Надад зөвлөөч би яг ямар хүн бэ?

Сайн байцгаана уу энэ сайтад ханддаг бүх хүний мэндийг мэдье. Би их сонин бодолтой хүн юм. Би нөхөртэйгөө ханилаад 12 жил болж байна. Энэ хугацаанд бид 2 бүх зүйл дээр л нийцдэг үлгэр жишээ гэр бүл. Хамгийн гол нь би их хартай юм уу даа. Би өөрөө бол анхныхаа эр хүнтэйгээ учраад охин биеэ өгөөд өдий болтол өөр хүнтэй учирч байсангүй. Манай нөхөр ч надтай гэрлэснээс хойш тийм асуудалд орооцолдоогүй. Гол нь бид 2 гэрлэхээс өмнө нөхөр маань өөр бүсгүйтэй үерхдэг байсан юм. Би тэрийг нь мэднэ л дээ. Тэгээд өдий олон жил болж байхад би тэр хүүхнийг нь мартаж чадахгүй байнга хаана яаж амьдарч байгааг нь судалдаг.

Заримдаа янз бүрийн шалтгаар нөхрөө тэр бүсгүйтэй хардана. Тэгээд л тэрийг нэг хүнтэй үерхээд эхэлвэл тэрнээс салгах юм сан гэж бодогдоод, эсвэл үерхэж байгаа хүнд нь муу үг сонсгомоор санагдах юм. Бидний амьдралд ямар ч саад болоогүй байхад би ингэж бодоод байх юм. Тэгээд тэр хүүхнийг өөр хүнээс хүүхэдтэй болоод салаад алдаж эндэхэд нь дотроо баярлаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг л сонин. Би чинь юу бодоод байнаа гээд л гэнэт ухаардаг. Янз бүрийн мессеж бичмээр санагдаад арай ч бичиж үзээгүй миний сэтгэхүй нэг л биш. Ядаж байхад тэр бүсгүй одоо хүртэл нөхөргүй. Манай нөхөртэй ямар ч холбоогүй нь мэдэгддэг л дээ.

Ийм байхад би яагаад өдий олон жил болчихоод байхад тэр хүүхнийг мартаж чаддаггүй юм болоо. Тэр бүсгүй надаас мэдлэг боловсрол царай зүсээр илүүгүй. Тэгээд өөр хүнтэй тэгж хардахгүй ганцхан тэр л хүүхнийг яаж байгаа бол гэж хүн амьтантай суусан болов уу гээд л чих тавиад байхын. Хүн чинь анхны хайраа ч юм уу эсвэл эр хүнийг л тэгж их боддог байх. Би тэгэхээр нэг бол сэтгэхүйн өвчтэй эсвэл нөхөртөө итгэдэггүй эсвэл өөртөө итгэлгүй ч юм уу яг ямар хүн юм болоо. Надад зөвлөөч би яг ямар хүн бэ?

24 Comments

  1. lhagvadorj says:

    Бид бүгд л адилхан ийм л бодолтой хүний бодолыг ил гаргавал бүр аймаар зүйл гарна. Ил гаргаж хэлж байгаа нь таньд эрүүл болох найдлага байна. Эмчид очсон хүн бүх зовиур шанлалаа үнэн зөв хэлж байж л эдгэрлийг авдаг шиг бузар мууг илчлэн хэлж байж л бид түүнээс ангижрна. Та тэр хөөрхий эмэгтэйтэй уулзаж ярилцаач гэж би ятгаж байна. Уулзаагүй байж хүнийг дүгнэх нь тэр хүний талаар буруу ойлголтыг бидэнд өгдөг юм. Эрчүүдэд итгээрэй тэд эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг нь харж хайрлан хүндэлдэг юм шүү. Таньд амьжилт амьдралд чинь аз жаргалыг хүсье.

  2. uka says:

    nuhruu aldmaar sanagdaad horhoi chini hureed baidag yum bna daa. huuhed buruu gedgee medseer baij zoduulah yum hiideg dee tereh shig l . nuhurtei chini holboogui bhdad ingej baival holbootoi bol yanam be?

  3. ah says:

    yaaag cham shig huniig bi medne. ter emegtei ni nuhur bas yag tanai nuhur shig hun. tegeed enher ni yamar ch ul murgui hardaj nuhuruu zovoosoor baigaad uuruu nuhurtuu hayagdaj, yag ter busgui shig gon bie gozon tolgoi bolood uldsendee. tegeheer naad muuhai chutgur shugelsen zangaa uuruu medej l baigaa bol hurdhan zasaj av. es tegvel amidral chamaig urshuuhgui. neg l udur hariugaa avdag um shuu. uuruun chin ene uildeliig tenegteh l gedeg um daa. teneg zangaa erthen zas!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  4. boloo says:

    Uuriiguu medej bgaa chini sain hereg. Zugeeree bodloos iluu uildel chuhal. Gehdee bodloo ariun bailgahiin tuld byasalgaj setgel sanaagaa tsegtselvel yaj bna

  5. life is btfl says:

    sonin l yum. gehdee ih muuhai sanagdlaa. adilhan emegtei hun bj.
    tegeed nuhur chin ter huniig hayaad cham deer irsen ni bagadaad bnuu tee.
    huurhii ter busgui bas hayagdaad shanalsan l bgaa daa.
    muuhai gehees uur yu gehew dee. setgel zuich deer och.
    emchilgee ntr bdag bol hiilge.
    bdaggui gewel odoo yadiim bgam setgel sanaa ariusgah yum humand ywdiimuu
    odoo yadiin. iim jargaltai amidraltai hun iim yum bodoj ywna gej bodson chin
    ene horwoo buur aimaar sanagdchihlaaa.
    humuus ch aimar yumaaa

  6. JULIA says:

    harin ch huntei suuj amidral zohiohod ni bayarlaach.chi joohon teneg bhaa

  7. Nativist says:

    Хүний хараал идэх гэж яах гэж ийм юм бичиж байгаам дээ. Миний хөгшин зүгээр л сэтгэл зүйчид үзүүлсэн нь дээр. Чиний өөртөө итгэх итгэлтэй чинь холбоотойгоор багад чинь ч юмуу, эсвэл оюутан байхад чинь л юм үлдэж. Тээд тэр бухимдлаа гаргах сайхан боломж нь нөхрхийн экс хүүхэн байх нь л дээ. Чи л манай гэр бүл үлгэр жишээ, нөхөр бид 2 ямар ч асуудалгүй гэж бодож байгаа болохоос биш, нөхөр чинь бас дотроо юу гэж ч бодож явдаг юм билээ. Амны билгээс ашдын билэг гэж. Зүв зүгээр байхад нь нөхрөө хүнтэй хардаж байж, харин муу амалснаар чинь болж нэг л өдөр чамаас залхаад өөр хүүхэн рүү яваад өгөх вий. Эрэгтэй хүн чинь хажуудаа уяж, хорьж, цагдаж байж хажуудаа байлгадаг амьтан биш шүүдээ. 

  8. mongol baavar says:

    iimerhuu turliin setgetsiin uvchtunuuded zoriulsan tasgiig shar hadand shineer neeh heregtei uur uneheer heleh ug alga ene zuvluguu uguud uchir zugguui uruvduud bgaa himiisiig uursdiig n bir uruvduchluu ene emegteid handaj hekehed uvchnuu daamjirhaas n umnu erthen shar hadand ochihgui yu daa

  9. Билгээ says:

    Ий мангаа гэж хүүхэд айлгадаг шиг чамайг тавьчихаад хүн айлгамаар юм уу? Муухай байна. Сэтгэл зүйчид очиж зөвлөгөө ав. Өөр ямар ч хариулт алга. Галзуугийн ямар нэг юмтай байж мэдэх эмэгтэй байна та. Таны наад сэтгэц яавч эв эрүүл сав саруул хүнийх биш. Атаач байж болно. Гэхдээ ийм муухай хорон байж болохгүй.

  10. Borte Chono says:

    Зүгээрээ, юмыг өөдрөгөөр харж бай л даа.
    Чи ганцаараа эрүүл, бусад бүх хүн өвчтэй ч юм билүү. 🙂

  11. Hen negen says:

    Erunhiiduu bol chi ih muuhai l hun bna. Gehdee gantshan ter huuhend tegej handdag bol zugeer l obsessed bolchihoj dee.  Saihnaar bodohiig hichee. Yag unendee bi ch bas haaya tegeed bdag yum. Joohon ataarhuu ch yum uu haashaa yum. Gehdee uur huntei niileheer ni salgah gej bitgii oroldoo. Harin ch suugaasai gej bod. Tegeed nuhur huuhedtei bolchihvol chi tegej bodohoo bolichih bh. Nuhurgui huuhedgui yavaad bhaar ni joohon hardaad bgaa bh. Tegeed zaluutai bolzood yavahaar ni jargald ni ataarhaad bgaa bh. Ene bol ih muuhai zan shuu. 

  12. julietta says:

    chi uurtuu itgeh itgel muutai bololtoi. haa hamaagui ungursun balarsan hun bodoj uuriiguu zovoohiin orond uurtuu anhaaral tavij setgel hangaluun baij sur. bas tegeed ter huuhniig gants bie yavuulah gd huseed bval nuhurtei chin holbogdoh magadlal ulam ihsene shdee.bi l bsan bol ter huuhniig huntei suuhaar n buun bayar huur boloh bsan harin chi esregeeree zovooh gd bdg. nuhur chin ter emegteig bish chamaig songood buhel buten 12 jil chamd itgej hairlaj, chamaig ene zangaa zasna gd l huleej suugaa bh.harin chi iimerhuu bdlaar nuhruu hii hooson hardaad bval nuhur chin jinhneesee uur huntei boloh bh shuu. demii harduulahaar hiicheed ugluuleed suuy gej bodii shd. hervee nuhur chin chamaig huurval chi bol yahaas ch butshgui yum shig bna. tiim bolohoor setgel sanaagaa zasah hyanah chadvart suralts, setgelzuin hicheeld suu. yoga, byasalgal hii l gej heleh bna

  13. nar says:

    chi ih ontsgui yum bodoj baina gej oilgogdoj baina. tegj bolohgui. ungursniig martaj ireeduig harahiin orond hunii ungursniig sohood uruuliig bas uuriiguu ingej shyanalgaj yvah ch gej de chi aaimaar bodol teej yvna shuu naizaa chi. bolih heregtei . uuriiguu bolohgui yum bodoj baigaag chi uhaarch l baisan yum bn shuude. ter chini sain hereg. tiim iim muuhai bodloo zas zalruul. nuhurtuu hairtai bas unench baij ingej bolohgui. ter emegteid az jargal hus. adilhan emegtei hun shuude. tegeed ch deer ni nemj helehed erchuudiin joohon ch gesen aldaag uuchilj amidarch surah heregtei. nuhurtuu huuheddee , ergen toirniihoo hen ch baisan hamaagui setgel zurhneesee uuriimsug handaj surah heregtei. tegvel chi uuriiguu ymar ih taivan amgalan uur utsaargui saihan amidarch baiogaagaa medreh bolno. iimerhuu yum bodood yvaad baival chi uuriigoo bolon ger bulee ch bas iim baidaldf hurgej baidag yum . dald uhamsar geed l yanz buriin yum baina shuu de sain nom unsh . uuchil. enerengui bai. setgeleesee yumand handaj sur tegeed l guitsee dee naizaa. chi bayar jargalaar duureed yun ter urd hoidohiin muu muuhaig bodoh manatai bolno. uuriiguu setgelee tsegtsel. amjilt

  14. Yuna says:

    Ямар аймаар юм бэ, уншаад бүр дотор арзайчихлаа. Бидний ихэнхи нь хань ижилтэй болохоосоо өмнө өөр хүнтэй үерхэж, найзалж үзсэн байдаг биз дээ. Унтаж хэвтэх нь хамаагүй. Энэ чинь залуу хүн бүрт л тохиолддог. Би гэхэд л зөндөө хүнтэй үерхэж үзсэн. Үерхлээ гээд учиргүй өвөр түрийндээ орохын нэр биш шүү дээ. Тэгсэний төлөө ийм олон жил ингэж муухайгаар бодож, тандаж явдаг гэхээр Та ямар аймшгийн кино дээр гардаг шиг эгч вэ. Нөгөө эгч бол танай нөхөр рүү тоож ч харахгүй явж байгаа биз дээ. Учир нь тэр бол ухаантай эмэгтэй байна, тийм болохоор нэгэнт гэр бүлийн амьдралаа цэгцэлчихсэн танай нөхрийг бараг мартсан байгаа биз. Би лав хэн нэгэн намайг тань шиг ингэж бодож, тандаж суудгийг мэдвэл шууд цагдаад хандаж, хариуцлага хүлээлгэнэ. Таны наад сэтгэцийн өвчин чинь нэг өдөр гэнэт хурцаар илрээд хутга бариад дайрвал яаанаа, та муухай хүн байна, сэтгэцийн эмнэлэгт үзүүлээрэй. 

  15. moeme says:

    medkui yum daa gehdee naad setgel zuigee 1 uzuulsen ni dr bhdaa
    ingej yabaad bhiin bol naadah jin setgetsiin obchin bno shuu

  16. smile says:

    medrel muutai solioitoi uwchtei erguu teneg awgai ymar baliar amitan be adilhan emegteri hun baij sain saikhan ywaasai egj bodwol buyan zaya chini delgerch ywah bh daa tegj chadahgue bol udajgue chi ter huuhen shig bolno gartsaague

  17. Za tegheer egch min says:

    Za tegheer egch min. Bi ingej bodoj bna yagaad gevel nohor chin ter huuhnees oor huuhentei orootsoldoogui orootsolldson ch bai ta teriig ni medeegui, tanii meddeg tsoriin gants holbood bodchihoor  hun  ter bolhoor l ta tegej bgaa bh l daa. Harin yagaad geddeg ni ih olon yanz tanii Ontsgos harval ta heterhii hairtai bas hartai bololtoi. Ene  Bol neg torliin ovchin times galzuuraagui bagaa deree mash yaaraltai sal gej zovlomoor bna  am jilt husei. 

  18. Man says:

    Архины цагаан солио гэж байдаг шиг энэ бол хардалтын цагаан солио өвчний 2-р шатанд явж байна. Бушуухан сэтгэл зүйч эмч дээр оч

  19. zochin says:

    арай ч ийм байж болохгүй байхаа. Мэдээж урьд нь өөр хүнтэй үерхэж байсан байж болно. Өөрийг чинь сонгоод өдий олон жил хамт амьдарч байхад тэр хүнээ хардаад тэр хүүхнийх нь талаар элдэв муу юм бодон хүсээд байх хэрэггүй ш дэ хүн чанаргүй л юм тэр эмэгтэйг тайван байлга а. Хүний амьдралд юу ч тохиолдож болно ш дэ. Нөхөртөө итгэж амьдар. Тэр хүнд муу юм тохиолдвол баярлаад байдаг нь муу л байна да

  20. mongolhun says:

    Чи бол амиа хичээсэн, охорхон бодолтой,хартай хүүхэн байнаа.Бага дээр нь наад зангаа татаж авахгүй бол өвчин болно шүү.Эр нөхөр,эхнэр гэдэг чинь нэг биений хоёр тал.Тал биеээ зовооноо гэдэг чинь өөрийгөө зовоохын эхлэл шүү, өнгөрөөгүй дээр нь эмчлүүл,эр нөхөртөө итгэж амьдар бүсгүй минь

  21. babuna says:

    btii muuhai yumaa muu zuil bdol dagaj irdg gdg shuu dee hund tiimerhuu yum bdh ue bdiimaa ghdee arai hetruukj bdood bna

  22. alimhan says:

    ter taivan bj chadahgui bgaagin l neg ilrel bhaa bi ch gesen nuhurtei maani msgeer angalzsan neg avgaig buur martaj chadahgui udur bur dotroo haraaj bdag bi yamar tsarai zustei haana ajildgiig n ch medehgui gantshan ytasnii dygaariig n l meddeg tgd ch ter yumyy udur bur dotroo haraaj myy myyhai yavaasai gej bodood bdgiin minii nylimsiig yrsgasand n buur dyrgui hurdeg tegeed bi boddog yum hun goldoo ortol gomdohooroo ingeed bdag yum bolyy gej

  23. umbaa says:

    Yamaar ch yum be yamar hetsuu yum b dee kk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.