Гэр бүлийн асуудал

Эмэгтэй хүний хувьд ээж болно гэдэг амаргүй хэрэг. Нэн ялангуяа анхны төрөлт бол нэлээд асуудалтай байх болно. Тухайлбал хүүхэд яагаад уйлаад байгаа, юуг хүсээд байгаа, хэрхэн яаж хандах хэрэгтэй болон өөрийнхөө хийж буй үйлдлээ зөв эсэхэд эргэлздэг. Хэрэв хэн нэгэн хүн хөндлөнгөөс хүүхдийн өсөлт хүмүүжлийн асуудалд оролцох аваас асуудлыг илүү хурц болгодог.

Түүнчлэн нөхөр тань ээжийнхээ үлгэр дууриаллаар таныг байлгахыг хичээх нь та хоёрын хоорондын харьцааг эвдэж мэдэх талтай.

Энэ үед хэрхэн хандах ёстой вэ?

  • Эр нөхрөө өөрийнхөө ээж, та хоёрын хооронд ямар нэг сонголт хийлгэхгүй байх нь зүйтэй.
  • Эелдэг ялдам байдлаар түүнээс гэрийн эзний хувьд туслахыг нь хүлээ.
  • Үр хүүхэд болон өөрийнх нь төлөө боломжтой бүхнийг хийж чадна гэдгээ хэлээрэй.
  • Таны зүгээс алдаа оноотой зүйл байж болно гэдгээ хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.
  • Эр хүн эцэг болсон даруйдаа эхнэрээ өөрийнхөө хүүхэдтэй хардах явдал бий.

Учир нь эмэгтэй хүн хүүхэддээ илүү анхаарлаа хандуулж, нөхөртөө бага цаг зав зарцуулах болсноос үүдэлтэй юм. Иймэрхүү харьцаанаас болоод эрэгтэй хүн өөрийгөө хэнд ч хэрэггүй, ганцаараа болчихсон мэт бодож эхэлдэг.

Ийм үед нь яах ёстой вэ?

  • Хүүхэд, нөхөр хоёртоо тэнцүүхэн анхаарал тавих хэрэгтэй.
  • Нөхөртэйгээ хамтдаа зугаалах аль эсвэл найз нөхдийндөө зочилж болно.
  • Нөхрөө ажлаасаа ирэх үед нь инээмсэглэн угтаж, өнөөдөр ажил нь ямар байсан талаар асуу.
  • Хүүхэдтэй болохоосоо өмнө ямар байсан яг л тэр байдлаа хадгалж, нөхөртөө найрсаг дулаан үгийг хэлж бай.
  • Эр нөхрөө хүүхэдтэйгээ илүү ойрхон байлгаж, хамтдаа байх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

/Хань/

3 Comments

  1. vnen says:

    Yg vnen yg ingediin bi ch aav l daa 

  2. ganbat says:

    Bi odoo Aav bolno

  3. ganaa says:

    tiim shuu bi huuhedtei bolohiig mash ih husej bna. hoorhon huuhed toruuleed hairtaigaa hotlood salhind alhaa l hairiigaa bas huuhedee erheluuleel mon ch shan bh daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.