Түүнийг алдмааргүй байна…

Та бүхэнд энэ өдөрийн мэнд хүргэе. Ах эгч нараасаа жаахан зөвлөгөө авах гэсэн юмаа. Надад сайн зөвлөж чадна гэдэгт итгэж байна. Би гадаадад байдаг. Энд ирээд 2 жил болох гэж байна. Ирэхээсээ өмнө байр хөлсөлж амьдарч байхдаа хажуу өрөөнийхээ нэг охинд татагдчихсан юм. Тэгээд 2009 оны мартаар сарнай өгч, хамт кино үзэж, сэтгэлээ илчилж байлаа. Тэр ажилдаг би оюутан зориг гаргаж чадалгүй, дотно болж чадалгүй хавар нь гэр гэрээдээ явсан ч сэтгэлдээ тэрний дүрийг хайрласаар өдийг хүрсэн.

Хааяа мессеж бичиж ярьж байсан ч уулзаж чадалгүй 2009 оны намар би энд хүрээд ирсэн юм. Тэрнээс хойш утас мэссэнжэрээр байнга холбогдож байдаг ч нэг их өөрчлөгдөхгүй юм. Би их хичээж байгаа ч тэр надад нэг их нээлттэй биш байна. Өнгөрдөг өвөл би монгол цөөхөн хоногоор явсан учир уулзаж чадаагүй. Найз залуутай болж байна уу гэхээр байхгүй л гэж хэлдэг юм. Уг нь наашаа ирэх хүсэл байгаа ч 2 оюутан дүүгээ гээд ажил хийгээд мөнгө санхүүгийн хувьд боломж олдохгүй байх шиг байгаа юм. 2010 оны мартаар эндээс бэлэг захиалж хүргүүлж байсан. Би одоо жил болоод явна. Тэр хэрвээ энд ирвэл надад боломж олдох байх. Хэрвээ ирэхгүй бол түүнийг алдмааргүй байна. Яавал би эндээс түүнтэй илүү дотно болж болох бэ? Надад зөвлөөч туслаач.

11 Comments

  1. zochin says:

    bi mngold bdg l da bas ng zaluutai yg cham shg msngr (video call) utsaar l holbgddg bid 2 brag jil ingej holbootoi bjiin hichneen bi end uur zaluuchuudtai uulzaj ter tend uur ohiduudtai uulzdg ch (ndaa uulzdggu l gej heldgiin gxde er hun yum chn tiim yum blgu yhawde) bie biedee unheer buur dendee hairtai sain bolchixson bi odoo tuunruge ochix gej bgaa,,emgte hun chn denduu uyhan tuyhan uchir iim argaar ch hamaagu uurtu tatchj boldg gdgt bi itgdgee hehe uuru unheer tatgdsan bolool tgj bga bh l da ymar ch bsan good luck uuru sain hicheeeee:)))))

  2. zolboo says:

    alaagui bhad uneg saihan, avaagui bhad avgai saihaan gej

  3. DreAmeR says:

    zovhon hair setgel bolon tuunteigee hamt baisan goy dursamjuudaa bod tuunii ymar uzesgelenteig bod tegeed l guitsee

  4. Чамд жоохон итгэл дутуу байгаа юм болов уу. Тэгээд Харьцаагаа зөвхөн интернэт утсаар ч гэсэн илүү дотно болгосон нь дээр байх. Найз залуугүй гэж хэлж байгаа бол уулздаг хүнтэй болсон ч гэсэн нууцхан чамайг хүлээж байгаагийн илрэл байх. Чи үнэнчээр цаг хугацааг хүлээвэл тэр чинь ч гэсэн адилхан. Бусдыг хайрлаж байж бусдын хайрыг татна гэдэг шүүдээ. Амжилт залуу минь

  5. julina says:

    kkk Salhiar Ywagch aldaan deerei suraltssan bololtoidogoo. Mi zowolgoo gwl huwi zaya bwl uchirah blguidee gehdee negl hongon hiiswer hair shig sangdaad bhiin bichseng chin unshsan chin chi magadgui zgr l shohoorhoj bsan bh yg ter ued ter emgteigee orhiod gadagshaa garsan magadgui shohoorhol chin tsaash yu bolj urgeljilhen todorhoi bus buh zgl shn bh ued ywsan bolhoor odoo hurtel martagdahgui hair ym shig chamd sangdaj bj magad

  6. Эртхэн өөрийн болгож авахгүй бол охидууд ч сонин шүү. Ийш тийшээ үсчээд л. Дахиад нэг л найз залуутай болсон уу гэхэд чинь хариулт нь өөрчлөгдсөн байх вии дээ. Би ч өөрийгөө сайн ойлгуулахгүй явж байгаад зөндөө л охин алдаж байлаа дөө…

  7. baagii says:

    avaagui bhad avgai saihan avsan hoino arhi saihan ….

  8. Borte Chono says:

    За даа бие хол бол сэтгэл хол гэж үнэн үг шүү.
    Одоо болтол учраа олоогүй та 2 байтугай 20-30 жил ханилсан, олон хүүхэдтэй авгай нөхрүүд хүртэл хэдэн сар тусдаа байхтай өөр хүнтэй болоод салж байна ш дээ.
    Чиний хувьд тэр хүүхэн чинь тийм л их үнэ цэнэтэй байгаад өөр дээрээ татаж авах боломжгүй юм бол чи сургуулиа золиослоод Монгол буцсан нь бараг дээр биз дээ.

  9. Puudeg says:

    Чи юу ч болоогүй юм бол хамаа шдээ, наагуураа хүн амьтантай уулз танилц, хэн нэгэн гарч л ирнэ, чамтай юу ч болоогүй бол тэр охин бас хэн нэгэнтэй уулзаж учирч л яваа.Тэгээд жилийн дараа очиход чи, бас тэр хэн нэгэнтэйболоогүй бол уулзаад үзэхгүй юу.

  10. hen negen says:

    zahiadaliin ezen baina. bi odoo 25tai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.