Заавал байх ёстой 5 гоо сайхны бүтээгдэхүүн

1. Шингэн саван
Аль болох байгалийн гаралтайг сонго. Ийм саван нь хатуу саванг бодвол нүүрний арьсыг илүү гүн цэвэрлэдгээрээ ач холбогдолтой. Ялангуяа тослог, хагас тослог арьстай эмэгтэйчүүдэд шингэн саван тохирно.

2. Угаагч хөөс
Нүүрний арьсыг ул үндэсгүй бүрэн гүйцэд сайн цэвэрлэнэ. Угаагч тос, хөөс нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохиромжтой.

З. Угаагч гель
Энэ нь жирийн бас тослог арьсанд зориулсан гэх мэт янз бүр байдаг. Энэхүү гель нь устай холиход багахан хөөсөнцөр үүсгэдэг бөгөөд усаар зайлж цэвэрлэдэг. Угаагч гель нь арьсыг зөөлөн тааламжтай болгодог. Мөн цэвэрлэсний дараа арьсанд шинэ сэргэг мэдрэмж төрүүлдгээрээ гайхалтай юм.

4. Сүүн шингэн
Та хичнээн ядарсан байлаа ч будаг шунхаа заавал арилгаж унтах шаардлагатай. Үүнд сүүн шингэн таны гол туслах болно. Будаг, косметикийг арилгахад спиртлэг лосьон, ханд зэрэг нь арьс цочроодог тул тохиромжгүй.

5. Гоо сайхны маск нь нүүр сэргээх үр дүнтэй арга
Маскийг нүд орчмын газар тавьдаггүй. Тэр хэсэгтээ тэжээлийн тос түрх. Өөрийн нүүрний онцлог болон хэрэгцээндээ тохируулан маскийг сонгоно. Маск тавьсны дараа булчингаа суллаж хэвтэнэ. 15-20 минут битгий хөдлөөрэй. Үүний дараа маскийг бүлээн, дараа нь хүйтэн усаар угааж арилгана. Маск нь үхэжсэн эд эсийг арилгаж, арьсыг гөлгөр, толигор, үрчлээсийг үл мэдэгдэм болгодог.

/Хань/

1 Comment

  1. хумх says:

    hehe nvdnii budag uruul ungulugch ed nar baih yum bolow uu gj bodson chin shal uur yumnuud baina shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.