Зүрх сэтгэлээ өгсөн хайртай хүнтэйгээ түүнээсээ гэрлэх тухай саналыг сонссон ямар ч бүсгүй хүн аз жаргалд умбах нь мэдээж. Гэхдээ нөхөрт гарах гэж яаран шийдвэр гаргах нь зарим талаар алдаа ч болох нь бий. Учир нь гэрлэлт гэдэг тоглоом биш. Бүсгүй таны нэг насны амьдралын асуудал гэдгийг мартаж болохгүй.
Хэрэв хайртай залуу чинь гэрлэх санал тавьсан бол:
• Үнэхээр хайртай хүнтэйгээ учирсан гэдэгтээ бат итгэлтэй байгаагаа шалгаж мэд. Ингэхийн тулд сэтгэл зүрхээ сайтар сонсох хэрэгтэй.
• Нөхөрт гарах цаг нь болсон гэдэгтээ та өөрөө итгэж байна уу. Хэрэв ямар нэгэн зүйл дээр эргэлзээтэй санагдаж байвал сайн бодож үзээрэй.
• Хайртай хүнийхээ зан араншин болон янз бүрийн ноцтой дутагдлыг нь үерхэж байгаа хугацаандаа мэдэж чадсан эсэхээ сайтар эрэгцүүлж бод.
• Хэрэв үнэхээр чадсан бол сайн хэрэг. Учир нь нэг гэрт орохоосоо өмнө бие биенийхээ сайн мууг нь эртнээс мэдэж авах нь цаашид хэрхэн яаж хандах болон ирээдүйд ямаршуухан байдалтай байх нь их бага хэмжээгээр өөрт төсөөлөгддөг. Уг төсөөлөл нь таны амьдралыг зөгнөж өгөх талтай байдаг.
• Хэрэв та хоёр үнэхээр бие биендээ хайртай, цаашид хамт амьдрахад асуудалгүй, цаг нь болсон гэж үзэж байгаа бол гэрлэх ёслолоо нэр төртэйгээр хийж, хуримын бөгжөө солилцож, гэрлэлтийнхээ баталгааг авах аз жаргалтай цаг мөчийг л хүлээх үлдлээ дээ.
• Гэрлэх саналыг сонсоод зөвшөөрч байгаа бол хуримын өдрийг товлосны дараагаар бэлтгэл ажилдаа орох хэрэгтэй. Учир нь ихэнх хүмүүс цагийг нь тулгаж үгүй бол 2-3 сарын өмнөөс бэлддэг. Тэгвэл хуримын бэлтгэл ажлыг хийх хамгийн тохиромжтой хугацаа нь 5-6 cap байдаг ажээ.
/Хань/