Эрчүүдийг гоонь явахад хүргэдэг хүчин зүйлсүүд

Зарим эрчүүд 25 нас хүртлээ эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй байх нь бий. Сэтгэл зүйчдийн олж илрүүлснээр бол дээрх байдалтай холбоотой хэд хэдэн шалтгаан байдаг ажээ.

– Бага байхад нь үеийнхэн нь тоглоомдоо дурамжхан оруулдаг, найзлахыг хүсдэггүй байсан ба хэт даруу, ичимхий зан нь эцэс сүүлдээ хорсох сэтгэлийг төрүүлж улмаар үе тэнгийнхнийхээ тоглоом шоглоом болдог байсан. Үүнээс болж өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг.

– Зарим нэг эрчүүдийн хувьд бие организм нь үрийн шингэнийг бага боловсруулдаг байна. Энэ байдлаасаа болоод бараг дур хүсэл төрдөггүй ажээ.

– Хүүхэд насандаа хэт их асран халамжлуулж байсан эрчүүд өөрөө бие дааж аливаа зүйлд шийдвэр гаргахдаа муу болдог. Хувь тавилангийн ямар ч эргэлт тохиосон “Би бэлэн биш байна” хэмээх нэг л хариултыг өгч байдаг. Түүнчлэн ээж нь “Эмэгтэй хүн өөрийн хүслээ биелүүлэхийн тулд шунаг сэтгэл өвөрлөн эрэгтэй хүний толгойг эргүүлж улмаар хүүхэдтэй болж суудаг” хэмээн итгүүлж, чихнээс нь байнга хонх уядаг байснаас болоод эмэгтэй хүнээс болгоомжилж эхэлдэг.

– Тэд романтик байдлыг анхны удаа маш хүчтэй хайр дурлалаар болж өнгөрөх ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Шинэ сонирхол, дур хүсэл болгоныг жинхэнээсээ биш хэмээн үздэг. Цаг хугацаа өнгөрсөөр… Харин нөгөө цорын ганц байх ёстой мэдрэмж нь бий болоогүй л байдаг.

– Тэд сексийн талаар огт боддоггүй биш боддог. Гэвч түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Үүнээсээ болоод эрүүл мэнд болон сэтгэл зүйд нь асуудал үүсдэг байна.

6 Comments

  1. jaal says:

    nmaig baga bhad eej maani heterhii ih erhluulj beenchilsen er n setgehui bol setgelee ilchilj chaddaggui zojig bolgoson tiim bolhoor bi odoo hurtel naiz ohingui bna ,erdemted aguu um aa

  2. Joker!!! says:

    why? yamar shaltgaan gj bi hvntei untaj vzeegvi bish vzsen gehdee olon udaa bish gehdee  bs hvsdeg gwl hvsdeg gants l haltgaan bii ter ni tohiroh hairlaj nandignachihar emegt hvn alga daa

  3. hj_man says:

    H goyo hellee.

  4. Coolman says:

    Ямар тэнэг нийтлэл вэ, эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэл гутралын эм гэж нэрлэмээр юм байна, яг үнэндээ мундаг эрэгтэй хүн гоонь явах л 2 л том шалтгаан байгаа. Өөрсдөө бодоод олоорой.

  5. Н says:

    Авгай хүүхдийг тэжээнэ, тэжээхийн тулд илүү хөдөлмөрлөх хэрэг гарна, гаргадаг элдэв аашийг нь тэсвэрлэнэ, өөрөөсөө гадна нэлээд хүний асуудлыг шийдвэрлэхэд оролцох ёстой болно, нэг эмэгтэйд үнэнч байх гэж байгалаас заяасан зөнгөө дарах хэрэг гарна. Салбал тамирын голын мөсийг долоох шахаж олсон хэдээсээн бас хагацна. Бусдын төлөө өөрийн ашиг сонирхолыг дарж, дэг журам, хариуцлага хүлээх хэрэгтэй болно. Адаглаад дайн боллоо гэхэд ганц бие хүн дөрвөж, цагаачлахад амар.

  6. sexy says:

    evii de erchuud

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.