Энэ амьдралыг аврах боломж надад байна уу?

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Бас л нэг улиг сэдэв болох хайр сэтгэлийнхээ талаар ний нуугүй дэлгэж эцсийн шийдвэрийг өөрөө гаргадаг ч бусдын саналыг тэр тусмаа танихгүй хүмүүсийн саналыг сонсвол ямар байх бол гэж бодлоо. Би найз залуутайгаа жил гаран үерхэж байна. Одоо ч бас үерхэж байгаа. Найз залуу маань дагавар нэг хүүхэдтэй 31 настай харин би 25 настай. Бид 2-лаа л боломжийн ажил хийж өөрсдийн хэмжээнд боловсрол эзэмшсэн. Бидэнд болохгүй гэх санхүүгийн тийм ч ноцтой хүндрэл бол байхгүй. Миний бодлоор зүтгэвэл аль аль нь л болно. Мэдээж болохгүй бүтэхгүй гэж амьдрал зохиодоггүй шүү дээ.

Гэхдээ анх бид 2 танилцаад үерхэхэд би түүнд илүү сайн байсан. Харин сүүлдээ тэр надад илүү сайн хайртай болж байх шиг санадгдсан. Миний хувьд түүнийг хүүхдээ өөрөө өсгөж байгаа нь түүнийг аливаа асуудал болоход хаяад явах хөгийн зан гаргах эр хүн биш юм гэсэн онц дүгнэлт хийсэн юм. Ер нь одоогийн гэр бүл салалтанд эрчүүд л хаяад явдаг шүү дээ. Гэтэл тэр тийм зүйл хийгээгүйд нь түүнд онц дүн тавьдаг. Харин бид 2-н хувьд тэдний ээж аав манай ээж аав бүгд л биднийг сууна байх гэсэн бодолтой байгаа. Бие биенийхээрээ ч орж гардаг болсон. Тэдний ээж аав ч намайг өөрийн охин шигээ л хайрладаг гэтэл найз залуу маань даан ч гэмээр хүнийг хайрлах итгэлээ алдсан нь бидний харьцаанд үргэлж саад учруулдаг. Тэр ээжтэйгээ тийм ч таатай харьцаатай байдаггүй харин аавдаа их хайртай хүндэлдэг. Ээж нь ч бас тийм ч ухаантай аятайхан хүн биш гэдгийг нь би ч бас нилээн хэдэн удаа гадарласан.

Уг нь би өөрөө эмэгтэй хүн мөртлөө зарим эмэгтэй хүмүүс яагаад ийм сонин үзэл бодолтой уужуу биш байдаг юм бол доо гэж бодож ч байсан. Тэгээд дээрээс нь түүнийг эхнэрээс нь салгасан хүн бол бараг л ээж нь болж таараад байгаа юм. Энэ бүгд миний ажигласан дүгнэлт юм. Би ч эхэндээ чи тэр эмэгтэйг яасан болоод салсан юм бэ гээд л эрчүүд та нар л болсон хойно тэнэг зан гаргасан байлгүй гэж хэлж байсан. Гэхдээ хүүхдээ эцэггүй өсгөхгүй гэсэндээ л суусан юм гэтэл ээжгүй болчихлоо гэсэн хариулт өгсөн. За яахав таарч тохирохгүй амьдралыг алийг тэр гэх вэ.

Уг нь их сайн хүн л дээ. Гол нь хүн чанар сайтай. Гэвч эмэгтэй хүнд гомдсон сэтгэл нь надад итгэхгүй жинхэнэ сэтгэлээ илчилж хайрлахаас айгаад байгаа нь бид 2-н дунд байдаг асуудал юм. Үүнээс болж байнга л ямар нэг маргаан үүснэ. Гэхдээ тэр намайг сайн мэдэрдэг ойлгодог боловч. Нэгэнт сэтгэлдээ гомдол авсан эр хүнийг эргүүлж итгэл хайрыг нь буцааж авчрах хэцүү юм байна. Би үнэхээр тэсэхээ байж байна. Сүүлийн үед салдаг ч юм билүү гэж бодогдох болсон. Сална гэхээр бас л тэр жаахан хүүхэд надтай дотно болчихсон тэр сэтгэлийг нь арчимааргүй байна. Магадгүй тэр хүү ч бас эмэгтэй хүнд гомдож амьдрах юм билүү гэж айдаг. Эцэг эхийнхээ салалтыг үзээд сэтгэл зүйн хүнд асуудалд орчихсон эмэгтэй хүний хайрыг үгүйлж байгаа тэр жаахан амьтанд би эх хүний өгч чадах бүхнийг бүгдийг өгч чадахгүй ч өөрийн зүгээс  хангалттай хэмжээнд өгдөг. Би тэр хүүд хайртай тэр ч надад хайртай.

Намайг энэ бүх бэрхшээлийг давахад салах шийдвэр гаргахгүй байхад түүний хүү надад 100 хувь нөлөөлдөг. Би хүүхдэд хайртай. Тэд бол гэмгүй цагаан цаас шүү дээ. Тэрэн дээр яаж эрээчнэ яг л тийм ирээдүй түүнийг хүлээж байгаа шүү дээ. Гэхдээ миний хувьд би ч бас юу ч мэдэгүй жоохон охин байхдаа аав ээжигээ салж байгааг бүлтгэнээд л хараад сууж байсан. Тийм болохоор би дахиад нэг салалтыг хүсэхгүй байна. Салалт бол ямар ч кинон дээр гардагаас илүү аймшиг шүү дээ. Энэ бол гашуудал. Ер нь сэтгэлийг нь ойлгож, дэмжиж чадахгүй байж хажуунаас нь байнга  хошуу нэмэрлээд суудаг тэр ээжээс болж төрүүлсэн үр нь хүн хайрлаж чадахгүй болтлоо итгэл алдарсан гомдолыг сэтгэлдээ тээж явна шүү дээ.

Харин миний ээж аав бол миний хамгийн дотно найз би найздаа ярьдаггүй нууцаа ээждээ аавдаа ярьдаг. Ер нь гэр бүлийн сайхан уур амьсгал дотно байдал айл гэрийн эзэгтэй эмэгтэй хүнээс маш их шалтгаалдаг юм гэдгийг би их ойлгосон. Гэхдээ түүнийг надад хайртай гэдгийг нь би мэднээ. Би ч түүнд хайртай. Даанч… би хэрүүлээс залхаж байна. Энэ амьдралыг аврах боломж надад байна уу?

23 Comments

  1. andy says:

    Надад одоо эмэгтэй хүнд итгэх итгэл бараг байхгүйтээ адил байна даа. Миний хайрлаж халамжилж явсан хүн зүгээр л явчихсан. Би түүнд хайртай болхоороо намайг ч гэсэн хайрладаг бол буцаад ирнээ гэж харсан ч тэр ирээгүй ээ. Магадгүй би ирэхэд нь ойлгоогүй буцаасан байж болох ч тэр надад ирээгүй юмдаа. Миний хайрт одоо сайхан л амьдарч байгаасай гэж би боддог. Харин одоо айж байгаа зүйл минь би дахиад хэн нэгнийг хайрлах болов уу гэсэн айдас. яг түүнтэй адилхан наад залуу чинь ч гэсэн тийм айдастай байгаа… Чи зүгээр л ярилцаад үз. Чи амьдаръяа би чадна гэж байгаа бол зүгээр л хамаг үнэнг хэлээд ярилц. Би л лав байсан бол намайг хайрлана гэсэн хүнийг түлхэхгүй улам их хайрланаа. Гэхдээ та 2 ийн хэрүүл юунаас болдог юм болдоо. Чи түүний хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрлаж чадахгүй байгаагаас болдог юм уу… ?????? за за ямар ч байсан ярилцаад л үз… гэхдээ тэр өөр хайр сэтгэл энэ тэр хай гэсэн хүмүүс үү? хүнд заавал тийм олон хайр сэтгэл байх ёстой юу??? би лав мартахгүй … тэгээд л чи хайрлана. дахиад хайрлана. чамд чиний сэтгэлд жишил, санагалзсан сэтгэл… чиний сэтгэлд дахиад хэн нэгнийг хайрдаж зай бий гэж үү??? чи өөрийнгөө наад залуугийнхаа оронд тавиад үздээ.. хадам авгай чинь тйим болдоггүй юм бол чи тусдаа л гарчих л даа. асуудалгүй ш дээ. Амьдрал босдог ш дээ. Гол нь сэтгэл, цаг бол алт гэдгийг л битгий март…

  2. Gatu says:

    chamd bi zovlohod chi tsaashdaa suuhuu gui yu gej ooroosoo asuusan ne deeree evgui hadam bas l evgui shuu amidrald orood iluu dutuu asuudal uussen tsagt chi l tolgoiruugaa ooroo shaana …tegehdee suuhaar boluul chi nohortoigoo buyu nz zaluutaigaa sain yarilts ter l chinii hamgaalagch baih bolno …bi ch gesen buhel buten 3 n jil uerhsen hairtai ohinoosoo hamdam eejees bolood barag l aldchihlaa aldtsan hoino yamar hetsuu baidag geech yooooo ene amidral gej hatuu yumandaa heterhii hatuu handahiimaa ta 2 zaavalchgui hoorondoo ehelj yariltsaarai ireeduin toloo bas eejiih ne talaar daraa iim yum boluul ingene inee teree geed barag geree hiisen ch batalgaatai shuu zaazaa minii helj chadah zuil gevel ene l baina daa ….

  3. zada says:

    minii bodloor tursun ehde durgui gedeg yu we sain zalu gej itgehgui bn

  4. ah says:

    6 nasnii zuruutei bol harsh um bna. harsh humuus hamtiin amidral zohiohod hundreltei tal baidag. tuunees bolood baingiin heruultei baidag baij bolno. amidraliin hanitaigaa nasan turshdaa zurchiltei amidrah medeej hetsuu. sain bodoj shiideerei minii duu. er hun aavtaigaa taaramj muutai baij bolno. eejteigee taaramjgui gedeg bol emegtei huniig tegj l uzne gesen ug dee. sain bod!!!!

  5. Busgui says:

    sal sal..Hunii huuhed huren boortei chi ter huuhded torson eej n bolj chadahgui hezeech magadgui chi l salval huuchin ehnerteigee suugaad huuhed n az jargaltai baih ch yum biluu.

  6. Shudarga says:

    salsan ehnertei ni uulzaad yariltssan deer bh ayunaas bolj salasiin en e ter geed tegvel chamd tuuniiig avrah bolomj oldoh bh a

  7. Borte Chono says:

    Сомалид нэг юм болоод байх шиг байх юм.
    Дэлхий нийтээрээ санаа зовж тэдгээр хөөрхий хүмүүст яаж туслах вэ гэж эрвийх дэрвийхээрээ хөдөлж байхад Монгол улс л ганцаараа нүдэн балай чихэн дүлий суугаад байх юм.
    Сомалиг бид мэддэггүй байж болно, бидэнд ямар нэг байдлаар тусалж байгаагүй, харилцаа холбоогүй байж болно.
    Гэхдээ хүн чанар гэж нэг юм байдаг даа.
    Юм болгонд заавал хариу харж хөдөлнө гэж юу байх вэ.

  8. Naran says:

    Нэг гэрт ороогүй байж тэгж их хэрэлдэж бгаа юм бол гэрлэснийхээ дараа алалцах юм бнөө. Наад залуу чинь хуучин эхнэртээ хайртай хэвээрээ юм бна. Тэгээд чамайг юм бүхэн дээр буруутгах гээд эхэлж бна

  9. gunj says:

    zass hudlaa neeh uhaantai hunii dur esgeh gd yadtsan esuul hudlaa zohiol yumuu?hervee chi uneherer l tiim uhaantai busgui bol huuhedtei huntei saihan itgeltei hariltsaa togtoogoogui bj ger ornoor n orood yavah bsan uu?tegeed chinii bichsen zuild eejiinh n buruu, ter zaluugiin buruu, ehneriin buruu l bna.harin chi bol barag burhan yum bish uu?hunees uu haih bish uuruusuu ehleed yu n bolj yu n bolku bgaag asuugaad uz. hervee ter zaluu teneg l bish bol chinii bichsen shig emegteig zugeer taviad yavuulchihgui za

  10. temka sagt says:

    ter deer setgegdel bichsen gar bitii hudlaa yari amidraliig yun ch sain meddi hoid etseg eh bugd muu gej hen chamd helj bna bi hoid etsegtei tursun etsegtei tursun etseg mine nadad aminaasaa ch ilvv hairtai gedegiig bi medne. hamgiin sonin n yu geech bi hoid etsegtei tursun etsegeesee iluu hairtai! amidral chamaas hair shaardana hairiig bii bolgoh heregtei itgeh itgel heregtei tursun etsegtei mine suusan egch hoid eej mine nadad mash sain minii huu geed l guigeed bna uul n ter 2 amidrad olon jil bolson deeres n 2 huuhedtei shvde! harin hoid aaw mine minii eejtei suugaad bas l olon jil bolson huuhed gargaagui eej huuhedtei bolii gehed aaw maani huuhedtei bolohgui ee gants bhad bolno gedeg ter hunii mah tsusnii tasarhai n bi bish btal uuruusuu garah uriig nadaas dooguur tawij bna geed boddo. amidral bayn. niitleliin ezend huwiasaa handaj helhed zuger l saihan yarilts nii nuulgui yariad uzwel yasin gej bodoj bna.

  11. zahidliin ezen says:

    zuvluguu ugsun nzuudda bayarlaa.Ta bugdiin ug ihiig bodohod bas zarim neg zuiliig uur untsguus harah ergelzee toruulj bn.Bayarlalaa.Hunii huuhed gedgiig bol zunduu bodoj uzseen.Gehdee bi yaj handahaas ter huuhed namaig hairlah eseh n shaltgaalna ldaa.Magadgui bi tuuniig hayad yavbal ter byatshan huugiin setgeld yamar har tolbo uldeh bol gehees uneheer aij bna.Uuriin az jargaliin tuluu hen negniig zoliosolj bolohgui bizdee.Harin busdiin azjargaliin tuluu ami nasaa zoriulsan humuus zunduu bii shuu dee.Ta buhend bayarlalaa.Tuunii umnuh ehner bol uneheer hetsuu hun bsan gedgiig n bi medersen bur hashraana gedgiig uzuulj ugsun nuhur bnlee dee ter ch.Gehdee bi itgej bna.Itgel naidvar hicheel zutgel bgaa tsagt buh um bolj l taaraa.Setgegdel bichsen buh humuust mash ih talarhaj bgaaga ilerhiilye.Tsag zav bodloo garzdan amidraliin unetei hormoo nadad zaoriulsan buh humuust bayarlalaa.

  12. togoldor says:

    ta 2 yagaad hereldeed bdiin bol heruul hetsuu shuu 
    ter zaluugiinchin huuchin ehner ni unheer hetsuu hun bsn bj boloh ym  

  13. Mn says:

    Òýð Õàäàì òàëààñàà õîë ãàçàð î÷èæ àìüäàð ãýæ çºâëºå. ¯íýõýýð òà õî¸ð áèå áèåäýý õàéðòàé áîë á¿õ þì îê

  14. Erin says:

    1rt t chi mash tom saihan setgeltei busgui yum. Huuhed hoorhon l doo gehdee hunii huuhed iig ter hun bolgonn ooriih shigee handaad bdaggui shuu dee. Nz zaluu chin setgeldee sharhtai l hun yum bna argachgui dee. Gehdee hun gedeg chin setgeliin amitan shdee chi setgel gargaad hairlaad bval geschil taaraa. Za za aja aja amjilt. Ta 3 eruul enh urt udaan amidrah boltugai.

  15. estoi nere says:

    chi anhnaasaa ter zaluug huuhdtei ene teriig ni medej taniltssan ym bga biz de bolno buten gej yvj yvchihaad tgeed daraa huu etseg 2 iig oortoi dasgachihaad yu geed shaljignaad bga

  16. ganaa says:

    za bi bas heleh ugee heli de salah bol erthen uchiraa heleed salaaraa thgui bol har tolbo deer ni ulam har tolbo bitgi uzuul ter aav huu 2 t huuhdii setgeleer togloj bolohgui chi ooroo eh hun bolno ter huuhdiig oortoo tasgaj zuhend ni tolbo uldeev

  17. monkh9988 says:

    sain uu naad zaluu cini huuchin ehneree sanaad martahgui bga ym bish uu cham shig iim uhaaalag ohin nadtai taarsan ch boloosoi chamd amjilt husii nz ni ingej bodoj bn da

  18. lam says:

    jil us chini taaarahgui yum bna

  19. h says:

    alpha910-ыг дэмжиж байна. Ухаалаг бүсгүй байна.

  20. Alpha910 says:

    Юуны өмнө ухаалаг бүсгүй чамд энэ өдрийн мэндийг хүргэе!
    Өөрийн болон өрөөлийн амьдралыг аврах боломж зөвхөн чиний л гарт байна. Би эмэгтэй хүнд гомдсон эр хүн ямар болдогийг мэднээ. Миний нөхөр ч бас эмэгтэй хүнд итгэх итгэлгүй нэгэн байсан юм. Танай хүнээс нэг ялгаатай нь гэвэл хүүхэдгүй л дээ гэхдээ л итгэж хайрлаж байсан бүсгүйдээ хууртаж түүнтэйгээ салаад сэтгэлийн шарх эдгээгүй байхдаа надтай танилцаж билээ. Засаж авах гэж эхний 1,2 жил их зүтгэсээн гэхдээ амжилтанд хүрсэн, одоо надад маш их хайртай бид бүл нэмээд жаргалтай сайхан л амьдарч байна.
    Тэгэхээр бүсгүй минь хэрэв чи түүндээ хайртай цаашид хамт амьдрана гэж боддог бол чамаас 1,2 жил маш их тэсвэр тэвчээр шаардагдана шүү! Найз залуугаа ч тэр , тэр хөөрхөн бяцхан залууг ч тэр эмэгтэй хүний эх хүний тэр л сайхан хайраараа хайрлаж халамжлаад яваарай! Хайрын хариуд хайр ирдэг шүү дээ. Харин хэрүүлийн тухайд ялихгүй юман дээр хааяаа чи өөрөө буугаад өгчихөж байгаарай ! Хэрүүл гарах гэж буй тэр үед нь гараад явах юмуу эсвэл аль болох ярилцаж үзэхийг хичээгээрэй бие биенийхээ урьдны амьдралыг хэзээ ч бүү хөндөөрэй !
    Бид 2ын дунд хэрүүл гардаг байсөөн хичнээн миний буруу биш байсан ч За хайраа уучлаарай 2уулаа уурлахгүй тайван яриад шийдье тэгэхүү гээд би гуйчдаг байсан.Тэглээ гээд буруудаагүйээ !
    Тийм болохоор миний найз ухаантай тэвчээртэй байж хатууг аль болох зөөлнөөр хандаж зохьцуулж байгаарай ! Чи биеэ бариад уурлахгүй байвал хажуу дахь хүн чинь ч уурлаад байхгүйээ, тайван хүний өөдөөс ямар ч ааштай хүн уурлаж чаддаггүй юм. Хэзээ нэгэн цагт хайртай залуу чинь чамд итгэдэг чамайг үнэн голоосоо хайрладаг болноо ! Одоохондоо ганцхан жил хамт байгаа болохоор учраа олохгүй хэцүү байгаа, цаг хугацаа өнгөрөх тусам чи түүний итгэл хайр хүндэтгэлийг бага багаар олсоор чи тэр 2ын хувьд сахиусан тэнгэр нь болох болно. Хүний нялх үрийг өөрийн үр мэт хайрлаж халамжилж энхрийлж өсгөөрэй! Хүнд хүн илүүддэггүй юм шүү! Гол нь мааш их тайван тэвчээртэй байх л хэрэгтэй ! Тэр эхийг нь битгий тоо ураг төрлийн хол нь дээр байдаг ют дөө. За амжилт Аз жаргал хүсье зөндөө урт юм биччихлээ. Гол нь АЗ ЖАРГАЛЫН ТҮЛХҮҮР ЧИНИЙ ГАРТ БАЙНА ШҮҮ! Өөр зөндөө юм хэлмээр байна хүсвэл и- мэйл бичээрэй сэтгэлийн дэм харамгүй өгье 🙂 hardwoman_d@yahoo.com

  21. tenger says:

    nadad ch bas iim zuil tohioldood l bn amidrald boloh zuil gej baidag bolohgui zuil gej bas baidag um bilee amidral boloh deeree tulval tsag hugatsaag ch martaj baital neg l medhed neg gert ortson l baidag harin bolohguigee hurvel myanga hicheeged ch bolohgui um bilee. hen heniigee huurch mehelj araar ni taviagui bie biedee hairtai hernee amidrald taarah ochuuhen jijig zuilees ehleed ochnoon tom asuudal tulgarhad herelddeg etses togosgolgui urgeljilsen heruul hen heniih ni setgeliig horgodog um bilee ene ni suuldee heruul bish uzen yadalt bolood l duussan gesen hediich bi tuundee hairtai salad l yavsan ene ni magadgui minii huvid aldaa baij boloh ch salsan ni hen hend maani iluu deer baih gej bodsoon tiim bolohooor ta 2 ch gesen zam zamaa hooson ni zov songolt gej bodoj baina daa

  22. monda says:

    dongoj 25han nastai tegeed tiim aiamr hadam eej,eejgui huuhed geed ooriigoo yagaad hund yalaar yallah geed baina ho? teneg yumuu? uhamsarlaj baigaa deeree naad zaluugaas zaigaa bari. odoo iim baigaa yum chin ta 2 suusnii daraa baidal ulam saijrana gej uu? tiim baidaggui l baihgui yu. gerlelt mash ih hund hetsuu berh zuilsiig avchirdag terniig davan tuulhiin tuld anhnii uchraliin saihan buhen nemer boldog. getel tiim saihn dursamj geheer zuil danch alga minii ajiglasnaar bol. …. iim saihan zaluu nasiig zugaalj, seksdej,ajil geed hiij buteeh ochnoon saihan zuils baina shu de. horvood gants zaluugiin tsaraind nuuree tolidoh albatai yumuu? cholotei setge emegtei min…

  23. Monroe says:

    Hunii huuhded eej bolno gedeg hetsuudee, neg l odor chamaig huts muu avgai mini chamaar zaaalgahgui geel hereldenedee tom bolohooroo, tegeed l ter huuhdiin chin eej gej neg huuhen bainga l amidrald chin orj irne, Etseg n olson mongoo huuheddee salsan avgaidaa zoriulna, medeej chi hunii mongiig haramlaj chadahgui, Dunduur setgeltei dutuu ideshtei yavna daa.. chamd davuu tal bn shdee gants bie gerlej baigaagui huuhedgui bas zaluuhan, ajil toroltei, oor suuchih ayataihan zaluuchuud gaduur bgaadoo, Taarsan hunteigee suuj buderch bolohgui, oshoo uy bn nudee neegeed haraach, . Hair setgel gedgiig chin udirdaj bolno shdee, oor hund hairtai bolj bolno shdee, sohorch bolohgui, amidraliinhaa haniig yaarch songoj bolohguieee sain bod, chamaig yaj halamjildag uy? chamd yamar tsag hugatsaa bie setgelee zartsuuldag hun uym ter chin? sain bod

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.