Эр нөхрөө алдахгүйн тулд түүнийг үл тоо

Эр хүний амархан уйддаг, байнга шинийг эрэлхийлж байдаг саваагүй зан нь бүсгүй таныг зовоож байна уу? Мэдээж энэ нь ганцхан танд тохиолдож буй асуудал биш. Эрчүүд бүгд адилхан. Тэгэхээр бүсгүй та нөхрийнхөө энэ инээдтэй занг тэвчиж өөрөөсөө өө эрээд хэрэггүй. Харин ч та түүнийг үл тоон, найз нөхөд, орчноосоо гэрэл гэгээ өөдрөг бүхнийг хайж сэтгэлээ тайвшруул. Танд нөхрөө хардах сэтгэл төрөөд байгаа бол түүнээ ил гаргаж хэрэггүй. Харин эр нөхөр тань өөр бүсгүй рүү урвахаас өмнө, биедээ татахын тулд тэр хүүхэн танаас юугаараа давууг олж мэд. Танд бусад хүүхнүүдээс дутуу болоод илүү зүйл огтхон ч үгүй. Учир нь таны өрсөлдөгчид нөхрийн тань дэргэд унтлагын болон гэрийн хувцастай, мөн нүүрэндээ оо, энгэсэггүй харагдана гэж байхгүй.

Мэдээж тэд уулзах бүрдээ хөгжилтэй сэргэлэн, цовоо дүр эсгэж, эелдэг харц энхрий ялдамхан инээмсэглэлийг байнга бэлэглэж байдагт байгаа юм. Та ч гэсэн тэдний адил харагдаж болно гэдгийг ямагт санаарай. Өөрийгөө бүү зовоо Ингээд танд өөрийгөө үл тоон гаргуунд хаяж болохгүй гэдгийг дахин сануулж доорх аргыг хэрэглээд үзэхийг санал болгоё.

  • Стрессээ байнга тайл. Ингэхдээ найз хүүхнээ сонгон, хамт цагийг өнгөрөөж оройхон харь.
  • Нөхрөө байнга мөрдөж, утасны тоолуур гүйлгэхээ боль. Энэ нь заримдаа эрчүүдийн дургүйг хүргэж гөжүүдлэхэд хүргэдэг. Тиймээс яг таг хэзээ ирэхийг нь шалгааж, хүүхэд шиг дуулгавартай байлгах гэж оролдохоо боль.
  • Нөхөртөө тавих анхаарал халамжаа сулруулж, хайнга хандсан дүр эсгэ.
  • Гэр орондоо ойр зуурын юм хийх зуураа толиндоо эргэлдэж, өөртөө анхаарч буйгаа анзааруул.
  • Хоол ундаа бэлтгэхдээ урьдынхаасаа илүү шинийг эрэлхийж, байнга хийдэггүй амттаныг хий.
  • Орондоо орсон хойноо ч түүнийг үл тоомсорлосон байдал гарга. Гэхдээ жорыг хэтрүүлж болохгүй шүү. Хэт дүрдээ итгэчихвэл хэрүүл маргаан үүсч мэднэ. Яагаад гэхээр эр хүн ор дэрний явдалд их шуналтай байдаг болохоор их эмзэглэдэг. -Гэрээс гарахдаа гоо сайхандаа төдийгүй хувцаслалтандаа илүү анхаарсан маяг үзүүл. Таныг нөхөр тань хараа салгалгүй ширтэж байгааг бүү мартаарай. Гэнэтийн өөрчлөлтөд чинь хэнэггүй нөхөр тань, ер нь бүх эрчүүдэд нэгийг бодогдуулах нь зайлшгүй.

Эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд байнга саад болдог зүйлс: 

  • Нэг гэрт ороод юм уу, танилцаад удаагүй байгаа залуутайгаа загас наадуулахдаа “хүүхэдтэй болчих байх” гэж үргэлж айдаг.
  • Найз залуу буюу нөхөр тань эмэгтэйгээсээ түрүүлж дур ханадаг бол өөрийгөө хэтэрхий тачаангуй хүүхэн гэж бодох вий хэмээн болгоомжилсноос дур ханаагүйдээ сэтгэл хангалуун бус болдог явдал.
  • Хэрвээ та хоёр бага насны хүүхэдтэй бол “сэрчихвий“ гэж анхаарлаа ямагт өөр тийш нь хандуулдаг байдал. Харин эрчүүд үүнийг тоохгүй “сэрээд яавал гэж дээ“ хэмээн хариулдаг.
  • Эмэгтэй хүний биеийн байдал нь тогтворгүй, эсвэл толгой нь өвдсөн үедээ бэлгийн харьцаанд орохоос шууд татгалздаг. Харин эрчүүд хэзээ ч татгалздаггүй. Үүнийг сүүлийн үед секс эмгэг судлаач сэтгэл зүйчид судалж үзээд “амттайхан загас наадуулах нь“ өвчин намдааж тайвшруулах үйлчилгээ өгдгийг тогтоосон байна…

4 Comments

  1. nanjaa says:

    manai nohor seksd durtai. biyen muu bhad l dairaad bdag. bi zarimdaa boddog yum: uneheer ovdson bol ingej ih husmeergui yum gej…

  2. busgui says:

    ern bol olon ym nurshilgui towch bogood todorhoi bichsen bn. esto goliig n olood helchlee. tiim shuu huuhnuudee esto zow zowolgoo bn. gehdee hetruulj bolohgui shu. nohoriinhoo zan aranshigiin hemjeend tohiruulj ene uildliig taaruulj hiihgui bol hetruuleed dordchihwoooo. amjilt busguichuudee

  3. HDK says:

    хэхэ манай эхнэр ингэх юм бол харин ч уяанаасаа алдуураад эзэнгүй нохой шиг энэ тэрүүгээр хүүхэн хайж явах байлгүй дээ. эхнэр нь нөхрөө жаахан уяж байхгүй бол сул тавьбал ер нь дийлэнхдээ буруудах байлгүй дээ.

  4. INEEDEMTEIN says:

    SHAL TENEGIIN OOR HUHENLUU IAVUUL BI LAV GUIDAG GAR BISH

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.