Энэ хар мөн үү?

Сайн байцгаана уу. Би энэ сайтын нийтлэлүүдийг унших дуртай, тэгээд өөртөө тохиолдоод байгаа зүйлийн талаар зөвлөгөө авахыг хүслээ. Тоглоом хийсэн чиш чин сэтгэлээсээ зөвлөхийг хүсч байна. Би найз залуутайгаа танилцаад 3 жил болж байна, гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн нэг гэртээ хамтран амьдардаг юм. Манай хүн уг нь их чөлөөтэй, нээлттэй хүн шиг, намайг ийш тийшээ найз нөхөдтэйгээ уулзана гэхээр дургүйцэхгүй л явуулдаг юм. Тэгсэн хэрнээ намайг чи чөлөөтэй явдаг, өөр хүнтэй уулздаг энэ тэр гээд байдаг. Тийм болохоор нь би одоо найз нөхөдтэйгөө уулзахаа ч больсон. Манай хүн намайг өөрийг нь 3 удаа хуурсан, би мэдэрч байна гээд байх юм. Бүүр би тэр хүнийг чинь зүс царайгаар нь мэдрээд байна гэх юм.

Гэтэл би найзтайгаа танилцсанаас хойш өөр хүнтэй уулзах нь байтугай бодож ч байгаагүй гэдгээ хичнээн хэлээд ойлгохгүй юм. Тэр хүн маань надаас олон насаар ах болохоор тэгдэг юм болов уу, эсвэл бид хоёр хүүхэдгүй, магадгүй хүүхэдтэй болохоор зүгээр болох болов уу яах вэ?

15 Comments

  1. ...... says:

    хүүхэдтэй болоод өөр болно гэж хэзээ ч байхгүйээ,чи салж чадна гэж бодож байвал салсан нь дээр үгүй бол тэвчээд л амьдардаа

  2. xaliun says:

    yooo xardalt gdg chin estoi huseed bh zuil bish yum bnle omno n nz zaluutaiga bhda ene huntei l xamt bwal busad add oor yu ch hereggui mt sanagddag bsan getel xamt amidraad 3xan sar bolzon chin estoi jinkene zangaa xaruulsan bi baitugai manai aaw eej egch ax nar hurtel medreeed nasan turshda iim aimr xartai huntei amidarmaar bgmuu gdg bsan odo bol xurdxan shig ewteihen ner tsewer salhiin tuus bolood bn unen daramttai saihan gants bie yawahiin jargaliig butsaad medermeer bn

  3. temka sagt says:

    untaj bui luug sereejdeee. odoo yanaa odoo suuldee camer zoondoo yaandaa. buu muu meddeg itgedeg lam mam bdg bol uzuul gej heleech

  4. baldag says:

    sharhadand uzuul hariin tsagaan solio bna udahgui hundreh bii dee odoo bodoj tusuulj bgaa yum chin udahgui harandaa yanaa huurhii

  5. oko says:

    har gedeg uvchin shuu dee ene chini. ulger zohioh ni nemegdeed l bna. hartai humuus aimaar medremjtei dald-g hardag yum shig yridag-n. er ni hetsuu dee busgui mini. hugshin yum bol buur l ujigrana daa naad uvchin ni, bie-ree amsaad suuj bna egch ni

  6. UnshigCH says:

    Ярилцаад үз болохгүй бол холдсон нь дээрдээ

  7. Alpha910 says:

    галзуурч байгаа юм байна даа хөөрхий хүүхэдтэй болохоор зүгээр болно гэж ёстой үлгэр шүү, яаран хүүхэдтэй болоод хэрэггүйг хэлэх байна . бүүр болохгүй бол боль боль сал, угаасаа хартай юмнууд чинь ссолиотой байдаг юм

  8. soko says:

    huuhedtei bolvol zugeer gej naidah hereggui tegvel jinhene teneglel bolno shuu, hariin ovchintei humuus baidgiin ter n l bololtoi.. bolohgui bol salval yadiin, ternees bolj nz nohdoosoo salna gej uy bdgiin ter chin buruu shuu

  9. zaya says:

    танай хүн чинь ямар мэдрэл юм ярьдын бэ. мэдрээд байна ч гэх шиг. ийм тэнэг асуултанд адилхан тэнэг хариулт хэлээч. тэнэг юм шиг тэнэг асуултанд нь ороогдоод шаналаад байгаа юмуу. тэнэг юмуу чи.

  10. oops!!! says:

    NAADAH CHIN HARDALTIIN GVNZGII HELBER BN.UTGAGUI GAR WE.3 HUURSANG N MEDEJ BGA BOL SALAHGUI.TSAASHDAA NAAD HVN CHIN BVR KINO VZCHIHEED CHAMAIG OROND TAWIAD YARIAAD BHIIN BN L DA.NADAD ITGEHGUI BOL CHAMAAS SALNA GEED SHUUD HUWTSASAA AWAAD GAR.AHIJ INGEHGUI GEWEL SAR HARAAD VZ.BVR BOLOHGUI BOL MEDEJ BGA BIZ DE

  11. 926 says:

    Хардалт байна шүү дээ. Эртхэн дарж ав. Хосуудаа, анхнаасаа эрүүл харилцаатай байх хэрэгтэй. Харилцааг өвчлүүлэх асуудлыг шархны лентхэн энэ тэрээр торгоогоод байвал өвчин улам даамжирна. Юугаар нь дуусах нь тодорхой. Тиймээс иймэрхүү харилцааны асуудлыг анхнаас нь гол учир шалтгааныг нь олж дарж байвал харилцаа эрүүлээрээ байх болно.

  12. uka says:

    o salj uz. hun, huniig yag uur shige boddiin. oilgojinu? tanai hun chin chamaig harin 3 udaa tsaaguuraa huursin bn

  13. sdasd says:

    xarin tiin.

  14. bi says:

    урдах эхнэрээсээ тэрнээсээ болж салсын шд

  15. hh says:

    Хүүхэдтэй болохоор зүгээр болчихно гэж найдах хэрэггүй. Угаасаа ялихгүй хар цааш улам л баяжина уу гэхээс багасдаггүй юм. Ийм зүйлийг бага дээр нь дарж авсан дээр. Магадгүй тийм зүйлийг нь өөрөө ч мэдэлгүй өөгшүүлээд байдаг бол тэгэх хэрэггүй гэж зөвлөх байна. Ер нь хаана хэнтэй байгаа, хэзээ харихаа хэлээд сурчихвал хүн нэг их тэгж хардаад байдаггүй л юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.