Тиймээ, хүсэн хүлээсэн мөч хаяанд ирлээ. Гэтэл бүсгүй та хэр зэрэг бэлтгэлээ хангасан бол? Тэгвэл танд туслах үүднээс дараах зөвлөгөөг хүргэе.
– Хамгийн эхний ээлжинд олон зүйлд самгардалгүй анхаарлаа төвлөрүүлж, бүхнийг системтэй хийх хэрэгтэй.
– Хувцас, гоёл, үсээ бэлдэхээсээ гадна сэтгэл зүйгээ бас бэлдэх хэрэгтэй. Мэдээж хэрэг гэрлэлт гэдэг бол таны амьдралын нэгээхэн сэтгэл догдлуулсан торгон агшин мөн. Гэхдээ хэт их сэтгэл хөөрлөөсөө болоод зарим нэг чухал зүйлээ мартах ч юм уу аль эсвэл алдаа гаргаж болзошгүй гэсэн үүднээс анхааруулж хэлж байгаа хэрэг юм. Тиймээс аль болох тайван байх хэрэгтэй.
– Үсчин, гоо сайханч болон маникюртайгаа тохиролцож цагаа товлоорой.
– Хуримын ёслолд ирсэн хүүхдүүдэд чихэр жимс болон бяцхан бэлэг бэлдэхээ бүү мартаарай.
– Хэрэв өөрийн машинаа хуримандаа хэрэглэх гэж байгаа бол сайтар угааж цэвэрлэх болон шаардлагатай засвар үйлчилгээг хийлгээрэй.
– Хэрэв хэн нэгэн хүн таны даашинзыг аль эсвэл костюмыг ч юм уу ямар нэгэн зүйлийг чинь өөлж хэлэх аваас сэтгэл санаагаар бүү унаарай. Нэгэнт л тат өөрийн сонголт болохоор бусдын юу гэж хэлэх нэг их сонин биш шүү дээ. Бусдад таалагдахдаа гол нь бус харин өөртөө таалагдаж амьдрах шиг сайхан зүйл үгүй болов уу.
– Биеэ зөв боловсон авч явахаас эхлээд зарим нэг зан үйлийн зүйлийг мэдэх шаардлагатай болно. Иймд аав ээжийнхээ болон өндөр настай хүмүүсийнхээ захиж хэлсэн зөвлөгөөг, ярьсан зүйлийг нь анхааралтай сонсож хэрэгжүүлэхээ бүү мартаарай. Ингээд танд амжилт хүсье.
/Хань/