Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би өөрийнхөө амьдралыг энд бас бичмээр санагдлаа. Зарим бүсгүйчуудийг бас миний амьдралыг сонсоод үр хүүхэд гэдэг энэ эрхэм баялагийг улам их хайрлаасай л гэж хүсч байна. Зарим бүсгүйчууд үр хүүхэдтэй болж чадахгүй байхад зарим нэг нь олдсон болгоныг нь устгах юм. Харамсмаар…
Би айлын ганц охин л доо. Тэгээд багасаа л олон ах дүүтэй байж үзээгүй юм чин олон хүүхэдтэй болно доо гэж боддог байлаа. Хүсэл ихэдвэл хясна гэгчээр хүүхэдтэй болж чадахгүй. Эмч нар намайг болно зүгээр л гэдэг юм. Нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Нөхөр бид хоёр 4 насны зөрүүтэй. Анх нөхөр маань надтай суухдаа 2 охинтой байсан. 2 охиныг нь томыг нь 3настай багыг нь 5 сартай байхаас нь ээж нь болж одоо аз жаргалтай сайхан амьдарч байна. Анх нөхөртэйгээ танилцсан түүхээсээ бичье…
Би эгчийнхээ аптект нэг зунжин суусан юм тэр үед манай аптекаар нэг залуу байнга үйлчлүүлнэ хүүхдийн соск өгч аваад л охин маань хөхдөггүй яах вэ гээд л том нь ханиад хүрчихлээ юу өгөх вэ бага охин маань халуураад байна хаана үзүүлэх вэ? Өрхийн эмч олигтой үзэхгүй байна яах вэ? гээд л байнга орж ирж асуудаг байж билээ. Энэ залуугийн эхнэр нь яасан юм бол доо энэ ч ёстой сайн аав байна даа л гэж боддог байлаа. Хааяада эм үнэгүй өгөөд л хэрэндээ л тусалдаг байсан юм.
24 цаг гардаг нэг ээлжин дээр шөнийн 3 цаг бол байсан хүн цонх тогшоод яасан бэ гээд очтол нөгөө залуу. Том охиныг минь харж байгаач бага маань өвдөөд эмнэлэг явахгүй бол болохгүй нь өөрөөс чин өөр гуйх хүн байдаггүй ээ манай гэрийнхэн хөдөө байдаг юм тэгээд ийм шөнө болсон байхад өөр хүн олддоггүй харин танай аптекыг гэрэлтэй байхаар нь гуйхаар ороод ирлээ гээд л…
Би том охиныг н авч үлдээд 2 хонолоо нөгөө залуу байдаггүй ядаж утсыг нь ч аваагүй одоо яанаа ингээд хүүхдээ орхичиж байгаан болу… Би ингээд ийм хөөрхөн охинтой болчуул ямар гоё вэ. Бараг л тэр залуу эргэж битгий ирээсэй ингээд энэ охиныг авчих юмсан гэж хүртэл бодож байсан юм. Манай ээж аав 2 ч гэсэн охинд үнэхээр сайн харин том охин маань их хэрсүү уйлдаггүй мундаг охин байлаа.
Ээж аав 2 маань надад хань болох хүүхэд өргөж авах юмсан ганц охин маань чи бид 2-с хойш ганцаардна даа гэдэг байсан болхоор бараг л бидний мөрөөдөл биелээд байна уу даа гэж ирээл ярьдаг байсан. 2 өдөр ч бид 3-н хувьд үнэхэр сайхан байлаа бяцхан охин гэрт ирснээс хойш гэр маань дүүрээл үнэхээр жаргалтай. Энэ үед би гэдэг хүн чин 24-той гэтэл нөхөр ч гүй хүүхэд ч гүй. Өмнө нь нэг залуутай үерхээд 3 жил болоход хүүхэдтэй болоогүй болхоор хүний хүүг зовоогоод яах вэ гэж бодоол салсан юм.
3дахь өдрийн өглөө нь ээждээ охиныг орхиод аптекдээ очлоо. Нөгөө залуу ирчихсэн уучлаарай өөрт чин үнэхээр ажил удаж байна аа бага охин маань хатгаа болоод эмнэлэгт авч хэвтэх хүн байдаггүй би түр хүнд орхиод гараад ирлээ том охиноо аваад 3-лаа л хэвтэе дээ гэсээр ирсэн юм. Тэгэхэд нь зүгээр ээ санаа зоволтгүй баахан хатгаа ханиадтай хүүхдүүдийн дунд бас ханиад хүргэчихнэ найз нь хүүхдийг нь хараад өгье манай ээж гэртээ байдаг юм охиныг нь давгүй харж байгаа харин чиний утас байдаггүй санаа зовоод сууж байлаа. Танай том охин үнэхээр мундаг охин байна лээ. Харин чи миний утсыг аваад охиноо асууж байгаарай санаа зоволтгүй ээ бага охиноо л сайн хар гээд утасны дугаараа өгсөн юм.
Тэр залуу өдөрт 6-7 удаа ч охиноо асууж залгаад л охинтойгоо ярьдаг байсан. Би тэр үед өөрийгөө яг л ээж нь юм шиг түүний эхнэр нь юм шиг төсөөлж охиныгоо дагуулж дэлгүүрээр явж нөгөө 2-гоо эмнэлэгээр эргэж очдог боллоо. 7 хоног маш хурдан өнгөрч тэр 2 маань эмнэлэгээс гарсан. Эмнэлэгээс гаргаад гэрт нь хүргэж өгсөн тэр өдрөөс эхэлж би тэдний гэрээр орж гарч бага охиноо 5 сартай байхад /ердөө 3 сарын дараа л/ тэр 3-тайгаа хамт амьдрах болсон юм…
Том охин маань намайг байхгүй бол хэзээ ирэх үү яагаад ирэхгүй байгаан гээд л шулганачихдаг үнэхээр хөөрхөн байсан шүү, чи ирэхгүй юу охид чамайг асуугаад байна гээд л ярихад би хамаг ажлаа хаяад л харайгаад очдог байсан. Такси олдохгүй зам дагаад л тэдэн рүүгээ яараад гүйдэг өдөр ч байдаг байлаа. Яг л ээж шиг нь…
Манай хүний хувьд ээж аав нь эрт өнгөрсөн 2 эгчтэй 2 ахтай айлын бага хүү байсан. Эхнэрээ 2 охиноо хаяад явсныг гэрийнхэндээ ч хэлээгүй байсан. Удахгүй эргээд ирэх байхаа тэрийг гэрийнхэн мэдээд муугаар бодчихно. Чимээгүй байж байя гээд л ганцаарааа 2 сар 2 охинооо өсгөсөн байсан. Бага охиныг 3 сартай болоход нөхрийн эгч нар нь эхнэрийг нь хаяад явсныг мэдээд 2 хүүхдийг нь хөдөө авч явна гээд л бөөн юм болж билээ. Манай хүн өгөхгүй ээжгүй ч гэсэн охидоо өөрөө өсгөнөөө. Өөрөө өнчин дээр нь 2 охиноо эхгүй эцэгггүй өсгөхгүй гээд 2 охиноо аваад үлдсэн. Тэр хаяад явсан эх хүн одоо хаана юу хийж хорвоогийн тоосыг хөдөлгөж явдаг юм бол доо…
Намайг бодуул олуулаа болохоор тэд нар нь хөдөөнөөс эргэж тойрно манай ээж аав 2 тусална. Ээж аав 2 маань бурхан биднийг харлаа. Нэг дор 3 хүнийг бидэн луу илгээлээ гэж ирээл… Манай хүн ажилдаа эргэж орж би охидыг хараад л том охинооо цэцэрлэгт өгч бага охиноо би өөрөө хараад л өдөр өнждөг болсон одоо охид маань том нь 8 настай бага н 5 настай үнэхэр сэргэлэн охидууд болсон.
Би нэг ч удаа энэ хүний хүүхэд шүү гэж бодож байсангүй надад үр хүүхэдтэй болох хувь тавиланг өгөөгүй учир бурхан энэ 3-г маань надруу илгээж дээ л гэж бодож суудаг байлаа. Өнгөрсөн жилээс солонгост эмчлүүлж үзүүлж яваад 12 сард үр суулгуулахаар одоо эмчилгээ хийлгэж гам барьж байна. 2 охиноо хэнээс дутаахгүй өсгөх гэж одоо энэ 2-ийнхоо төлөө, охиддоо эхийн хайрыг мэдрүүлэх дутаахгүй байх гэж л хамаг юмаа зориулж амьдарч байна. Нөхрийн маань анхны эхнэр нь тийм ч сайн хүн байгаагүй бага охиноо төрүүлчихээд хаяад явсан юм гэдэг. Одоо 5 жил болоход нэг удаа ч асууж ирсэнгүй. Бодуул эх хүн л юм чинь байшингийн булангаас сэм хараад явдаг болуу эсвэл энэ хорвоод гүй юм болуу тэр хүний гэр бүл ээж аав нь гэж тэр 2 хөөрхөн охиныг асууж сурагладгүй л юм байхдаа гэж хааяа боддын. Эсвэл өөрөө хаяад явсан болохоор ичээд ирдэггүй юм болуу?
Эргэж ирээд охидоо авна гэвэл өгөхгүй дээ л гэж боддог. Ийм сайхан бурхад хажууд минь байгаа болхоор би өнөөдөр сэтгэл хангалуун амьдарч байна. Одоо амьдрал дээр ч миний төрсөн охид цаасан дээр ч миний охид болсон. 2 хөөрхөн гүнж дээ ханьдааа үнэхээр хайртай. Миний амьдралын утга учир баяр баясгалан…
/Үлгэр шиг өгүүллэг шиг амьдарлаа энд бичлээ. Хүндэтгэсэн Одноо/
77 Comments
Ийм хүнтэй таарах юмсан…
Aan, ohidiin jinhene eej ni tiim uchirtai baisiimuu. Uudag l bolchihson hun baih daa zailuul. Ihenh mongol eejuud (barag l bugd) ur huuhdiinhee toloo l gej amia tavij yavdg sh de. Mongo ogohod avahgui baijee bas. Hazgai gishgesen busgui hun yaaj ongolog yavah ve dee. Urtsnuus ni tasarch unasan 2 uree bodoj shanalj l yavdag bailgui. Muu hun gej heleheesee omno tungaaj bodoh heregtei dee. Amidral huniig yamar ch erguulegt shidej chadna shde. Sain muu buh zuild il dald shaltgaan baidag
Chamd az jargal husie chinii bichsen yumiig umshaad uilhaar bna chi unemheer sain emegte bna huuhed gdgg chin hamgiin tom az jargal bgui yu
гайхалтай, хэлэх ч үг алга аз жаргалтай адал явдалтай амьдралд чинь аж жаргалаас илүү сайхан юу байна тэрийг л хүсье дээ.
ta buhend gunee talarhay. humuusiiin ugiig bugdiig n sonsoh bolnoo. gehdee zarim n arai l ineedtei yum aaa. kkkkk. herwee ehnereee alchihsan bol ter hunii ger bul egch ah eeej aaw n irdeg yum bgaaz dee. bi ter ehneriih n ger bulees neg ch hun tanihgui manai nuhur 4 jiliin umnu today eejtei n taarlaa yadruuhan yawna leee mungu ugsun awsangu gej bsiin odoo bol taarsan ch nadaaa heldeggui baih daa. namaig zowoohgui gej l amidradag baih da. er hun dotrooo shanaldag yum gene leee. burhan iweeeg miniii hairtai humuusiiig. mun ta buheniig.
Сэтгэл их хөдөллөө. Үнэхээр сайхан хайрын түүх байна. Үргэлжид хайр, халамж, инээд цалгисан өнөр өтгөн сайхан айл байгаарай.
Хүүхдээ ингэж хаяад явдаг хүмүүс байдаг юм байна лээ. Дээр автобусанд явж байхад нэг эгч нэг хүнтэй утсаар хэрэлдээд байсан. Тгсэн ахынхаа эхнэртэй яриад байсан байна лээ. Хоёр хүүхдээ бас ийм багад нь орхиод явсан юм шиг байна лээ. Тгээд нөхрийнх нь дүү нь тэжээдэг. Ээж нь хааяа уулздаг. Тгээд тэр эгч ээжээс нь нэг бичиг баримт нэхээд, ядаж хүүхдүүддээ юм авч өгдөггүйм гхэд бараагаа харуулж бай гээд л. Автобус дүүрэн хүмүүс яриаг нь сонсоод л. Тийм муу ээж нар байдым байна лээ. ХАРИН ЧАМ ШИГ САЙХАН БҮСГҮЙ БҮР ИХ БАЙХ БОЛТУГАЙ. ОЛОН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БОЛООРОЙ 🙂
ter 2 ohin yamar aztai be ch md bayrlalaa eej ni chamaas ichsendee irdeggui bhaa az jargal husiy ohin ur huurhun shuu saihan amidraarai
saihan setgeltei busgui mini chi zaaval ur huuhed turuulnuu.burhan chamaig iveeg az jargal eruul enkhiig husie
Chi eejiig ni sain surgalaarai. Ekh khun hezee ch 2 sartai huuhdee hayad yabna gej baihgui chi aluurchintai khamt amidarch baigaa yum bish biz?
ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ САЙХАН БУРХАН ЧАМАЙГ ЕРӨӨЖ ТАНАЙ ГЭР БҮЛ БУРХАНЫ ХАЙРААР БЯЛХАМ ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ.
xelex ch ug alga… gaixaltai.
kkk yamar goe yum be neeree l burhan ilgeej deee tanai ger bvld tomoos tom az jargal hvsie tsaashdaa hezvv zvil garsan ch 4laa hamtdaa dawan tuuulaarai
huuhed gedeg uneheer yugaar ch uneleshgui bayar baysgalan shuu. bi 27toi huutei. tedniigee bas minii burhad gedeg. nuhur bid 2t yadrah hetsuu berh uy zunduu bsan ene buhniig minii byatshan burhad az jargal bolgon huvirgadag. oroi bolgon 7n burhnaas huuhed guigaarai. chi zaaval huuhhun huutei bolnoo. chamaig huutei boloosoi gej chin setgeleesee husch bna.
Үнэхээр сайхан амьдрал байна. Надад ч гэсэн ийм аз таараасай л гэж бодох юм. Үнэнийг хэлэхэд үр хүүхэд төрүүлж чадахгүй хүмүүс дотроо чимээгүй уйлж явдаг юм. Хэдийгээр нийгэмд эзлэх хувь нь цөөхөн ч нийгмийн хамгийн эмзэг сэдэв шүү дээ. Одоо би 30 хүрч байна. Мэдээж бас л хүний үрийг зовоогоод яах вэ гэж амь амьдралаа зориулж явсан хайртай залуугаасаа салаад 2 жил болж байна. Гэрийнхнийгээ зовоохгүй гэсэндээ би өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай байна, би хүнтэй суухгүй, хүүхдээр яах юм, би хүүхдэд дургүй гэж ярьдаг ч зүрх минь урагдаж явах юм даа. Аз жаргалаар бялхаж яваа хосууд, нялх хүүхдээ тэврээд явж байгаа ээж аавуудыг харахаар өөрийн эрхгүй атаархал төрөх юм. Ажлынхан маань ажил тарах цагийг харж хүлээсээр 6 болов уу үгүй юу гэр гэр лүүгээ гүйлдээд гарахад би жоохон юм хийнээ гэж хэлээд үлддэг. Тэгээд л дуртай дургүй гэрийн зүг явахдаа хайрлаж явсан залуугаа, үр хүүхэд заяадаггүй энэ хувь заяандаа гомдож хавийн чулууг бутартал өшиглөөд харьдаг. Хамгийн гол нь залуусаа эд баялаг, гоо сайхан, эрдэм мэдлэг энэ бүгд ямар ч аз жаргалыг бүтээж чаддаггүй гэдгийг ойлгож хайртай ханиа гомдоолгүй, алаг үрийнхээ нүдэнд нулимс хуруулахгүй амьдраарай. Таныг яг одоо бухимдуулж байгаа сэтгэл ханамжгүй амьдрал чинь өөр нэгэн хүнд хүсээд ч ирдэггүй тавилан юм шүү. Таны гэр бүлд аз жаргал хүсье.
chin setgelese az jargal hvsey hoorhon hvvtei boloroi
Yamar saihan amdral ve. Zuv yavbal zuulun zuulun zambuulin gej. Buur uilchlaa. Deerh humuus ih nartai humuus um. Setgegdliig ni bitgii toogooroi. Az jargal husii.
YAMAR SHN YUM BE CHAMD AZ JARGAL HVSIE NADAD CH BAS IIM AMIDRAL IRDEGGVI YUM BAIH DAA TOSOOD AVAH YUMSAN CHI SHN SETGELTEI SAIN CH EMEGTEI YUM CHI SHN AMIDRANAA 2 OHINOO HUURHUN DVVTEI BOLGOOROI TANAI GER BVLD ERVVL ENHIIG HVSIE
ªºðò ÷èíü àìæèëò õ¿ñåü. ¯íýõýýð ñàéõàí ñýòãýëòýé á¿ñã¿é áàéíàà. Ñàõéí ñàíàãäàæ áàéíà. Òàíàé ãýð á¿ëä àç æàðãàë õ¿ñýí åðººå. Îäîî öàãò ë èéì ë õ¿ì¿¿ñ äóòààä áàéíà.
arai naad nuhur chin tsaadhiigaa nuhtsihaaad l , za za tiim balai um gj uy bh uu gehdee asuu suragla ok
sonin yumaa eej ni yachdag bna tom bolson huuhdee orhih tohioldol bol 100 d 99 gej bodohod dunguj turchuud hayad yavah magadlal 100 d 1 bhuu ugui dee. huuhed garagch chadahgui emegtei hunii huvid bol ih l aztai tohioldol bna uneheer burhan iveej dee, belen 2 huuuhed nuhurtei boldog. Az jargal husey Harin ehner ni yasiin boloo tegeed suraggui tag bolno gej bmaargui yum nuhrusu asuuj uzeech holboo barisan l bh estoi dooo, estoi sonin sanagdchlaa buhel buten ger bul zohioj bsan humuus yadaj neg surag ajig chimeetei l bgaa daaaa aan Odnoo
Гайхалтай эмэгтэй байна даа. Танай эцэг эх ч өөрийг тань сайн өсгөж, та ч өөрөө бодь сэтгэлтэй юм. Амар амгалан, сайн сайхныг хүсье
áè ÷èíèé áè÷ñýíèéã óíøààä á¿ð àé÷ëàà, íààä íºõºð ÷èíü 2 îõèíûõîî ýýæèéã íü àë÷èõñàí þì áèø ¿¿, õóó÷èí ýõíýð íü àÿã¿é áîë ºí÷èí ºðººñºí õàðæ õàíäàõ õ¿íã¿é áàéñàí áàéõ, òýãýýä íºõºð íü àë÷èõñàí þì áèø ¿¿, òýðíýýñ ÿàæ ÷ áîäñîí äºíãºæ òºðñºí òýãýýä á¿ð ººðèéíõºº îõèí õ¿¿õýäýý õàéðëàõã¿é áàéíà ãýæ áàéõã¿é òýð ýýæ íü ìýäýýæ 2îõèíäîî ìàø èõ õàéðòàé ë áàéñàí áàéãàà, ÷è íààä íºõºð ãýýä áàéãàà þìíààñàà ñàéí áîëãîîìæëîîðîé íààäàõ ÷èíü õýðãèéí ýçýí áàéíà äàà, ÷è 2îõèíûõîî ýýæèéã íü ¿õñýí àìüäûã íü çààâàë ìýäýõ õýðýãòýé ø¿¿ áè á¿ð òýð òºð¿¿ëñýí ýýæ íü ºðºâäºæ áàéíàü òà õýä èíãýýä æàðãààä ÿâæ áàéõàä õººðõèé òýð ýýæ íü õààíà áàéãàà áîë ÷è ñàéí ñóäëààðàé
Uneheer hunii deed busgui yum daa chi chamd bolon tanai ger buld az jargal eruul enkh amar taivaniig belegdeyee. Amidral uud temuuleerei mongoliin mini urs mash olon boltugai
az jargal husey yamar goy yum beeeeeeeeeeeee
TEGJ IH HAYAD YAWHIIG HUSEED BSAN YUM BOL BAGA OHINOO YAH GJ GARGASIIN BI ENIIG CHIN UNSHAAD HARIN AICHIHLAA 2 HOORHON OHIN GARGACHIHAAD TIIM SHAN GER BSAN YUM BOL OOROO YAMARCH SURAG AJIGGUI YAWAAD OGDOG TANAI HUN ARAI EHNEREE CHADRUULCHIHSAN YUM BISH BIZ DEE TSAGDAAD MEDEGD
NAAD BICHSEN CHIN NEG L BISH BNAA TANAI HUNUR TA 2 NEG L SAIN HUN TER HAYAD YAWSAN EH NI YAMARCH SURAG AJIGGUI TER 2 JAAHAN AMITNIIG YAGAAD HAYAD YAWAW YAMAR NEGEN SHALTGAAN BJ L TAARAA TERNIIG NI CHI NUHRUUSUU UDII BOLTOL ASUUGAAGUI YUMUU ZUW ZUGEER BJ TEGJ HAYAD YAWNA GJ YU BHAW DEE TEGEED UDII BOLTOL YAMARCH SURAGGUI YADAJ TER HUUCHIN EHNERIIH NI GER BULIIN HUMUUS GJ BGA BIZ DE
ta nartaa aj 60gal husesy ger buliin chin talaar unshhad uneheer saihan blaa bi ch ger bultee bolmoor sandchlaa
Uneheer saihan yumaa iim gegeeleg yum unshih saihan baina, tanai ger buld az jargal husii huurhun huutei bolooroi, 2 ohin chin chinii l 2 ohin orhiod yavsan eejiig yamar hun gehev
Chamd amjilt husie 2 ohinoo ter hayad yawsan horwoogiin hamgiin nowshiin busguin uguugui ehiin hairiig ooriinhoo chadliin hereer beleglej usguurei.
iim saihan ehnertei boloh son, getel manai ehner gej huugees mini namaig hol bailgah gej, nadaas huug mini hol bailgah gej hamag buhnee hiij bna, bi yah yostoi ve?
enh yawj munh jargaarai ta 4.
estoi goe bna chamd amjilt husie.chi sain hun bna.burhan tanariig eveg,
Uneheeer gaihaltai. tanai ger buld az jargal huseye. iim shan uchral gej bdag l yum bna
Uhaantai zaluu bn. Az jargal husie. Hun chanaraa aldaagui iim humuus howordjee.
yoooo yamar goy yum bee yag l zuud yum shig blaa setgel mash ix dogdolloo tani ger buld az jargal eruuun enh bayr xoor ene xorwoogiiin xamgiiin sain saihan buhniig husen erooe!!!
unen bol unen tasarhai l yum bna neg odor ireed ohinoo avii gevel yanaa…………………………
tanai ger buld az jargal husii. amidral ch baylag yum daa.
saihan setgeltei. zuv bodoltoi busgui bna. Urgelj iim saihan hun bgaarai
nulimas garah gej bna yasan uyarmaar saihan yum be
Чамд аз жаргал хүсье охидоо ухаантай болгож хүмүүжүүлээрэй
taniig burhan urgelj iweeh bolnoo . az jargal husie
az jargal husie
Танай гэр бүлд аз жаргал хүсье. Ахин хөөрхөн үртэй болоорой гэж ерөөе.
iim huniig burhan harj uzeh bhoo tanai ger buld az jargal husey udahgui hoorhon huutei bolohiig yorooy doo huuhed bol tengerees unadag hamgiin tom hishig yum shuu huuhdiin zaya chamaig tetgej chi ch gesen ooroo odoo uriin zulai unerleh bh gedeg uneher ih naidaj bna
uuniig bichsen Odnood bolon unshij setgegdlee bichsen ta bugded horvoogiin hamgiin sain saihnig husie.unshij baihad hamag bie arzaigad … iim yum oird baitugai unshaagui yum bna t3-t az jargal husiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
Уншаад л нулимс гарлаа бүр сэтгэл хөдлөн хөдлөн цаашаа яах бол гэж бодоод л яг л зохиол шиг санагдлаа.Сэтгэлд минь баяр гийгээд л. Яасан мундаг аав бэ яасан мундаг бүсгүй вэ бас яасан мундаг буянтай 2 хөөрхөн охин бэ аз жаргал бялхаж байх болтугай
гайхалтай аз жаргал хүсэе танай гэр бүлийг бурхан ивээх болно
бүр сэтгэл хөдлөөд нулимс гарчихлаа. Ямар сайхан юм бэ. Эмэгтэй хүний энэрэнгүй сэтгэл гэж энэ дээ. Аз жаргал хүсье. Амьдрал сайхан шүү
gaihaltai yumaa bi bas oortoo chini adilhan amidraltai nuxurteigee suugaad 3 jil bolj bna bas l ur xuuxed xusej moroodson l xun bna namaig ch burhan xarax bxaaa gj bodoj bna tanai ger buld aj jargal eruul enx sain saihan buxniig xusie amjilt
Ёстой зохиочихоогүй л бол үнэхээр гайхалтай юм. Аз жаргал хүсье. Хоёр охиноо хөөрхөн дүүтэй болгоорой.
zohiol bish bol saihan l yum
sain baitsgaana uu? ta buhendee bayarlalaa. minii amidaliin buh dursamj jargal bayar bayasgal ene 3tai min holbootoi uchir ene 3-gaa gomdooh zuil hiihgui ee gej boddog yum. mun zorig tewcheer itgel beleglesen ta buhend dahin dahin talarhay. hundetgeen odnoo. /jich garchigiig n joohon zaschihaarai, burhan nadad ene 3-g ilgeej dee. gechwel. ,,,,,,/
Uneheer saihan setgel hudulluu, unur utgun ail boloh boltugai az jargal husiee
uneheer saihan setgegdel turluu.suuliin yed iim gegeeleg saihan zuil unshsangyi.chi ger buliinhee ene az jargaliig hadgalj yvaarai.tegeed bas udahgyi huurhun huutei bolhiin eruul devshuuley.tanai ger buld az jargal husey.
Hi yunii turuund tanai ger buld az jargal husie. Tegeed uuriin huuhed turuhuur uruuliiin huuhdiiig ad uzeed bvaa. er ni uuruus unasan huuhdee hunii huuhdiin hajuud uuruuur handdag humuus bdag shu ter talaa sain bodooroi nza. amjilt
Аз жаргал хүсье танай гэр бүлд. Үнэхээр сайн эхнэр, сайхан сэтгэл байна.
сайхан энерги цацруулав
saihan setgeltei yumaa.az jargal husie!
Ur huuhdee hayad yavchaad irehgui baival neg bol mash muu hun, esvel zailuul burhan bolchihson ch baij boloh yumdaa. Er ni hunii huuhed gej bi l lav bodoj baigaagui. Ertenz deer huuhed bur heerhen, hairaar dutaalgui zev humuujuulbel henii ch huuhed chinii huuhedees yalgaa baihgui. Nadtai adil bodoltoi hun orchlond olon baihaa
yasan saihan energy-tei zahia ve… unshad bur setgel hudulchlu. chamd bolood tanai ger buld hamgiin sn saihniig husii. udku bul nemj buur olula unur utgun boloh boltugai gej chin setgeleese husjine 🙂
Saihan hun umaa chi, chamaar ih baharhaj bna. Zov bodoltoi hunii ajil uils ni butemjtei saihan bdag um. Uneheer huuhded buruu gej yu bhav dee. Yamar ch hun hair enhriilliig husdeg bolohoor chi ehiin hairaar hairlahad huuhduud chini chamaig bas adil eejiigee hairlah hairaar hairlana. Hund hetsuu ue tohioldson ch dandaa sain saihan bsanaa bodoj setgelee zov tenhleg deer barij bgaarai.
ODNOO burhan chamaig vrgelj harah bolno.SAIN hvn MONGOLD bdg l yum bna .
Odnoo gedeg nertei humuus oh saihan setgeltei sain humuus bdg shuu, amidaadaa az Jargal husey
Сайхан сэтгэлтэй бүсгүй минь чамд болон чиний 2 хөөрхөн гүнж ханьд чинь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе ! Удахгүй ам бүл нэмнээ!!!
az jargal husie.ulam iluu saihan amidraarai.saihan setgeltei busgui bn.höörhön duu gargaj uguurei
Ehendee torohiin hundreleer ongorchihson yum boluu l gj bodloo
Chamtai uchirdg unheer aztai 3 yumaa. Ter 3-iig ch bas burhan harj dee. Gehdee l 2 iin 2 nyalkh uree hayaad yavdg (dongoj torchihood) eh hun gj bh uu. Tegeed ene olon jil tsaad talaas ni 1 ch asuuj suragldaggui, uchir bituuleg itgehed berh l yavdal yum. Ymr 1 noztoi ? orood ene 3 taa gai bolohgui gd alga bolsiin bol uu. Nohor chini sejuur medej l bgaa gj bodjiino. Eh hunii huvid ursee ingj aimar haydag eh hun bdg gedegt itgej chadahgui l bn
tanai ger buld az jargal hamgiin sain saihniig husey 2 ohinoo ami shigee hairlaj yvaarai uneheer l burhan chamd az jargal beleglej dee
hoyor ohinoo huurhun duutei bolgooroi ta 4 -t az jargal husey
Sain baina uu tanai ger buld az jargal husie. dandaa l huursan huuragdsan amidraliig sonsood setgel sevtej baital saihan zuil unshilaa. 2 ohindoo suuder ch hurgehgui sain hun bolgooroi. Ta 2 bas huutei bolooroi.
setgel ih hudluv
TANAI GER BULD AZ JARGAL HUSEY.
үнэхээр сайхан юмаа.зарим нэг нь өөрийнхөө хүүхдийг ч хайрлаж чадахгүй.танай гэр бүлд аз жаргал хүсье
Гайхалтай
ene zuud uu bodit uu? gaihaltai tanai ger buld az jargal husie..,,,
Yasan saixan setgeltei , uxaalag bvsgvi be? Sanaa zow bol zaya zow gej vnen shv. chi iim uxaalag bolxoor burxan chamd enxrii xoorxon oxid bolon sain xani yawuulj dee. Vr suulgax emchilgee chini amjilttai bolox boltugai . tegeed xoorxon xvvtei bolchixwol tiimee kk. Tanai ger bvld az zargal, ervvl enx sain saixan bvxniig xvsey.
ТАНАЙ ГЭРТ ҮРГЭЛЖ АЗ ЖАРГАЛ ГИЙЖ ГЭРЭЛТЭЖ БАЙГААСАЙ… !! САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ! ӨӨДРӨГ ГЭГЭЭТЭЙ НИЙТЛЭЛ УНШИХ СЭТГЭЛД САЙХАН БАЙДАГ ЮМ Ш ДЭЭ …