Ээжээ гэж дуудуулах заяа байгаагүй ч би сайхан хайрыг амсч явсан азтай хүн гэж боддог юм…

Энэхүү захидлыг минь уншиж байгаа хүн бүрт чин сэтгэлээсээ аз жаргал хүсье. Өөрийнхөө амьдралын тухай хэн нэгэнд дэлгэдэггүй ч гэсэн та бүхэнд бичихээр зориглолоо. Би одоо 29 настай нэгэн байгууллагад дажгүй албан тушаал эрхэлдэг. Одоогоос 9 жилийн өмнө цэл залуухан 20 насандаа анхны хайртайгаа учраад амьдралын сайхныг амсч, түүнтэйгээ байхдаа энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн байдаг байлаа. Бид хоёр бие биендээ үнэхээр хайртай, цаашдаа хэрхэн амьдрах вэ, хэдэн хүүхэдтэй болох вэ гээд л бүхнийг ярилцаж хоёр биенээсээ хол хоромхон ч байж чаддаггүй, өвлийн хүйтэнд ч гар гараа барилцаад чичрээд л сууцгаадаг байж билээ. Жилийн дараа биднийг хоёр талын гэрийнхэн маань хүлээн авч бараг л эхнэр нөхөр хоёр шиг болж намайг оюутан байхад тэр маань сургуулиа төгсөөд орон нутагт томилогдож ажиллахаар болсон. Явахынхаа өмнө тэр маань дуртай дууг маань дуулж өгөөд нүдэнд нь нулимс хурж байсан ч “Сайхан амьдарнаа” гээд инээмсэглээд явсан. Энэ мэтчилэн мартагдахын аргагүй сайхан дурсамжууд бидэнд их бий.

Удалгүй би ч сургуулиа төгсөөд хайртай хүнтэйгээ хамт амьдрахаар явсан. Амьдрал эхэлж, бид хоёр өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй амьдралыг бүтээнэ гэж зориг шулуудан гарахдаа нийтийн байр луу хоёр цүнхээ үүрээд л очсон. Хоёр талын эцэг эх маань боломжийн амьдралтай ч  нэгэнт л амьдрана гэж  гэрээсээ гарсан болохоор хэцүү үе гарсан ч үргэлж л болж байна, бүтэж байна гэж хэлдэгсэн. Хааяа залуу хүмүүст дутагдаж гачигдах зүйл гардаг ч энэ бүхнийг сэтгэлээрээ давж сайхан болно л гэж боддог байсан. Үнэхээр ч бидний амьдрал сайхан болсон. Тэр маань сайхан алба хашдаг, би ч дутуугүй хүсч байсан мэргэжлээрээ ажилласан.

Гэвч харамсалтай нь хүсэвч хясна гэдгээр бидэнд үр хүүхэд заяагаагүй. Хэн хэнийхээ сэтгэлийг шархлуулахгүйн тулд сүүлдээ хүүхдийн талаар ч ярих нь цөөрсөн. Төрсөн гэрээ орхиод гарсан хоёр хүн долоон жил хамт амьдрахдаа юу эсийг үзэхэв дээ. Хайраар бялхаж байсан он жилүүд минь ард хоцорч сүүлийн жил нь бид их маргалддаг болсон. Амьдрах гэж зүтгэж явахдаа  хоёр биенийгээ муухай ч харж үзээгүй байсан бол сүүлдээ гадуур шоудаж, гэртээ шөнө өдөр цуварч ирэх нь олон болсон. Бид хоёрын харьцаа нэг л хөндий. Түүнийгээ хүүхэд үнэхээр их хүсч байгааг нь мэдэж байвч дотроо л шаналахаас өөр яаж ч чадахгүй. Сүүлдээ тэр маань гэртээ ирэхгүй хонуутаар явдаг боллоо. Тэр бүрт нь хийсэн хоолондоо ч ам хүргэлгүй, шөнө дунд орж ирэхэд нь халаагаад хамтдаа иднэ. Сэтгэлээ урж,  дэрээ норгон уйлах шөнө бүртээ өөртөө гомдож, цөхөрч сүүлдээ эрүүл ирж байна уу, үгүй юу гэдгийг нь шатаар явж байгаа гутлынх нь чимээгээр андахгүй мэддэг болж билээ.

Нэг удаа ажлаа тараад алхаж явахдаа хайртай залуугаа нэг хүүхэнтэй халамцуу явж байхад нь таараад  тэр хоёрыг  явалдаад жил гаруй болж байгааг, бүр хүүхэдтэй болоод авахуулсныг нь хүртэл сонссон. Тэр хоёрын өөрсдийнх нь амнаас ингэж сонссон болохоор яг л согтуу хүн шиг эргээд алхаж билээ. Чамайгаа гомдоовол “Намайг тэгж их хайрлаж байсан хайр чинь хаачсан юм бэ” гэж надад сануулж байгаарай гэж хэлсэн үг нь бодогдоод үхчихмээр л санагдсан. Дараа нь тэр хүүхэн дээр очоод битгий амьдралыг минь сүйрүүлээч гэж бараг л өвдөг сөгдөөд гуйсан. Хэрвээ би үр хүүхэдтэй элэг бүтэн амьдралтай байсан бол хэзээ ч тэгж гуйхгүй л байсан байх. Харамсалтай нь ханьтай, гараасаа хөтлөх охинтой ч гэсэн тэр эмэгтэй даанч хатуу хандсан даа. Хар дарсан өдрүүд үргэлжилсээр, би ч сүүлдээ түүнийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний залуу насыг үрж ханасан уу гэж асуудаг болсон. Дээр нь миний бие муудаад өвдөх болгондоо чи тэр хүүхэнтэй зууралдаад намайг үхүүлмээр байна уу гэж зовооно. Дахиж уулзахгүй, би чамаас салахгүй гэсэн амлалтууд нь зөрчигдсөөр өдөр хоногийг өнгөрөөж байгаад бид хоёр хот руу шилжихээр шийдэж дээр нь би  оношоо тодруулах шаардлагатай болсон.

Олон жил амьдарч байсан нутгаа, гэрээ орхиод гарахад хэцүү байсан ч гэсэн хамгийн түрүүнд хайртай хүнээ тэр хүүхнээс сална гэсэн горьдлоготойгоор л явсан. Төрсөн гэртээ ирээд ээж аавынхаа дэргэд ирсэн ч гэсэн бие бас л таагүй. Эмчид үзүүлээд оношоо тодруулахад тархины хавдар гээд, мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Хэрвээ хийлгэхгүй бол гэсэн эмчийн хэлсэн үг бүр ч аймшигтай. Хорвоо надаас нүүрээ буруулсан юм шиг санагдаж байсан ч хайртай хүнийхээ хамт бүхнийг давна гэсэн бодол маань хүч өгч, хүнд мэс заслыг түүнтэйгээ хамт байсан учраас л давж гарсан. Удалгүй эмнэлгээс гараад гэрт хэвтэрт байхад тэр бас л халамцуу ирсээр л байсан. Нэг удаа утсанд нь нөгөө эмэгтэйн утаснаас “Хоёулаа гэрлээд жил дарааллаад хүүхэдтэй болноо” гэсэн мессеж ирсэн байсан. Намайг үхээгүй байхад шүү дээ. Тэгээд би маргааш нь бүхнээс ч илүү хайрлаж явдаг байсан хүнээ өөрөөсөө үүрд явуулсан даа. Харин удалгүй тэр эмэгтэй нөхрөөсөө салж, охиноо дагуулж хотод шилжиж ирээд цагаан сараар “хадмуудтай” маань очиж золгосон байсан.

Тэгээд удалгүй хүссэн ёсоороо тэд нэг гэрт орж охинтой болсон. Хоёулаа хүүхэдтэй болохоороо гэж Хүслэн гэж нэр өгнө гэж би дандаа ярьдаг байсан юм. Гэтэл хайртай хүн маань хүүхэдтэй болохоосоо өмнөхөн над руу халамцуу залгаад Хүслэн гэж нэр өгнөө гэсэн. Харин би зөвшөөрөөгүй. Миний итгэл найдварыг минь унтраачихаад мөрөөдлийг маань булааж болохгүй шүү дээ. Харин төрснийх нь дараа охиндоо миний нэрний хагасыг оролцуулж нэр өгсөн гэж хэлсэн. Одоо би хайртай хүнээсээ салаад 2 жил болоход бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө байгаагүй. Гэхдээ би түүнийгээ буруутгаж чадахгүй ээ. Учир нь муугаасаа илүү аз жаргалтай сайн сайхан мөчүүдээр амьдрал маань дүүрэн байсан.  Хэдийгээр ээжээ гэж дуудуулах заяа байгаагүй ч би сайхан хайрыг амсч явсан азтай хүн гэж боддог юм.

Ингээд охин хүүхэдтэй эцэг эхэд хандаж хэлэхэд охин үрээ нүдний цөцгий шигээ хайрлаж унаж гэмтэхээс сэргийлээрэй. Миний үр хүүхэдгүй байгаа шалтгаан, миний аз жаргалгүй амьдралын шалтгаан нь бага байхаасаа л  толгойгоо доргиож байснаас үүдэлтэй гэсэн. Тэр нь явсаар өнчин тархины хавдар болж дааврын зохицуулалт алдагдсан юм.

Үр хүүхэд төрүүлж чадахгүй хүмүүс дотроо чимээгүй уйлж явдаг. Хэдийгээр нийгэмд эзлэх хувь нь цөөхөн ч нийгмийн хамгийн эмзэг сэдэв шүү дээ. Гэрийнхнийгээ зовоохгүй гэсэндээ би өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай байна, би хүнтэй суухгүй, хүүхдээр яах юм, би хүүхдэд дургүй гэж ярьдаг ч зүрх минь урагдаж явах юм даа. Аз жаргалаар бялхаж яваа хосууд, нялх хүүхдээ тэврээд явж байгаа ээж аавуудыг харахаар өөрийн эрхгүй атаархал төрөх юм. Ажлынхан маань ажил тарах цагийг харж хүлээсээр 6 болов уу үгүй юу гэр гэр лүүгээ гүйлдээд гарахад би жоохон юм хийнээ гэж хэлээд үлддэг. Тэгээд л дуртай дургүй гэрийн зүг явахдаа хайрлаж явсан залуугаа, үр хүүхэд заяадаггүй энэ хувь заяандаа гомдож хавийн чулууг бутартал өшиглөөд харьдаг. Хамгийн гол нь залуусаа эд баялаг, гоо сайхан, эрдэм мэдлэг энэ бүгд ямар ч аз жаргалыг бүтээж чаддаггүй гэдгийг ойлгож хайртай ханиа гомдоолгүй, алаг үрийнхээ нүдэнд нулимс хуруулахгүй амьдраарай. Таныг яг одоо бухимдуулж байгаа сэтгэл ханамжгүй амьдрал чинь өөр нэгэн хүнд хүсээд ч ирдэггүй тавилан юм шүү. Энэ захидлыг маань магадгүй чи минь олж уншвал чамайгаа  үргэлж хайрласаар байх болно гэдгээ хэлье дээ.

62 Comments

  1. saran says:

    Duu mini buh um saihan bolnoo. Chamd amjilt husie. Setgeliin hattai baigaarai

  2. 003 says:

    Mongold anuuhai med mnelegiin Bayrmaa emch bhd bitgii gadaad yavj mongoo ureerei mash sn emch shu burhan ene emchiig bidend ilgeesen gj urgelj zalbirch yavaa shu bi, 12 jiliin daraa ene emchiin buynaar ur suulguulaad huurhun huuhedtei blh gj bna da. Gants udaagiin oroldlogoor jiremsrlsen shu. Uilah on jiluude arda uldeej ineeh on jiluude ugtsan,ene buhend hani mini urgelj hamt bsn 

  3. ys says:

    sain uu zahdaliig chin unshaad ih yum bodloo ih ch uruwdluu zarim huuhed husej bhad zarim n huuhduude e orhiod zaluu hun dagaad ywj l bna nahai ehner huuhduude orhiod huntei suugad ywsan jil huleele zarim uyd ih hetsuu bdag blaa duu chi ih uhaantai sain duu yun chin uils chin urgelj buteh bhaa

  4. Sarnai says:

    herev ene emegtei ooriin ene zahidaliin commentuudiig odoo unshisan bol yu bolson tuhaigaa zahidal bolgon bicheerei gej helmeer bn…nudnees nulims ursan unshlaa…

  5. бурхан минь says:

    энэ эгч нээрээ яасын бол? захидлыг нь том том нулимас урсган уншлаа.сайн хүнтэй учраад ээж болсон байгаасай.

  6. mergen says:

    ene egch yasan bol

  7. KKK-tei sanal neg baina says:

    Ene niitlel 2011 ond hevlegdej, odoo 2013 on, ene niitleliig bichsen emegtei odoo boltol gantsaaraa baigaa eseh, huuhedtei bolson esehiig medehgui. Gesen ch bi deer setgegdel bichsen KKK gedeg huntei sanal neg baina. Minii zugees helehed:

    1. Emegtei mini chi dongoj 31 nastai baina, ene bol amidral eheldeg nas. 2. Tanai nohor chini oor huntei suugaad alga bolson bol emegtei chi odoo ooroo amidralaa bod, huuhedtei bolohgui baigaa gedeg bol amidraliin togsgol bish, ter zaluu bol ene delhii deer baigaa gantshan sain zaluu bish, delhii deer zondoo olon sain humuus bgaa, ternii negiig olood suu, ter ongorson zaluugaas bol chi amidralaa shiitgeh hereggui. 3. Urguidel, tarhinii havdar, ene buh ovchnuud emchlegdene. Chi emch, emnelgeer sain yav, Mongold bolohgui bol oor oron yavj emchilgee hiilge. Chi davgui ajil hiideg gej durdsan baina. Mongo tsugluulaad oor gazar amchilgee hiilge. Olon mongolchuud Korea-d ochij ur suulgaad huuhedtei bolood baina. Korea-d bas havdriin mes zasluud hiij baigaa. Bolohoosoo ehleed bolohgui boltol ni temtsene shuu!!! Amidral bol tsemtsel gedgiig sana. 4. Chi gantsaaara bish, chamd handah saihan setgeltei hun zondoo bii. Ter muu zaluugaas bolj chi amidralaa ongoruulehgui shuu. 5. Cham shig urgideltei, havdartai humuus zondoo baigaa, ter humuus chamd tuslana.

    Best of the LUCK!!!!!!

  8. Eggy says:

    Sain bna uu egchee ta mundag uhaantai emegtei yumaa . Bi tanaas zovlogoo abah geed ta tarhiniihaa havdarrig avahuulsan yumuu ? Haana yaj avahuulsan be ? Eej mani tarhinii havdartsi yumaa bi gej hun yahaa medehgui l bna tand ymar neg heleh zuil bval nadad zovlogoo ogch tuslaach my id enhuush_ud @ yahoo.com 

  9. women says:

    vneheer mundag setgeliin hattai yumaa.uilaad setgel mini uragdaj yawahdaa ene zahidaliig olj unshsan bolhoor odoogiin bdlaar zowolgoo ogj chadahgui l yum bna.Yamarch gesen bi chamtai adilhan hanitaigaa hamt 6 jil amidraad ur huuhed oloogui bogood haniin mini setgel huwirsan bolhoor terniihee jargaliin toloo tvvniigee yawuulaad udaaagui bgaa yumaa.Yagaad ch yum minii setgel uragdaj omorj unaj bgaach bi vrsee hotlood jargaltaigaar ineemsegleed yawah ter odoroo dotoroo tosoolj zaawal chadah bolnoo gej oortoo itgeltei bdag.Minii amidraliig vren taran hiij zowlon deer mini doroolson ter emegtei haniig mini jargaana gej naidaad yawuulsan yumaa.bi chadah bolnoo bi jargah erhtei emegtei gedgee l sn medej bgaa…Chamd amjilt husii zowlongiin tsaana jargal zaawal bgaa shuu oordog bgaarai busgui mini…

  10. Anonymous says:

    tanid bayarlalaa. tanid huurhun ur zayah baihaa. bi tanii zahianaas ih yum oilgoj avlaa

  11. MU28 says:

    hi zahidaliig chini unshaad ih uillaa….
    bi nohorteigee hamt amidraad 8jil bolj bgaa bolobch burhan bid 2t ur huuhed zayagaagu l bn. suuliin 5jild emneleg lam har gd ybagu gazar bhgu dee. nohor maani eruul harin bi l bolohgu bga ym bh. emch nar shaltgaan todorhoigui anhdagch urguidel gesen.Lam har bolohor bolnoo l geh ym ter odriig tsag minut sekundeer l toolon huleeh ym. Ooriinhoo ene hubi tabilandaa hichneen haramsaad ch barahgu. nohor maani bolohor boloh bhaa neg odor 2laa huuhedtei l gn hoorhii doo namaigaa taibshruulj l bga bh daa. naiz nohod ergen toirond maani bugd l eej bolj bga gedgiig ni sonsood zurh maani uragdah shig dotroo chimeeguihen uilna. Shono haya noir hurehgu hebtehdee hajuu ailiin huuhed uilahiig sonsood hezee gert mini iim huuhdiin duu sonsogdoh ym bol doo ged l oortoo gomdood l uilna. hadmuud huuhed asuuhaar nohor maani tegej bgd bolnoo l gnee hoorhii doo.
    Huuhdee abahuulj bga huuhdee hayj bga humuusiig harahaar ymar hund ni hereggu husehgu bnaa gd bhad ni huuhed zayagaad bhad hused hulegd bga bga nadad huhed zayadaggu bnaa gj burhand gomdono……..
    Burhan mini hzee bid 2t hoorhon ur zayah ym bol doo………….

  12. Сээгий says:

    Сайн байна уу. Буян нүгэл 2-ыг ялгах гэж бурхан бидний дээрээс дандаа хардаг гэдэгт би итгэдэг. Та бол гайхалтай эмэгтэй. Зовлон жаргал ээлжилдэг хүний хорвоо шүү дээ найзаа. Нэг л нартай өдөр зовлон чинь дуусаж жаргал мөнхөд ирнэ. Энэ бол гарцаагүй. Нөхөртөө битгий гомдоорой. Хүн чанаргүй нь дийлэнхи болсон энэ нийгэмд 7 жил гэдэг агуу хайр. Явуулсан нь ч зөв болсон. Энэ бүхний хариуд бурхан таныг хайрлах болноо. Харин нөхөртэй чинь суусан тэр хүүхэн бол хог шаар. Өөрөө хань ижил, үр хүүхэдтэй байсан юм байна. 2 хүний сэтгэлийг шархуулсан тэр хүүхэн яагаад ч өөдлөхгүй. Чухамдаа буян нүглийг ялгаж бурхан бидний дээрээс дандаа харж байдаг гэдэг л ийм учиртэй. Тэрэнд тохирсон шийтгэлийг нь амсуулах гээд л бэлдсэн байгаа. Гол нь хүн чанар хүнлэг сэтгэлтэй байгаарай. Манай эгч хүүхэд гарахгүй байж байгаад 33-тайдаа хүүхэд төрүүлсэн. Одоо маш царайлаг, цовоо сэргэлэн хөөрхөн охин бий. Нөхөр нь ч их сайн хүн эгч ч бас. Тэр 2 их сайн хүмүүс тул бурхан нэг л өдөр үр заяасан, бүр Индиго /гоц ухаантай/ хүүхэд заяасан юм даа. Танд ч бас ирнэ. Итгээрэй. Аз жаргал хүсье. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог хүний сайхан хорвоод хүн байна гэдэг аз жаргал …..

  13. bolorhon says:

    hi yamar mundag um be…yamar ih setgeliin tevcheertei im be… bi nuhurteigee suugaad 2 jil bolj bn odoo 24 tei l dee.ungursun jil anhnii huuhdee dutuu turj aldaad odoo 2 dahi huuhdee teegeed bj bna tegeed ene huuhdee aldval yaanaa yaj nuhriihuu tsaraig harna gej aidag bas l humuus huuhed teej chaddaggui huuhnees sal ene ter gej yarival yaanaa ug n manai nuhur mash ih halamjtai hezee ch tiim um bolohgui gedeg bolovch bi aisan heveeree bsan odoo tanii tuhai unshaad nadad tohioldoj bga um yu ch bish um bna gej bodoj uurtuu itgeh itgel mine ulam nemegdej bnaa..ta neeree solongos yavsan n deer bh da

  14. gerel says:

    Eej aav gej duudah bolomjgui olon onchin huuhduud bgaa tednees orgood avaasai gej husej bna daa. Saihan osgood humuujuulsen tsagt ooriin huuhdees oortsgui shuu dee.

  15. mongoljin says:

    sain baicgaana uu. hun zowlong ooroo tuulj bj ter huniig oilgodog gdg shg bi ooriig chin sain oilgoj bnaa. bi odoo 22t ldo. ugn nas zaluuhaan. gewch ooriin chin adil shanalj gancaardaj bas ataarhaj ywna. bi nz zaluutga uchraad 5jil bolj bna. ter maani mash ih halamjt. minii ugnees garna gj bhgui. bid 2 ungursun jil huuhedt bolsiin bi mash ih aij cochirdson uchirn huuhediin talaar ogt bodoogui bsan. tgd nz zaluugaa ytgaj bj awhuulsan ym. ehleed neeh ih toogoogue. cag hugacaa ongoroh tusam nadad yu dutagdaj bgaagaa medsen ym. Hicheel taraadl ywahad zaluuhan hosuud huuhdee cecerlegeesn awaad ywah taaraldana. ymar ih ataarhaj bas ooriigoo ymar ih uzen yddag geech. gancaaraa bh uedee ooriin medelguil uilaadl bdag ym. odoo huuhedt boloh geheer yg l nuguu husewch hysna gdg shg l bh ym. haayaa yagaad ch ym ungursun ene zuilees shaltgaalaad huuhedt bolohgui bga ym bolwuu gj boddog bolchloo. ghd mdkui ymda…. AMIDRALDAA ALDSAN TERL GANTS ZUILIIG OLJ AWAHIIG MASH IH HUSEJ BNA DA….

  16. Odnoo says:

    Sain bnu. bi bas l cham shig ur huuhedtei boloh huwigui gej uuriiguu haraan zuhej hunii amidralaar toglohgui gej nz zaluugaasaa salj yawsan udaatai. /Unshsan bol bi bas hed honogiin umnu burhan ene 3-g min nadad ilgeesen gsn/ bichleg bichsen yumaa. Bi nuhurteigee suugaad 5 jil bolood huuhedtei boloogui ee. gehdee solonjgost uzuulj emchluuleed ur suulgah bolomjtoi gesen hariu awsan. odoo 12 sard yawna. tiimees ene talaas bas huutsulduj bolno shuu dee. uudrug baigaarai, bid chadnaaaaaa.

  17. Нэгэн бүсгүйд захидлын эзэн says:

    Би яаж холбогдохоо мэдэхгүй байнаа. Би бас дугаар ID-аа үлдээж болдоггүй ээ, яаж холбогдох вэ? Дээр сэтгэгдэл үлдээсэн байсан wendybrine@yahoo.com руу хаягаа явуулаач. Биднийг холбож өгөх байхаа.

  18. нэгэн бүсгүй says:

    тусламж хүсвэл сэтгэгдэл үлдээгээрэй.хүсэхгүй бол тэр л биздээ.би дугаар энэ тэрээ хамаагүй үлдээж болдоггүй ээ

  19. Захидлын эзэн says:

    Энэ бүгдийг уншаад, та нараасаа маш их эрч хүч авч байгаа шүү үнэхээр их баярлалаа. Сэтгэгдлүүд бүгдээрээ л эерэг эрч хүчтэй байгаа болохоор байн байн л орж ирж уншиж байгаа. Та нартаа маш их баярлалаа.

  20. zzz says:

    sain bnuu???yunii omno chinii bichseniig unshaad ih orovdoj bas ihiig uhaarlaa..herev bi chinii orond bsan bol barag setgeleer unasaar bgaad ovchintoigoo tentsej chadahgui uheh bsan bh..hamgiin hetsuu muuhai zuil hamgaas hairlaj bsan hun maani ene hestuu ued oor huuhentei orootsoldood daraa ni ter huuhenteigee suugaad yavna gedeg unheer aimshigtai…tegeed huuhed olohgui tarhinii havdartai bolno gedeg unheer aimshigtai..bi chamaar baharhaj bna..ih setgeliin tevcheertei hattai busgui yum..getel ene saitad amidraliin odor tutamd tohioldoj bdag jisheelbel nohoriinhoo duud gomdsonoos bolj nohoroosoo salna ch geh shig shalih shalihgui zuilee nehl ih zovj zuderseneer bichij bdag humuus chinii ene bichseniig unshaad negiig bodoj uhaaraasai gej helmeer bna…HUMUUSEE AMIDDAA BIE BIENEE HAIRLA……gej helmeer baina…end hunii bichseniig oilgohgui zemlej bgaa humuusiig bitgii toogooroi..horvoo ereentei baraantai bdagaas hoish hunch adil ereentei baraantai sain muu humuus bdag yum shuu…chamd sain hani saihan ur huuhed zayanaa busgui mini.amjilt husie.

  21. Amjilt says:

    Amidralaa gej… hmmmmmmmmmm ur huuhed amidraliin az jargal gej uneheer unen. Bi bas 29 nastai. Bas l ariuhan nandin buhnee anhnii hanidaa 8 jiliin umnu zoriulj hairiiin deedeer bie bienee hairlaj on jiluudiig unguruulj bsn hediich bidend ur huuhed zayagaaguiee. ehnii 3 jil hadamuud nadad sain bdag bsn ch huuhed turuulehgui udahaar nadad uurt maani helehgui ch suvairsan huuhen ene tereer min duudaj busdad yarina. Bi ch ih setgeleer unanaa yagaad zaaval bi gej gedeg ugiig dotoroo helj bainga uilna. Ger buliin haritsaa maani baga bagaar hundiiruud aminaasaa iluu nadad hairtai gedeg nuhur maani nadad medegdelgui uur negentei uchirdag bolson. Uuniin medeed l bi zaigaa hel amgui tavij ugsunduu. Huniig ch uuriiguu ch zovoogood yahav gej bodood … Nuhur maani hedii nadaas salj chadahgui gej bsn ch eej ni teged chi huuhedgui nasiig barahuu gej zuvluguu ugsun bsn. Odoo nuguu nuutsaar yavj bsn huuhenteige suugaad huutei bolson bnlee. Huuhedtei bolson murtluu nadruu sogtuu uedee bainga zalgana bi utsaa avdaggui yarihiig ch husdeggui uchir ni bi dahin uur hairtai uchirsan ene hairtaigaa uchirsandaa burhanii avral gej boddog. Muu nuuhaas sain ilchil gedeg shig bi anhnaasaa uuriinhuu buh problemmiig helsen. Hani maani namaig ih sain oilgoj orchin tsagt bolohgui ym gej bhgui ee 2uula bolohgui bol ur shiljuulen suulguulya gej bsn hedii ch uriin hooloi bituu gedeg onoshtoi bsn nadad burhan beleg ugsun hamt amidraad 2 jil garangiin daraa bi huuhedtei bolchihson bsn. Odoo bi uhuurdum huurhun huutei. Id shid gej uneheer bdagiin bnlee busgui min! Zovsonii etsest jargal zaaval irne. Urgelj gegeeleg uudrug bodoltoi baigaarai, sanaa sain bol zaya sain bn gedeg unen shuu. AMJILT!

  22. hi says:

    end taniig zemlej bgaa humuus oorsdoo yamar baidag zowlong n medehgui hamgiin turuund huniig oilgoh bish zugeer l neg engiin odor bolgo tohiolddog zuil shig l bodoj yawaa. ta yagaad huuhed orgood awch bolohgui gj mongoliin neg ch gesen huuhded eejiin hairiig medruulj bno sh dee…

  23. нэгэн бүсгүй says:

    танд тусалж болмоор л юм шиг санагдаад байна.

  24. kkk baina says:

    kkkk3993@yahoo.com ruu orood ireerei. bi ter emnii neriig bas yaj uuh zaavariig ni heleed ogyo. gol ni olohod l hetsuu baih. gehdee arga ni oldoh bailgui dee. Ened hamaagui emnii ner tavij boloh baih gej bodloo.
    amjilt!

  25. Ани says:

    Яана даа гэж бичсэн Гар согтуу юумуу хаашайн… Балай балай юум бичээд байхын… Цагтаа эхнэр нь байсан Хүн юу гэж ч бичсэн яадаг юум. Тэр 2 удаан жаргах болов уу даа. Танай нөхөр төгсөнгүүтээ хөдөө томилогдсоныг бодоход Цагдаал болов уу гэж бодлоо. Архи уудаг тэр тусмаа цэрэг цагдаагийн Хүн хол явхуу даа. Удахгүйл зодолдож нүдэлдэнэ. Би яаг мэдэж байна. Наад муу Хүүхэн чинь архидуулсаар байгаад аваад суучихаж. Би байсан бол Явалдаад эхлэнгүүт нь Тэр муу хүүхнийг сайн хаширтал нь зодох байсын….

  26. bazaraa says:

    Þóíû ºìíº òàíüä óäàõã¿é õººðõºí õ¿¿òýé áàñ îõèíòîé áîëîõûã åðººå. Õýçýý ÷ á¿¿ èòãýë àëäðààðàé, åð íü áîë ãàäààäàä ë ýì÷ëýãäýõ áàéõ. Òà ÷àäíàà, àìæèëò õ¿ñüå. 

  27. 11 says:

    uneheer haramsmaar ym bi sain oilgoj baina bi bas iim zoblong uzej baisan nohorteigee suugaad 4 jil bolohod huuhedtei bolohgui sain gesen bolgon luu zondoo ybsan odoo huurhun huutei bolson burhandaa bayarllaa. Udahgui huuhedtei bolnoo.

  28. deck says:

    az jargal husei

  29. nyamaa says:

    unexeer ix setgeliin tenkhee bn shuu chamd az jargal xusey naiz mini bukh yum saikhan bolno oo naizaa 

  30. захидлын эзэн says:

    сайхан сэтгэлээр сэтгэгдэл үлдээж байгаа та бүхэнд үнэхээр баярлаад хэлэх үг олдохгүй байна. Тэр дээр сэтгэгдэл үлдээсэн хүний бичсэн эмний нэрийг мэдэж авах юмсан. Монголд зарагдаж байгаа хамгийн сайн гэх эм тарианаас авч хэрэглэсэн боловч, гаж нөлөө нь их байх юмаа. Сэтгэлээр унах, дотор муухай оргиж бөөлжих, нойргүйдэх, мартаж санах, нүдэнд хий юм харагдах гээд үнэхээр хэцүү. Тэр эм тариаг би хэрэглэхээ больсон. Одоо яг хэрэглэсэн юм юу ч байхгүй. Эмчид үзүүлэхээр бие биен рүүгээ явуулаад манайд харъяалагдах өвчин биш гээд хүлээж авахгүй юмаа. Монголын эрүүл мэндийн салбар яагаад ингэж хүнээ үл тоодог юм бол гэхээс надаас гадна олон хүн гомдож байгаа байх. Гэхдээ бүх зүйл сайхан болох бизээ. Зарим нэг хүнд хандаж хэлэхэд хүний зовлонг хүн мэдэрдэггүй юмаа. Би нөхөртөө аль хэдийнэ аз жаргал хүсээд явуулчихсан шүү дээ. Ядаж миний бичсэнийг бүтэн уншаад намайг зэмлэ л дээ.

  31. tseegii says:

    ene emegtein zaxidliig unshaad bi ix urubdluu, amidral sain muu eeljildeg xuulitai xum chini chamd gerel gegeetei ue irne bx gj itgej bna, minii duu odoo 35 tai saikhan zaluu bii l dee, tarxinii xort xabdartai gesen onoshiig sonsood 6 jil bolj bna, chamd yagad eniig xelsen um be gexeer , duu maani xedii tiim xund ubchin tussan bolobch , xezee ch uxliin tuxai boddoguii ni gaixamshigtai baidag , ene olon jiliin xugatsaand olon l xund berxsheel zoblon uzej bsan , tegxr minii duu xun tiim zorig tebcheer gargaj baij obchnoo yalan diildeg um bna lee shuu, zorigtoi baigaarai . amidraliig gerel, gegeeteigeer xarj yabaarai gj xusii, salaad yabsan nuxur yax be dee, ternii xubid odoo jargax eelj ni bj, bas zobox ue ch taarax bldui dee.

  32. monda says:

    ter kkk giin zovlogoogoor ter emiig n hereglej uzvel yah bol? bi bur boon bodol bolchloo. yanaa yah ve yamar arga charga baidag bol gesen bodol tolgoid ergeldej baina…gehdee yu ch zovloj chadahgui baigaadaa bas jaahan setgeleer unlaaa… yamarch baisan az jargaltai odruud udahgui irne gedegt itgeerei..

  33. buurulzgunu says:

    za tgd hunii amidrald ali muu yum tohioldohiig ter gehew, Chi huuhed turuulj chadahgui baij, yagada ter nuhurtuu az jargal huseed yawuulj chadahguin baigan. Ter hun hamiag zowloo geed adilhan zowoh yosguishuudee, bas l neg ailiin huu amidrah gej zowj baihad ni amia hicheesen zangaasaa bolool chi uuriiguu zowoodog baisin bishuu. harin ch bur 7 n jil chamtai hmat amidrasan bainashtee. Ter ch gesen bas hunshrtee. harin ch odo ur huuhedtei boltson saihan baihda, arai ataarhaj suudiin bish bizdee.

  34. kkk says:

    Bichisnig chin unshaad chin setgeleesee zovloyo gej bodloo. yunii omno helehed bolohgui, butehgui zuil gej baihgui shuu.

    Bi yag cham shig onchin tarhinii havdartai.Mongold baihad yu ch gej medegdehgui mash ih asuudaltai baisan.huuhed bodoh ni bitgii hel 29 nas hurtelee ooriigoo emegtei hun gej bodoh shine temdeg ch olj harj chaddaggui bailaa.uchir ni daavriin oorchleltoos bolood. harin odoo bi europiin neg orond amidardag. ened irsneesee hoish emchluuleed amidral min gerel gegeegeer tsatsarsan. ter emchilgee neg em uusnaas havdar bagas ch tarhnii uil ajilgaa heviin baidaldaa orj, emegtei hun baih saihan buhniig medreh bolomjtoi bolson.
    Odoo bi gaihaltai saihan nohortoi, sayahan huutei bolson.

    1. chamd gej helehed ehnii eeljind salaad yavsan naad zaluugaa martaad, amidralaa shineer ehlej, ireeduigee gerelteigeer har. CHI ZALUU BAINA!
    2. Holbogdoh bolomj baival bi chamd ter emnii neriig ogyo. chi euro.d baidag tanil baival zahiad olj avch boloh baih. mongold bol ogt baidaggui yum bilee. bur mgl.d zaragdag emnii neriin burteld ch oroogui. emch nar ni ch meddeggui yum bilee.

    za tegeed amidral bayan bas saihan shuu.gutrah boloogui. er hun bol oldono harin ooriin eruul mendee l sain bod

  35. bu0226 says:

    chi hvvhedtei bolgoj uguuch uwchinig min edgeej uguuch sain hanitai uchruulj uguuch gej shunu bolhoor doloon burhan odond zalbiraarai tgd ugluu yag mandaj bga narand zalbirj svv urguj bgaarai ene 2 yag bielvvldii chamd azjragal hvsii tgd daraan bid nartai bayraa huwaaltsaarai bu0226@yahoo.com

  36. bu0226 says:

    chi hvvhedtei bolgoj uguuch uwchinig min edgeej uguuch sain hanitai uchruulj uguuch gej shunu bolhoor doloon burhan odond zalbiraarai tgd ugluu yag mandaj bga narand zalbirj svv urguj bgaarai ene 2 yag bielvvldii chamd azjragal hvsii tgd daraan bid nartai bayraa huwaaltsaarai

  37. chi hvvhedtei bolgoj uguuch uwchinig min edgeej uguuch sain hanitai uchruulj uguuch gej shunu bolhoor doloon burhan odond zalbiraarai tgd ugluu yag mandaj bga narand zalbirj svv urguj bgaarai ene 2 yag bielvvldii chamd azjragal hvsii tgd daraan bid nartai bayraa huwaaltsaarai

  38. puujee says:

    unshaad zunduu ih uillaa. Chamd burhan hairtai uchraas udahgui bas hairaa ugnu uu. Yamar muu hun tiim saihan hairtai uchrav gej. Chi sain huuhen baina aa. Jaahan l tevchij baigaarai. Bi 2 huugiin eej bn. Egch maani huuhedgui baigaa. Bi bas zalbirch baigaa

  39. HRHN says:

    SAIN BAINA UU, NUHURTEIGE SUUJ BAIGAAD UNSHLAA.

    HUUHEDTEI BOLOH OLON ARGA BAIGAA BAIH, MONGOLD GADAADAD. UUDRUG UURTUU ARCHAATAI BAIJ SHINE, NASAN TURSHIIN BAIH HAIRTAIGAA UCHRAAD HUURHUN HUUHDUUDTEI BOLOOROI. KARMA GEJ BAIDAG GEDEGT ITGEDEG BOLHOOR TANIIG ORHIOD YAVSAN NUHUR SHINE EHNERT N HAR SANAHGUI INGEJ BAIJ BAIGAAGIIN HARIU ENE NASAND IREH L BOLNO!

    ITGELEE ALDAHGUI UUDRUG BAIGAARAI & AZ JARGAL HUSYE

  40. soko says:

    odoo bie mash sain beldeed buh emchilgeeg zui esoor n hiilgeed, huuhedtei boloh geed uz.. bolnoo bolno boldiin, tarhiniihaa havdriig avahuulsan uym bol heseg hugatsaand edgereed jiremselj bolnooo.. ur huuhedgui ene horvoog tuulj bolohgui, myatrashgui temts.. Bujinlham gedeg nom unshuul gertee lam avchraad. buh argiig hereglee. huuhedtei bolchood nohriinhoo hajuugaar ineegeed ongoroorei…

  41. otgoo says:

    bi uilad nulimsa barij diilehguinee Uneher setgeliin hattai uhalg busgui yum gehdeee chi ter hundee uneher hairtai sain saihan baigasai gj husej bval uuriiguu zolioslood tuundee az jargaliig hussen derdee ..hunii amidral ereen barantai olon zuil boloh yumaa bi naiz zaluu bhgui l de…. gehdee amidral 1eer duusahgui chi itgeltei bval itgej chadval hunii amidrald gaihamshg negeer duusahgui chi saihan amidarnaaaa…….Ur huuhedtei ch bolno emch bolomjgui helsen ch itge bolno gj uurtuu hel saiahn hanitai bolnoo…chinii umnu hiij duusgagui olon zuil amidraliin ih zam zuraij ban shde..amjilt az jargal udahgui chamd irneee..nziin setgeleer changas changa tevren unsiii

  42. say says:

    niitleliig chin unshaad uilah duhluu. Hetsuu umaa husel ihdeheer hyasah umdaa. Chamd az jargal husey . biye bodooroi busgui mini

  43. тэнгэр says:

    сайн байна уу сайхан сэтгэлт бүсгүй минь…. чиний бичсэн захидалын уншаад өөрийн эрхгүй нүдэнд минь нулимас хурж сууна учир нь чи бид 2 яг л адилхан тавьлантай юм шиг санагдлаа энэ хорвоо дээр би ганцаараа л зовж шаналж байна гэж бодон бүтэлгүй хувь тавьландаа гомдож явдаг болохоор сэтгэлээр маш их унадаг юм аа чи бид 2ын туулсан амьдрал яг л адилхан эхэлж харин дуусахдаа өөр өөрөөр дуусчээ. танай нөхөрийн чинь амьдрал сайн сайхан болж дууссан бол миний эхнэр энэ хорвоогоос халиад намайгаа ганцааранг нь орхисон юм. тийм болохоор чамтай илүү сайн танил болоод чин сэтгэлээсээ ярилцахыг хүсч байнаа хэрэв чи хүсвэл миний e-mail ийг add хийгээрэй nyamkaa_830410@yahoo.com

  44. husegch says:

    Eejdee ergej turuurei bichsen busgui mine yu bolson yasan iisnee urgeljlelee bichehguimuu?

  45. peach says:

    резусфактор шүү. буруу биччихсэн байна.
    Бас би танд тус болмоор байна. та болон энэ дээр байгаа 45 гэсэн хүн 2 wendybrine@yahoo.com руу мэйл бичвэл би та 2т хаягийг чинь солилцож өгмөөр байна. энэ хүний сэтгэлээр тоглож өөр хүмүүс хаягаа ирүүлэхгүй байх гэж найдаж байна.

  46. Alpha910 says:

    Бүсгүй минь сэтгэлээр бүү унаарай үр шилжүүлэн суулгуулаад үзээрэй хө. Болохгүй бол нярай өргөөд авчих наснь эцэст хань болно шүү дээ . Миний эгч ч бас үр хүүхэд төрүүлдэггүй хүн бий. Их хэцүү байдгийг найз нь ойлгож байнаа. Хорвоо хатуу үедээ хатуурхдаг юм билээ

  47. peach says:

    уншаад уйлчихлаа 🙁
    би ч бас таны насан дээр ийм байдалд орвол тэсч гарж чадах болов уу гэж бас бодлоо…
    мэс заслын дараа ч гэсэн бүр үргүйдэлтэй гэж оношлогдчихсон юмуу? зарим тохиолдолд эр эм 2 хүүхэдтэй болохгүй байгаад, тус тусдаа өөр хүнтэй болохоор хүүхэдтэй болчихдог тохиолдол бас бий шүү дээ. мэргэжлийн хэллэгээр рекусфактор нь тохирохгүй байгаа хэрэг гэж хэлдэг санаж байна. хүүхэдтэй болсон ч зулбаад байдаг бол бас энэ рекусфактороос болдог. Гэхдээ үнэхээр үргүй гэж хэлсэн бол хэцүү юмаа.
    Тэглээ гээд сэтгэлээр битгий унаарай. Тэвчээртэй байж ахиад сайн хүн, сайхан хайр халамж ирнээ гэдэгт итгээрэй.

    энэ дээр бичсэн yana daa үгээ бодож бичээсэй. хүний сэтгэл ойлгохгүй амныхаа зоргоор хүн хутгалж ч байх гэж.

  48. захидлын эзэн says:

    Тиймээ үнэхээр харамсалтай. Нээрээ би чиний захидлыг уншаад энэ захидлаа бичихээр зориглосон шүү. Чамд чин сэтгэлээсээ аз жаргал хүсье.

  49. uuchlaarai bi neree solihoo martsan bn bi minii ohin eejdee ergej turuurei zahidaliin ezen bn.zarim humuus vr huuhed ingej husej bhad zarim bi vree gedsend bhad ushigluj zodoj bdag  araatanuud bidnii dund bdag ni vneheer haramsaltai ymdaa

  50. bi chamd yu gj zuvluhuu sain medehgui bnaa.haramsmaar uneheer haramsmaar bnaa.gantsan burhan chamaig iveegdee nz mini

  51. зочин says:

    chi ih uhaalag tevcheertei emegtei shig sanagdlaa chamd az jargal husie

  52. захидлын эзэн says:

    Сайхан сэтгэгдэл үлдээж байгаа хүн бүхэнд баярлалаа. Yana daa гэсэн сэтгэгдэл үлдээсэн хүнд хандаж хэлэхэд би зүгээр нэг уншаад хүмүүсийн амны зугаа болох гээгүй. Харин бусдыг сайхан амьдралаа хайрлаасай гэж чин сэтгэлээсээ хүсч бичсэн юм. Яахав би өнөөдөр амьдралдаа унаж бүдэрч яваа ч бусдад муу санаж явдаггүй юм шүү.

  53. uka says:

    bitii shanal chi ahiadl shan hairtai uchran. bs huurhun huhedtei boln oo

  54. Anonymous says:

    Amidral avsanaa butsaah zaaval ugnu, uguh uguhduu iluug ugnuu! Tiim uchir uudrug bodoltoi cog zolbootoi gol ni emegtei hun geh chanraa aldalgui tsaash alhaarai!! Az jargal husye!
    Hunii zovlong oilgodoggui zarim neg ulsuud setgeliin dem ugch chadahgui bol ulam sevteegeed yahav dee. Hun hunee hairlaj demjij bie biendee uram ugch amidray l daa (:

  55. Yana daa says:

    Chi balai mini negent salchaad iim yum bichdeg ni yamar sanaatai bile? Ehner  ni olj unshaad ger bul  salaasai gej husee yu? Ter 2-ig bish yuma gehed nyalh uriig ni bodoj bolsongui yu. Odoo chamtai zuuraldah buu hel ohinoo archly amidralaa avch yavah ged yadaj bga biz. chi odoo martaj chadajgui bol yadaj delhii dayaar zarlaad bailgui dugai baildaa sonin gar ve kkk

  56. Hen negen says:

    Manai egch ch gesen huuhedtei bolohgui bj bgaad bolsoon. Buh yum saihan bolno bitgii shantraarai. 

  57. аамка says:

    хүүхэдтэй болдоггүй гэр бүл салаад тус тусдаа амьдрал зохиогоод хоёулаа хүүхэдтэй аз жаргалтай амьдарч байгаа жишээ зөндөө олон байдаг. чамд дахин сайн хань , хөөрхөн хүүхэд заяах болно .

  58. 45 says:

    harin tiim l de.2-uulaa yaj haygaa soliltsoh we.

  59. захидлын эзэн says:

    45-аа баярлалаа. Тиймээ хоёулаа ээж болчихоод уулзъя. Гэхдээ би ID-аа шууд энд биччихэж болохгүй байна л даа. Өөр нэг аргаар солилцъё. .

  60. 45 says:

    sainuu busgui mini.Bi cinii zahidaliig unshaad uillaa.zarim humuus ni ur huuhdee toohgui ali eswel hed hedeer ni ur hondvvlj bgag ni haraad bi uneheer tedniig gahdag.Bi 27 toi nuhurteigee hamt amidraad 4 jil bolj bga l da.Bid 2 bas l ur huuhedee husej huleej zalbirch guidag.Haya uneheer buhimdaj yagaad bi gej oortoo gomdoh ue zondoo l baidag.Yag l cham shig nuhuruu zowoohgui yumsan gesendee gantsaaraa baimaar ue zondoo gardag.Oor huntei suuj olon huuhedtei bolood saiham amidraarai gej nuhurtuu helchiheed uilj honoson shono zondoo bga.Gehdee bi zaawal eej bolj haniigaa neg l odor azjargaltai aaw bolgono gej boddog.Tanai nuhuriin ch buruu gej yu bhawdee.Gehdee heregtei ued ni hairtai huniihee derged ni uurd hamt l baih heregtei bsiin bolowuu l gej bodloo.chinii setgeliin tewcheereer uneheer baharhaj bnaa busgui mini.Hund uilah neg odor baiwch ineeh myangan odor irnee.2-uulaa eej bolchood uulzii tehuu naizaa chi ID gaa nadad ogoorei ok.

  61. zaya says:

    баярлаа. 

  62. sequ says:

    and mini dee
    odoo ur shiljuulen suulgah mes zasal sain hiideg bolson sh de
    mongold
    tegeed ch bolson huuhedtei bolohgui yu da garaasaa hotloh urtei bolno gedeg saihan sain hunteoi uchraad saihan urtei bolooroi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.