Орчин үед “ХАЙР”

Сайн байцгаана уу. Энэ вэб сайт хэн дуртай хүн нийтлэл оруулж болдог болохоор юм бичих дуртай над шиг хүмүүст их хэрэгтэй юм аа. Миний оруулсан нийтлэлүүдийг уншдаг хүмүүс анзаарсан байх. Би ямар нэг өөртөө тулгарсан зовлонгоо бичихийг хүсдэггүй харин миний бичсэн зүйлсээс алдсан нэг нь ухаарч, цөхөрсөн нэг нь урмыг авч, зовсон нэг нь жоохон ч гэсэн сэтгэлийн дэм авч байгаасай гэж хүсдэг. За ингээд олныг нуршаад яахав.

30 хүрээгүй байж амьдралын шуургыг сөрж явна энэ тэр гэж юм яриад яахав. Харин бид хамтдаа амьдралын замаар алхалж явна. Засмал зам дуусч шороон эхэлдгийн адил амьдралын зам дуусах тэр мөчид бид эх орныхоо хөрсөнд шингэх болно. “Төрөхөөс үхэх хүртэлх энэ богинохон хугацаанд ямар ч их зүйл болж өнгөрдөг юм бэ дээ” гэж нэг танил настан маань хуучилж билээ. Таньдаг ч бай үгүй ч бай, хөндлөнгийнх  ч бай хамаатан ч бай нэг нэгнээ хайрлаж амьдарцгаая. Өмнөх нийгэмд байж үзсэн биш одоо үед гэж ярих нь илүүц биз. Ямар ч байсан бидний амьдарч байгаа цаг үед хүн хүнээ гэсэн сэтгэл хэтэрхий хэврэг болж дээ.  Өмнөх “Би чамд хайртай” гэдэг нийтлэл дээрээ хэлж байсан шиг хайр дурлал гээч юм ихэнхдээ брэндийн хувцас, хөөрхөн царай, биеийн галбир, үнэтэй машин зэргээр хэмжигддэг болж.

Гэхдээ бас сайхан учрал, сэтгэлийн сайхнаар холбогдсон залуус маань цөөнгүй байдаг ч гэсэн та эргэн тойгрноо нэг ажиглаад үзээрэй. Бас нэг хөөрхөн охинтой үерэхчихвэл тэр ээж аав бол хамаагүй. Ганц охиноос болж олон ч залуус эх эцгээ гомдоож байх юм. Тэгж байгаа хүмүүс яаж ч хөндлөнгийн хүнийг хайрлахав дээ. Бусдын зовлонг тунгааж ойлгож туслаж өрөвдөж хайрладаг залуус их цөөрсөн гэдэг нь зөхын хүнээс харагдана. Хэн нэгнийг тэр тусмаа танихгүй хүнийг гэр бүлийнхнийгээ бүгдийг хайрлаж явбал тэр хайр эргээд чамд ирдэж юм шүү.

[By DreAmeR]

5 Comments

  1. ... says:

    tgd odoo yahavdee huvia hicheej yavah eostoi niigem. hedii sanal niileh hetsuu ch busdiin yaah ni unendee pad alga ooriihoo bgaa yumandaa setgel hangaluun bj neeg ih stressdguihen shig busdad gai bolchihgui amidarval boloo minii bodol bv gj..

  2. unshigch says:

    chinii niitlel chini muu yum aa ugnii songolt ntr nadad yruusuu taalagdsangui 

  3. aa says:

    толот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.