Архины тус болоод хорын тухай их ярьж, ямрыг нь хэдий хэмжээтэй уувал тустай болохыг тогтоохыг оролдож байна. “Yoki.ru” сайт архины тухай хамгийн түгээмэл 10 төөрөгдлийг танилцуулжээ.
Төөрөгдөл 1: Архи ууснаар түргэн дулаацаж болдог даарсан үед архи уухаар дулаацдаг гэдэг. Үнэхээр дулаацуулдаг болов уу? Энэ тодорхойлолтод үнэний жаахан хувь бий. Хүн даарч хөрсөн үедээ 50 орчим грамм архи эсвэл коньяк уувал тус болно. Ийм хэмжээний архи судсыг тэлж, дотор эрхтнүүдийн цусан хангамжийг хэвийн болгодог байна. Үүнээс ихийг уувал арьсан дахь цусны эргэлт хүчтэй болсноор арьс улайж, дулааны таатай мэдрэмж төрдөг аж. Гэхдээ энэ нь хуурамч мэдрэмж бөгөөд дулаацаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ бие махбодь бүр ч их хөрдөг. Халуу оргиж байгаа нь согтууруулах ундааны хэмжээ хэтэрснийх ажээ.
Төөрөгдөл 2: Хооллох дуршлыг хөдөлгөдөг Спирт агуулсан бүтээгдэхүүн үнэхээр хооллох дуршил хөдөлгөдөг. 40-өөс багагүй хэмтэй согтууруулах ундаа өлсөж байгаа мэт хөнгөн мэдрэмж төрүүлдэг. Архи 20-25 граммыг уухад тийм мэдрэмж төрнө. Харин хоол идэхийн өмнө хооллох дуршлыг хөдөлгөхийн тулд архи уу гэдэг нь огт худлаа. Хэдхэн секундэд бус, наад зах нь хагас цаг болж байж өлсөх мэдрэмж төрдөг.
Төөрөгдөл 3: Стресс тайлдаг Хүн уйдаж, гунихаараа, өөрт тулгарсан асуудлыг мартахыг хүсэхээрээ, ачаалал ихтэй ажлын долоо хоног дуусч ядарснаа мэдрэхээрээ уудаг. Сэтгэл санаагаа өөдрөг болгохын тулд 20-30 грамм архи эсвэл коньяк, нэг бол 40 грамм дарс эсвэл мартини уухад хангалттай. Ийм бага хэмжээ сэтгэлийн дарамтыг арилгаж, үнэхээр стресс тайлдаг. Их хэмжээгээр уусан архи хоёр янзаар нөлөөлдөг. Нэгдүгээрт, бүр уйтгартай, гунигтай болж, сэтгэлийн хямралд орж, хүмүүс чамайг ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, энэ таныг түрэмгийлэл үйлдэхэд хүргэдэг. Хоёрдугаарт, тодорхой хугацаанд архиндаа согтож мансуурч байгаад дараа нь дахиад л уйтгар гунигтай болно. Багахан хэмжээний архи уусны дараа богинохон хугацаанд л стрессгүй байх боломжтой байдаг.
Төөрөгдөл 4: Ажиллах чадварыг дээшлүүлдэг Архины нөлөөгөөр ажиллахад амар хялбар болдог гэж ярьдаг. Хундага дарс уусны дараа амьдрал сайхан болчих юм шиг ярих нь бий. Австралийн эрдэмтдийн нотолсноор, зарим тохиолдолд архинд бага зэрэг халсан хүний сэтгэн бодох болон хөдлөх хурд үнэхээр өсдөг. Харин дийлэнх тохиолдолд ийм хэмжээний архи анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг аж.
Төөрөгдөл 5: Даралт бууруулдаг Даралт ихдэх өвчтэй олон хүн архи уувал даралт буурдаг гэж боддог. Энэ нотолгоонд үнэний хувь бий. Бага зэргийн согтууруулах ундаа үнэхээр судсыг тэлдэг. 100 грамм хуурай улаан дарс хамгийн сайн аж. Үүний сацуу архи зүрхний цохилтын давтамжийг хүчтэй болгодог. Та хичнээн ихийг ууна, төдий чинээ даралт өснө.
Төөрөгдөл 6: Чанартай архи хор учруулахгүй ямар ч архи бие махбодид хортой нөлөө үзүүлнэ. Энэ нь спиртэд уксусны альдегид агуулагддагтай холбоотой юм. Энэ бодис хүний биед янз бүрийн сөрөг нөлөө үзүүлнэ. Чанаргүй архи хүний биед бүр ч муугаар нөлөөлдөг. Учир нь хямд архи зохих шүүлтүүрээр дамжихгүй, архины хорт нөлөөг олон дахин хүчтэй болгодог тос агуулсан байдаг.
Төөрөгдөл 7: Архи ханиадыг анагаадаг Алим болон зөгийн балтай архиар ханиад томууг эмчлэх гэдэг. Ийм эмчилгээ халуун бууруулж, нус гоожихыг зогсоож, хоолойн өвдөлтийг намжаадаг гэж үздэг. “Галт ус“ хүний дархлааг яагаад ч сайжруулахгүй. Тэр тусмаа хоолой үрэвссэн үед спирт сайн нөлөө үзүүлнэ гэж үгүй. Тиймээс архи анагаана гэж итгэх хэрэггүй. Харин бага зэргийн халаасан улаан дарс ууж болно.
Төөрөгдөл 8: Шар айраг бол архи биш Шар айраг бол бага хэмжээний спирт агуулсан ундаа учир эрүүл мэндэд ямар ч хор учруулахгүй. Энэ ёстой аймшигтай төөрөгдөл юм. Үнэхээр архийг бодвол бага спирт агуулдаг ч шар айраг дасал үүсгэдэг. Шар айрагт донтсон тохиолдол олон байдаг.
Төөрөгдөл 9: Архи илчлэггүй Олон эмэгтэй идсэн бүх хоолныхоо илчлэгийг тооцдог. Тэгсэн хэр нь уусан спиртийн төрлийн ундааныхаа илчлэгийг тооцдоггүй. Архи маш өндөр илчлэгтэй. Хатуулаг нь өндөр байх тусмаа илчлэг өндөртэй байдаг. Спирт агуулсан байдаг болохоор архины илчлэг өндөр байдаг аж. Харин дарсны илчлэг нүүрс-эс, сахартай холбоотой байдаг.
Төөрөгдөл 10: Даруулж уух бус, дарж идэх хэрэгтэй Хатуулаг өндөр архи уусны дараа юм идэх хэрэгтэй гэдэг. Даруулж уухаас эрс татгалзах хэрэгтэй. Үнэндээ энэ нотолгоо тийм ч зөв зүйтэй биш. Халуун эсвэл хүйтэн зуушны алийг нь идэх хэрэгтэй тодруулах хэрэгтэй. Хүйтэн зууш спиртийг саармагжуулахдаа сул учраас спирт цусанд хангалттай түргэн шимэгддэг. Архи уусан хүний биед ч ийм урвал явагддаг. Энэ утгаар бол жимсний шүүс, компот, хүйтэн ундаа жимс болон ногооны салаттай адил үйлчлэлтэй аж. Халуун бөгөөд тослог хоол, жишээ нь шөл эсвэл тослог будаатай хуурга бол огт өөр. Эдгээр хоол нь этанолын шимэгдэлтийг дарангуйлж, согтолтыг багасгадаг учраас хамгийн сайн даруулгад тооцогддог байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
1 Comment
tegeed arxiig yagaad zaraad baidag um be byx ylsad. adilxan mansyyryyldag xar tamxi xodood bie deerxi noloog yzyylexgyi tegsen mortloo zarval zarim orond tsaazlaad baigaa um dr gyia