Хавдсан нүдтэй, сэгсийсэн үстэй сэрэхээс залхаж байна уу? Өглөө бүр үзэсгэлэнтэй орноосоо өндийх хялбар зөвлөмжүүдийг хүргэж байна.
1.Нүүрээ эрт угаах
Унтахаасаа хэдэн цагийн өмнө нүүрээ угааж заншаарай. Заавал ядарч, нойрмоглох цагаа хүлээх хэрэггүй. Тэгвэл угаасан ч таны нүүрэн дээрх тоос шороо харин ч шөнөжингөө тэсвэртэй үлдэх болно. Мөн хэрэв та нүүрэндээ ямар нэг эмчилгээ хийх, эсвэл маск тавих гэж байгаа бол оройн 6-8 цагийг сонгох нь хамгийн тохиромжтой юм. Яг энэ үеэр хүний арьс шим тэжээлийг хамгийн сайн авдаг.
2.Дээш харж унтах
Доошоо харж унтах нь таны гоо үзэсгэлэнд сөргөөр нөлөөлдөг. Хүний толгой дунджаар 7-8 фунт жинтэй байдаг учраас доошоо харж унтахад нүүрний арьсанд маш их ачаалал нэмэгддэг байна. Арьс, гоо заслын эмч нар нүүрнийхээ хаагуур илүү үрчлээтэй байгааг нь хараад л, аль талаараа харж унтдаг болохыг хэлж чаддагт гайхах зүйл үгүй бололтой.
3.Дэрээ өндөрлө
Толгойгоо хоёр дэрэн дээр өндөрлөж унтаарай. Эсвэл орныхоо толгой хэсэгт 2-4 инч мод өндөрлөж өгөөрэй. Ингэх нь таны шингэн болон цусны эргэлтийг сайжруулах тул таны нүүрийг өглөө босоход хөөлгөхгүй.
4.Нүдний тос
Шөнийн цагаар бид нүдний будаг урсах вий гэхээс айх шаардлага байдаггүй. Тийм учраас та унтахынхаа өмнө хамгийн баялаг найрлагатай, өтгөн зовхины тосоо түрхэж байгаарай. Унтахынхаа өмнө зовхины тос түрхэх нь сормуусыг чийглэж, зовхийг хамгийн сайн тэжээдэг.
5.Хөөсөн царайнаас зайлсхийх
Хавдсан мэт нүүртэй сэрэхгүйн тулд та оройн хоолондоо дэглэм барих шаардлагатай. Уургаар баялаг, элсэн чихэрийн агууламж багатай хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Будаа, гоймон, төмс гурвыг орхиорой. Учир нь энэ гурав глицемик уургаар баялаг учраас таны царайг улам хөөлгөх болно.
6.Сэгсгэр үстэй сэрэхгүйн тулд
Хэрэв таны үс өглөө босоход сэгсийчихсэн байдаг бол атлаасан дэрний уут хэрэглэхийг зөвлөе. Эсвэл торгомсог материалтай алчуураар толгойгоо ороогоод унтаж болно. Эдгээр материал нь даавуунаас илүү зөөлөн тул таны үс арзайх нь багасна.
7.Үсээ амархан аргаар буржийлгахад
Өглөө танд үсээ буржийлгах зав гарахгүй болов уу гэхээс айж байна уу? Тэгвэл үсээ дээшээ шуугаад унтаарай. Маргааш өглөө нь таны үс төрөлхийн юм шиг л том долгионтой буржгар болсон байх болно.