Салах уу? Бодож үзэх үү?

Сайн байна уу. Би одоо 30 хүрэх гэж байгаа, саяханыг хүртэл би амьдралыг дандаа л цагаанаар сайханаар харж, сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй амьдарч ирсэн. Эцэг эх минь намайг бие сэтгэл эрүүл, өөдрөг сайхан хүмүүжүүлж тэднийхээ ачаар сайн ч боловсрол эзэмшиж чадсан. Эцэг эх 2 маань их ажилсаг хичээнгүй хүмүүс болохоор би хэдийгээр эрх, юмаар дутахгүй өссөн ч ажил голохгүй хийж хоол голохгүй идэж өссөн.

Миний хүүхэд нас дэндүү гэгээн жаргалтай өнгөрсөн. Одоо би олон сайхан найз нөхөд хамт олонтой. Хүн харахад өндөр боловсролтой, сайхан ажилтай, сайхан гэр оронтой, царай зүс бие хаагаар хүнд гологдохгүй, бас царайлаг хөгжилтэй нөхөртэй, ер нь л дэндүү жаргалтай амьдардаг.

Би хичээл номоос өөр юм мэдэхгүй дэндүү даруухан охин байлаа. Тэгээд хүнтэй үерхэх ч үгүй явж байгаад 19 настайдаа нэг залуутай танилцаж үерхлээ. Түүнийг миний нэг эрэгтэй найз надад санамсаргүй танилцуулж 5 жилийн дараа бид гэрлэлтээ батлуулсан. Тэр миний анхны үерхэл, анхны хайр, анхны үнсэлт анхны эр хүн байлаа. Би түүндээ бүхнээ зориулсан. Олон залуус надад хайраа илчилж ирэхэд миний сэтгэл ганцхан түүнд л байсан. Үүнийг тэр ч өөрөө сайн мэддэг. Түүний төлөө юу ч хийхээс буцахгүй тэгж их хайрладаг байсан юм. Харин тэр хайр маань түүнд яаж хүрсэнийг одоо бол сайн мэдэхгүй байна…

Бид бие биедээ хязгааргүй хайртай гэдэгт би итгэж сайхан гэр бүл бий болгоно гэж бодож зүтгэж өнөөдөр хүрсэн юм. Энэ амьдралыг босгоход би багагүй ачааг нуруундаа үүрсэн. Нөхрөөсөө илүү ажиллаж, сайхан гэр бүл аз жаргалтай амьдралын төлөө яаж зүтгэсэнийг миний найз нөхөд эргэн тойроныхон бүгд л мэддэг. Нөхрөө тогтвортой ажил ч үгүй байхад нь хувийн компанитай болж бизнес хийхэд нь хүртэл тус дэм болж ирсэн. Би нөхрийгөө хэзээ ч ямар нэг байдлаар голж байгаагүй, түүндээ маш их хайртай гэж амьдралаа сайн сайхан авч явахыг сайхан бүсгүй сайн эхнэр байх гэж л амьдарч ирсэн.

Гэтэл би л ингэж сайхан гэр бүлтэй сайхан амьдарч байна гэж бодож байж. Нэг л өдөр амьдрал хав харанхуй болчихлоо.

Нөхөр маань намайг өчнөөн удаан хуурсан байлаа. Ядаж байхад өөрөөсөө өчнөөн эгч нөхрөөсөө салсан авгайтай шүү. Харин миний амьдралд түүнээс өөр эр хүн байгаагүй, түүнийг би намайг хуурна гэж санаанд багтахгүй болохоор хэзээ ч хардаж сэрдэж байсангүй. Гэтэл тэр миний тэр итгэлээр тоглож, хардаггүй болохоор минь хажууд минь л нууц амраг руугаа мессеж бичиж ярьдаг байж. Гэхдээ бүр дөнгөж хүүгээ төрөөд 3хан сартай байхаас эхлэсэнийг нь би 3 жилийн дараа мэдсэн юм. Үр хүүхэдтэй болоод бүр их аз жаргалтай байна гэж итгэж бас тэгж ярилцдаг байсан бол тэр л үедээ нөхөр маань хөгшин авгайтай заваарч явдаг байж. Тэр хөгшин авгайтайгаа өдрийн цагаар буудалд ордог байсан гэж байгаа юм даа.

Одоо би түүнд маш их гомдож цөхөрч харахаас дургүй минь хүрдэг. Би түүний олон зүйлийг уучилж хайрладаг байлаа. Харин түүнийг хууран мэхлэлт, худлаа яриа хуурамч инээмсэглэл хайрыг нь уучилж чадахгүй нь. Би маш их сэтгэл санаагаар унасан. Тэр миний хувьд хэн ч биш, өөдгүй арчаагүй өрөвдөлтэй амьтан болж хувирсан. Тэр намайг салахгүй байхыг гуйж уучлалт гуйгаад л байна. Харин надад хөрсөн сэтгэл л байна. түүнтэй ойртохоос дургүй хүрдэг болсон болохоор сексийн амьдрал ч утгагүй болсон. Угаасаа хийгээд ч таашаал авахгүй, шал өөр юм бодогдож дургүй хүрдэг. Ингэж амьдрахаар салмаар байдаг. Гэхдээ сэтгэл санаагаа тогтворжуулаад нэгэнт босгосон амьдрал юм чинь гээд бодож үзэх ёстой ч юм уу сайн мэдэхгүй байна. Амьдралаа гэхэд би түүнийг хэзээ ч урдных шигээ хайрлаж хүндэлж чадахгүй. Өөрөө ч бас сайхан хайрыг мэдрэхгүй биз дээ. Хайр даадаггүй иймхэн хүнээс би ямар хайрыг хүлээх вэ дээ. Би яах вэ?

Та бүхэнтэй сэтгэлээ хуваалцвал жаахан ч гэсэн дотор онгойх болов уу?

35 Comments

  1. chimgee says:

    yavuul yavuul teruugeer yadgiin ER NI EMEGTEICHUUDEE ER XUNEES XOLXON YAVBAL TA NAR UUDLUNU SHUU.

  2. Amarsanaa says:

    gants sar ch umu aaw eej dre amidraaache !!  hairtai l yum bol salna gej yu bsiin zssssssss oorsdo uchraa ol hehe 

  3. отгоо says:

    Миний бодлоор нөхөр чинь сексийн дутуугаа тэр авгайгаас нөхөж байсан юм биш үү. Илэн далангүй сайхан ярилц. Амьдрал босгох хэцүү, нураах амархан шүү.

  4. mongol эр хүн says:

    арай ч дээ.би залуу эр хүн.танай нөхөр чинь ёстой тэнэг юм даа.Эмэгтэй хүн чамд бүх ариун нандин сайхан юм аа өгч байхад чи ингэж байдаг.Ирээдүйд миний хань хэрэв ийм итгэл сэтгэл намайг гэсэн их сэтгэл , нандин бүхнээ надад зориулах юм бол би ямар азтай хүн бэ ,бурхан гэж байдаг бол надад ямар том бэлэг өгвөө гэж бодноо

  5. GattO says:

    SETGELEE dagadaa egchee tand amjilt husiy

  6. misheel says:

    Gyalbaagiin sanaliig demjij baina aa. Mash zuv surgamj bna. Gereesee yavuulaad uzeh heregtei. Heden saraar.

  7. baagii says:

    ene vneheer hetsvv ym bna lee Bi chamatai l adilhan baidald orchood 4 sar bolj bna bas l ene site ruu bichij zuwulguu demjilge awii geed l bodoj bsan Zarim neg ni sal geed l busad ni uichil geed l Gehdee bi uuchilahgii ni songood uuchilahiig martahiig hicheej bgaa ch odoo boltol chadahgvi bna Bi er hvn ch gesen ger bvlee huu gee muu muuhai ymand oruulii gej hezee ch bodoj bgaagvi ee Ene asuudald chinii setgeliin tenhee medne dee uurtuu l itge hamaagvi chi uuruu chadna gej bodoj bgaa bol uuriin sanaa uurtuu zuw bhaa yriltsahiig hvswel baagii8209 buruugaar bitgii bodooroi AMJILT HUSIE

  8. batuchral says:

    ehleed buruug ooroosoo hai! buruug yrilts!oilgolts! neg negniigee uuchilsan ni l deer dee!hezee negen tsagt tsusaar uilaad ch anhnii ger bul amidral chin irehgui shuu! hezee negen tsagt magadgui bodhod hogjiltei ch sanagdaj magadgui shuu!tsag hugtsaa bugdiig edgeene! unheer hairtai l um bol uuchil!yrilts! salah amarhan bosgoh hetsuu shuu! hair bol aguu!

  9. kkk says:

    ЧАМТАЙ НЭГ ОРОНД ОРОХ БОЛГОНД НЬ ЧИНИЙ НӨХРИЙН ЦАРАЙ ХАРАГДААД УДААН ЭДЭЛСЭН БАРАА ЮМ ШИГ САНАГДААД БОЛЬЁ ГЭЖ БАЙХГҮЙ ЮУ, ГАДНАХИ КОРПУС ЧИНЬ 22,23 ТАЙ Л ЮМ ШИГ ХАРАГДДАГ БОЛОХООС ДОТОРХИ ЧИНЬ 27 ХЭВЭЭРЭЭ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ, ЧИ ИЙМ ГАЛ ХҮҮХЭН ЮМ БОЛ ДООДОХИ ЧИНЬ БҮҮР 50ТАЙ ХҮНИЙХ ШИГ САНАГДАЖ БАЙГАА ДАА ЧИ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХГҮЙ ХҮНДЛЭХГҮЙ БОЛ ХЭН Ч ЧАМАЙГ ХАЙРЛАЖ ХҮНДЛЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ СОРРИ

  10. zochin says:

    ha ha shaal tenegiin

  11. GG says:

    Busgui mini bi chamd gej zovlohod. Sallaa gd gomdol chini duusahgui. Dundaas chini garsan huuhed bgaa tsagt nohorteigoo bur moson haritsaa tasarna gej bhgui. Harin setgeldee zaaval uuchlah albagui shuu dee. Shar bna hor bna daa. Chamd medruulsen zovlon gunigiig ni buh nasaar ni toluuleh bolno gej amidar. Yor ni hun hiisen buhniihee hariug zaaval amsdag shuu. Eniig bi amidralaaraa medne. Hunii ger buld gai bolson hun terniihee hariug hed dahin ih bolgoj avdag.
    Tiim bolohoor chinii gomdson setgel, chinii ursgasan nulimsiig nohor chini uldsen buh amidraliinhaa turshid toloh yostoi. Tegeed ch chamaig sallaa gehed ter avgai bayarlana biz dee. Heniig bayarluulah gej saldag yum. Harin nohriigoo sain diilj avah heregtei. Bolohgui bol ediin zasgaa gartaa avahgui yu. Chi chadna aa.

  12. mmmmm says:

    mgl erchuud bugd yavdaltai bhaa bugd shuu burhan mini yaj mgl er huntei suugaagui ym be gej bodogdoj bn gadaad hun ih soyoltoi zodno agsam tabina gj bhgui uhaalag ymaa bi neg mgl huntei suusan bol zoduulj nuduulj araaraa taviulj belgiin zamiin obchin tusah bsan bhdaa gej bodogdddog ym za dandaa ehneree araar ni tavisan zabaan ymnuud bh ymdaa mgl erchuud gej iim hoorhon ehnertei bj yah gj biluu dolooj hogshin uneetei yavalddag bn aa,. my hoid aab bas eejiig ih araar ni tavisan bas l hogshin avgaitai oooroos ni ch eejees ch iluu nastai avgaitai tiim ymaa hiigeed l yabdag bsan gesn obdoj torj bhad ni hurtel irdeggui zavaarch yabdag bsan ym bn lee odoo amidarch l bn hoid aabtai 12 jil bolj bgaa

  13. zzzz says:

    yu gej zubulehee metehgui bna bi unshij uzeed gent iim ym bodogdloo nohir chin ter abgaitai unheer udaan yabuuldaj gehtee minii bodloor ter ger bul bas chamtai hairtai ym chig bna unheer uuchilalt guij bgaa biz de iim uudaan yabuuldsan ter 2 hoorond hair ch ym uu huybaldaan baisan bol chinii araas uhen hatan zuitgehgui baih minii bodloor eren sex ba amdiral tustai oilgolt eregteishuudiin 80 huub ni nuustaar yabuulddag hachirhaltai ni ehnereesee starai muutai ch ym uu esbel hugshuun huntei ingej yabuulddag ni sudalgaagaar batlagdaad bgaa erchuud zugeer l sexiin tuluu ingeh baih harin azgui hed ni ingej abgaitai barigdaad ger buleeree hohirdog bol busad ni az jargaltai amdirsaar… chamad gej helhed nuhuruu zugeer l uuchil bas sain handa uchir ni chamd oor hun hezeech nuhuroos chin iluu baij chatahgui

  14. zochin says:

    EMEGTEI HUN UUCHILSAN CH HEZEE CH MARTAJ CHADDAGGUI UM BI OLON JILIIN 17 JILIIN OMNOH HUURALTIIG UUCHILSAN CH ODOO BOLTOL MARTAJ CHADAHGUI GOMDSOOR L BDAG GEHDEE IL GARGAHGUI DOTROO L BODOJ BDAG INGEJ AMIDRAH UNEHEER HETSUU SHUU TEHDEE L SONGOLTOO ZOV HIIGEREI SALVAL NEG BODLIIN AMAR .SALAHGUI GEVEL IH TEVCHIJ UHAAN SHAARDAJ AMIDRANA SHUU DUU MINI BUHNIIG HAIRAAR SHIIDEJ BHIIG HICHEEGEEREI

  15. tseegii says:

    salsan l deer dee ta ooroo saihan hvvhen tiim bolohoor taniig hairlah saaihn zaluu baigaa negent huurch mehelsen bol uuchlaad yahiin neg l huursan bol 2 dahaa huurch l taaraa bi ch gesen odoo 3 sartai hvvhedtei tiim jaahan hvvhdee ch bododgvi ymar hogiin novsh ve ter ta salaa sal bi tegj l helne emegtei hvmvvs er hvniig bodvol setgeliin tevcheer tei hvvhdee sain hvmvvjvvlj chadna amjilt

  16. PIZDA MIN ERGUU BISH BOL NAAD OMHII GAHAIGASAA SALCHEEE- CHINI MEDREL CHIN ZUGEER BIZDEE- OJIJ OJIJ HOGSHOON AVGAITAI ZUGAATSAN GAHAITAI IAJ CHI SEX HIIJ CHADAJ BNAA- UM MANI BANDI HUM- ESTTOI BOLJ ZUTGAMAAR UM EOEOEOEOEOEO BODOHOOS OGIZ HURJ BN- CHI ARCHAGUIN HUUHEN BE/??????

  17. emegtei says:

    chi bol ene delhii deerh ter hund oldoh hamgiin saihan emegtei gedgiig nuhur chini odoogoor uneheer oilgohgui ee. saihan ineegeed l yabuulchih. ter huniig uuchiltalaa hajuudaa bitgii bailga shuud yabuul. uuchilj chadahgui hamt bna gedeg bol hamgiin tom zovlon zugeer l yabuul. yabahgui gesen ch chamtai odoogoor hamt bmaargui bna geed l yabuul. unheer uuruu guigaad bval chi ch gesen tusdaa baigaad amidarch chadah esehee dotroo sain tungaaj baij ergej amidrahaa bod. odoogoor bol zugeer l yabuul. chinii hajuud bailaa geed chi ulam buur jigshih bolno.

  18. OD says:

    Gaylbaagiin zuvulguug dgaarai eregtei hun buhen adilhan sallaa gehed gantsaaraa yavna gej bhgui hen negentei uchirah l bh ter ued bas l huuralt bh l bolno tiim bolohoor nukhur chini chamd uneheer hairtai bol 3 sariin daraa hamag gemee oilgood ireh l bolno setgelee amar amgalan bolgo doo ooriigoo uzen yadaltaar bitgii zovoo umnuh shigee hairaar duuren amidar

  19. тука says:

    сайнуу. ганц удаагийн хальтрах амьдралд байх гэж боддог гэхдээ наадах чинь хүүхрдээ бүр бага байхад эхэлсэн юм байна шдээ. чи өөрөө итгэж чадахгүй хайрлаж чадахгүй бол чи тэр авгайг нь дуудаад л энэ хүнийг аваад яв. надад хэрэггүй. би хайрладгаа хайрласан. одоо та ав гээл хэлчих. харин өмссөн хувцастай нь авч гарна шүү л гэж хэл. өөр юу ч битгий хэл. уйлж орилж хашгирч яахын
    ихэмсэг харц дээгүүр бай. тэгээл болоо. тэр цагт нөхөр чинь дагаад гарах нь уу нөгөө авгайгаа хөөгөөд чамтай үлдэх нь үү харахгүй юу. эргээд яасанаа заавал нийтлэл маягаар бичээрэй ок?

  20. see says:

    naiz mini dee huuhdee onchruuleed yahav de, harin ternii orond oorto taalagdsan saihan zaluutai nuuts amragiin holbootoi bol

  21. JM says:

    sal sal teneg pizda bn er ni ene erchvvd hogiin yuma doodohdoo hamag yumaa medvvltsen

  22. naranchimeg says:

    sain uu
    nadaa ch gesen iim yum tohioldoj blaa
    3 jiliin omno bid 2 odoo hyy ohin 2toi saihan l amidar ch bn gehdee ter yavdaliig ni bi oodoo heren martaj chaddagyi yum minii nohor ooroosoo 5 egch hyntei yavsan nohorgyi ter ni nadruu utasdaad namaig bolon minii ohinoog yneheer ih zovooson nohortoi mine muudchihaad l bid 2luu zalgaj nohoroos oshoogoo avdag bsan yum bilee minii nohor bid 2 tusdaa bdag blaa er ni tiim zyil martana gedeg yneheer hezyy gevch tiimhen muuhai novshiin hyyhenees bolood bi ohiniigoo aavaas ni salgana gej bodoogyi terentei ni muudsaar bgaad nohoroo hajuudaa avchiraad odoo hoorhon hyytei bolson salah deeree tulah yum bol 2-3 hyyhedtei blj bgaad salah heregtei bas chamtai anh suuhdaa yutai irsen tiim bolgood buzaah heregtei ooroo ooriigoo yuch ygyi nohorgyi hyyhedtei hyyhen bolgoj hyagagduulah heregyi bi yagaad 2-3 hyyhedtei bolood sal gej bgaa yum geheer ganz hyyhedtei salaad hyyheddee hoid ezgin zarai haruulj bsanas hyyhedyydee toiruulj suulgaad ganzaaraa nasaarai yavsan ni deer mon minii ohin ene delhii deer ganz es gej bodohoor yneheer hezyy bsan za tegeed ezesd ni helehed nohoroosoo salahgyi bsanaar chi yalj bgaa hereg shyydee uuchillaa geed uridiih shigee bh heregyi zygeer l hiij bgaa yum bolgonoo ooroo ooriinhoo toloo ooroo oortoo taalagdahaar hiij amidar ch bai sallaa gehed horogdohgyi yumgyi beltgeltei amidar nzaa salaagyi chi yalah bolno

  23. UK says:

    hm-d khalkh Mongoloor bicheechee. Uvsiinhan gaihuulchih yumaa…..kkkkkkk

  24. hm says:

    za iim zuil bol baih shtei. Er ni huntei suuhaas emne amidral uzeegui, ganzhan huntei yavj baigaad l ger bul bolson bolohoor hun l bolson hoino eer hun yamar baidgiin geed l sonirhono shuu dee. Negent ingej irt amidralaa zohioson humuused iim yum zamd tohioh bol baih. Uunii telee salaad yahav dee, chi ch oligtoi huntei taarahgui, tanai neher ch men adil, tegeed dund ni huuhed eer ezeg ehiin gar haraad, herev ted ni hezuu bol huuhed l hohirno. Zugeer eeree amidral ert ehelehed iim yum taarah geed l buhniig urdih shigee l bailga.

  25. zovlon says:

    bi neg lyum helne. neg gar hurvel dahij hurne Neg huursan bol dahij huurna unen ug shuu naizaa!

  26. ЗАЛУУ says:

    ТЭР ЧИГЭЭР НЬ МӨНГӨГҮЙ ДЭРГЭДЭЭ БАЙЛГАЖ БАЙХГҮЙ ЯАСЫН, ЖААХАН МӨНГӨНИЙ БАРАА ХАРЧИХААД АЗГҮЙ АМЬТАН ООДОРЧ БАЙХГҮЙ ЮУ.

  27. anna says:

    хэт эрхлүүлж давраахаар тэгдэг юм даа. жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг шдээ хогийн дуракыг амбаардаад зайлуул!

  28. shivree... says:

    zayanii hani ene ter bdag gedegt harin itgehee bolichihloo baina. er hun hovordoj dee. gehdee sex hair hoyriig salgaad uzvel yasiin gej zovolmoor bn. yum buhen 2 taltai shuu dee. ene chinii amidral chinii l songolt. chi nohroo tiim ch sain meddeggui bololtoi tiimuu. gants zobolgoo ogohod chi nuhruu her sain medeh ve ter chin dahij iim, zuil hiihuu ugui yu gedeg l bgaa yum. er hun chin tug ch barina tugal ch hariulna gedeg bizdee. alddaggui hun bhgui bh aa. nuhruu sin tani daraa n uuchlah uguigee shiideerei. songolt gantshan chamd bgaa. zarimdaa songoltiig hoyulang n songoj boldog.

  29. nnn says:

    uuchillaa geed uhaarch chadah uu ? uuhaarch tsaashid amidraldaa chinii bool bolj amidrahaa zowshooroh yum bol uuchilaad hamt amidrahad yaahaw de. sharhalsan setgel chine bol 1.5 jil bolj bj l gaigui bolno bi ch bas tuulj l garsan daa. uuchilsan ter mine uhamsarlasan odoo bid saihan amidarch bg. gehdee 3 jil denduu udaan bnaa 3 sar bol yaahaw . 3 jil geheer ter 2 barag l ehner nuhur bolsontoi adil sh de. zugeer 1 shoorhood ene ter gesen bol bolij boloh hugatsaa. chi ooroo ene hun itgeliig chine dahin daaj chadah hunuu gedegt dugnelt hiigeerei. arai denduu jujigchin gar yum bisuuu estoi muuhai bn . 1 bol hamt amidraad uzen yadsan setgeelee medruul zowoo yaadgiin. bid nar yaahaaraa buhiig uurch buhniig tewchij uuchilj bh estoi gej ??? 
    salahgui hamt amidraad tamla ter muug 

  30. Alpha910 says:

    Эр хүн Илжиг 2ыг сардаа нэг өшиглөж байхад гэмгүй л байдгийн.
    Чадвал бүх хөрөнгий нь хурааж аьаад үайлуул наадхаа, Эрийн бузар үр хүүхдэд гэдгийн хөгшин авгайгийн бөгсний бузар чирсэн өөдгүй шаар

  31. Chukuna says:

    эр xүний өмнөөс бүxнийг xийгээд байxаар тэгдэг юм даа одоо уучилсан ч мартаж чадаxгүйгээс xойш тусдаа түр байгаад үзэxгүй юу даа

  32. .... says:

    Gants udaagiin yawdliig bol uuchilj boldog ym bn le. Buten 3-n jil zuuraldsan bn gedg uneheer muuhai ym bolj. Nohor chin gants neg oor hun uzeh sonirhloor untaad ongorson bol yahaw gehsen. Gehdee daraa n haramsahguin tuld ehleed uuchlaad, zowhon amaaraa bish setgeleeree uuchlah geed hicheegeed uzsen n deer bhaa. Tegeed uneheer bolohgui bol tegeed gants amidrah amidraliig yaltai bilee dee. 

  33. Gyalbaa says:

    Bi ch bas naiz zaluugaa harahlaar durgui hureed baih bolson.Huuhedgui bolohoor barag salsan deer gej bodoj bna.Gehdee ene ter huuhentei yavaagui l dee,uragshgui er hun geh yum uu.Chinii huvid yag shuud sal gej helehed hetsuu bna aa.Huuhed baigaa bolohoor.Er ni tusdaa tur baiya gej helj uzvel yasiin,3 sar ch yum uu.Nohriigoo gereesee eej aavruugaa yum uu hen negen ruu nuu gej heleed tuuntei ogt hariltsahgui 3 sar bolood uz.Ter hugatsaand setgel sanaagaa togtvorjuulaad,eruul mend huuheddee anhaar.Tegeed ayandaa asuultiinhaa hariug avah biz dee.

  34. Ãýðýëò says:

    Òýð ìóó õºãøèí àâãàé íü ÷èíèé ºã÷ ÷àäààã¿é þìûã íºõºðò ÷èíü ºã÷ áàéæ äýý. Òèéì áèø áîë áîîâ íü çàãòíàñàí áèø õºãøèí àâãàéòàé ÿâàõã¿é áàéëã¿é äýý. Ñàéí áîäîæ áàéæ øèéäýæ äýý.

  35. lol says:

    medehgui yum daa. ene amidarliig hun bolgon tuuldag bh. tevcheertei negen ni nuhurtuiguu nasiig bardag tevcheergui negen ni nad shig salaad yavdag bh daa. bi l lav uuchilj chadahgui yum bna lee bodogdood sanagdaad gomdood. bolno l gej uuchilsan gevch hudlaa yum bna lee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.