Шар өнгөнд дуртай эрчүүд
Тэд эмэгтэйчүүдийн хүндэтгэл хүлээж чаддаг. Гэвч тэднийг таньж мэдэхэд хэцүү. Ийм эрчүүд холын бодолтой байдаг. Бүх зүйл тэгш шударга байхыг шаарддаг. Ганцаархнаа байх дуртай. Найзлах хүүхнүүдээ сонгох чадвар тааруу. Ийм эрчүүдийг эр нөхрөө болгосон хүүхнүүд уйтгартай, ганцаардмал орчинд амьдрах болно.
Хар өнгөнд дуртай эрчүүд
Ийм эрчүүд шудрага зантай. Өөрийн хөдөлмөрөөрөө амьдрах дуртай. Хамт олондоо үнэлэгдэж чаддаг. Ямар ч хүнтэй хамтран ажиллах чадвартай. Гэхдээ тэмцэх чадвар муутай. Бусадтай ярьж хөөрөх, найз нөхөдтэйгөө нийлж наргих дуртай. Ийм эрчүүд цасан цайлган сэтгэлтэй эмэгтэйг эхнэрээ болговол сайхан гэр бүл болно.
Хүрэн өнгөнд дуртай эрчүүд
Тэд маш сайн нөхөд юм. Сэтгэл сайхантай, найдаж болох хүн. Ийм эрчүүд дэг журам сахих дуртай. Харин мөнгөнд хайхрамжгүй ханддаг. Гэр бүлийнхээ эдийн засагт санаа тавьдаггүй. Гэхдээ эхнэр хүүхдээ зовоодоггүй сайн талтай.
Улаан өнгөнд дуртай эрчүүд
Улаан өнгөнд дурладаг эрчүүд цөс ихтэй ч, зан харьцаа сайтай, заримдаа хэтэрхий задгай юм шиг байдаг. Ийм эрчүүд нэг бол хамгийн сайн түшигтэй хань, эсвэл шал дэмий ч хүн байж мэднэ. Яагаад гэвэл тэр аливаа юманд голч чанар байдаггүй. Олон нийтийн газраар явах дуртай. Ийм эрчүүд хүн болгонтой халуун дотно харьцаатай байдаг тул түүнийг эмэгтэй хүнтэй орхиж болохгүй.
Ягаан өнгөнд дуртай эрчүүд
Тэд маш онгироо сагсуу улс. Бусдыгаа бодвол бие томтой. Нэг авах чанар нь сул талаа нууж чаддаг. Эр хүнийхээ хувьд сэрэл мэдрэмж сайтай. Хэрэв ийм хүний эхнэр болсон бол түүний юу бодож байгааг нь ойлгож сурах хэрэгтэй. Тэд уур уцааргүй. Харин зовлон тохиолдвол удтал сэтгэлээ онгойлгож чаддаггүй. Эхнэртээ хайртай мөртлөө түүнийгээ ил гаргадаггүй. Үнэнч зан чанартай. Тэднийг ойлгоход хэцүү. Тэд хайртыгаа алдах дургүй.
Улбар шар өнгөнд дуртай эрчүүд
Ийм эрчүүд өөдрөг сэтгэлтэй. Гэм нь жаахан зусарч. Авууштай нь хүмүүстэй амархан танилцаж найзалдаг. Шинээр танилцсан бүсгүйтэйгээ ихэд дотно байснаа амархан уйдаж өөр нэгэнтэй сүйд болж дотносдог. Тэдний иймэрхүү занг нь дарж байх нь зүйтэй.
Ногоон өнгөнд дуртай эрчүүд
Тэд гол төлөв амгалан тайван зантай, ёс журамтай. Бусдын төлөө санаа тавьж чаддаг. Бусдыг ойлгох чадвартай, өрөвч сэтгэлтэй, эдийн шуналгүй байдаг. Хэрэв эхнэр нь түүнд хатуу сэтгэл гаргавал насан туршдаа мартахааргүйгээр гомддог.
Цэнхэр өнгөнд дуртай эрчүүд
Цэнхэр өнгөнд дуртай хүмүүс их уужим сэтгэлтэй байдаг. Гэвч судлаачдын үзсэнээр биеэ тоож, их зан гаргадаг хүмүүсийн ихэнх нь цэнхэр өнгөнд дурлагсад байдаг гэнэ. Юмыг их гүн гүнзгий бодож тунгаадаг ч гэнэ алдах тохиолдол их. Энэ өнгөнд дурлагсад хөнгөн дэврүүн сэтгэлтэй байх нь элбэг.
Цагаан өнгөнд дуртай эрчүүд
Цагаан өнгөнд дуртай эрэгтэйчүүдийн хувьд цэвэрч, тансаг юманд дуртай талдаа. Болзоот бүсгүйтэйгээ хамт театрт кино, жүжиг үзэхийг эрхэм болгодог. Найзууддаа үнэнч байдаг бөгөөд хэн нэгэн түүнийг гомдоовол удаан бодож, муу санаад явдаггүй. Нэг үгээр хэлбэл их цагаахан сэтгэлтэй.
/Бизнесийн мэдээ/
1 Comment
saaral ongo bhgvi bna