Яаж түүндээ хүүхдийг нь гаргаж өгөх вэ?

Сайн байцгаана уу? та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй өөрт тохиолдоод байгаа зүйлээ ярилцаж санаа сэтгэгдлээ хуваалцаж зөвөлгөө авахыг  хүслээ. Би 31 настай. 2 хүүтэй. Нөхрөөсөө салаад 6 жил болж байгаа. Яагаад салсан тухай ч юм уу өмнөх амьдралын тухай бичмээргүй байна. Учир тэр бол өнгөрсөн амьдрал гэж бодож байна. Нөхрөөсөө салсаны дараа зөвхөн 2 хүүгийнхээ төлөө л амьдарья гэж бодож байсан ч бурхан өгсөн ч юмуу миний тавилан ч юмуу би маш сайн хүнтэй тааралдаж одоо маш аз жаргалтай байгаа л даа. Тэр хүн маань надад болон миний 2  хүүхдэд маш сайн байдаг. миний эргэн тойроны хүмүүс ч миний азтайг гайхдаг. Түүний маань аав ээж, ах дүү нар нь бид 3-т сайн ханддаг.

Тэр хүн маань геологийн инженер учраас байнга хөдөө явдаг  ч элдэв явдал гаргаж хүүхэн шуухан гэж явдаггүй гэдэгт нь би итгэлтэй байгаа. Гэтэл 1 жил гарангийн өмнө би түүний найзтай  нь тааралдаж 1 газар орж ганц нэг пиво ууж буу халав. Гэтэл найз нь надад түүний тухай ярьж байгаад согтсондоо ч юмуу санаатай ч юмуу тэрнийг маань багадаа гэмтсэн учраас үргүй болсон тухай болон өмнө нь тэрэнтэй 2-3 хүүхэнтэй амьдарч байсан боловч энэ шалтгаанаар салсан учраас одоо хүртэл /36нас/ хүүхэд ч үгүй эхнэр үгүй явж байгаа гэж хэлсэн юм.  Үнэхээр бид 2 танилцаад 4 жил, 1 гэрт ороод 2 жил гаран болж байгаа ч хүүхэдтэй болоогүй. Тэгээд би хариад түүнд найзынх нь ярьсан зүйлийг хэлсэн. Гэтэл тэр тиймээ л гэсэн өөр юу ч яриагүй. Би  хэлсэнийхээ дараа дэмий юм ярьчихав уу гэж бодоо л тэр үедээ өнгөрсөн. Түүний найз нар болон миний найз нар намайг 3-4 жил болж байхад хүүхдийг нь гаргаж өгөөч.

Өмнөх алдаанаасаа хаширсан юм уу эсвэл өөрөө 2 хүүхэдтэй учраас болно гэж бодоод байгаа юмуу, 36 нас гэдэг залуу нас биш хурдан хүүхдийг нь гаргаж өг. Энэ хүнийг биш юмаа гэхэд өөрийгөө бодоод охинтой бол ч гэх шиг янз бүрээр ил далд, эрүүл согтуудаа зөвлөж 1, загнаж 1 хэлэх юм. Эр хүний үргүйдлийг оношлодог, эмчилдэг газар хаана байдагийм болоо. Найзынх нь ярьсанаар бол гэмтэл авсаныхаа дараа эмнэлэгээр зөндөө явсан. Үр дүн гараагүй л гэсэн. Би түүнээсээ нууцаар эрэгтэйчүүдийн эмнэлэгт очиж асуусан л да. Өөрөө л ирж шинжлэгээ өгөхгүй бол оношлох ямар ч арга байхгүй гэсэн. Өөрт нь хэлээд эмнэлэг явий гэхэд бид 2-т 2 хөөрхөн хүү байгааюм биш үү? Эмнэлэг явмааргүй байна гэсэн.  Би түүндээ маш их хайртай. Яаж  түүндээ хүүхдийг нь гаргаж өгөх вэ? Хүүхдийг нь гаргаад өгчихвөл хөдөө явах нь багасч намайг хүмүүс чичлэхээ болино. Хамгийн гол нь энэ хорвоо дээр хүн болж төрсөнийх үр удамаа үлдэх биз дээ.

Энэ талаар надад зөвлөгөө өгөөрэй.

23 Comments

  1. божгой says:

    Сэкстээл бай сэкстээл бай

  2. tse says:

    bid taniltsaad 3jil garan suugaad1jil boljiin tegexeer bas xugatsaa shaardalagatai bgn bolovuu?gxdee urgu\i gj tanai nuxriin naiz yaj medej bgn be?er xund urgui gj bdgguien gsn saatal esvel gemtliin l mur arilax xugatsaa gj bdgiin gsn
    ur bdgch ta 2iin xoromsom /x.y/ taaraxguich bgn biluu?teriigee medsenuu?shinjilgeend ugsunuu?
    taaraxgui bgn bish bizdee?
    enel chuxal bdgiin yumshig bnalee bas uuniig yag ene bdlaarni sudlaad uzuul tgd xariugni xarval boloxl bxldaa bas xeterxiii emnelegeer yavax shaardlagaguiee xuu er xun chini xuuxedshigshte tgd gomdoochuul yaxiin be bolox xugtsaani basch bolooguien biluu yaj ch magadshte

  3. tse says:

    genet bas xetsuu yumaa yaxaaraa xuuxdee garagxaarni xairlaj erxluulexee bolichuul yanaa gdl bodson2oxinool zovooxgui usgux yumsan gjl bodox yumdaa yamar neg sain meddeg xun bnauu?ene talaar yamar emneleg bgaa boloo medmeer bna

  4. tse says:

    hi
    snn yumaa yag nad shig amidral bdgiin bjee bi2oxintoi bas 6jil bolood xuntei suusanldaa tgd basl xuuxdiin asuudal xetsuu bnaa yax eostoigooch medexee bsn bi xii demiil baga xuuxdee gargaxadl sav ene terd maani gemtel gartsiin bolovuu gj boddog boloodl bgaa manai xun urgui bish bxaa gexdee yamar shaltgaanaas boloxgui bgn boloo?bi 2.3emnelgtl xamt yavsan uzuulsen tgd buur argaa baraadl bj bnadaa ijilxen bas asuudal bolxooor xerev xuuxedtei bolox yum bol xeleerei buur er emiin tsusnii soligdol 3.4jileer bdg bsn gdl toonii bodlogoch xurtel bodoj uzseen odoo nas maani yavchlaa nuxur maani ch gsn odoo yadgiin boloo?ter bayamgol garid manlai anuuxai gdl tgdl tse pu gdl yavaagui amneleg bxguiee bugdl nuxriig maani zugeer gd bdg xadmiin taliinxan bas asuujiin gsn tgdl bi odoo xerev xuuxedtyei boloxgui bol2oxinool xairladagaaraal xairla daal gdg hehe deer bas neg snn yum duulsan tgd bi uurlasan yu ve gevel2oxinoo erxluuleed togloj bsnaa ta2duutei bolbol zuvshuuruxuu gsn gtl tegye gsn gtl tegvel ta2shuudl yun erxlex manatail gsn utgiin yum yariadoo tegenguutl zaza enech bas boduushtei sedev yumaa gj bodsonshuu

  5. Ани says:

    Чамайг яагаад сонгосон нь ойлгомжтой байгаан биш үү? Эмчлүүлж болдог байсан бол өдийд гэрлээд уже айл гэр болчихсон байгаа. Энэ шалтгааныг нь мэддэг болоод л гэр бүл нь Та хэдийг баяртайгаар хүлээж авсан бөлгөө. Тийм болхоор миний хувьд Наад залуугаа тайван байлгй гэж хэлмээр байна.

  6. bi says:

    чи ч азтай юмаа одоо vед хүний хүүхдэд битгий хэл өөрийхөө хүүхдүүдэд ч олигтой эцэг бж чадахгүй юмнууд дүүрэн бхад ийм ханьтай бна гэдэг үнэхээр сайхан юм эмзэг сэдвээр нь оролдохгүй бсан нь дээр бхаа

  7. jamgan says:

    Эр бэлэг эрхтэн томруулах үйлчилгээтэй Mens club гэдэг бэлдмэл зарна. Найдвартай үйлчилнэ. Цусны даралт ихтэй хүмүүс ууж болохгүй. Нэр сар уух нь нэг курс болно. Нэг сарынх нь 45000₮ . Утас 88127955

  8. Sanaa says:

    Чи чинь тэнэг юмуу. Үргүй гэж мэдсээр байж заавал тэр сэдвийг нь хөндөж тийм сайн хүнийхээ сэтгэлийг зовоох хэрэг юу байна. Бүр асуудалгүй хүмүүс амьдралаа асуудалтай болгох гэж ядах юмаа. Үр хүүхэдгүй хүн байгаа биш 2 хүүхэд гаргасан бол болоо бишүү. Дахиж хүүхэд гаргая гэж тэнэгтэхийн оронд одоогийн 2 хүүхдээ маш сайн зөв боловсрол олгоход анхаармаар юм. Заавал охин хүүхэдтэй болох гэсийн бол өөр хүнтэй суугаад сайн хүнээсээ салахгүй юу. Ер нь тэгж хүний үгээр амьдралаа зохицуулж, өөр бусдад нийцүүлж амьдрах ямар хэрэгтэй юм. Тэгээд ч танай хүний хувьд дахин хүнтэй суухад оройтсон нас биш: Бараг л арай гэж хүн олдохгүй байхад нь суусан юм шиг л ярих юм. Нөхөр чинь харин их ухаантай хүн шиг байна. Байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж чадахгүй бол муу л байна даа.  

  9. Egch mine iim bna.ah urgui bolson ter ur udmaa uldeej chadahgui uchiraas olonaash awir garalgui tanitai amidarch bgaa bizdee.Muuhaigaar helehed nadah chine hunii yum deer ooriin yum shig awaglaj ……amidraliin kafe iig oortooo huuramchaar zohiogood yawaad bgaa bhgui uuu.Herwee ah mes zasald oord ooriinhuuhedtei boloh yum bol 2 huud yaaj handah boldooo.ene sonin.oor talaas ni bas harj bna gehdee bolilooo…………

  10. hi says:

    huruu shilnii huuhed gd badag yumiig turshaad uzechdee ysn ch hetsuum dee burhan hund yumiig tegsh zayahgu yumadaaa

  11. uuu says:

    yooy чи ёстой тэнэг хүүхэн байна даа яаяа, найзуудынхаа хүслийг гүйцээх гэж өөрөөсөө ч нуусан тэр сэдвийг нь хөндөж л байдаг өдий болтодл чамд яагаад хэлээгүйг чи нэг эргэцүүлж үзсэн үү
    Гадаадад бол өргөмөл хүүхэд ч бай дагавар хүүхэд ч бай хуулч ёсоор өөрийнх нэр дээр болсон л бол яг л өөрийнх нь хүүхэд шиг үздэг, 2 хүүгээ нэр дээр нь болгосийм уу, тэгээд тэр тэнэг найз тэр талаар нь чамд ярьж л байдаг тэрийг нь чи гэртээ ирээд өөрт нь хэлж л байдаг түр тэвчиж өөрийнх нь хэлэхийг хүлээж болсонгүй юү чи өөрийн гэсэн бодолтой байгаач,
    тэгж их хүсээд байгаа юм бол хөөрхөн охин өргөөд авахгүй юу

  12. клеопатра says:

    Ёстой сонгодог монгол сэтгэлгээ байна даа. Суугаа ч гүй байж л хүүхэдтэй болцгоодог. Тэгээд салдгаа мэдэхгүй бусдыг хэзээ хүүхэдтэй болох вэ? гэж хэрэгт дурлана. Хүүхэд аз жаргал авчирдаг ч гэсэн хүүхэдгүй ч сайхан хос зөндөө. Тэгээд ч хайрлаж чадахгүй байж шууд л хүүхэд гаргах тухай ярьцгаана. Хүн бүр өөрийн гэсэн бодолтой өөрийнхөөрөө амьдардгийг хэзээ хүлээн зөвшөөрч бусдын амьдралд хошуу дүрэхээ болиноо. Тэр хэрэгт дуртйа хэрээний хоншооорнуудыг амаа тат! гэж хэл. Ер нь тэгээд хүүтэй айлыг хэзээ охинтой болох вэ?охинтой бол хэзээ удам залгах хүүтэй болох вэ? гээд л хэрэгт дурлаад солиороод байдаг юмнууд зөндөө байдаг. Хүүхэд л бол хүүхэд. Наад хүн чинь 2 сайхан хүүтэй боллоо гэж сэтгэл амар байтал чи юун тэнэг юм бодож ийшээ орж хүртэл асуудаг юмбэ?Зүгээр байгаа юмандаа ханаад амьдраач.

  13. Jolie says:

    Mongold hyntei suusan l bol hezee hyyhedtei boloh gej bn gesen asuult hyn bolgon l asuuna shuu.  Za tegeed suugaad jil bolbol yagaad hyyhedtei bolohgyi bgaan enee teree geed oir haviin hymyys naiz nohod shalgaah shig bolnodoo. Hyyhedtei bolohgyi shaltgaanaa neg toochgyi bol yadargaatai bdag yum shig bnlee. Minii naiz (gadaad amidradag ) gadaad zaluutai suugaad 2 jil bolj bgaa oorsdoo hyyhedtei bolohiig hyseed bolohgyi emlegt yzuuleed yylan 2 yylaa asuudalgyi yum gesen. Ter 2 mongol yabsan chin ger orniihnaas n ihluuleed naiz nohod yagaad odoo boltol hyyhedtei bolohgyi bgaa yum naad Nohor chin hyyhed yaj hiidegiig medehgyi bgaa yumuu enee teree geed aimaar hetsuu bsan gej yarj blee. Er n hyn hezee hyyhedtei boloh n hyyhedtei boloh ygyin tedend yamar hamaatai yum be. Hynii muud dyrtai hymyys bnaa. Hyyntei suulaa +hyyhed gedeg oilgoltoo joohon bolimoor yum.  Minii bgaa orond hezee hyyhedtei bolohiin asuultiig tiim hamaagyi asuudaggyi yum bnlee. Asuusan ch ychirtai asuudag yum bnlee. Baahan hamaagyi yum bichichlee sorry!Minii bodloor ern ger byl bolloo gehleree zorilgo bol hyyhed bish shuudee.  Nohor chin hyyhedtei bolj chadahgyi shaltgaaniin medsen yum chin hyyhed enee teree iluu presure ogch yaddag yum. Naad hynteigaa amidrah sanaatai yum bol hyyhed gesen bodloo tyr hayval yasan yum. Nohor chin hezee negen tsagt hyssen tsagt n yamar arga ene ter bgaag 2yylaa shiidehgyi yudaa.

  14. sook says:

    bi bas nohroosoo 2 huutei salaad 2 jil bolj bdag, nadad taarah daraagiinh ni sain hun garch ireegui l bn. chi sain huntei uchirsandaa bayarlah heregtei. nohor chin odii hurtel olon l emnelegeer yawsan bolood zalhsan bh. neg sain yariltsaad mongold bolohgui bol gadaadad tsoohon ch gesen amid bgaa esees ni ur suulguulj bolno shu de. 100% urgui yum boluu. 10% amid bhad l ur suulgaj bolno sht ug ni. gol ni nohortoigoo sain yariltsah oilgoltsoh heregtei bhaa, ewiig ni olj bgad sain asuu. eejees ni asuusan ch bolno sht, herwee eej ni meddeg bol. meddeggui humuus bol chamaig durguitseed huuhdiig ni gargadaggui l gej yarij bga bh. setgeleer unaltgui sht. chi chin 2 saihan huutei hun. 

  15. Alpha910 says:

    Өмнө нь чамаас өөр хүнтэй (хүмүүстэй) амьдарч байсан юм чинь эмнэлэгүүдээр бол больёо гэтлээ л яваад үзсэн л хүн байгаа үнэхээр эмчилгээгүй болоод ч бүүр хаячихсан юм билүү? Чи тэгэхээр : ” Xайраа хэрэв чи удам угсаагаа үлдээе гэж хүсэж байгаа бол нуулгүй хэлээрэй би чамтайгаа болохоос нь болохгүй хүртэл хамт явна шүү, гэхдээ хэрэв чи хүсэхгүй энэ амьдралдаа сэтгэл хангалуун 2 хүү байхад болно гэж бодож байгаа бол би шийдвэрийг чинь хүндэтгэнээ хүний элдэв ярианд бүү гомдоорой илэн далангүй байгаарай! ” гэж хэлээд л энэ асуудлыг март! Мэдээж энэ их эмзэг асуудал шүү дээ чи хайртай л бол түүнийг бүү зовоо тэр хүн чинь өөрөө шийдвэрээ гаргана. Тэгээд ч тэр найз нөхдөөсөө жаахан зайтай амьдраачээ !!!! Найз л гэхээрээ хүний хувийн амьдралд хошуу дүрэх албатай юм уу? Өөрсдийгөө хичээцгээгээд амьдрана биз.
    Миний бодлоор бол нөхрийн чинь найз их өөдгүй гар байна даа…. Магадгүй чамд санаархаж явдаг ч юм шиг сэтгэгдэл төрлөө , тэгээд л хүний хойгуур хутга шааж нарийн эмзэг асуудыг нь их битүү хатуу утгаар хөндсөн мэт санагдав. Хэрэв чи нөхөртөө үнэхээр хайртай бол тэр найзаас нь нөхрөө холдуул өөрөө ч холд…. Учир нь тэр найз биш одоо ингэж ярьж байгаа хүн цаашдаа та 2 -т үнэхээр их саад болно доо…
    Тэгээд ч Хувь Тавьлан та 2-ыг зүгээр ч нэг учруулаагүй л юм байна дутуугаа нөхөж дундуураа дүүргээсэй гэж л учруулсан мэт…. Нөхрийн чинь хувьд үнэхээр өрөвдөлтэй хувь заяа ч гэсэн, өнөөдөр тэр хүн өөрийн биш гэсэн өөрийх мэт 2 сайхан хүүтэй боллоо эхнэртэй боллоо шүү дээ тэр хүнд энэ нь хангалттай юм бол зөнгөөр нь орхидоо бүсгүй минь чиний сэтгэл сайхан боловч чи ингэж хичээх тусам тэр хүнийгээ л тарчлаана шүү дээ… За тэгээд танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!!!
    Эцэст хэлэхэд өөрийн санаа өөртөө зөв, найз нөхөд , хамаатан саданыхаа үгээр бүү үг хий! Энэ бол тэдний амьдрал биш ганц чиний болон та 2ын амьдрал шүү дээ!

  16. hh says:

    Хүнийг зүгээр л тайван байлгалдаа. Тэгж их хүсээд байгаа бол Эх нялахсын тэнд Баянгол гэдэг эмнэлэгт үр шилшүүлэн суулгадаг гэсэн тэдэнтэй зөвлөж үз. Гэхдээ наадах чинь цаад хүндээ бол эмзэг сэдэв шүү.

  17. gege says:

    nziin ug heregtei ch zarimdaa hereggui ur ch bas baidag.Chamaar heluuleltgui emchluuleh gej zunduu l yavsan bgaa.Ter zovlong n nemeh gesen um shig bitgii emnelegt uzuulye nzuud ingej bna gej zovoo.Ingej shalaad bval uuriig n bas l uridnii humuus shig n hayad yavbal yanaa gej aigaad setgel sanaagaar unaj arhind oroh zereg teneg uildel hiij magadgui er hun setgeleer unahdaa amarhan bdiin shuu.Nzuudad n evteihen oilguulaad hel.Ted nart hunii huviin asuudal yamar hamaatai um.Chamaig tuunii huuhdiig gargahgui blaa ged ted chamaig alah ged bgaa umuu yamar.Nziin ugend iim ued buu or.Esvel chi tuund hairgui umuu.iim setgeliig n zovooson uman deer bitgii nemj asuudal uusge.Uhaantai bai.Nuhur chine zuv helsen bna.Ta 2t 2 huu bna teged l boloo shdee.Er hunii huvid ur udmaa uldeej chadahgui bna gedeg hetsuu ch arga bhgui bol hetsuu shdee.Une hulsiig n diilne gej bgaa bol ur shiljuulen suulgadag hagalgaa bdag um.tergiig sonirhoj bolno.Mongold hiij bgaa gesen.Nuhriin chine ur shingenees avaad chinii savand suulgana gesen ug.Manai egch bas Amerikt tegj huuhedtei bolj bsiin.

  18. mandukhai says:

    “хүүхэдтэй” шүү буруу бичсэн байна :))

  19. mandukhai says:

    яахав ингэж гүйх чинь зөв ч, нөхрийг чинь бүүр өрөвдчихлөө өөрт нь бас ээмр хэцүү байдаг байхдаа..нэгэнт үр хүүхэдтэйгээ болохгүйг мэддэг юм бол тайван байлгасан нь дээр шүү дээ улам эмзэглүүлж стрэстүүлэхийн нэмэр биздээ , бүүр аргаа ядсан бас нэг санаа байна Хамрийн хийд 3 жил дарааллаж яваад хүсэлээ бичиж бичвэл хүүхэлдэй болдог ч гэж ярьдагын байна лээ шүү

  20. oops!!! says:

    tiimee chamaig 2 hvvhedtei bolohoor n suusan bhaa.uridnii ehnervvdteigee chamaas l ilvv emneleg yawj shanalj bsan blgui de.tiim bolohoor naad hvnee taiwan bailgasan n deer bhaa.2 hvvhdee harin sain hvn bolgoj hvmvvjvled naad hvndee vrtei bh iim saihan gedgiig medrvvlj ogoh heregtei.iim hvmvvsiig amar taiwan blgahgui bol doroo setgeleer unaad arhind orchihdog muu tal bii.za da amidarald dutuu gewel bvh zuil l dutuu bdag yum.dutuugaa nohoj dunduuraa dvvrgej amidarnaa gej vg bas bnaa bn.

  21. bi says:

    nohorchine vrgvvni vnen l bol yamarch nemer baidguin b.lee manai neg ah yaach vzeed (gadaad dotoodoor zondoo yavsan )nemerguil b.hiim baishdee,tegeedch tanai hvn chine chamaig 2 hvvhedtei bolhoorchine hvvhedtei bolloo gej bodood suusiin bishuu

  22. zaya says:

    2-уулаа ярилцах хэрэгтэйшд. Танай хүн чинь эмнэлгээр баахан яваад залхсан юм бишүү. Өмнө нь 2-3 хүнтэй хамт амьдарч байсан гэхээр, нөгөөдүүл нь бас чамшиг тэгээд дагуулаад явдаг байсан биш. Чи ч гэсэн залхмаар санагдаж байгаа байхоо. Эмзэг сэдвийг нь хөндөөд сануулаад байхгүйгээр удам залгах үргүй ч гэсэн хүн болж төрснийх аз жаргалтай байгааг нь мэдрүүлж амьдарсан нь дээр байх.

  23. busgui says:

    hi yaval deer ve gej dee,nuhurtuu l helj huuhedtei boloh heregteigee oilgoltsvol.esvel battai barimt medeetei nuhuriigoo daguulaad avaad yavbal.tom bolson humus yariad oilgoltsdogdoo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.