Хүүхдээ гомо болгохыг хүсч байвал сал оо сал…

Би гомо л доо… гээд эхлэх нь ч юу юм тэ? Мэдээж гоомой, бишээ, гомо болоод төрчихсөн (эсвэл болчихсон) хүн юм чинь, бага залуудаа их л шаналдаг байлаа л даа. Яахаараа заавал би гоомой болох ёстой юм? Ямар нүгэл хийсэн гэж намайг ингэж шийтгэж байгаа юм? Эмэгтэй хүүхэдтэй сээгэс хийвэл эдгэрэх болов уу? гэж эхлээд л *ер нь яагаад гоомой болдог юм бол? * гэж ирээд л…

Хөөрхий, тухайн үедээ, гоомой гэдэг чигээрээ амьдрах гэсэн сонголт байна гэж санаанд нь ч орохгүй шүү дээ.. Болбол засаад авчих гээд л, тэгээд засрах шинж байхгүй гэдгээ мэдрээд, хааяа гутарсан үедээ *Ер нь муу амьдрахаар сайн үх гэдэг юм гэсэн гэсэн… Шаал дэмий, шаал гомо амьдарч байсанд орвол ер нь 9 давхраас нисчихвэл амар ч юм уу?* гэж бодох үе ч байдаг ч юм уу..

Гэхдээ, гоомой байх үеийн багын дурлал энэ тэр, одоо бодоод байхад нэг тийм хөөрхөн *ариухан* энэ тэр ч байсан ч юм шиг…
Банди нар чинь 16-7 тойдоо охинд дурлаж барьсан ч гэсэн, ихэвчлэн л сээгэс хийх сонирхол нь нэгдүгээрт тавигддаг даа…
Гоомой мань мэтэд нь бол байдал өөр шүү дээ..

*Харж явдаг байсан* гэсэн маягийн, нэг тийм платоник, ккк.

Ямар бусад хүүхдүүд шиг хайрын захиа махиа хаялж ямар чадах биш…
За тэгээд сээгэс мээгэс, үсэргээ мүсэргээ энэ тэр бол бүр худлаа биз дээ?
Дурласан бандидаа *чи муу гоомой* гээд жийгдэхийг хэн л хүсэв гэж…

Үсрээд л сайн найз нэрийн дор ойр дотно байх гэж хичээнэ.. гэх мэт…
Сайн найз болохоор, найздаа найз охин энэ тэр зуучилж кок авах гэж хичээнэ… Тэгээд нөгөөх нь үерхээд эхлэхээр, эргээд тэр охиноосоо харамлаад, өөрийгөө хараана зүхнэ энэ тэр гээд, нэг тийм бөөн *зөрчилдөөн* дотор шилжилтийн насаа өнгөрөөдөг энэ тэр…

За тэр өнгөрсөнөө дурсах ч яахав…

Гоомой гэдэг нь төрөлхийн байдаг, олдмол байдаг энэ тэр гээд хүмүүс нээг их маргаад байдаг даа?

Зарим нь *Муусайн баасныхаа нүхээр тоглодог юмнууд, жоохон хүүхэд уруу татахаар, тэр уруу татагдсан жаалууд нь бас баасныхаа нүхээр тоглох дуртай болчдог юм гэсэн! Гоомой гэдэг чинь халдварладаг юм гэсэн… Жоохон хүүхдүүд юугаа мэдэхэв, буруу эрхтэнээрээ нэг тоглоод үзэнгүүт, тэрэндээ донтоод, дурлаад, баасныхаа нүхээр тоглохгүй бол байж чадахаа байгаад, тэгээд гоомой болчдог юм гэсэн.

Тийм болохоор энэ бол олдмол! Би тийм уруу татагдсан хүнийг танина бүр! Манай найзын, найз охиных нь дүүгийнх нь хуучин найзалж байсан охиных нь байрны цонхон доогуур явсан залуу гоомойнуудад хүчиндүүлээд гоомой болчихсон гэж байлээ!

Тийм болохоор, жоохон хүүхэд уруу татдаг тэр муу муусайн том болчихсон гоомойнуудыг нь бүгдийг нь цаазаар авдаг ч юм уу, Монголоос хөөн зайлуулах хэрэгтэй.
Тэр гадаадад ч яахав хүний эрх мэрх гэдэг л юм байгааз, Монголд бүгд гоомой болчихвол, тэгээд хэн хүүхэд гаргах юм?? Монгол улс чинь хүн амгүйдээд мөхчихнө биз дээ?* гэж ирээд л мундаг лекц уншаад байдаг юм билээ. Сонсоод байхаар итгэчихмээр ч юм шиг…

Мэдэхгүй, үнэн эсэхийг нь мэдэхгүй юм, би л лав хүчиндүүлээд, тэрэндээ дуртай болчихсон тийм ГАЖ хүн мэдэхгүй л юм (уг нь эсрэгээрээ бүр үзэн ядмаар юм… Гэтэл тэгэхгүй, бүр эсрэгээрээ баасныхаа нүхээр тоглох донтой болчихдог хүнийг бол би ГАЖ л гэх юм байна…)

За эсрэгээрээ нээх айхтар шинжлэх ухаанч хүмүүс бас байна аа..
*Энэ чинь төрөлхийн мэдүү! Дэлхий даяараа тэгээд баталчихсан байхад!!* гэж ирээд л загнаад унадаг…

Миний л мэдэхийн
*Олдмол гэж батлах гэж зөндөө оролдлоо. Тоо баримт цуглууллаа. Тэгээд үзээд үзээд шинжлэх ухааны хувьд нотлоход хэцүү юм, болохгүй юм байна. Тийм болохоор, төрөлхийн гээд үзчихье тэх үү? Ядаж байхад л, ихрүүдийн нэг нь гоомой бол нөгөө нь гоомой байх магадлал их байдаг гэхээр, энэ нөгөө ген мен, ДНХ энэ тэр нь хамаатай (=төрөлхийн) юм биш үү?? Гэхдээ, ах дүү хирнээ нэг нь гоомой, нөгөөх нь зүгээр энэ тэр төрөх нь их байдаг болохоор *удамшлын өвчин* бол арай биш юм шиг байгаа юм…* гэсэн маягийн тайлбар байдаг шиг санагдаж байна, гэхдээ сайн санахгүй байна, мунхаг би буруу тогтоосон ч байж магадгүй…

За тэр дэлхий даяар яаж үздэг хардаг нь ч маньд ямар падь байхав.

Гоомой болоод олон жил амьдарсан, архаг, улаан гоомой миний бодлоор бол, гоомой болох нь 100% төрөлхийн гэхээр арай муйхар юм шиг санагдаад байдаг юм…
Жишээ нь 80%-ын гоомой төрсөн хүүхдийг 100% гоомой болгох шалтгаан энэ тэр байдаг юм биш үү? гэж бодогдсон шиг…

Тэр шалтгаануудын нэгэнд яалт ч үгүй гэр бүлийн байдал орох мэт. Мэдээж өөр олон шалтгаан байдаг байх л даа, гэхдээ гоомой болох нэг шалтгаанд нь эцэггүй өсөх орох мэт…

Эцгийн хайраар, эр хүний хайраар дутсан хүн, түүнийгээ ондоо эр хүнээс хайгаад гоомой болох магадлал ихэсдэг гэсэн тайлбар, логикийн хувьд нэг их буруу биш байгаа биз дээ?

Тэгээд эргэн тойрноо хараад байсан, гэр бүл нь салсан хүмүүс жирийн шулуун хүмүүстэй харьцуулахад хамаагүй их юм шиг санагдаад байгаа байхгүй юу.

Бод л доо, миний дотны найз Монгол гоомой блогчид хэд бил ээ? Нэг их олонгүй, заа үсрээд л 10-ын дотор байх..
Гэтэл тэдэн дотор намайг оролцуулаад 4 нь ямар ч байсан багад нь эцэг эх нь салсан, өөр хүнтэй суусан, эсвэл багад нь эцэг нь нас барсан байна гэхээр…

За тэгээд найзалж байсан залуусаа тоолоход, 6 залуу байгаа юм. Үүний дотор 2 нь эцэггүй өссөн гэхээр нэг юм хэлээд байгаа биз?

Мэдээж эцэггүй өсөхөөрөө л гоомой болчдог юм байхгүй, тийм юм статистикаар батлагдаагүй гэдэг юм билээ. Гэхдээ л магадлал өндөрсдөг байж магадгүй гэж бодогдоод байгаа юм…

За тэгээд юу бичих гэсэн юм бэ гэхээр…

Манай Монголд энэ гэр бүлийн салалт арай дэндэж байх шиг.
Бүгд сэтгэлийн хөөрлөөрөө хүнтэй сууж, сэтгэлийн хөөрлөөрөө салдаг юм уу хаашаа юм. Хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар юм боддог юм уу үгүй юм уу бүү мэд.

Салах шалтгаан нь шалихгүй, *хадамтайгаа таарахгүй байна* ч гэдэг юм уу, *Нөхөр гэж нэг юм мөнгө олдоггүй* ч юм уу, эсвэл ганц хоёр удаагийн араар тавилт гэх мэт…

Хадамтайгаа таарахгүй бол тусдаа гараад л амьдраач дээ?
Нөхөр мөнгө олохгүй байгаа бол өөрөө мөнгө олоход яадаг юм?
Ганц хоёр удаагийн араар тавилтыг өршөөхгүй байлаа гэхэд, тэрнээс болоод шууд сална барина гэдэг юун ч амархан юм… (Хүмүүс явж явж, араар тавьдаг л байхгүй юу… Угаасаа генийнхээ хэмжээнд эрэгтэй хүн чинь үрийн шингэнээ энд тэнд цацаж байхаар програмчлагдсан байдаг гээ биз дээ? Гол нь сэтгэл нь чамд байвал, тэр ганц хоёр удаа үрийн шингэнээ энд тэнд очиж цацсаныг нь гар хангалга хийсэн чинээнд өршөөхөд болохгүй зүйлгүй мэт… за энэ ч хэтрүүлээд хэлчих шиг боллоо, дараад нь хүүхнүүдэд алуулах байх, ккк)

Тэгээд л энэ сэкс.мн-ийн комментуудыг харж байхад юм л бол *сал сал! Хая хая наадахаа!* гэсэн комментууд… Мэдээж тэр хүний төлөө, хүүхдийнх нь төлөө бүр ч хариуцлага хүлээхгүй болохоор тэгж хэлэх бол амархан байх л даа….

За за тэр нурших яахав.
Монголын статистикийн эмхтэл харж байсан нэг иймэрхүү тоонууд гарч ирж байна…

Гэрлэлтийн тоо:
2007 on: 40,965
2008 on: 32,982
2009 on: 34,071
2010 on: 9,349 (Яагаад ингэтлээ буурсан юм бол??)

Гэр бүл цуцлалтын тоо:
2007 on: 1,757
2008 on: 1,901
2009 on: 2,399
2010 on: 3,054 (Wow…Өмнөх жилтэйгээ харьцуулахад даруй 45%-аар өсчихсөн.. Гэрлэлтийн тоотой харьцуулахад 1/3 нь гэр үл цуцалсан…)

Хэрвээ ингээд байвал, тэгээд миний ажигласан, эцэггүй хүүхдийн толгой том… биш ээ, эцэггүй хүүхэд баадаг нүхээрээ тоглох хандлага их байдаг гэдэг үнэн бол хэдэн жилийн дараа гоомой хүмүүс зөндөө олширч магадгүй шүү!!!

Тэгэхээр, улс орныхоо хүн амыг өсгөх сонирхолтой бол, дор бүрдээ илүү төлөвлөгөөтэйгөөр гэр бүл болцгоож, үр хүүхдийнхээ ирээдүйг бодоцгоох хэрэгтэй мэт.

Хүүхэд элэг бүтэн өсөхгүй байх нь, зөвхөн гоомой болох ч биш (хэхэ. Гоомой болохын муу тал нь яг юу болохыг бол сайн мэдэхгүй байна л даа..), өөр бусад зөндөө их сөрөг үр дагавартай гэж бодож байна.

Хүүхэдтэй болох тавилангүй нэгэн гоомой залуу, хүүхдийн төлөө жоохон санаа зовж үзэв…

28 Comments

  1. hair says:

    etsegui ussun hun bur gomo bolohgui ee, gehdee magdalal bol bgaa boltson humuus ch bgaa gol ni tuhain hunii etsgiin hair husej bgaa ni her bgaagaas bolj bgaa. bas etseg ni blaa ch arhi uudag zoddog tiim bol bas l er huniig uzen ydaj ehleh uurgiiguu emegtei bsan boloosoo gej tusuuluh ntr geed ene buhen ogt holboogui bish tuhain hunii huuhed nas hussen huseegui iim zamd oruulsan bdag. 

  2. za za barag l vnen bh !!!! bongolchuudaa chingis haan bsan bol bvgdiig n tsaasalna daa gomonuudiig!!! vhwel taarna. barag uursduu amia horloson n deer bh!

  3. ss says:

    Alpha910       ym unshaad utag sanaag ni oilogdogui erguu yu harin ene chin, harin ooriig chin burhan garig anduuraad  nisalchihaj 

  4. bi says:

    eeee meedehgvi yu ch gesen nadtai yariad vzehgvi yu daa.setglee ongoitol yariad sex hiiged vzii.96961161

  5. gay says:

    gay oldmol bas torlhiih gej 2 baidag baihaa minii ajiglasnaar.gehdee mgliin mini medheer nasnd hvreh n baitugai boov n urgaj gvitseegvi hvvheded shiljiltiin nasndaa ywaa hvvhedvvdiig mungu togrog am hel arga zaliaaraa argdaj owrtoo hiij tiim bolgchood.ugsaa hvn tiim tordiin geed heled suuj baidag hvnvvs baina.ene hvmvvs het olshirood oswor nasnii howgvvdiig gay bolgood baiwal udahgvi mgl emiin deer mordoh er baihgvi nuguu hed n argaa baraad gadaad hujaagiin door hewtiishd tegcheed oorsdoo chadhgvi baij muu sain hujaagiin dewsger geed.nasd hvreegvi hvvhedbilgiin chig n togtoogdoogvi baihad arga zaliaar iim bolgoj baigaa hvn baigaad baihad en hvntei temtsej aliwaag jijgees n ehlmeer yum.hogshin harij ywaa gomoonuud tegejzaluu hvvhediin shim shvlteer hvchee selbeed setgel zvi bvh yumaar toglood baina yadj baihad ene korea style gej jinken ali aliig n oogshvvlsen yum iim hogshin gomoonuud baihad hvvhedvvd yaaj er hvn bolj mgl ulsiin hvn am osoh be.bodoj vzdee ta nar.

  6. zochin says:

    magadgui l yum etseg maani arhi uuj alga bolson bi odoo gomo sonin l yum,ene niitleliig bichsen hunii zuil shinjleh uhaanaar notlogdvol gaihah zuilguiee

  7. Тамираа says:

    Tsenguun–д энэ нийтлэлийг бичсэн хүн монголд амьдардаггүй байхаа. чамаас лав 2 дахин ах хүн байгаа гэж бодож байна. яахав өөр гомонууд зөндөө л байна шд

  8. Tsenguun says:

    Сайн байна уу
    Би 14 настай 
    Би орийгоо торлохийн гоомоо гэж боддог 
    Би энэ нийтлэлийг бичсэн хvнтэй уулзмаар байна
    Намайг битгий шоолоорой 

  9. mandukhai says:

    Зайлааа юун утга учиргүй солиотой юм бичдэг маанаг вэ, бичгийн соёл гэж авах юм алгаа шаал тэнэг

  10. sbaataraa says:

    Akh nar aa sankhuugiin tuslaltsaa avay: sbaataraa@yahoo.com

  11. hi says:

    Peach bravo! Vneheer uhaantai hvn bn 🙂

    Nemj helehed bi straight emegtei.Neeh taltsaad neg negniihee tald orood bga yum bhgvi. BUrhan bid bvgdiig l zohioson shdee. Tiimees heniig ch vh daldar geed bh hereggvi bh.

  12. stasya says:

    910 uneheer teneg gdgeee gaihuulj bn archaaagui huur yumdaa chi uhaan dutuu tortson bololtoi yadaj text-iihaaa logikiig zov oilgochood teneg teneg yum yari …. Anhnaasaa tgd tortson humuusiig chi ingj doromjilj bolkushd chmg yamar sn bgadahi gsn bishdeeee zuuer l moroor ni orhildoo ooroo l gay humuusees hol bn biz ingj doromjlon gutaah chin yos bus hereg 21-r zuund amidarchiij…Bi chih sen ingj yarichaad homo humuusiig harahaar uneheer zavaaaniin gj boddog thde ingj ad uzej bsnaaa sanahkun bn uneheer yos surtahuun bhkuu uhaan dutuu hun yumaa chi

  13. txm says:

    Medhed iluudehgui yum bna
    eniig unshij bui asuudaltai bga ger buluud negiig bododj 2-iig tungaaj l; taaraa. zaawal iim bolchino gej bodohgui ch, bas l bj boloh j asuudal met sangdaj bna.

  14. seli says:

    yu yriad bgan oilgogdohgui sejigiin buguud iim yum bichij bha bolimoor yumaa neeh hiih helehee olj yadsan erguu yum chin

  15. peach says:

    oo hoorhii hehe. Alpha910 min, chi ene asuudlaar ogt sudalj medeegui, tiim hvmvvs ch ergen toirond chin baihgui uchraas zvgeer ooriinhoo bodoj baigaagaar tuugaad baih shig baina. chamd gol n tailbarlaad ch oilgohgui yum shig baina.

    Эхээс төрөхдөө 80%ийн ГОМО хандлагатай төрөөд аавгүй өссөний дараа 100 % ГОМО болдог гэсэн эрдэмтэдийн баталсан баталгаа шинжилгээ байна уу???–> esregeer n iim bish baidag yumaa gesen erdemtdiin batalgaa ch baidaggui yum shuude. ooroor helbel etseggui osson n gay handlagatai bolj boloh baisan huuhded tvlhets bolj, gay boloh zam n shuudarj boloh um gesen magadlal baigaa gesen vg! tgeed ch zaaval end 80 huvi gej too zaah hereggui yum lda. niitlegchiin bichseniig dagasan bolno.

    Ер нь бол нэг жишээ давхар хэлэхэд Дуучин BX Бүтэн өнчин хүн шүү дээ, ээж нь амьд ч хамт байдаггүй аль 10 жилийн ахлах ангийсаа л өнчирсөн хүүхэд Тэгтэл одоо өөрөө эхнэр хүүхэдтэ сайхан л явж байна шдээ. Аавгүйгээс болоод ГОМО болдог бол Тэр дуучин яагаад хАНДЛАГАТАЙ БОЛООГҮЙ БАЙНА ГЭДЭГ БАС ИХ СОНИН ШҮҮҮ–> bi deerhi setgegdel deer ug n bas l bichsen, chi anzaaraagui boltoi: 910-ийн найзууд нь аавгүй ч гэсэн гомо болчоогүй байна гээд томроод байх юм –> найзууд чинь анхнаасаа гомо болох шинжийн төрөөгүй л байхгүй юу. Тэрнээс биш юу гэж л зүв зүгээр байсан хүн аавгүй байхаараа л гомо болоод байхав дээ. Тийм дураараа юм гэж ч юу байхав –> BX-d ehees torohod n gay boloh shinj anhnaasaa l baigaagui uchraas ter yag eregtei hvn shig amidraad bgaa hereg bolj taarj bn.

    etsest n helhed мал малласаар байгаад өөрөө мал шиг бага тархи чинь ширгэсэн байна шүү –> baga tarhi hodolgooniig zohitsuuldag bolhoos bish oyun uhaand ogt hamaagui yum shuude. tarhinii bvttsee medchiheed margaval ih zvgeer baina 🙂 PEACE

  16. nergui says:

    ter gomo enhriimaa biluu ter bas l etseggui ussun bizdee?ene er ni unen bh shuu,Muu gants huudee sanaa zovov

  17. Alpha910 says:

    Өө заза Энэ ТООР одоо больчих айн. Эхээс төрөхдөө 80%ийн ГОМО хандлагатай төрөөд аавгүй өссөний дараа 100 % ГОМО болдог гэсэн эрдэмтэдийн баталсан баталгаа шинжилгээ байна уу??? Анх удаагаа ийм юм уншлаа даа харин ч элэг хөшлөө хахахаха……… Эрхэм хүндэт PEACH минь чи мал малласаар байгаад өөрөө мал шиг бага тархи чинь ширгэсэн байна шүү. Ийм юм ярихдаа ичихгүй бана уу? Шинжлэх ухаанаар баталсан юм ярьж байгаа бол яаая гэхэв. Ер нь бол нэг жишээ давхар хэлэхэд Дуучин BX Бүтэн өнчин хүн шүү дээ, ээж нь амьд ч хамт байдаггүй аль 10 жилийн ахлах ангийсаа л өнчирсөн хүүхэд Тэгтэл одоо өөрөө эхнэр хүүхэдтэ сайхан л явж байна шдээ. Аавгүйгээс болоод ГОМО болдог бол Тэр дуучин яагаад хАНДЛАГАТАЙ БОЛООГҮЙ БАЙНА ГЭДЭГ БАС ИХ СОНИН ШҮҮҮ

  18. wfdiheafh says:

    Mercuri-gees Gahain honshoor avaad idchih teguul turulhiin Gomo zan arildiin

  19. peach says:

    би ч иймэрхүү асуудлыг нэг их дэмжээд байдаггүй боловч энэ Alpha910 нийтлэлийг ухаж ойлгоогуй болтойм. 
    НИЙТЛЭГЧ ӨӨРӨӨ: Гоомой болоод олон жил амьдарсан, архаг, улаан гоомой миний бодлоор бол, гоомой болох нь 100% төрөлхийн гэхээр арай муйхар юм шиг санагдаад байдаг юм…Жишээ нь 80%-ын гоомой төрсөн хүүхдийг 100% гоомой болгох шалтгаан энэ тэр байдаг юм биш үү? гэж бодогдсон шиг… ЭНИЙГ АХИАД НЭГ ХАРААД ҮЗВЭЛ ЗҮГЭЭР ШИГ.
    наад хүний чинь хэлэх гээд байгаа санаа нь, аавгүй болоод л гоомой болдог гэдгээр биш, хэрэв тэр эрэгтэй хүүхэд гомо болох магадлалтай байхаар буюу 80 хувь нь тийм замруу хазайж болохоор байхад нь салчуул гоомой болох зам нь бүр нэмэгдэж болох юм гэдгээр л хэлсэн байна.
    910-ийн найзууд нь аавгүй ч гэсэн гомо болчоогүй байна гээд томроод байх юм –> найзууд чинь анхнаасаа гомо болох шинжийн төрөөгүй л байхгүй юу. Тэрнээс биш юу гэж л зүв зүгээр байсан хүн аавгүй байхаараа л гомо болоод байхав дээ. Тийм дураараа юм гэж ч юу байхав.Харин хэрэв хэн нэг найз чинь төрөхөөсөө ижил хүйстнээ сонирхох байдалтай маягийн төрсөн байгаад, дээр нь аав нь байхгүй болчихвол гоомой болох замруугаа шуудардаг байж болох талтай гэх маягаар л бичсэн байна даа. 

  20. lol says:

    hahahah      ALPHA910                GOYO  HELSEN SHVV                                    
    BI CH GSN ETSEGGVI USSUN GHDEE     ETSGIIN HAIRAAR DUTAJ YAWSNUU GHEES           VHSEN BALAINII CHINE        ER HVNII HAIR         DURAKUUD DURAKDAH GJ               GER BVL SALALT IHSEJ BGAD BOL SANAL 1 BN 

  21. Alpha910 says:

    ТЭР ДОГООМААД ХАНДАЖ ХЭЛЭХЭД ХАРИН ЭЦЭГГҮЙ ХҮҮХДИЙН ТОЛГОЙ ТОМ ЭХГҮЙ ХҮҮХДИЙН БӨГС ТОМ ГЭДЭГ ЮМ МАЛАА. ТЭРНЭЭС БИШ ЭЦЭГГҮЙ ӨССӨН ЭНГЭР ЗАДГАЙ БАЙДАГГҮЙМ ШДЭЭ МАГАДГҮЙ ЭР ХҮНЭЭС АРАЙ ӨӨР ЭЦГИЙН ХАЙР НЭХДЭГ БАЙЖ БОЛОХ ЮМ ГЭХДЭЭ ЭЦГИЙН ХАЙР ГЭДЭГ ЧИНЬ УГЛААД ХАЯНА ГЭСЭН УХАГДАХУУН БИШ БИЗ ДЭЭ АЙН ЭЦГИЙН ХАЙР ЭРИЙН ХАЙР 2ЫГ ЗӨВ ЯЛГАЖ БИЧЭЭРЭЙ,

  22. Alpha910 says:

    Тэр шалтгаануудын нэгэнд яалт ч үгүй гэр бүлийн байдал орох мэт. Мэдээж өөр олон шалтгаан байдаг байх л даа, гэхдээ гоомой болох нэг шалтгаанд нь эцэггүй өсөх орох мэт…

    Эцгийн хайраар, эр хүний хайраар дутсан хүн, түүнийгээ ондоо эр хүнээс хайгаад гоомой болох магадлал ихэсдэг гэсэн тайлбар, логикийн хувьд нэг их буруу биш байгаа биз дээ?

    ****ЗАСССС БОЛЬЖ ҮЗ ДЭЭ ГООМОЙ ГУАЙ!!! ЭЦЭГГҮЙ ӨССӨН ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮД МИНИЙ НАЙЗ НАРЫН БАРАГ 100 – ААС 70 ХУВЬ НЬ БАЙГАА ТЭД ҮСРЭЭД Л ЭЦГИЙН КОМПЛЕКСТОЙ. ГЭХДЭЭ ЧАМ ШИГ ГОМО БИШ!!!! БИТГИЙ НЭЭХ ХУДЛАА ИНГЭЖ ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХ ГЭЭД БАЙ ЛДАА ИНЭЭДТЭЙ ЮМ.
    АА ЯАХАВ ДЭЛХИЙН ХҮНИЙ ТОО ДЭНДҮҮ ИХДЭЭД БАЙГАЛЬ ЦААНААСАА ГОМО ЛЕСБИЧҮҮДИЙГ (ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЧАМ ШИГ ГАЖ ГАРУУДЫГ) ТӨРҮҮЛЖ БАЙЖ МАГАДГҮЙ ЮМ УЧИР НЬ ТА НАР ХОСООРОО БАЙСАН Ч ҮРЖИХ ЧАДВАРГҮЙ УЧРААС…. ГЭВЭЛ ХАРИН ҮНЭНД ОЙРХОН БАЙЖ БОЛОХ ЮМ Ш ДЭЭ,

  23. dogoomaa says:

    unen bh mash ih magadlaltai shu, emegtei huuhduud deer ch gsn, etseggui osson ohiduud tomrood ih yavdaltai naashaa gsn huniig tsaashaa gdggui bolchihdog um shig, yag torolhiin yas mahand ni bol tiim aaligui yavdaltai zan bhgui hernee oort n neg hun aytaihan ug heleed l joohon halamjilahad yamar ch huntei yavdag shdee, teheer eregteichuud deer ch unen l bh

  24. chigeeree l xarj amidar says:

    demjij bainaa,gexdee bainaa yagaad erchuud araar tawix estoi gej?yagaad 2,3n udaa uuchilna gej?
    ene l ix sonin sanagdaad baigaan,er boloxooroo l zaawal araar tawina gesen xuuli baixgui bizdee?
    ugaasaa etseg ex bolson l yum bol 2uulaa uureg xariutslagaa uxamsarlaad yawaxad bolno sh dee,
    zaawal salaxaa urital bolgolgui eleg buten amidraxiig xicheex xeregtei 

  25. Билгээ says:

    Бодууштай л юм. Заавал эцэггүй өссөн хүүхэд ч гэж бас туйлшраад яахав. Олон эмэгтэй хүүхэдтэй айлын ганц хүү энэ тэр гээд л энэ асуудал дээр бас л олон юм ярьдаг шүү дээ. Гэхдээ чиний хөндсөн гэр бүл салалт гэдэг дээр үнэхээр бид бүгдээрээ бодох л хэрэгтэй байгаа юм даа.

  26. mm says:

    za daa etseggui osood gomo boloh n yu l bol…..yostoi torolhiin l bh….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.