Сексийн харьцааг хэвийн болгоход энгийн гэмээр олон зүйл шалтгаалдаг

Америкийн сэтгэлзүйчдийн үзэж буйгаар өнөөгийн хурдацтай хэмнэл нь хижээл байтугай залуу гэр бүлийн хосуудад бие биендээ анхаарал тавих, дотносон ойртох цаг завыг сорж гэр бүл тогтворгүй байхад нөлөөлдөг гэнэ. 

Судалгаагаар залуу хосуудын бэлгийн хүйтрэлийн гол хүчин зүйл нь ажлын ачаалал, ядаргаа юм. Гэртээ ирсэн ч гэсэн гэр зуурын элдэв ажилд сатаарсаар ор хөнжлийн асуудал хойшлогдох, бараг мартагдах шахдаг нь түгээмэл үзэгдлийн нэг болжээ.

Энэ нь даамжирснаар бэлгийн хүйтрэл үүсэх, үл ойлголцол хямрал бий болоход хүргэдэг. Үүнээс сэргийлэхэд тань ямар нэгэн онцгой бус энгийн арга тустай.

– Ажил дээрээ та хариуцлагатай нэгэн байдаг бол гэртээ ирээд жирийн аав (ээж) халамжтай хань, хайртай амраг байхаа мартаж болохгүй.
– Гэртээ инээмсэглэн ор. Эхнэрийнхээ хийсэн хоолыг магт, яриа өрнүүл. Хичнээн их ядарсан ч байсан гэр бүлдээ хэдхэн минут ч бай цаг зав гарга.

– Cyyгаа ажилтай хүн гэрийн аар саар ажилд орж хөдлөх нь эерэг нөлөөлж, алжаал тайлагддаг гэдэг.
– Бүтэн өдөржин суусан бол гэртээ ирээд хэвтэх хэрэггүй. Үүний оронд эхнэрийнхээ ойр зуурын ажилд тусалж, хөдлөх нь эрүүл мэндэд ч ашигтай.

– Хүйт даасан байдлаас хөндийрч, сэтгэлээ сэргээх шилжилтийн үе хэрэгтэй. Энгийн алхамыг хай.
– Ажилдаа явах ажлаас ирэхдээ эхнэр (нөхрөө) үнсэж, баяр хөөртэй байхыг эрхэмлэ. Өдрийн хийсэн бүтээснээ ярилц.

– Оройн хоолоо идэхдээ яаралгүй, уужуу тайван амарч сууцгаа.
– Ачаалал багатай үедээ хамт суугаад аяга цай, зөөлөн дарс зооглон дуртай хөгжмөө сонсоцгоо.

– Тав тухтай газарт гадаа сууцгаан нар жаргахыг хүлээ.
– Хувцсаа тайчилгүй бүхлээрээ хаа нэгтээ тэврэлдэн хэвт.

– Орондоо орохоос өмнө бүлээн усанд орж бие биедээ иллэг хийж болно.
– Ийнхүү энгийн арга, алхамыг уйгагүй, тогтмол хийж дадсанаар та хоёрын сексийн амьдрал ямар нэгэн албадлага, үүрэг харуицлага бус харин баяр баясгалан авчирч хэвийн байлдалдаа орох болно.

/Хань/

2 Comments

  1. saara says:

    esregeeree bi mash ikh achaalatai ajilladag emegtei, kharin naiz zaluu maani kharitsangui achaalal bagatai ajilladag. Tegeed minii sex khiikh khusel turukhuu boliod udaj bn. yalt chgui naiz zaluugaa bodoo khudlaa khussen dur vzvvlj sex khiideg, tegekhdee negent uuruu tiim ikh khusekhgvi bgaam chini barag tavij chaddaggui. Suuldee naiz zaluugaa sex khiiye gekheer er ni enenii tolgoid sexees uur yum bodogddog yum boluu. enen nadtai er ni sex khiikh gej l uulzdag yum bkh da gej bodogdokh yum. uul ni tiim bish l de, manai khun namaig mash sain oilgodog. zarimdaa bi uuriiguu uvdchikhsiin bkh da gej khurtel bodokh yum, arai ter khurnu gedeg ni boltsiim boluu. uul ni bi tuundee mash ikh khairtai, chaddagsan bol iluu tsag zav gargamaar l bn. daanch bi barag uuriiguu mungu vildverledeg ajliin mashin shig tusuuldug bolchuud bn, mashin sex khiideggui biz de 🙁
    yaval bi ajlaa ch amjuulj naiziigaa ch khairlaj ali aliig ni amjuulakh ve, zuvluguu ugch tuslaash

  2. zaluu says:

    uuntei sanal niilj bnoo. Yadarsanda bolood sex-g yos todii l hiih bolson. Hamtragch emegteide ch oligtoi taashaal ogohgui ooroo ch gsn neh taashaal awahgui. Bur ih ajillasan ued bol dur ch tawihgui. dajgui zowlogoo bna tq.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.