Хүүхдийнхээ биеийг авч оршуулая гэсэн боловч эмнэлэг өгөөгүй…

Сүүлийн үед монгол охид минь хэтэрхий эрт амьдралд хөл тавьж андаж эндэх нь цөөнгуй болжээ. Иймээс охиддоо сургамж болох байх гэсэндээ би өөрийн амьдралын хар бараан түүхийг бичиж сууна. Би хөдөөний эгэл жирийн айлын ууган охин. 10 жилээ төгсдөг жилээ нутагт маань хотоос ажиллахаар ирсэн 1 залууд хайртай болж тэрнийг дагаад хотод гэрт нь ирж билээ. Аав ээж тухайн үедээ энэ хүн хань болохгүй байх, миний охин битгий яар, сургууль соёлд ор гэхэд нь хайрандаа харалган болчихсон би тэр үгнүүдийг нь чихнийхээ хажуугаар дэмий урсгасандаа одоо ч харамсаад барахгүй нь. Эхний хэдэн сар сайхан байсаан гэхдээ тэр ажилд орсон үеэсээ эхлэн архи уух болж, хааяа гадуур ч хонодог болсон. Аав ээж нь эхнээсээ л надад төдийлөн сайн байгаагүй 3 сарын дотор л би тэдний гэрийн зарц болсон байсан.

Муу аав ээж минь ч намайг хүний гэрт байгаа гээд боломжийнхоо хирээр мөнгө, мах, цагаан идээ явуулна би ч тэр мөнгийг нь хоол хүнсэнд л зарцуулна өөртөө ганц хувцас ч аваад өмсчих эрхгүй байсан. Харин хадам аав ээж үргэлж л намайг ингэсэнгүй тэгсэнгүй гээд л эргүү тэнэг хөдөөнийх гээд л загнадаг байсан. Би дуугүй тэсээд л аав ээжээсээ айх, санаа зовох зэрэгцээд дээр нь өөрөө том толгой гаргаж ирсэн хүн энэ талаар огт ярьдаггүй байсан. Үргэлж л охин нь сайн байнаа л гэдэг байлаа. Жил орчмын дараа би жирэмсэн болоод нөхөртөө хэлтэл их л дурамжхан тэгээд чи гаргах гээд байгаа юмүү гэсэн би ч тэгнэ гээл зүтгэсэн.

Хадам эх та 2 хүүхдээр яадаг юм, орох орончгүй байж авахуул гээд л загнасан. Харин ээж минь анхны хүүхэд ямарч байсан гарга, өөрийгөө бод ээж аав нь өсгөөд өгнө гээд би ч бөөн баяр хуур л байлаа. Жирэмсэн болсноос хойш нөхрийн ааш зан улам хувирч гадуур хонох, согтуу ирж загнах хэвийн үзэгдэл болсон. Би уурлаж уйлна нөхөр ахиж тэгэхгүй гээд л уучлалт гуйна би тэнэг юм шиг уучлаад л. Удалгүй 1 өдөр согтуу хүзүүгээ шимүүлчихсэн ирсэн. Би ч бас хүн юм болохоор арай ч дээ ууж идэж явлаа гэхэд надад мэдэгдэхгүй байж болсонгүй юу гэсэн чинь чи одоо юу гээд байнаа гээд л цохиод авсан. Болиочээ гэсэн улам дайраад өшиглөөд, үсдээд нүүр нүдгүй балбасан. Аав ээж нь харин сонсоогүй юм шиг л огт тоогоогүй. Азаар гэрт нь суудаг оюутан охин орж ирж салгасан.

Гэхдээ тэр муу хөөрхий охиныг бас элдвээр нь доромжилж, хэд хэд цохиод авсан. Маргааш өглөө нь хадам ээж намайг баахан арчаагүй унхиахүйгээр дуудаж, нөхрөө аргадаж чаддаггүй гээд л баахан загнаад нөгөө муу охиныг гэрээсээ хөөх шахсан. Миний толгой эргээд юу гээд байгааг нь ч сонсох тэнхэл байсангүй. Хамаг бие хөндүүрлээд, дотор муухай оргиод, доошоо хатгаж өвдөөд 1 л сонин. Ганцаараа эмнэлэг явж чаддаггүй. Хүлээж байгаад нөгөө оюутан охиныг хичээлээсээ ирэхээр нь эмнэлэгт очсон. Зулбалт өгөх гэж байна яаралтай хэвт гэсэн. Эмнэлэгт тогтоолгох эмчилгээ хийлгэж хэд хоног хэвтэхдээ ерөөсөө гэр лүүгээ явая гэж шийдээд гэдсэнд байгаа бяцхан үрдээ аавгүй ч байсан ээж нь үрээ сайн хүн болгоно хэзээ ч аав шиг нь ийм арчаагүй хүн болгохгүй гээд л яриад бараг шийдчихсэн байсан. Эмнэлгээс гарахад нөхөр ирээд намайг явна гэсэн уйлж гуйгаад найз нь хэтэрхий согтоод юу хийснээ мэдсэнгүй эрүүл байсан бол ингэхгүй архинаас л боллоо ахиж хэзээ ч ингэхгүй, хүүхдээ бод л доо гээд гуйгаад би бас л уярчихсан.

Овоо хэсэг хугацаанд хүн шиг халамжлаад хоол цай гээд л гүйлээ. Тэгсэн 1 орой утсанд нь хайраа яагаад ойрдоо ирэхгүй байгаа юм бэ, санаад байна гэсэн мэссэж ирсэн. Би ч энэ одоо юу болж байгаа юм бэ гэсэн чин л чи хүний утас дураараа үзлээ гээд ахиад зодсон. Тэгээд өвлийн хүйтэнд дан сарпаантай хөл нүцгэн намайг орцонд түлхээд гаргачихсан. Хаалгийг нь нүдээд гуйгаад уйлаад хэн ч тайлж өгөөгүй. Харанхуй шөнө шалдан нүцгэн хаачих ч билээ орцондоо уйлаад л суулаа. Ээж нь адилхан эмэгтэй хүн байж хүүдээ ганц боль гээд хэлчихгүй ядаж хаалгаа ч тайлж өгөөгүй жирэмсэн намайг нүцгэн хөөгдөж гарахыг өрөөнөөсөө харсан байж арай л дэндүү.

Нөхрийг согтуу болохоор оюутан охин айгаад хаалга тайлж чадахгүй унтахаар нь онгойлголоо гээд намайг оруулсан. Бараг 2 цаг хүйтэн шалан дээр суусан болохоор даараад хамаг шөрмөс татаад, нөгөө оюутан дүү маань ч хөөрхий амьтан гар хөл илээд л хоносон. Уг нь халуун шөл хийгээд өгвөл гээд л. Даанч бидэнд шөл хийж уух эрх ч байгаагүй.

Үүрээр гэнэт л дотор муухайраад гэдсээр хатгаж өвдөөд цус алдаад эхэлсэн. Би ч дотроо миний үр жоохон л тэсээрэй одоохон эмч ирээд бид 2-т туслана гээд л гуйж байлаа. Түргэн уг нь хурдан ирсэн даанч миний нялх үр энэ зовлонт амьдралд төрөхийг хүсээгүй бололтой гарчихсан. Миний ухаан орж гарч байсан ч түргэний машин дотор гарын алгын чинээ хүний биейиг олчихсон хүүхэд минь гарахыг харсан. Арайчдээ миний үрийг амьдруулаад өгөөч гээд л эмчээс гуйж байснаа санаж байна. Тэгээд их цус алдсан болохоор ухаан алдсан байсан.

Эрчимт эмчилгээ хийлгэж 11 хоног эмнэлэгт хэвтсэн. Ухаан санаа орж гараад хүүхдээ байхгүй гэдэгт итгэж чадахгүй байсан. Аав ээж маань хөдөөнөөс ирж арай л гайгүй болсон. Муу ээж минь л хүнд хэцүү үед минь намайг зоригжуулж ганц түшиг тулгуур минь болсон. Тэр өдөр л зүгээр өнгөрөөчихгүй яах гэж элдвийн юм яривдаа тэгсэн бол нялх үр минь эндэхгүй энэ хорвоод хүн болоод төрчих байсан шүү дээ гээд л өөрийгөө зүхэж, нялх үрээ хүн болгож чадалгүй алчихаад өөрөө яах гэж амьд үлдээ вэ гээд л шаналж үхчих юмсан л гэж бодож байсан.

Хүүхдийнхээ биеийг авч оршуулая гэсэн боловч эмнэлэг дутуу төрсөн ургийг гаргадаггүй эмнэлгийн аргаар устгадаг гээд өгөөгүй. Аав ээж минь тэр новшийг зүгээр өнгөрөөхгүй гээд шүүх цагдаад хандаж өргөдөл гаргасан ч тэр ах эгчийнхээ хүчээр хэдэн сарын тэнсэн л авсан. Тэгээд би аав ээжийгээ дагаад хөдөө гэр лүүгээ явлаа. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй болохоор тэгээд л салсан юм. Эхний хэдэн сар үргэлж л үхэх тухай бодогдож, нялх үрийн минь жижигхэн бие нүдэнд харагдаад унтаж ч чаддаггүй байлаа.

Хүмүүс хүний зовлонгоор тохуурхаж … ий охин хотын залуу дагаад явсан хаягдаад ирж гээд л гадуур явахаар жиг жуг гээд л улам хэцүү болгож байсан. 1 удаа амиа хорлох гэж ч үзсэн. Харин уул шиг нөмөртэй аав ээж минь л намайг ухааруулсан. Тэгээд намар нь намайг сургуульд оруулж хот руу явуулсан. Би ч хичээл номоос өөр зүйл бодохгүй байж сургуулиа онц төгссөн. Төгсөөд сайхан ажилтай ч болсон.

Анхны хайр маань үзэн ядалт өшөө хорсол, гомдол шаналалаар солигдож, зүрх минь өс хонзонгоор дүүрсэн байсан болохоор олон жил эр хүнийг үзэн ядаж явж байгаад сайн хүнтэй учирч одоо бид сайхан амьдарч байна. Гэхдээ 2 жил гаран болоход хүүхэдтэй болоогүй л байна. Эмнэлэгт үзүүлэхээр зүгээр л гэдэг юм. Магадгүй хүн болж чадаагүй нялх үрдээ хэтэрхий их зовлонг амсуулаад үр минь ахиж төрөхөөс бэрхшээгээд ирэхгүй байгаа юм болов уу ч гэж бодогдох юм. Хааяа хүний нялх хүүхдүүдийг харахаар хүний орчлонд төрж чадаагүй нялх үрийн минь жижигхэн бие харагдаад өөрийн эрхгүй уйлчихдаг юм. Гэхдээ бурхан намайг амьдар гээд амьдрал хайрлаж, алдаа оноог нь хэтэрхий эрт амсуулсан болохоор арай ч ахиж шийтгэхгүй байлгүй дээ гээд итгэж найдаж хүлээж сууна. Эцэст нь охид минь өөрийгөө сайн хайрлаарай. Өнгөцхөн хайранд автаж над шиг хайран сайхан залуу насаа битгий үгүй хийгээрэй. Хайрлаж дурлах хүнээ сайн шилж сонгоорой, бас хүүхдээ юу юунаас илүү хайрлаарай гэж захих байна…

35 Comments

  1. amidaral says:

    bi bas uree aldaj b.san setgeliin maani sharhiig hondchiloo
    gehdee busgui mine amidaral chamd ahiad ur zayana
    nadad burhan hoorhon ohin ogson chamd ch bas ognoo az jargal husii

  2. золоо says:

    сайн байна уу бүсгүй минь.үнэхээр хэцүү амьдралыг туулжээ.уншаад бараг уйлах гэж байна.эртхэн хүн дүрст тэр араатнаасаа салж байхгүй яасан юм бэ.араатан ч гэж хэлэхэд хэцүү юм.араатан амьтан ч гэсэн өөрийн үр төлийг үлдээх гэж өсгөх гэж амиа тавьдаг шүү дээ.гэтэл өөрийн мах цусны тасархайгаа хорвоод хүн болохоор ирж байхад нь тэгтэл зодож байдаг ямар ухамсаргүй арчаагүй хөгийн новш вэ.үр чинь танд гомдоогүй байхаа.харин эцэгтээ л гомдсон байх.тийм болохоор танд удахгүй хөөрхөн үр заяанаа.тиймээ энэ сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн хэлж байгаа шиг сэтгэлийн шаналалаа мартаад тайван амгалан бай.тэгвэл удахгүй хүүхэдтэй болно. стресс ихтэй байхад хүүхэд олох магадлал муу байдаг гэдэг юм билээ.харин нөхөр чинь өөрийн үйлийн үрээ амсаж түүнд дахин хүүхэд заяахгүй байх.тэгээд насаараа гон бие гозон толгой царайлаад бусдад амсуулсан зовлонгийн үрээ өөрөө амсаж яваг.огт танихгүй ч гэлээ хорвоод ийм муухай хүмүүс байдаг гэдэгт үзэн ядаж байна. тэр хадам ээж чинь арай ч дээ.өөрөө эх хүнээс төрсөн эх хүн шүү дээ.хүний охин үрийг хайрладаггүй юмаа гэхэд өрөвдөж болно ш дээ.тийм муухай хүмүүсийг ор тас март.тэдний тухай ярих нь бүү хэл бодохоос ч бузартана гэж бодож байгаарай.энгэр цээжиндээ удахгүй үрээ тэвэрч бүүвэйн дуу аялан суухын ерөөл дэвшүүлж аз жаргал хүсье дээ бүсгүй минь.

  3. Sanaa says:

    Чамд их хэцүү байгааг ойлгож байна. Чи их ухаантай. бас их тэвчээртэй сайн охин байна. Харин нэг л зүйлийг буруу хийгээд байх шиг. Чи хойшоо биш урагшаа харж амьдрах хэрэгтэй. Өнгөрсөн зүйл бол өнгөрсөнөөрөө л үлдэж байж чиний амьдрал урагшилна. Төрөөгүй хүүхдээ битгий бодож шаналж бай. Тэглээ гээд босоод ирэхгүй ш дээ. Хэрвээ чи наад шаналалаа авч хаяж чадвал хурдан хүүхэдтэй болох байх. Эргээд хүүхэдээ өөр дэээрээ дуудая гэвэл огт шаналахгүй харуусахгүй бай даа. Удахгүй чи хөөрхөн хүүхэдтэй болноо. 

  4. Orgil says:

    Sain bna uu ta? hun torolhtnii eh bolson busgui tand ene odriin mendiig hurgey! Uneheer setgel ovdchloo Mongoliin zarim neg humuus (ter zaluu bolon ternii etseg eh) yagaad iim uhamsar doroi bdg bna aa denduu archaagui helber ni hun bolhoos malnaas yalgagdah zuil alga. Humuusee uhaanaa aldtal arhiig bitgii uuj bai l daa uusniihaa daraa arhiruu buh buruug chihne ooroo hussendee l arhi uusan biz dee? Hunii saihan uriig hairlana gj avch suuchaad bitgii gomdooj bai l daa chadahgui yum bol hunii setgeleer togloh shaardlagagui biz dee!!! tm pizdakuudiig nevshirtel ni zodoh yumsan emegtei hund gar hurdeg archaagui amisgaanuud eregtei hund golog shig l zoduuldgiim daa.

  5. Sarnai says:

    ёоооё, яасан аймаар амьдрал туулаа вэ?
    Эгч минь таньд зөвлөхөд үр шилжүүлэн суулгах аргаар хөөрхөн хүүхэдтэй болоорой! ихэвчлэн ихэр хүүхэд төрөх магадлал их байдаг юм. хөөрхөн 2 хүүхэдтэй болчихгүй юу…танай гэр бүлд аз жаргал сайхн сайхан бүхнийг хүсье!

  6. зочин эрэгтэй says:

    ямар зэвүүн хог вэ үхээсэй билээ

  7. зочин эрэгтэй says:

    ёо сэтгэл нэг л сонин болгочихлоо ямар зэвүүн новш вэ эмэгтэй хүнийг ингэх ч гэж дээ үхээсэй билээ чамд ийм амьдарлыг туулаад гарсан сэтгэлийн тэнхээ байгаа юм чинь аз жаргал заавал ирнээ үрийн зулай ждахгүй үнэрлэх байхаа амжилт

  8. zoloo says:

    sain uu busgui durlah gej yaardag ohid sain unshaasai busdad surgamj bolog iin hugiin muuhai humuus bj bdag ym bn uursduu sain yavahgui n lav
    tsaashiin chin amdrald az jargal husii huuhedtei bolno oo chinii buruu bush de
    yamar
    tseerlel hurteh humuus n hurtej l taaraa

  9. ochka says:

    ooriin erhgui nulims garlaa, ene horvo dr nere sn humusese iluu muu hun ni ih bh yumda, ter baliar avgai adilhan emegtei hunii zovlong tuulchaad yamar hunii unergui muu novsh ve, tiim humuus hze ch sn yavahgui e burhan shiitgeh tsagta chinii amssan zovlongoos iluu ih zovlong ted nart amsuulah bolnoo, hze negen tsagt chi huurhun uree tevreed buuvein duu aylaad suuh bolnoo, AZ JARGAL HUSII !!!

  10. h says:

    hi chi minii egch shig amidraliig tuuljee egch maani anhniihaa nz zaluugaas jiremsen bolood egchiig mini shatnaas tulheed zulbasan ymaa.Tegeed l eej aaw mini amid deer ni salgay geed l egchiig hodoo ruu ni butsaaj awchirsan.Ter yawdlaas hoish heden jiliin daraa egch maani nz zaluutai bolson bolowch 10 jil hamtran amidraad odoog boltol huuhed oloogui.Bi egchiigee ikh orowddog ym.Odoo egch maani 36 tai.Egch mini odoo huuhed orgoj awah gej bga.Gehdee chamd nz mini huuhed zayanaa.Gol ni huuhduud ikh bayarluulj bgaarai

  11. anna says:

    Aimaar umaa.amidral gedeg chin uuruu amid baidag.ter biden shig uilj gomdoj horsoj chaddag um.tiim bolohoor hezee hegen tsagt ter hun uiliin uree edlene.Setgeliin shanalalaa mart.martana gedeg tom taivshral shuu.emegtei hun udaan shanalald baih um bol jiremsen boldoggui um

  12. ssssssssssssssssssss says:

    udahgui chi uriin zulai unerleh bolnooo busgui min… amjilt. ter usan teneg zaluu uheesei bile

  13. Sayana says:

    Хэцүү хорвоо вээ бүүр сэтгэл өмөрчихлөө. Сэмэртэл бичжээ. Энэ бодит хүний амьдралд тохиолдсон зүйл байх. Ирээдүйн амьдрал чинь гэрэл гэгээтэй байх болноо. Аз жаргал хүсье сайхан амьдраарай

  14. Yaana.., says:

    huuuy nuguu 1 teneg zaluu ni unshsan bol yana., hotod irseng ni medeed bas us sanaad zodoh geed haihuudee.e., bolgoomjtoi baigarai..,
    esvel ene, ene site-n zohoison zohoil yum uu gej bodogdloo.., unen bol hetssuuu baijeee.., hund hetsuu yum zunduu boldog yum, uudrug l baih heregtee busgui min..!!!

  15. Jolie says:

    Ohiduudaa  yhaantai archaatai oriin gesen zorilgotoi bai. Archaagyi medleggyi erchuud ooroosoo door chadalgyi em-iig deerlehdegiin. Yu yuchgyi bj ailiin ehner bolon gevel muu hyn taarval yag deerh yum boloh n oilgomjtai. Hyn er n yag hynd n taaruulj haritsdag amitan yum bnlee. 

  16. Билгээ says:

    Хүний муутай таарч дээ бүсгүй минь. Ер нь хүний амьдралд ялангуяа охид минь ээж аавын үгийг нэг жаахан сонсох нь зүйтэй байдаг юм шүү. Гэвч хамгийн муухай нь хүн л болсон хойно өөрийнхөө хийж байгааг зөв гээд л буруу зүтгээд байдаг газар даа. Эмэгтэй хүн өөрийгөө л хайрлахгүй бол эр хүн өөр шиг чинь чамайг хайрлана гэж байдаггүй юм байна лээ дээ. Бурхан минь. Удахгүй хөөрхөн хүүхэдтэй болох биз дээ. Чи өөрөө хэтэрхий их хүсээд байгаа болохоор л хүүхэдтэй болохгүй байгаа байх. Хүүхэд хүсэхээ мартагнаад түр хойш нь тавьчихвал тун ч удахгүй болно. Аз жаргал хүсье. Алдаа чинь ухаарал болж сайхан амьдралтай золгосон чамд амжилт хүсье. Сэтгэлээр өөдрөг байгаарай.

  17. jen says:

    uilah shahlaaa, ajil deeree bga bolohoor uilj chadsangui. yaasan ch uruvdmuur um dee

  18. julietta says:

    uneheer hetsuu tsag hugatsaag unguruujee.odoo negent ter uyee davaad garaad irsen yum chin saihan amidrah bailgui dee.hezee ch bitgii setgeleer unaarai.iimerhuu archaagui erchuud olon bh yumdaa minii tanidag ohin bas l jiremsen bhdaa nuhurtuu zoduulaad 1 l udur tsudiisen gedestei gereesee huugdsun.huuchihuud oroi n uur busgui avchirch baisan tiim archaagui er bas bdg l yum bnlee.chinii ene zahiag olon ohid busguichuud unshij uhaaral avah baihaa.yamarch baisan saihan urtei bolj sain saihan amidrahiig husey

  19. GEREL says:

    bi ch gsn ene iimerhuu amidraliig uzseen. ter uyd amia horloh tuhai bodol orj irdeg ym bilee. jiremsen gadaa huitend zogsoj uzsen. gehdee huuhed mini eruul saruul turuud eejiigee gants ineelgej bga nar mini bolood bna. odoo bi salaad saihan l amidarch bna. Chamd amjilt husey. Urtei hun jargaltai gj unen shuu. Chamd udahgui saihan ur zayana gedegt itgeltei bna. Barag my umnuh amidraltai oiroltsoo ymaa.

  20. Nativist says:

    Ёоооё бүр гачин болчлоо. Ийм амьдрал байдаг юмуу?

  21. temka sagt says:

    yooy zurh

  22. Erin says:

    Unshaad setgel min ih ovdloo. Gehdee odoo buh zuil ongorson hamgiin gol ni dahij aldaj bolohgui. CHi sain surgamj bas hashir bolson baihaa gej bi bodoj bn. Ter zaluud yu ch heleh ve dee tiimerhuu yumnuudiig burhan tsaanaasaa shiitgeed ogomts. Odoo baigaa nz zaluugaa sain tanij medeerei tegeed olon hoorhon huuhedtei boloh boltugai.

  23. buurulzgunu says:

    yooy yamar aimar yum bee,

  24. Man says:

    Ямар хогийн хүний үнэргүй новш вэ тэр чинь. Жинхэнэ монгол эрийн уужуу тайван ууж сэтгэл байхгүй. Одоо үед Жинхнэ монгол банхар золбин ноходтой эрлийзээд давжаа муу санаатай ноход олширч байгаа шиг тэр нөхрийн үр удам угсаанд өмхий санаатай хужаа манж зүгийн цус эргэлдэж байгаа учраас ийм муухай хүний үнэргүй байгаа юм даа

  25. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ХҮНИЙ ЭРХЭНД ЗОВОХООР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЖАРГА …НЭГ Л ӨДӨР ХУВЬ ТАВИЛАН ЧАМАЙГ ИВЭЭХ БОЛНОО !!!!!!!! СЭТГЭЛ ӨӨДРӨГ БАЙГААРАЙ …

  26. ststs says:

    Ter zaluu uhej dald oroosoi, hunii uriig hairlahgui yum bol ter yah gej gertee avchirsan yum boloo, ter eej aaviig n ee, tiim hunii unergui yumnuudaas hunii unergui yum l gardag yum bna, ene humuus chamd ingej handsaniihaa hariug hezee negen tsagt amsah bolnoo,

  27. ststs says:

    Amidald 1 aldaa l biz, ahij aldah erh bhgui shuu duu min, oortoo itgeltei tsoglog bgaarai, hoorhon huuhedtei bolood chinii serteliin sharh edgenee, tsag n boloogui bh. Hun zovlon uzeh tusmaa uhaajdag gedeg dee, uhaantai bgaarai, chamd az jargal husii,

  28. umbaa says:

    Utasiig n ugchih muu novshiig alaad uguhuu

  29. uka says:

    би чиний бичсэнийг уншаад зөндөө уйллаа эмэгтэй хүний зовлон гэж чи тэгээд яасан тэнэг юм бэ тэр эргүү залууг хаяад л эцэг эх дээрээ очихгүй тэгж удаа дараа доромжлуулаад байгаад байдаг хүүхдээ алдахад чиний ч буруу бас байна ш дээ тэр эргүүтэй зууралдаад байхгүй гэрлүүгээ явсан бол одоо үртэйгээ сайхан ч байх байсан юм билүү тэр эргүү залуу үхвэл таарна бүр ой гутмаар юм яаж тэгээд чамд ингэж хандаж чаддаг байнаа тэр эргүү тээ ажил нь яаж бүтдэг байнаа. Боов нь тасарч үхээсэй тэр тэнэг залуу. За чамд амжилт хүсье удахгүй үрийн зулай үнэрлээрэй.

  30. no name says:

    chamd az jargal sain saihniig husei setgel neg l so bolchloo

  31. monkh9988 says:

    sain uu busgui mini ee yasan hetsuu ym be

  32. Shudarga says:

    ganaa yag zuv helsen honjilooroo duuren hoorhon huuhedtei orooroi duuren oriloo shar huuhedtei bolooroi minii naiz bas huuhed chin chamd bish aavdaa gomdoobailgui de za amjilt mgl-iin ger buluuded negch gesen az jargaltai ger bul nemegdsen bayartai bna

  33. good bn says:

    ter neeree arai denduu zaluu yumdaa bi ehnerteigee oyutan bhdaa taniltssan tgd jiliin dara 3r kurstee huuhedtei bolood ehneriindee bsan odoo huu min 2 nas garantai bn amidral saihan l bn ehneree jirmesen bhad chadah ydahaaraa l tuslaad humsiin avj uguud shan bsan ymar erchuud n tegeed ehneree zodoj balbaad bdag bnaa er huniii uhamsar bdiiin maa emegtei hunii zovlon ch ih yumdaa uulin mod urttai boginotoi hun chin saintai muutai bdag horvoo bolohoor sain sudlaj tanij bgad suugarai uuniig l zahiay da

  34. ganaa says:

    ooodgui muu novsh yum daa ter zaluuu…. erchuudiinhe eumnuus chamaas uuchlalt guiya… adgiin er hunii orontsog biana daa ter hcini… be bol sain aav baihiig urgelj hicheedeg…

  35. monda says:

    bur setgel omorchloo. jaahan huleechih,, shine nohriin chin zan bas yamarch yum bilee. er hun ehnereee jiremsen bolonguut l jinhene zangaa gargadag yum… tegeer burhan buhniig zohitsuulaad chamaig jaahan hulee gej baigaaa bailgui de..amidarlaa mongo sanhuugiin batalgaatai bolj baij huuhdee gargaarai. hashirsan bol hashirsan shig hashiraad daraa n ene aldaagaa davtahgui baih heregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.