Бүсгүй та ямар ч тохиолдолд 100 хувь харагдах ёстой

  • Болзоондоо явахдаа хувцаслалтандаа илүү анхаарал тавих хэрэгтэй. Учир нь хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэсэн үг байдгийг санахад илүүдэхгүй болов уу. Гол нь цэвэрхэн, өөртөө зохицуулж, донжийг нь олж хувцаслаарай.

  • Нүүрээ хэт их будгаар шавах нь зохимжгүй байдаг. Бага зэргийн өө дарах төдий будах нь хамгийн тохиромжтой бас цэвэрхэн харагдуулдаг. Дашрамд хэлэхэд эрчүүдийн 87% нь будмал эмэгтэйчүүдэд тийм ч тааламжтай ханддаггүй байна. Иймд аль болох өөрийнхөө унаган төрхөөрөө байхыг хичээгээрэй.
  • Хурц үнэртэй усыг аль болох хэрэглэхээс татгалзаарай. Учир нь мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг тул үнэртнийг тань хүлээж авч чадахгүйгээсээ болоод тантай ойртож харьцахад хэцүү байх болно. Харин зөөлөн сэнгэнэсэн үнэртэй ус нь эмэгтэй хүнийг энхрий ялдам мэдрүүлж өгдөг.
  • Өөрийгөө ямар ч үед эр хүнд мэдрүүлж байх хэрэгтэй. Зөвхөн гадаад төрхөөрөө гайхагдахаасаа гадна толгойн дахь мэдлэг боловсролоороо бас сайшаагдах нь чухал юм. Энэ хоёрыг зэрэгцүүлж чадах аваас та жинхэнэ утгаараа төгс бүсгүй болж чадна.
  • Хэзээ, хаана, ямар ч тохиолдолд албан ажил, хувийн журмаар уулзалдсан байлаа ч гэсэн эсрэг хүйснийхээ хүнд зуун хувь харагдаж чаддаг байх ёстой. Ингэж чадвал танаас ямар ч эр хүн холдож чадахгүй төдийгүй таныг хайрлаж, хүндэлж мөн гомдоохгүй байхыг цаг ямагт хичээх болно.
  • Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүн гэдэг байгалиасаа заяасан мятаршгүй тэмцэгч нар байдаг. Энэ зан чанар нь бүсгүй таныг хөдөлгөгч гол хүч болж өгдөг.

/Хань/

5 Comments

  1. monroe says:

    hoorhon monda

  2. monda says:

    kkkkkkkk

  3. jjhjkk says:

    monda aygv duulgavartai naasssan

  4. monda says:

    za

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.