Монгол охидын эрхэмсэг бардам зан, ариун нандин журам хаана байна?

“Охид ариун бол төр ариун” гэдэг. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Зүй нь эмэгтэй хүн хэвлийдээ хүмүүн гэгч эрдэнийг тээн төрүүлж, улс үндэстний нөхөн үржихүйг үргэлжлүүлдэг гэсэн философи утгаар нь хамаатуулан үзэхэд л хангалттай билээ. Тиймдээ ч “Улс орны тусгаар тогтнол эмс охидынх нь бэлэг эрхтний амсар дээр явдаг юм” хэмээн МУГЖ Сосорбарам нэгэнтээ хэлсэн байх. 

Мэргэдийн цэцэлсэн энэ мэт сургамжит үгийг өдгөө монгол эмэгтэйчүүд хэрхэн биелүүлж байна вэ. Өвгөдийн хэлсэн үнэтэй үгийг өнөөдөр дагаж байна уу. Хариулахад харамсалтай л юм. Бодит үнэнийг учирлахад Монгол охидын нэр хүндийг бохир бизнес баллаж байна. Өнөө цагт ариун нэртэй охид, ариун төр ярихтай манатай байна. “Биеэ үнэлэх” хэмээх бохир бизнесийн хар давалгаанд монгол охид нэгэнт “живжээ”.

Баар цэнгээний газар, буудлын өрөө, эсвэл саун массажны газраар л биеэ үнэлэгчид орогнодог гэсэн ойлголт өнөөдөр үгүй болсон байна. Өдгөө биеэ үнэлэлтийн бохир бизнес хүрээгээ тэлж телевизийн чаат, сонины зарын оролцоотойгоор олон бүсгүй биеэ үнэлдэг болсон гэнэ. Улмаар биеэ үнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсаж буй тухай ч холбогдох албаныхан хэлж байна.

Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн цагдаагийн газраас биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.Сүүлийн үөд телевизийн чаатаар танилцах, интернэтээр холбогдож, биеэ үнэлэх байдал гаарч байгаа тул цагдаагийнхан ийм арга хэмжээ явуулж, биеэ үнэлэгчдийг эрэн сурвалжлан саатуулж байгаа аж. Ингээд биеэ үнэлэгчтэй холбодох зарим баримт жишээг доор дурдъя.

ИНТЕРНЭТЭЭР БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ИХЭССЭЭР БАЙНА

Өдрөөс өдөрт биеэ үнэлэгчдийн арга ухаан нарийсч байхад цагдаагийн байгууллагынхан хянаж, зогсоож дийлэхгүй байх нь арга ч үгүй юм. Урьд нь биеэ үнэлэгчид нууц далд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо эрс өөрчлөгджээ. Өдгөө интернэтээр биеэ үнэлэгчид олноор бий болж, цагаандаа гарсан байна.

Тодруулбал, веб камераар царай зүснээс эхлээд биеийнхээ бүх хэсгийг харуулж, тэгээд үнээ тохироод дараа нь хаана уулзахаа болздог гэнэ. Гол нь иймэрхүү аргаар биеэ үнэлж байгаа охид нь насанд хүрээгүй байх нь элбэг аж. Тэдгээр охидын зарим нь нэг цаг хамт байхад 20-30 мянган төгрөг гэж байхад зарим нь 100 мянгаар өөрийгөө үнэлэх охин ч байх жишээтэй гэнэ. Эндээс харахад ханш нь харилцан адилгүй байдаг аж.

Биеэ үнэлэх арга нарийсч байхад дагаад хүний наймааны хэрэг ч газар авч, арга хэлбэр нь боловсронгуй болж байгаа тухай цагдаагийнхан хэлж байв. Монгол Улсын эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан байдаг ч интернэтийг яалтай билээ.

Нэр бүхий сайт, лавлах утасны цаана зохион байгуулалттай биеэ үнэлэх явдал байгаа эсэхийг цагдаагийнхан л шалгахаас өөр тэмцэх арга мухардаад байгаа юм.

“ШИРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭГЧ” ГЭЖ ХЭН БЭ?

Цагдаагийнхан караоке, бааруудын ихэнх хувь нь “ширээний үйлчлэгч” нэртэй биеэ үнэлэгч нарыг орогнуулдаг болохыг илрүүлжээ. “Ширээний үйлчлэгч” нэрийн дор биеэ үнэлдэг охид тухайн үйлчилгээний газрын ажилчид биш байдаг гэнэ. Тэд нэг удаа ширээнд суусныхаа төлөө үйлчлүүлэгчээсээ арван мянган төгрөг татдаг байна.

Харин цаашаа нэмэлт үйлчилгээ авахыг хүсвэл, хүслээр нь болгодог гэнэ. Нэмэлт үйлчилгээ гэдэг нь биеэ үнэлэхийн нэр аж. Биеэ үнэлэгчид 50-100 хүртэл ам.долларын ханштай. Энэ мэтээр ширээний хүүхэн орлогынхоо тал хувийг өөртөө үлдээж, талыг нь баарны эзэнд өгдөг гэнэ. Ийм байдлаар үйлчилгээ явуулдаг газруудын ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг нь шалгалтаар нотлогджээ.

Тухайлбал, Солонгосын иргэн Кан Ю Сик гэгч этгээд Баянголд дүүргийн аравдугаар хорооллын “Кореана” зочид буудалд байрлах “Вольво” караоке бааранд охидуудын биеийг үнэлүүлж байгаад баригдсан байна.

МАССАЖИСТ НЭРИЙНДОР БИЕЭ ҮНЭЛЭГЧИД

Энэ нэрийн дор биеэ үнэлдэг байдал бий болоод удаж байгаа тухай албаны хүн хэлж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн газарт 100 гаруй саун, массажны газар бүртгэлтэй байдаг байна. Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг зохион байгуулж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог этгээдүүд ихэссээр байгаа гэнэ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар цагдаагийн газарт охид эмэгтэйчүүдийг биеийг үнэлдэг найман гэмт хэрэг бүртгэгджээ. Харин өнгөрсөн энэ төрлийн 27 гэмт хэргийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Тухайлбал, иргэн П.Даваажав 2007 оноос хойш Баянгол дүүргийн гуравдугаар хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд тодорхой хаяггүй саун мөн тус дүүргийн зургадугаар хороо “Принц” зочид буудлын байранд мөн хорооны гэмтлийн эмнэлгийн урд “Паттаяа” саун массажны газар массажист нэрээр биеэ үнэлэгчдийг орогнуулж байжээ.

12-ХОН НАСТАЙ ОХИД ТЕЛЕВИЗИЙН ЧААТААР БИЕЭ ҮНЭЛЖЭЭ

Дунд сургуулийн тавдугаар ангийн охид телевизийн чаатын тусламжтайгаар биеэ үнэлсэн хэрэг өнгөрсөн онд гарч байлаа. Арван хоёрхон настай нэг ангийн гурван найз телевизийн чаат үзэж байгаад мөнгө олох шинэлэг санаа олсон нь биеэ үнэлэх арга байсан аж. Тэд “Санхүүгийн туслалцаа үзүүлэх хүнтэй нас харгалзахгүй танилцана” гэсэн мэссэжийг тусгай дугаарт илгээжээ.

Үнэхээр ч тэдний санаснаар нь болж, зарын дагуу нэг хүн залгасан байна. Ингээд гурван охин зараар танилцсан залуутай уулзжээ. Ийнхүү арван жилийн гурван охин 30 гаруй насны эртэй уулзаж, биеэ үнэлсэн байна. Охидыг гэрээсээ гараад хоёр хоносны дараа ээж, аав нь цагдаагийн газар бүртгүүлж хайж эхэлсэн байна.

Хүний наймаа,элдэв гэмт хэргээс айсан эцэг эхчүүд цагдаад ханджээ.

Цагдаагийнхан охидыг гэрээсээ гараад гурав хонох гэж байхад нь олжээ. Охидыг байцаасны эцэст тэр хүнээс тус бүр арав, арван мянган төгрөг авсан болохоо хүлээжээ. Хэдий тэд 12-хон настай ч зоосны нүхээр амьдралыг харах болжээ. Энэ мэт баримтаас харахад монгол охидын эрхэмсэг бэрдам зан, ариун нандин журам алга болсон илт байна.

“Биеэ үнэлэлт” хэмээх энэ бохир бизнес жилээс жилд цэцэглэн хөгжсөөр байх уу. Нийгмийн гаж үзэгдэл болсон энэ байдлыг даруй таслан зогсоох арга хэмжээг төр засгийн хэмжээнд авах шаардлагатай болсныг дээрх жишээ бэлхнээ илтгэнэ. Тэгэхгүй бол охид ариун байж гэмээнэ төр ариун байхын “теорем” алдагдагдахад хүрээд байна.

С.Вансэмбэрүү
Эх сурвалж: “Нийслэл таймс”

10 Comments

  1. Anonymous says:

    заа та нар баримтаа гаргаж ирчээд хүн амьтанг муул дүрс
    үзье

  2. ,xmcvnsoifwjeoi says:

    Америкд 25,000 Монголчууд, Солонгосд 30,000 Монголчууд, дэлхий даяар нийтдээ хэдэн арван мянган Монголчууд маань ажиллаж амьдарч байна. Тэд сайндаа гадаадад ажиллаж амьдраад байгаа юм биш, Монголын маань сулхан эдийн засгаас болж тэд гадаадад гарчээ. Эдийн засгийг сайжруулж өөрсдийхөө амьдралыг дээшлuuлэх хамгийн зөв зам бол боловсрол. Бид боловсролдоо хөрөнгө оруулах шаардлагатай. Тэгж байж бид хөгжинө. Харин яаж боловсролдоо хөрөнгө оруулах вэ? Хамгийн эхний алхам бол хuuхэд бuрийг, оюутан бuрийг нөтбuuк комьютертэй болгох. Манай 1OO0Zahia C 0 M интернет дэлгuuр маань Монголдоо хамгийн хямдаар Америкийн өндөр чанартай брэндuuдийн нөтбuuк болон бусад бuх төрлийн компьютерuuдийг оруулж ирж байна. Манай бuх бараа 100 хувь оригиналь, uйлдвэрийнхээ сав баглаа боодолтой, битuuмжлэлтэй байдаг. Манайхаас компьютерээ авж ирээдuйдээ хөрөнгө оруулаарай. 1OO0Zahia C 0 M Монголын хамгийн хямд интернет дэлгuuр! 

  3. ulzii says:

    ENE BUH YUM CHIN ENE ERGUU 76-AAS (NEG BONDGOR SAIHAN ERUNHIILUGCHTEIGEE NIILEED) BOLJ BAIGAASHDEE TENEGUUDEE! AMDRAL HETSUU BOLSOON! MONGOLCHUUDAA GEJ! ODOO YAH CH ARGA BAIHGUI ULAM L DORDONOSHDEE!

  4. Borte Chono says:

    Муухай байна, муу байна гэж ярихаас сонсохоос залхаж байна.
    Одоо энэ байдлаас яаж гарах вэ гэж гарц хайдаг болмоор байна.
    Хүн яг хэн бэ, хэн болох вэ, амьдралд яаж хандах вэ гэдгийг тодорхойлдог зүйл бол хүний сэтгэхүй, хандлага шүү дээ.
    Зөвхөн энд яригдсан асуудал ч биш Монголын нийгмийн муу муухай бүхэн бидний тархинд байгаа буруу хандлагатай холбоотой.
    Өөрөөр амьдрах итгэл, сэтгэлийн тэнхээ байхгүй, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэггүй, өөрөөрөө бахархах бахархал, омогшил, үнэт зүйл байхгүй учраас өнөөдөр хүүхнүүд ингэж биеэ үнэлж байгаа юм.

    Энэ хандлагыг өөрчилж болох уу?
    Бололгүй яах вэ.
    Өнөөдөр хэвлэл мэдээлэл болон боловсролын байгууллага шиг массыг араасаа дагуулах, масст нөлөөлөх боломжтой тийм хүчирхэг байгууллагууд манай улсад байхгүй.

    Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард иргэдэд зөв ухамсар суулгахуйц зөв нэвтрүүлгийн бодлого барьж ажилламаар байна.
    Мөн хүүхдийг бага дунд ангиас нь эхлэн ирээдүйн бие хүн талаас нь төлөвшүүлэх сураглтын хөтөлбөр боловсруулмаар байна.
    Сухомлински юу гэж хэллээ?
    Хүүхэд бүр математикч болох албагүй, харин хүүхэд бүр ирээдүйн эцэг эх болно гэдгийг мартаж болохгүй гэж.
    Дээрээс төрийн нэгдсэн бодлого боловсруулж хаана хаана нь үйл ажиллагааг нь зангидаж өгмөөр байна.
    Итгэл, сэтгэл, зүтгэл байхад болохгүй юм гэж үгүй.

  5. tito says:

    za daa bugd bie uneldeg bolson shu dee. oorsdiigoo top model geed baigaanuud ni top yankhan-d ni yum. za tegeed dooshlohooroo buh toriin alban baiguulagt bol zahiraliin tuslah gej huuhnuud mon dolignoj guisen bogsoo unelsen huuhnuud. dood tuvshin bol bar saun geh met zondoo zondoo. neg tom jishee bol purevsuren shu dee

  6. Ãýðýëò says:

    Заассс. Залхталаа сонслоо, ярьцгаалаа. Цэгцэрхээсээ өнгөрсөн асуудал байх оо. Харин бидний үеийнхэн үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж эхлэвэл яваандаа нийгэм төлөвших биз. Тэгээд л төр засаг энэ тэр нь зохицуул гээд л балайрахын. Өөрсдөө үр хүүхдээ зоосны нүхээр амьдралыг харсан залхуу хойрго, мал болгож өсгөчихөөд………..

  7. busgui says:

    olon ym nurshaad yahaw. er n bol tor n uls ornoo ariun bailgaj bj ems ohidoo muu muuhai buhnees hol bailgana bizee. tor ooroo muu muuhai buhniig uls orondoo delgeruuleed baihad ariun nandin ohid mani sewthees yahiin beeeeeeeeeeeeee ain! er n bol uls orond tulgarch baigaa buhiil asuudluud toriin uil ajilgaatai salashgui holbootoi

  8. temka sagt says:

    ene uildeld buh zuils buruutai. huuhnuud n ch ter erchuud n ch ter tur n ch ter zasgiin gazar n ch ter alban gazruud ch ter soyol n ch ter niigem n ch ter humuusjil n ch ter bugd l neg l bolj uhku bna daa yay daa baiz ene mongol orniig hatuu garaar l ter chihgeer n barihgui bol bolohgui n dee

  9. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ИЙМ БУЗАР БУЛАЙ ЗҮЙЛИЙГ УНШААД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭЖ ОЙ ГУТАЖ БАЙНА !!!!!!!!!!

  10. Xxx says:

    uuniig hen ch zogsooj chadahgui bhoo ali ch niigemd bdag asuudal gehdee ene biye unelelt gazar avch bga tohioldol manai tomchuudiin buruu gej bodoj bna mongolchuud yduu bna erchuud ni amidarah geed gadaad yvchihlaa zuruud mongold gadaadiihan ih olshirch bna ted mongoliin heden ohidiig nusnii alchuur shig l hereglej bna da tsaad ohiduud ni yah ch argagui mungu uguy geheer untdag 1 untaad bolno gej bodloo dahiaad mungu heregtei bdag butsaad nuguu hun dre ochih jisheetei tedniig hench hynaj chadahgui ohid ni buzar tur ni bur buzar bolchood bna daa hairan mongol oron mine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.