“Miss Universe 2011” тэмцээний ялагч тодорлоо. Дэлхийн хамгийн сайхан бүсгүй Африкаас төрсөн байна. Анголын сайхан бүсгүй Лейла Лопес 25 настай, үйлдвэрийн эдийн засгийн чиглэлээр өөрийн төрөлх нутаг Анголд сурдаг.
Тэрбээр 88 орны гоо бүсгүйгээс шалгарч ийнхүү дэлхийн хамгийн сайхан бүсгүй болжээ. Биеийнхээ аль нэг хэсгийг өөрчилж болохоор бол чи аль хэсгээ өөрчлөх вэ? гэсэн шүүгчдийн асуултад “Би аль ч хэсгээ өөрчлөхгүй. Би өөрийгөө дотоод гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэж боддог” хэмээн хариулжээ.
Мөн тэмцээний үеэр Лейла Лопес Африкийн ядуу тарчиг хүүхдүүд, хөгшдийн төлөө болон ДОХ-ын эсрэг хийх зүйл их байгаа талаараа мөн Африкийн дуу хоолойг дэлхий нийтэд сонсгохыг хүсч явдгаа ярьжээ. Тэмцээний төгсгөлд ялагчийн нэрийг зарлахад тэрбээр “Би үүнд итгэж ч чадахгүй байна. Зүүд биелж байна” хэмээн нулимс дуслуулан хэлжээ.
Б.Ууганчимэг
9 Comments
Very pretty
saihan busgui bna hoorhon
sxan busgui bna, so exotic!
yamar huurhun ineemsegledeg yum bee.huurhun busgui bnau.uhaalag saihan emegtei bnaa.
Angol dotoodiin niit buteegdehuun bolon busad buh uzuulelteree manaihaas iluu.baigaliin bayalag gazar nutag ihei africiin bayan ornuudiin toond ornoo
goy emegtei bn. ymarch hoorhun ym be.
GOE EMEGTEI BN- UNEHEER GOE TZEVERHEN
saihan busgui baina
АМЬДРАЛ ХЭЦҮҮ ОРНООС ТӨРСӨН НЬ ЯАМАЙ ДАА !!!!!!!!!!!