Сэтгэлээ барьж дийлэхэд хэцүү байгаа бол…

Хүн хайр дурлалтайгаа учрахдаа нэг бол дэндүү их аз жаргалтай үгүй бол эсрэгээрээ уйтгар гунигийн далайд автагдах нь бий. Мэдээж хэрэг уйтгар гунигийн далайд автагдаж шархалсан сэтгэлээ барьж дийлнэ гэдэг амаргүй хэрэг юм. 

Тэгвэл энэ үед танд чухам юу хамгаас илүү хэрэгтэй болохыг зөвлөе.

❖Багагүй цаг хугацаа шаардагдах болно,
❖Тэр хүнийхээ талаар аль болох бодохгүй байхыг хичээ,
❖Гадуур явах,

❖Найз нартайгаа уулзах,
❖Хотын цэцэрлэгт гудамжаар алхах,
❖Хуучин дурсамжаа сэргээх газраараа бүү яваарай,

❖Хамт авахуулсан болон түүнийхээ зургийг нүдэнд үзэгдэхээр газар ил тавихгүй байх,
❖Хийх дуртай зүйлээ хий,
❖Дуртай хоолоо идэх,

❖Инээдмийн болон адал явдалт кино үзэх,
❖Өөрийгөө аль болох завгүй байлгах,
❖Биеэ бүү чагна,

❖Сэтгэлээ жолоодож сурах хэрэгтэй,
❖Ойр дотных нь хун болон найз нөхөдтэй нь аль болох тааралдахгүй байсан нь дээр,
❖Аль болох уянгын дуу сонсохоос татгалзаарай. Учир нь таны сэтгэл зүйд таагүй нөлөө үзүүлж мэдэх юм.

❖Хэсэг хугацаанд амралтын газар ч юм уу аль эсвэл аялалаар нэг тийшээ явах,
❖Өөдрөг байж бүх зүйл хэзээ нэг өдөр сайхан болно гэдэгт итгэ,
❖Сэтгэлээ онгойтол уйл, орилж хашгирмаар байвал хүнгүй газар орил. Дотор чинь онгойх болно.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.