өөд нь татсан гэж бгааш дээ. тэгээд манай эгч төрөл садны хол нь дээр бдаг юм, дүү нараа явуул гэж хэлж байж явуулаад 2 тогооч авсан юм.
    Манайхан тэр бага хүүхдийг нь манай дүүгийн хүүхэд аягүй бол биш байж ч магадгүй гэж үзээд 2 хүүхдээ 1. 1-ээр нь авч салах гээд бгаа юм. Хөрөнгө мөнгөний хувьд тэр хүүхэн эхлэж сүүлэрч юм болсон болохоор юу ч өгөхгүй бсан ч болдог гэнэ шүү, би тэгж хэлээд бгаан юу ч битгий өгөөрэй гээд….тэр завхайрсан хар мөрөөрөө зовоод амьдараг гээд.
    Ер нь заяа муутай хүмүүст чинь сайхан амьдрал зохидоггүйм шиг бгаан, тэр хүүхнийг хараах муу үг ч олдохгүй бна.

  39. urnaa says:

    гэр орон ядуу ч өөрөө зөв бодолтой зүтгэлтэй завхай зайдан явдалд дургүй,мөнгө хардаггүй хүн бас байншд,энийг уншаад хүмүүс ийм бодолтой болохвийдээ дээр бичсэн Х гэдэг хүний ч зөв. би гэхэд ар гэр маань энэ нмйтлэгчийн бичсэнээр ядууд хамаарна. гэвч ядуу ч бид ном уншдаг,юмыг олон талаас нь хардаг, мөнгө хөрөнгө харж хүмүүжээгүйээ. жишээ нь би хүнтэй суухдаа ядуу зүдүүгээрээ дуудуулахгүйн тулд өөрийн дансанд мөнгөтэй, орлоготой болж байж сууна,салсан ч амиа аваад явчихаар болжийж сууна,тэхгүй бол хүнд дээрэлхүүлнэ гэдэг хатуу бодолтой өдийг хүртэл ажиллаж сурж яваа эмэгтэй байна.

  40. hooh says:

    Сонин юм их байнаа. Эрчүүд л муу, завхай гээд байдаг гэтэл эмэгтэй бас байнаа.

  41. Н says:

    Ер нь эхнэр авна гэдэг тэр нэг эмэгтэй багаар бодход эрэгтэйн хөрөнгөний талд нь эзэн сууж байгаа шүү гэдгийг үргэлж бодолцох хэрэгтэй. Хөрөнгийг олох бий болгох амаргүй гэдэг нь ойлгомжтой. Харин эхнэр чинь ажил хийсэн ч хийгээгүй ч ямар ч байсан, тал хөрөнгийг эзэмшигч. Цаашлаад хүүхэд, шуухадаар далимдуулаад өшөө их хувийг чинь авах ёстой гэж хуулиар заасан байгаа. Тэгхээр муу санаатай байхад хэзээ ч илүүдэхгүй.

  42. .... says:

    Duu chin muu huuhentei uchirsand n tanai ger buliinhen buruutai l ym bn todorhoi huwiar. Yagaad gewel duud chin er hunii uhaan ooriin gesen tolgoi alga. Anhnaasaa ailiin baga geed ta nar haashaa harj haana gishgehii n zaadag bsan bololtoi. Er hun ooroo ehneree shilj songood awaad suuh belgiin nudtei bdag sh de. Tanai ger buliinhen harin ter dugiihee belgiin nudiig soholj ooriin gesn bodolgui tolgoigui hun bolgoj humuujuulsn bn. Eregtei huuhdiig bagaas n ooriigoo awaad yawh uhaan suulgaj, amidraliin uhaantai bie daasan er hun bolgoj humuujuuldeg biz de

  43. monda says:

    mah tsusnii tasrhai huuduudiig n oorsdon deeree avaad ter eej geed baigaad n dshin uulzuulahguigeer salsan n deer. ter huuhend taarah shiitgel ene l baina. tegeed mongo harsan amidraliin amtiig n sain medruuleed og. ter zaluutaigaa solongos garch amidarna l biz. iim huuhnuudees hol hol zaigaa barisan n deer

  44. pink says:

    yagaad ch butsaj niilj bolohgui. duu chini zaluu hun ergeed bosood irnee. amidral tsag hugatsaa haruulaad ugnu. buruu jigshuurtei zuil hiisen hun uiliih uree edleh l bolno. sain muugaar ni tentsuulj bdag yum shig l bh yum daa ene horvoo.

  45. bek says:

    muuhai yum baina a. iim huuhnuud baidag gej sonsson l duu gedhe ene ohinii tsaaad zorilgo ni anhnasaa hair bish baisan bolood l tegsiin bn gej oilgoloo.
    bi bas ger horoolold amidardag. neg naiz zaluutai baisan tedniih bas manaihiig bodvol ih bayan . manaih bol zugeer l baidag l neg ail. . tedniihiig bodvol hurungu gej baihgui . etseg ehees 4 le bi doroo neg duutei. gehdee saihan ajiltai hamt olontoi. tiim ch undur bish ch bolomjiin orlogotoi. henees ch guihguigeer uuriiguu bolgochihdog. ah ah egch , duu huntei suusan bolohoor uursdiinhuu amidraliig avaad yvchihdag yum . tegtel manai naiz zaluugiin eej aav ni ger horoolld amidardag yaduu zinda taarahgui uuriin tuvshnii huuhentei suu gej helsen baigaa yum . tegeed manai naiz zaluuch eej aaviihaa ugend orood nadaas baga bagaar hundiirch ehelsen. bi terendee mash ih hairtai chin setgeleesee ene ohin shig hudlaagaasaa bish. teriig bi medeed bas salsan ni deer gj bodoj baigaa bi hairtai geed zuugdehgui . bas guihgui ee. yagaad gevel namaig baigaagaar mini huleej avch chadahgui, bas eej aaviin nulund odoo orj baigaa hun hoishid ch yamar baih ni oilgomjtoi shuu de. suulaa gej bodohod haramsadag bolchihvol hetsuu shuude. namaig harahaar yaduu huuhen geed nud ni hoorsood baidag bolchihvol nadad l hetsuu yum bolno gej boddog. humuus ger horoolold amidardag geheer l buur ugeegui humuuser tootsdog boljee. tend chini hadaatai bish shuude bolomjiin ajil turul hiigeed lizingiin bair ch gesen avna. hun bur anhnaasaa bayan , bas buh yum belen baidaggui shuude. teriig uursduu l hudulmurluj hicheej baij bii bolgodog. bas huniig hun ysoor buur harj hairlah gedeg yum baihgui bolson yum shig . chin setgeliin hair baival bolohgui butehgui yum gej baihgui yum shig sanagddin yalanguya ene ger horoolol bair mashin ajil , hurungu geed enebugdiig yridag humuus, hamgiin gol ni hun hediid ch yamar ch ued hun hun chigeeree l baih ni hamgiin chuhal gej boddog. shunal husel, ungu mungunii jargal urt jargaltai bish baidgiig humuus sanaasai.
    urt yum bichsen ch zalhalgui unshsan tand bayarlalaa.

  46. Chertyonok says:

    Удмыг нь, ар гэрийг нь харж шийдвэр гарга гэж үнэн юм оо… Наад задарсан хүүхнээ байх ёстой газар луу нь явуул, өрөвдсний хэрэггүй, харин хүүхдүүдийг нь сайн хүмүүжүүлээрэй.

  47. Саарал says:

    Шууд салга. Өөр яах ёстой юм бэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.